Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/63

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,

Шүүгдэгч: *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой ********** холбогдох эрүүгийн 2327001610002 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 28-ний өдөр ********* аймгийн ******** суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ********* аймгийн ********* сумын ********баг ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **********************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ********** нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******************гэх газар оршин суух хохирогч *************** 1 тооны адууг хулгайлж, 3 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

           

            Хохирогч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд өөрийн адуунаас 2 даага, 1 унага, 1 шүдлэн үрээ алдсан. Тэгээд сураг чимээ,чиг гарахгүй байсан. Тэгээд өчигдөр ********* гэдэг хүнээс манай хуурай дүү болох ************ /***************** сураг гаргасан. *************гэдэг хүн тус 4 тооны адууг манай ганаа ************ хүн хөөж ирээд бор үрээг нь ачаад аваад явсан гэж хэлсэн. Тэгээд 2 даага, 1 унага *********** 3-ланг нь олж авсан. Харин бор үрээ байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тус үрээг унага байхад нь 3 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тус үрээ нь хурдан удмын үрээ бөгөөд даага байхдаа 2022 оны ************ сумын наадамд түрүүлж байсан. Энэ жил жижиг наадмуудад явж амжилт гаргаж байсан. *************** сумын наадамд шүдлэн насанд уралдаж 6-т орж байсан. Би тус үрээгээ 10 000 000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

 

            Гэрч ******************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би 2023 оны 06 дугаар сарын 20-оор ****************гэх газраас зөв талын гуяндаа чойндон тамгатай улан бор зүсмийн шүдлэн үрээгээ алдсан. Тэгээд ************* гэх газарт байна гэх сургийг ********** гэх хүн манай ах ********* хэлсэн байсан. Тэгээд 2023 оны 09 дүгэр сарын сүүлд манай авгайгийн дүү **************** гэх залуу бэлгийн адуугаа авъя гэж эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тэр хэдийг манайд байх үед **************ах залгаад танай бор үрээ мөн байна. Барьж авч чадсангүй маргааш барьж авъя гэсэн. Би **************** чи тэр үрээг авчих гэсэн. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ********************ахтай уулзаад тус үрээг аваад явсан. Манай адуу бүг чойндон тамгатай. Миний төрсөн ахыг ***************************гэж дууддаг. ************** манай адууны им тамгыг мэднэ. Өөрийнх нь адуу манай адуунд байдаг. Манай ах тус алдагдсан гэх бор үрээг танина. Манай унаган адуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

           

            Гэрч ********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...Анх би 2023 оны 06 дугаар сарын дундуур /он сар өдрийг нь санахгүй
байна/ ээлжийн амралтаа аваад ****************очиж
*************** ахынд очсон. Тухайн үед *********************р ах “ахын дүү ахаасаа нэг шүдлэн
адуу аваарай’ гэж хэлсэн. Тухайн цаг хугацаанаас хойш 2023 оны 09 дүгээр сарын
30-ны өдөр ****************** суманд очиж************ ахаас намайг ав гэсэн адууг авах гэж
очсон **************р ах “тэг тэг ахын дүү шүдлэн үрээ байгаа айлын адуу дагаж яваад
**************гэх газар байгаа ах нь маргааш хамт явъя гэж хэлсэн. Маргааш өдөр нь
буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ************** ах руу утсаар ярихад
******************* ах “ахын дүү наанаасаа унаа олоод ************ах дээр яваад оч *************ах
мэдэж байгаа гэж хэлсэн. Би хамаатны дүү ***************** хамт яваад. ***************гэх
газар очиж ************** ахтай уулзаж тухайн газраас бор зүсмийн шүдлэн үрээ 2-3
адуутай хамт байж байхаар нь барьж аваад ачаад явсан би тухайн үед хадам аавын
машинаар ачиж явсан. Тухайн адуугаа ачиж яваад *********** сумын ********** баг
************************ гэх газар хадам аавын гэрийн гадна очсон очоод 24 цаг орчим гэрийн гадаа
шонгоос уяатай байж байгаад хоноод маргааш өдөр нь би ажил явдалд явж ирээд
тухайн адуугаа нядлаад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн
************************ дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж Налайх дүүрэгт байрлах
гэртээ ирсэн. Тухай үед хулгайн адуу байсан талаар мэдээгүй байсан. Тухайн өдрөөс
хойш 20 орчмын өдрийн дараа ***************** эгч над руу залгаад “чи нөгөө адуугаа
яасан юм бэ гэж асууж байсан **********************ах өөр хүний адуу өгөөд явуулсан байна гэж
хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

            Гэрч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би бор үрээг 2022 оны 04 дүгээр сард даага байхад нь им, тамга тавиагүй *****************3 000 000 төгрөгөөр худалдсан. Бор үрээг дааганд нь би уяж 2022 онд **************** сумын наадамд түрүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

       

            Гэрч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зурам ************гэж дууддаг хүн манай гадаа мотоциклтой 4 тооны адуу тууж ирсэн. Араас нь хөх өнгийн портер ирээд бор үрээг нь ачаад аваад явсан. Тэр **************** адуунаас хоцорсон үрээ энд явж байна гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш ******************* малыг хардаг залуу нэг бор үрээ алдсан. Харсан уу гэж надаас асуугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

            Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 111-112, 170 дугаар хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 155-163 дугаар хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримтууд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаартай нэмэлт хэрэгт бүртгэлт хийлгэхээр хэргийг буцаах тухай тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2327001610002 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ************************* Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуулбар, хохирол төлсөн баримт  /59-85, 99-105, 124 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

******************** нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******************** гэх газар оршин суух хохирогч ************* 1 тооны адууг хулгайлж, 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **************** үйлдсэн болох нь

Хохирогч ************** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч ***************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 37-38, 57-58, 53, 46 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********************* хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч **************** нь бусдын 1 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд “...шүүгдэгч нь уг адууг дүүгийнхээ адуу гэж андуурч авсан тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч ***************нь дүүгийнхээ малын эм, тамгыг сайн мэддэг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч***************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

Хохирол, хор уршгийн талаар.    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулан хохирлын хэмжээг тогтоосон.

Дээрх шүүхийн шатанд гаргуулсан дүгнэлт нь үндэслэлгүй, шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй, шинжээч хэт нэг талыг барьж хохирогч талын санал болгосноор шинжээчийг томилж, үнэлгээг гаргасан гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт нь үндэслэлгүй байна. Түүнчлэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй ба шүүгдэгч, хохирогч нараас уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, тухайн хулгайд алдагдсан гэх адууг хохирогч нь анх 3 000 000 төгрөгөөр худалдан авч түүнээс хойш тодорхой амжилт гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, дүгнэлт үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэн хохирлын хэмжээг тогтооход уг дүгнэлтийг үнэлсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******************6 000 000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хангах нь зүйтэй. Уг дүгнэлт гаргасан шинжээчийн зардлыг хохирогч ********** нь төлсөн тул шинжээчийн зардал 300 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ. 

Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Нэгдүгээр зэрэглэл хэмээн журамласан.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Мал хулгайлах, /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг мал хулгайлах гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.

Дээрх журам, аргачлалыг үндэслэн хохирогч ****************** сэтгэцэд учирсан хор уршиг нь Нэгдүгээр зэрэглэл тогтоосныг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Баасан танилцуулахад хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 320 000 төгрөгөөр тогтоож,  хохирлоос үлдэх 2 500 000 төгрөг, шинжээчийн зардал 300 000 төгрөг, нийт 4 120 000 төгрөгийг шүүгдэгч ***************гаргуулан хохирогч *******************олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч **************** нь хохиролд 3 500 000 төгрөг төлсөн ба шүүхээс тогтоосон 4 120 000 төгрөгийг төлөхөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

 

Хоёр Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ********************** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан ял ногдуулах үндэслэлтэй.

 Түүнчлэн шүүгдэгч ***************** гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан*******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч ****************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

            Харин шүүгдэгч *******************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч ****************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **************************бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар ************** тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан ******************** тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар *********************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ************* хохиролд 2 800 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 1 320 000 төгрөг, нийт 4 120 000 төгрөгийг гаргуулж хохирогч ************************олгосугай.

 

7. Шүүгдэгч ****************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирол 3 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА