| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0100/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/96 |
| Огноо | 2017-04-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч П.И-,
Шүүгдэгч Г.Г-, Г.Р-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-, Г.Р- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201622000717 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Г-,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Р-
Шүүгдэгч Г.Г-, Г.Р- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 29-р байрны гаднаас 2016 оны 10 дугаар сард Ч.Н-гийн Ниссан Атлас маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багийн 32 дугаар байрны гаднаас Ч.Д-гийн ... улсын дугаартай Тоёото Камри маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обуд, 10 ширхэг боолттой нь хулгайлж 430.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн 20 дугаар байрны гаднаас А.Б-ын Тоёото гранд марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудны хамт хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн 26 дугаар байрны гаднаас Д.Б-гийн Тоёото камри маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг, 10 ширхэг боолттой нь хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн 20 дугаар байрны гаднаас Ц.З-ын Тоёото примо маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг, обуд, 10 ширхэг боолттой нь хулгайлан авч 830.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар баг барилгын 27 дугаар байрны урд талын машины зогсоол дээрээс П.И-ийн Ландкрузер маркийн ... улсын дугаартай авто машины ачаан дээр бэхэлсэн туузан LED гэрэл болон гэрлийн 2 ширхэг лампыг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Г-, Г.Р- нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 29-р байрны гаднаас 2016 оны 10 дугаар сард Ч.Н-гийн Ниссан Атлас маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багийн 32 дугаар байрны гаднаас Ч.Д-гийн ... улсын дугаартай Тоёото Камри маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обуд, 10 ширхэг боолттой нь хулгайлж 430.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн 20 дугаар байрны гаднаас А.Б-ын Тоёото гранд марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудны хамт хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн 26 дугаар байрны гаднаас Д.Б-гийн Тоёото камри маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг, 10 ширхэг боолттой нь хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн 20 дугаар байрны гаднаас Ц.З-ын Тоёото примо маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг, обуд, 10 ширхэг боолттой нь хулгайлан авч 830.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар баг барилгын 27 дугаар байрны урд талын машины зогсоол дээрээс П.И-ийн Ландкрузер маркийн ... улсын дугаартай авто машины ачаан дээр бэхэлсэн туузан LED гэрэл болон гэрлийн 2 ширхэг лампыг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Г.Р-ийн машинтай бид хоёр хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох “Уран мандал” хотхоны байрны гадаа зогсож байсан Тоёото камри маркийн авто машины зүүн урд болон баруун хойд дугуйг данхраадаж байгаад авч оронд нь чулуу хийгээд аваад явсан... 2016 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна шөнө 02-03 цагийн хооронд мөн Г.Р-ийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох “Эрүүл мэндийн газрын байрны” гадаа зогсож байсан Тоёото камри маркийн авто машины баруун урд болон баруун хойд дугуйг данхраадаж байгаад авч оронд нь блок хийгээд 2 дугуй, обудтай нь авч явсан... 2016 оны 11 дүгээр сарын дундуур... шөнө 03-04 цаг өнгөрч байхад мөн Г.Р-ийн машинтай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох Гурил тэжээлийн үйлдвэр буюу 19-р байрны гадаа зогсож байсан он залуу цайвар цэнхэр өнгийн Тоёото примо маркийн авто машины 4 ширхэг дугуй данхраадаж байгаад авч нэг талд нь блок, нөгөө талд нь том чулуу хийгээд аваад явсан...2016 оны 10 дугаар сарын дундуур 02-04 цагийн хооронд хилийн цэгийн байрны буюу 20 дугаар байрны гадаа зогсож байсан аспалдан саарал өнгийн Тоёото гранд марк-2 маркийн автомашины баруун урд, хойд дугуйг нь данхраадаж байгаад авч оронд нь тоосго хий байгаад авсан...2016 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 04-05 цаг өнгөрч байхад машинтай Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох Онцгой байдлын байрны гадаа зогсож байсан саарал өнгийн Тоёото Ланд-100 маркийн авто машины урд дээвэр дээр нь суурьлуулсан ангийн туузан гэрлийг хулгай хийж авсан... 2016 оны дундуур өдрийг нь сайн санахгүй байна шөнө 02-03 цаг өнгөрч байх үед машинтай Гэрэлдаваа овогтой Г.Р- гэдэг залуугийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох Эмнэлэгийн хажууд шинэ баригдсан байрны гадаа граш руу тулгаад зогсож байсан цагаан өнгийн Портер маркийн авто машины баруун хойд талын хоёр дугуйг хулгай хийж авсан...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Машины сэлбэгтэй больё, мөнгөний хэрэгцээ гажигдал гараад хулгай хийсэн. Зээл хөөцөлдөөд бүтэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 102-104-р хуудас/,
Шүүгдэгч Г.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна шөнө 03 цаг өнгөрч байсан байх өөрийн хувийн машинтай мөн Г.Г- гэдэг залуугийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох “Уран мандал” хотхоны байрны гадаа зогсож байсан хар өнгийн Тоёото камри автомашины зүүн урд болон баруун хойд дугуйг данхраадаж байгаад авч оронд нь чулуу хийгээд аваад явсан... 2016 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна шөнө 02-03 цаг өнгөрч байхад өөрийн хувийн машинтай мөн Г.Г-ийн хамтаар Эрүүл газрын байрны гадаа зогсож байсан Тоёото камри маркийн автомашины баруун урд болон баруун хойд дугуйг данхраадаж байгаад авч оронд нь блок хийгээд 2 дугуй, обудтай нь авч явсан... 2016 оны 11 дүгээр сарын дундуур өдрийг сайн санахгүй байна шөнө 03-04 цаг өнгөрч байхад мөн Г.Г-ийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох Гурил тэжээлийн үйлдвэр буюу 19-р байрны гадаа зогсож байсан он залуу цайвар цэнхэр өнгийн Тоёото примио маркийн авто машины 4 ширхэг дугуй данхраадаж байгаад авч нэг талд нь блок, нөгөө талд нь том чулуу хийгээд аваад явсан...2016 оны 10 дугаар сарын дундуур 02-04 цагийн хооронд хилийн цэгийн байрны буюу 20 дугаар байрны гадаа зогсож байсан аспалдан саарал өнгийн Тоёото гранд марк-2 маркийн автомашины баруун урд, хойд дугуйг нь данхраадаж байгаад авч оронд нь тоосго хий байгаад авсан...2016 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 04-05 цаг өнгөрч байхад машинтай Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох Онцгой байдлын байрны гадаа зогсож байсан саарал өнгийн Тоёото Ланд-100 маркийн автомашины урд дээвэр дээр нь суурьлуулсан ангийн туузан гэрлийг хулгай хийж авсан... 2016 оны дундуур өдрийг нь сайн санахгүй байна шөнө 02-03 цаг өнгөрч байх үед машинтай Ганбат овогтой Г.Г- гэдэг залуугийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг болох Эмнэлэгийн хажууд шинэ баригдсан байрны гадаа граш руу тулгаад зогсож байсан цагаан өнгийн Портер маркийн авто машины баруун хойд талын хоёр дугуйг хулгай хийж авсан... бүх хохирлоо барагдуулаад шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 109-112-р хуудас/,
Хохирогч П.И-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би 2016 оны 12-р сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 7-р баг барилгын 27-р байрны урд талын машины зогсоол дээрээс мөнгөлөг саарал өнгийн Тоёото ландкрузер маркийн ... дугаартай машины ачаан дээр бэхэлсэн байсан туузан Лед гэрэл, нэмэлт гэрлийн лампыг хулгайд алдсан. Авахдаа лед гэрлийн утсыг таслаад мөн машин дээр суурилуулсан байсан богино долгионы станцны антенны утсыг бас тасалчихсан байсан. Би уг гэрлийн “rigidindustries,com” сайтаас 2015 онд 1.299 доллараар худалдаж аваад “Mongoltown.com” ачаа тээврийн компаниар Монголд ирэх тээврийн зардал 56 доллар төлж авчруулсан. Бас дээр нь 300.000 төгрөгийн гаалийн татвар төлж байсан...Эдгээр зүйлсийг би 3 сая төгрөгөөр үнэлнэ....Г.Р- гэх залуу 1500.000 төгрөг буюу 600 $ авчирч өгсөн. Үлдсэн хохирлоо Г.Г-эс барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Хохирогч Хохирогч Ч.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын дундуур гэртээ ирээд машинаа байрныхаа гадаа тулгаж тавиад гэртээ орж амарсан. Өглөө 8 цагийн үед босоод гартал миний машины буруу талын хойд талын 2 давхар дугуйг тайлж аваад оронд нь хөөсөн блок ивж тавиад аваад явсан байсан. Миний машин япон улсад үйлдвэрлэсэн Ниссан Атлас маркийн ... машин юм… Би дугуйгаа тус бүрийг 150.000 төгрөгөөр үнэлнэ. Би алдсан дугуйгаа эргүүлэн авсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Би 2016 оын 10 дугаар сарын 05-ны 18 цагийн үед гэртээ ирээд орой нь машинаа гражид хийлгүй байрныхаа гадаа хонуулсан. Ингээд өглөө босоод гартал гадаа тавьсан машины шинээр нь аваад 7 хонож байсан Тоёото камри маркийн машины зүүн урд болон баруун хойд талын дугуйнуудыг чулуу ивж тавиад хулгай аваад явсан байсан. Миний алдсан дугуй нь 16/215/65 гэсэн хэмжээстэй дискэн обудтай шинэ дугуйнууд юм. Обудтай нь 10 ширхэг боолттой нь авч явсан байсан. Би хоёр дугуйгаа тус бүрийг 150.000 төгрөгөөр, 10 ширхэг боолтыг нь 35.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Хулгай хийсэн банди нар авсан хоёр дугуйгаа буцааж өгсөн байсан. Миний хувьд хулгай хийсэн хүнд 2 обудыг нь 2 дугуйтай нь буцаан өгч шинээр обуд дугуй худалдан авсан 380.000 төгрөгөөр төлүүлэн авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
Хохирогч Ц.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим би Мөрөн 7-р баг 20-р байрны гадаа өөрийн эзэмшлийн Тоёота Примо маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ тавиад гэртээ амарсан юм. Өглөө 08 цагт босоод ирэхэд миний машины дөрвөн дугуй, обудын хамт алга болсон байсан. Мөн хоёр дугуйны 10 ш боолт байхгүй байсан юм. Машинд нэг талд блок маягийн зүйл, нөгөө талд нь эвдэрхий обуд ивж тавиад 4 дугуйг тайлж авч явсан байсан. Дөрвөн дугуйгаа би 2016 оны 08-р сард нэг бүрийг нь 55.000 төгрөг, нийт 220.000 төгрөгөөр авч байсан, обуд нэг бүрийг нь 150.000 төгрөг нийтэд нь 600.000 төгрөгийн үнэтэй, 10 ширхэг боолт нэг бүр нь 3000 төгрөг нийлээд 30.000 төгрөг болно. Нийт надад 850.000 төгрөгний хохирол учирсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,
Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Мөрөн сумын 7-р багийн нутаг болох Хилийн цэргийн байр буюу 20-р байрны урд талын зогсоол дээр тавьсан байсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота гранд марк-2 маркийн ... улсын дугаартай машины баруун талын 2 ширхэг дугуйг обудны хамтаар хулгай аваад явсан байсан. Дугуйны оронд тоосго ивж тавьсан байсан. Миний алдсан дугуй нь 16/215/65 гэсэн хэмжээстэй хайлшин обудтай шинэвтэр дугуйнууд тавьсан байсан Обудтай нь 10 ширхэг боолттой нь авч явсан байсан. Би 2 дугуйгаа тус бүрийг обудтай нь 155000 төгрөгөөр, 10 ширхэг боолтыг нь 35000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Дугуй алдсаны улмаас надаас нийтдээ 1 сая гаран төгрөгийн зардал гарсан. Дугуйгаа алдсан учир дахин 4 шинэ обуд 2 шинэ дугуй авсан. Эдгээр обуд дугуйг Улаанбаатар хотоос зардал гаргаж авчруулсан учир ийм зардал гарсан гэх мэдүүлэг /58-59-р хуудас/,
Хохирогч Г.Ч.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“2016 оны 11-р сарын 04-05-нд шилжих шөнө ... дугаартай мөнгөлөг өнгийн Тоёото камри маркийн машинаа байрныхаа гадаа тавьсан байсан. Энэ шөнө миний машины жолооч талын урд хойд талын 2 ширхэг дугуйг обуд, боолтны хамт хулгай аваад явсан байсан. 2 дугуй обудтай нь нэг ширхэгийг нь 250.000 төгрөгөөр авсан, 10 ширхэг боолтыг нь 35000 төгрөгөөр авсан. Нийт 535000 төгрөгөөр авсан гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,
Гэрч О.Э.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Би 2016 оны 09-р сарын 03-04-ний орчим Г.Р-той уулзаж машинаа зарахаар болсон. Надад марк -2 маркийн ... дугаарын машин байсан. Раднаад Алтиза маркийн ... дугаартай машин байсан. Ингээд ярилцаж тохирч машинаа сольсон. Би Раднаад кроф янзлуулах 70000 төгрөг өгвөл бичиг баримтаа шилжүүлээд бид хоёрын наймаа дуусах юм. Би болохоор ... дугаартай машинаа Раднаагийн нэр дээр шилжүүлж өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/
Гэрч С.Г.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 16-17-ны орчимд манай эгчийн хүү болох Г.Р- нь найз Г.Г-ий хамт манай гэрт орж ирээд өвлийн жижиг япон дугуй авах уу гэхэд нь би зуны дугуйтай байсан учир дугуйг чинь үзье гээд гарч үзэхэд 4 ширхэг обудгүй 15-тай дугуй үзүүлсэн.Тэгээд би Голомт банк орж 100.000 төгрөг авч өгч 4 ширхэг дугуйг нь авсан. Надад хулгайн эд зүйлс гэж хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,
Гэрч Б.Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Раднаагаас 2016 оны 10-р сарын сүүлээр Портер машины 2 дугуй авсан. Обуд нь таарахгүй юм байна гэхэд 25 ширхэг бакрышкыг нь 40.000 төгрөгөнд авахаар тохирч авсан. Тэгээд аавтайгаа хөдөө явсан. 2 хоног хөдөө яваад ирэхэд Раднаа нөгөө дугуй чинь хэрэг боллоо гээд надад 40.000 төгрөгийг минь буцааж өгөөд надад өгсөн 2 бакрышкаа буцааж аваад явсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /10-11-р хуудас/,
Бичиг баримт хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13, 15, 18-р хуудас/.
Хураан авах тухай тогтоолмдэглэл /хх-ийн 14,16-р хуудас/.
Багаж хураан авсан тухай тэмдэглэл /17-р хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/,
П.И-т эстимэйт ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 71-р хуудас/,
Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /90-р хуудас/,
Авто машин үнэлсэн тайлан /хх-ийн 92-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г-, Г.Р- нар нь 6 удаагийн үйлдлээр нийт 5.180.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуилиин 145.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г-, Г.Р- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 123-124-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүугдэгч Г.Г-, Г.Р- нар нь хохирогч Д.Б-д учруулсан 2 ширхэг дугуй, 10 ширхэг боолтыг, хохирогч Ч.Н-д учруулсан 2 ширхэг дугуй зэргийг буцаан олгосон. Мөн хохирогч Г.Ч.Д-гийн 430.000 төгрөгний хохирол, хохирогч Ц.З-т 850.000 төгрөгний А.Б-ын 330.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн. хохирогч П.И-ийн 3.000.000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Г.Р- нь өөрт ноогдох 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Харин шүүгдэгч Г.Г- нь хохирогч П.И-ийн хохирол 1.500.000 төгрөгийг нөхөн төлөөгүй байна.
Шүүгдэгч Г.Г-, Г.Р- нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч Г.Р- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Г.Г-, Г.Р- нарын хувийн болон ар гэрийн байдлыг харгалзаж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр урттай 8.0 см өргөнтэй RIGID USA гэсэн бичиглэлтэй гадуураа төмөр хамгаалалттай туузан лед гэрэл, нэмэлт гэрлийн 2 ширхэг ламп, өргөгч багаж /данхраад/ 1 ширхэг, 12 түлхүүр, бахь тус бүр 1 ширхэгийг тогтоол хїчин тєгєлдєр болмогц устгахыг шїїгчийн туслах Ч.Батсїхэд, .. улсын дугаартай Тоёото марк-2 маркийн авто машиныг хурааж, улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г-, Г.Р- нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Г-, Г.Р- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Р-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Г-ийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Р-ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Р-ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /жил/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр урттай 8.0 см өргөнтэй RIGID USA гэсэн бичиглэлтэй гадуураа төмөр хамгаалалттай туузан лед гэрэл, нэмэлт гэрлийн 2 ширхэг ламп, өргөгч багаж /данхраад/ 1 ширхэг, 12 түлхүүр, бахь, обтерк тус бүр 1 ширхэгийг тогтоол хїчин тєгєлдєр болмогц устгахыг шїїгчийн туслах Ч.Батсїхэд даалгасугай.
6. Энэ хэрэгт хураагдан ирсэн ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Р- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Г-эс 1.500.000 /нэг саян таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.И-д олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Г.Р-ийн эзэмшлийн Тоёото марк-II маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Р-ид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Г-ийн урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН