| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/71 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: *****************
Шүүгдэгч: *****************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************** нарт холбогдох эрүүгийн 2427000000106 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *************** төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт **************оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй *****************************
2. Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *****************суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***************** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ***************************
3. Монгол улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ************ төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, морин спортын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт ****************оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй *********************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч *************нар нь бүлэглэн, согтуугаар *********************** багийн нутаг дэвсгэрт байрлах “************** нэртэй баарны гадаа 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******************* тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, цохих, өшиглөх үйлдлээр хамар ясны 2 хажуу хана зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг, хамар, баруун долоовор хуруу, дээд уруулд няцарсан шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ************ нь согтуугаар ********************** багийн нутаг дэвсгэрт байрлах “************* нэртэй баарны гадаа 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө *********************тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, цохих, өшиглөх үйлдлээр хамрын муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний зовхинд зулгаралт, баруун гар, зүүн гарт тавшсан зулгаралт, баруун хөл, зүүн хөлд тавшсан зулгаралт, зүүн хөлд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******************нар нь 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө бүлэглэн, согтуугаар ******************** багийн нутаг дэвсгэрт байрлах ***********нэртэй баарны гадаа ****************** тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, цохих, өшиглөх үйлдлээр хамар ясны 2 хажуу хана зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг, хамар, баруун долоовор хуруу, дээд уруулд няцарсан шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******************************нар үйлдсэн болох нь,
Шүүгдэгч ************** нь 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтуугаар ********************багийн нутаг дэвсгэрт байрлах “**************нэртэй баарны гадаа Т.Баянсантай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, цохих, өшиглөх үйлдлээр хамрын муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний зовхинд зулгаралт, баруун гар, зүүн гарт тавшсан зулгаралт, баруун хөл, зүүн хөлд тавшсан зулгаралт, зүүн хөлд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *************** нь үйлдсэн болох нь
Хохирогч ******************* нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 06-07, 10 дугаар хуудас/, гэрч ******************** нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /12-13, 15, 17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн №340 тоот дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн №5875 тоот дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******************нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч **************** нар нь бүлэглэж Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ******************* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч **************** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч***************** эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *************** нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь, **************************дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******************************нар нь өөрсдийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн хохирогч ********************нар нь хохирол, сэтгэцэд учирсан хохирол, нэхэмжлэхгүй. Гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгч ***************нарын хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ********************* хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 17.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох, **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ************************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Дивидиг” хэрэгт хавсаргаж, хадгалах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд хохирогч ************************ нь эмнэлгийн байгууллагад хандаж эмчлүүлэн эрүүл мэндийн үйлчилгээ авсан 410 552 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулна гэж тайлбарласан.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай тушаалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр ****************** томилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж хуульчилсан ба тэрээр мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх эдэлж тус бүлэгт заасан үүрэг хүлээх ёстой.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 3-т зааснаар мөрдөгч, прокурор тогтоол гаргаж иргэний нэхэмжлэгчийг тогтоохоор хуульчилсан. Гэтэл ************************** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол байхгүй, иргэний нэхэмжлэгчид хуульд зааснаар эрх, үүргийг нь тайлбарлаагүй, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг аваагүй байна. Дээрхээс дүгнэхэд иргэний нэхэмжлэгч нь яг хэдэн төгрөг гаргуулах гээд байгаа нь тодорхойгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх ба хавтаст хэргийн 96-97 дугаар хуудаст авагдсан иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************** нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, ****************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ********************нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ***************** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ************************* нар нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох, ************** нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Дивидиг” хэрэгт хадгалах болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэл гэх 410 552 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 17.4 дүгээр зүйлийн 7-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА