Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/496

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хот дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, урьд

аймаг дахь сум дундын шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан.

******* овогт ******* /Регистрийн дугаар: ЗП9210/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 202 оны дугаар сарын -ны өдөр дүүргийн дүгээр хороо, зочид буудлын тоот өрөөнд иргэн зодож эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 7-р хавирганы далд хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, чамархай, бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн,

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирүүлсэн “... нь 202 оны дугаар -ны өдөр дүүргийн дүгээр хороо, зочид буудлын тоот өрөөнд дад зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дахь тал),

2.Хохирогч ******* “...би найзтай 0,75 литрийн нэг шил архи хувааж уугаад дууссан, дахиад нэг шил архи авч уугаад сууж байсан чинь ирсэн..., найз бид гурав архи хувааж уугаад байж байсан гэнэт багалзуурдаад намайг зодож эхэлсэн..., Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн..., Миний зүүн талын 3 хавирга хугарсан...,... Миний санаж байгаагаар би орон дээр хэвтчихсэн миний дээр гарчихсан нүүр рүү алгадаад байхаар нь би ******* түлхээд босоод орон дээр сууж байтал миний зүүн талын хавирга руу нэг удаа хүчтэй өшиглөсөн. ... Тухайн Хөвсгөлийн залуу намайг зодож байхад орон дээр гарчихсан хажууд хараад зогсоод байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6 дахь тал),

3.Гэрч “...202 оны дугаар сарын -ны өдөр... над руу яриад та хаана байгаа юм гэхээр нь 5 шарын дэн буудалд гэж хэлээд буудлаа зааж өгсөн. ...Галт гэх хүнийг аваад зочид буудалд ирсэн. ...би тасраад унтаад өгсөн. Намайг сэрэхэд ирчихсэн архи уучихсан сууж байхаар нь би босоод хамт юм ярьж ууж суусан. Удалгүй Галт ******* гуйлгачин, чи миний барлаг, гуйлгачин хийж явсан биздээ пизда минь гэж хэлээд *******ийн цамцнаас заамдаад тэр 2 барилцаж аваад ноцолдоод орны руу давхралдаад уначихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дахь тал),

.Иргэний нэхэмжлэгч “...хохирогч нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 168,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. ...зардлыг яллагдагч *******гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дэх тал),

 5.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн “******* биед зүүн 5,6,7-р хавирганы далд хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, чамархай, бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой” гэсэн 388 дугаартай дүгнэлт (хх-ийн 16-18 дахь тал),

6.“Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээний хариу (хх-ийн дэх тал),

7.Яллагдагч *******гийн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн дахь тал) болон хэрэгт авагдсан ад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 202 оны дугаар сарын -ны өдөр дүүргийн дүгээр хороо, зочид буудлын тоот өрөөнд иргэн зодож эрүүл мэндэд нь зүүн 5,6,7-р хавирганы далд хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, чамархай, бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

1.Хохирогч ******* “...би найзтай 0,75 литрийн нэг шил архи хувааж уугаад дууссан, дахиад нэг шил архи авч уугаад сууж байсан чинь ирсэн..., найз бид гурав архи хувааж уугаад байж байсан гэнэт багалзуурдаад намайг зодож эхэлсэн..., Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн..., Миний зүүн талын 3 хавирга хугарсан...,... Миний санаж байгаагаар би орон дээр хэвтчихсэн миний дээр гарчихсан нүүр рүү алгадаад байхаар нь би ******* түлхээд босоод орон дээр сууж байтал миний зүүн талын хавирга руу нэг удаа хүчтэй өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6 дахь тал),

2.Гэрч “... Удалгүй *** ******* гуйлгачин, чи миний барлаг, гуйлгачин хийж явсан биздээ пизда минь гэж хэлээд *******ийн цамцнаас заамдаад тэр 2 барилцаж аваад ноцолдоод орны руу давхралдаад уначихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дахь тал),

3.Иргэний нэхэмжлэгч “... хохирогч нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 168,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. ...зардлыг яллагдагч *******гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дэх тал),

 .Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн “******* биед зүүн 5,6,7-р хавирганы далд хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, чамархай, бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой” гэсэн 388 дугаартай дүгнэлт (хх-ийн 16-18 дахь тал) болон хэрэгт авагдсан ад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж дүгнэлээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүндэвтэр хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учруулсан нь нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг байх ба тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гийн хохирогч ******* нүүр лүү шууд санаа зорилготой, гараараа цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогч ******* эрүүл мэндэд “зүүн 5,6,7-р хавирганы далд хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, чамархай, бугалга, хэвлийд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хоёр шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Нийслэлийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль аар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь дад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Галтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбогдуулан гомдолтой гэж мэдүүлэг өгч, хохирогч О.Галт нь баримтаар 831,3 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал 168,000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч ******* төлсөн байх тул энэ тогтоолоор түүнийг дад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйл, 35.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч *******д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хохирлын төлбөр хохирогчид 831,3 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 168,000 төгрөг шүүхийн шатанд төлөгдсөн байна. Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...............................................ял оногдуулах саналтай байна. Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй. ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн эрх юм.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлав.

Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Галтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 1,000 (нэг мянга) нэгж буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, ад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч ******* 831,3 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 168,000 төгрөгийн хохирлын төлбөрийг төлсөн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн ..1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1.Шүүгдэгч ******* овогт ******* Н************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Шүүгдэгч *******г хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгж (15.000)-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

            5.Шүүгдэгч *******гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирлын 831.3 (найман зуун гучин нэгэн мянга гурван зуун хорин гурав) төгрөгийг хохирогч *******, Эрүүл мэндийн даатгалын санд 168.000 (нэг зуун жаран найман мянга) төгрөгийг тус тус төлсөн байх тул дад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

      8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН