| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/62 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: ***************,
Шүүгдэгч:*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******овогтой ********** холбогдох эрүүгийн 2427000000070 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******аймгийн ********суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судлаач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ********аймгийн **********сумын *** дугаар багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогтой *******************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч **************** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ********* аймаг ****** сум***** дугаар баг ****************** хашааны гадаа эхнэр *********** нь маргалдсан гэх шалтгаанаар *************нүүр лүү мөргөх, цохих үйлдлээр түүний биед дээд эрүүний 11, 12 дугаар шүдийг унагаасан гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*********** мэдүүлэхдээ:
Тэр өдөр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байсан юм. Манай эхнэр тамгын газрын санхүүгийн албанд ажилладаг. Тэгээд захиргаагаа чимэглэж байгаа гээд манай эхнэр орой 8 өнгөрч байхад ажил дээрээ очсон. ********** эгчийг шордоод 1 шил архи, пиво авч уусан гэж манай эхнэр ярьж байсан юм. Тэгээд төд удалгүй хэрэгт дурдсан шиг шинэ жил зохион байгуулах үйл ажиллагаанаас болоод **********бид 2 маргалдсан. Эхнэр бид 2 маргааш нь аймаг явах ажилтай байсан. Тэгээд манай эхнэр зохион байгуулах комисст нь байсан учраас өргөмжлөл, туузаа хийсэн хүмүүс яасан бэ гэсэн чинь ************** гэж дууддаг юм. Тэгээд эхнэрийнхээ фэйсбүүкээс ************ байна, өөрсдийнхөө өмнөх ажлаа хийе, чи битгий миний ажилд оролц гэсэн утгатай юм бичсэн байсныг манай эхнэр хараад архи уусныг нь мэдэж байсан учир архи уусан юм бол уусан, идсэнээ энд битгий гарга гэж мессеж бичсэн чинь чи битгий хуц, өмнөх ажлаа хийж чадахгүй байж гэх мэтээр манай эхнэр лүү групп чатаар мессеж бичсэн. Би *********** утас руу залгасан чинь чи эхнэрийнхээ ажилд оролцдог хэн бэ, баас чинь гэх мэт элдэв үгээр хэлээд бид хоёрын дунд маргаан болсон. Намайг гэрийнхээ гадаа байж бай, чамайг очиж ална гэхээр нь гэрийнхээ гадаа гараад хүлээсэн ирээгүй. 5, 10 минутын дараа дахин залгахад очиж байна гэсэн. Тэгээд утас нь холбогдохоо больсон. Хамт архи ууж байсан *********** рүү залгахад утсыг нь ******* аваад********** унтаж байна, айлд байна гээд хаана байгаагаа хэлээгүй. Тэгээд **************** найз охин руу нь залгахад ************ эгчийнд байна, хүрээд ир гэсэн. Би наадахтай чинь зүгээр учир зүйгээ олъё гээд орсон. Ороход 5 хүн архи уугаад байж байсан. Соёрхол 0.75 литртэй архи биш ногоон шилтэй архи байсан. Өмнө нь 1 шил архи уугаад дуусчихсан шинийг задалж байхад нь орсон. Гэр орсон чинь *************над дээр ирээд шууд барилцаад авсан. Тэгээд бид хоёрыг *********** эгч, ******************* гэх мэт хүмүүс салгаад суулгасан. Надад архи аягалаад өгөхөөр нь амсаад өгсөн. ******************айлын бурхан тахил татчих гээд агсам тавиад байсан. Бид хоёрын маргаан 20, 30 минут үргэлжилсэн байх. Гэрийн эзэн ******************* эгч манайд битгий хэрэлдэж, зодолдох гээд бай. Гар гэхээр нь бид 2 бие биеэсээ зууралдаад гарсан. Хашааны үүдэнд давхраараа халтираад ойчсон. Би түрүүлж босож ирээд ************** над руу хар гэж хэлэхэд би чам руу харж яадаг юм пизда минь, намайг босго гэж хэлсэн. Тэгээд босгож ирээд заамдалцаад авсан.***********намайг заамдаж бариад түлхчихээр миний гар хүрдэггүй юм байна лээ. Тэгээд куртикнийх нь захнаас бариад өөр лүүгээ татсан. Тэгээд **************** гар суларч ирээд толгой руу цохисон чинь миний толгойноос цус гоожоод 1 мэдэхэд ************** бүсэлхийгээр нь тэвэрчихсэн байсан. ************************ 2 миний цусыг цэвэрлээд гэрт хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон. Тэгээд хэрэг явдал энэ дээрээ тулахаас өмнө өргөдөл өгсөн байсныг буцаалгаж авсан байдаг юм. Манай сумын хэсгийн төлөөлөгч ****************** гээд цагдаа намайг дуудаж уулзаад ******************** өргөдөл өгсөн байна. Таны буруу болно гэхээр нь би мөргөж, цохиж, зодоогүй гэж яг болсон байдлыг хэлсэн. Тэгсэн чинь та л буруудна. Тийм учраас өргөдлийг нь буцаалга гээд байхаар нь манай дарга өргөдлийг нь буцаалгасан. Тэгээд *******************ярилцаад өргөдлөө буцаагаад авчих, би бурууддаг гэнэ. Хуулийн мэдэлгүйгээсээ болоод буцаагаад авсан. Тэгсэн чинь 2, 3 хүн ************* надад 1 биш 2, 3 хүн өмнө нь шүдгүй байсан гэж хэлсэн. Тэгээд хяналтын прокурортой уулзаад иймэрхүү юм яригдаад байна гэж гомдол гаргаж байсан. Хамт байсан хүмүүсийн мэдүүлэгтэй танилцсан. ************надад 1 шүд харуулж байсан. Тэр өөрийнх нь шүд мөн байсан. Гэхдээ би цохиж, мөргөж унагаагаагүй. Өөрөө л агсам тавьж байгаад миний толгойг хагалчихсан. Би ийм байр суурьтай байсан. Шүд нь унасан байсан гэдгийг манай нутгийн *************** гээд 2 залуу хэлсэн. Өмнө нь ************ аль шүдийг нь санахгүй байна. Ямар ч л байсан үүдэн шүдний 1 нь байхгүй байсан санагдаад байна хэлж байсан. ******************* маргалдаад өөрөө мөргөөд 1 шүдээ унагачхаж байсан гэж хэлж байсан учраас энэ хэргийг хүлээн зөвшөөрөөгүй. Хүлээн зөвшөөрөөгүй учраас мөрдөн байцаах шат, прокурорын шат, шүүхийн шат гээд энд зогсож байна гэв.
Хохирогч ******************************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Манай тамгын газрынхан захиргаагаа чимчхээд ажлынхаа газрын нэг хүнийг шордоод ажил дээр 1 пиво аваад ажил дээр уухгүйгээр ***************эгчийнд очоод уусан. Тэгээд 1 шил архи задлаад сууж байсан. ***************эхнэр нь санхүү албаны дарга бөгөөд хоол унд, санхүү талыг хариуцсан. Харин би бичиг хэргийн эрхлэгчтэй өргөмжлөл, тууз, тэмдгийг хариуцсан юм. Тэгээд үүнээс болж маргалдахад *************над руу залгасан. Би гэрийн чинь гадаа очъё гэж хэлсэн. Тэгсэн чинь хамт байсан хүмүүс яах гээд байгаа юм бэ. Чи байж бай гэсэн. Тэгээд миний утас унтрах үед бүх хүн рүү залгасан байсан. Тэгээд манай найз охин утсаа аваад ************эгчийнд байна гэж хэлсэн. Орж ирэхэд нь бид нар архиа задлаад уугаад сууж байсан. Тэгээд **************нэг хийж өгсөн. ********************эгч та нар манайд хэрэлдэж яах гээд байх юм бэ, аав, ээжийн бурхан байдаг гэх юм яриад байсан. Тэгсэн чинь*********** хоёулаа зүгээр ярилцчихаад ирье гээд намайг дагуулаад гарсан. Шууд гараад машины хажуу талд очсон. Тэгээд бид 2 заамдалцаад авсан. Заам татаад авахаар нь би чамтай ямар ийм юм ярих гэсэн биш дээ гээд түлхсэн чинь мөргөчихсөн. Надад хиймэл шүд байсан тийм асуудал байхгүй гэв.
Хохирогч********************нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ************“залуучуудын шинэ жил” зохион байгуулах асуудлаас болж маргалдсан. Маргалдах болсон зүйл нь би архив бичиг хэргийн эрхлэгч ************ хамт залуучуудын өргөмжлөл тууз захих ажлыг хариуцсан байсан. Тэгтэл ************ групп чат дээр өргөмжлөл туузаа хариуцсан хүмүүс юу болж байгаа вэ гэсэн байсан. Би хариуд нь захиалгаа өгчихсөн байгаа, хариуцаж авсан ажлаа өөрсдөө хийцгээе гэж маргаан үүссэн. Тэгээд намайг нөхөр*************** нь багийн дарга *********** болон өөр хүмүүсээс намайг хаана байна асуусан байсан. Мөн **************** руу хаана байна гэж байнга залгаад байхаар нь *********************байна гэж хэлсэн. Тэгээд *************ирсэн. *************сумын халамжийн мэргэжилтэн***********************бид тав хоол идээд 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи ууж байсан. **************** гарч уулзъя, ярья авч гараад хашааны гадаа машины хажууд намайг заамдаад авсан. Би зөрүүлээд заамдсан. Би чамтай ийм юм ярих гэж гарч ирээгүй гээд заамдаж байсан гарыг нь дээрээс нь дарж түлхсэн чинь ирээд шууд мөргөсөн. Би хойшоо саваад унахад заамдаад миний дээр гарсан байсан. Би ойчихдоо юу болсон талаар мэдэхгүй байсан. Нэг шүд буйландаа тогтсон, нэг шүд байхгүй байсан. Тухайн үед цаг 21-22 цаг л болж байсан байх. Тухайн үед *************** бид хоёр л байсан. Мөргөсний дараа ****************** нар салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Гэрч **************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2023 оны 12 дугаар сарын 23-ний өдөр 19 цагийн үед тэгсэн чинь ****************рүү ***************** залгаад цаанаас нь ална гээд байх шиг байсан. Тэгсэн чинь ************* хүрээд ир гэсэн гэхдээ хаана байгаагаа хэлээгүй. *****************************руу залгаад та нар хаана байна гэсэн ********************** эгчийнд байна гэсэн чинь 5-10 минутын дараа орж ирээд ***************** заамдаад авсан. **************бид гурав дундуур нь орж салгасан. Тэгэхэд ******************** рүү чамаар эхнэрээ доромжлуулах гэж авч ирээгүй шүү гээд дайраад байсан. *************** бас өмнөөс нь хэрэлдээд байсан. ************болон *******************гараад ярья гээд гарсан. Нэг их удалгүй ************** цохичихлоо гээд ********* ороод ирсэн. Тэгээд ******************* бид хоёр *******************нарыг салгаад Батбадралыг гэрт нь хүргэж өгсөн. **************** бид хоёрыг гарахад хашааны үүдэнд *****************нүүр нь цус болчихсон зогсож, ***************** хамар хавиас цус гоожсон нулимаад сууж байсан гэж л санаж байна. Шүд нь унасан байсан үүдэн хоёр шүд нь унасан байсан. Гараад алхаж байхад гэнэт л эргэж хараад мөргөчихсөн гэсэн түүнээс өшиглөсөн цохисон талаар яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 86-87 дугаар хуудас/,
Гэрч *************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2023 оны 12 дугаар сарын 23-ний өдөр 20 цагийн үед ***************** эгч бууз хийгээд ирж ид гэсэн. Тэгээд ********************** бид хэд хоол идэх зуур 0.75 граммтай “Соёрхол” гээд архи задлаад ууж байсан. Тэгтэл ************ болон ****************нар залуучуудын шинэ жил зохиох талаар “залуучуудын шинэ жил 2023” гэсэн групп чат дээр миний фэйсбүүк хаягаас ***************бичиж маргалдсан. Тэгсэн чинь ************* рүү *************залгаад цаанаас нь ална гээд байх шиг байсан. Тэгсэн чинь ************ над руу залгасан. Тэгэхээр нь утсаа аваагүй болохоор************утас руу ***************** залгасан. Тэгээд дахиад миний утас руу дахиад залгасан. Тэгэхээр нь би авсан чинь хаана байгаа юм гэсэн. **********эгчийнд байна гээд хэлсэн чинь утсаа салгаад 5-10 минутын дараа ************* эгчийнд *************орж ирээд *************** заамдаад авсан. Тэгсэн чинь **************эгч та нар боль та нар манайд хэрэлдэж болохгүй гээд салгасан. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад гарч яръя гээд гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь би гартал ********************дээр гараад суусан цохиж байсан. Би ************ эгчийг салгаад өг гээд дуудсан. ************* эгч гарч ирээд *******************аваад явсан. **********************намайг мөргөөд шүд унагаасан гээд 1 шүдээ барьсан. Нэгийг нь олохгүй байна гэсэн. Ямар нэгэн хиймэл шүд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 82-83 дугаар хуудас/,
Гэрч ********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би энэ талаар мэднэ 2023 оны 12 дугаар сарын 23-ний өдөр 20 цагийн үед манайд ***********************тав манайд хоол идэх зуур , **************************** нар манайд 0.75 граммтай “Соёрхол” гээд архи авч ирсэн. Тэгэхээр нь би задлаад ууж байсан.**************************нар залуучуудын шинэ жил зохиох талаар “Залуучуудын шинэ жил 2023” гэсэн групп чат дээр маргалдсан гэсэн. Тэгсэн чинь ************* рүү ************** залгаад цаанаас нь ална гээд байх байсан. Тэгээд Г*********** хүрээд ир гэсэн гэхдээ хаана байгаа газраа хэлээгүй тасалсан. Тэгсэн чинь **************руу залгасан. Түвшинтөгсийн утас руу *************** руу дахиад залгасан чинь ************** эгчийнд байна гээд хэлсэн чинь утсаа салгаад 5-10 минутын дараа манайд ************орж ирэхээр нь бие засах гээд гарсан. Тэгээд бие засчихаад гэр рүүгээ орох үед **************** 2 гараад явсан нээх удалгүй. ******************амнаас нь цус гоожоод ороод ирсэн. Батбадрал орж ирээгүй байсан санагдаж байна. Сүүлд сонсоход **********************хүргэж өгсөн. ************** нар нь гарч уулзъя гэж зодолдсоны дараа ******************* ам хэсгээр нь цус болчихсон байсан. ******************бол хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 91-93 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №259 тоот:
“...1.**************************биед дээд эрүү 11, 12 дугаар шүд үгүй болсон гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулна.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2, 4.11.52.2-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч *************нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ************** аймаг********** сум *******дугаар баг ***************тоот хашааны гадаа эхнэр ************** нь маргалдсан гэх шалтгаанаар ****************нүүр лүү мөргөх, цохих үйлдлээр түүний биед дээд эрүүний 11, 12 дугаар шүдийг унагаасан гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **************** үйлдсэн болох нь
Хохирогч *********** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/, гэрч ***************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18, 86-87, 31-33, 82-83, 21-23, 91-93 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №259 тоот: “...1.****************** биед дээд эрүү 11, 12 дугаар шүд үгүй болсон гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулна. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2, 4.11.52.2-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ********************эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч өөрөө миний толгой руу мөргөсөн. Би түүний биед гэмтэл учруулаагүй. Зарим хүмүүс хохирогчийг өмнө нь шүдгүй байсан гэж надад хэлсэн” гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, шүүгдэгчийн уг мэдүүлэг нь нотлогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч**********************биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******************1 345 000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хангах нь зүйтэй.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Хоёрдугаар зэрэглэл хэмээн журамласан.
Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.
Дээрх журам, аргачлалыг үндэслэн хохирогч ****************сэтгэцэд учирсан хор уршиг нь Хоёрдугаар зэрэглэл тогтоосныг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Г.Мягмарбат танилцуулахад хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4 620 000 төгрөгөөр тогтоож, ************* хохиролд 1 345 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 4 620 000 төгрөг, нийт 5 965 000 төгрөгийг гаргуулж хохирогч ***********************олгох нь зүйтэй
Хохирогч ******************** нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч *************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************овогтой *******************************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ***************** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар **************** нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *********** хохиролд 1 345 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 4 620 000 төгрөг, нийт 5 965 000 төгрөгийг гаргуулж хохирогч **********************олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч******************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА