Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 627

 

 

 

                                                                                                                            

 

 

 

 

 

   2024        05          31                                       2024/ШЦТ/627

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Батмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч З.Хүслэн, Л.Содбаяр,

Гэрч О.Болдхуяг,*******нхбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Адъяасүрэн,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Б.Батсүрэн,

Шүүгдэгч*******,*******, түүний өмгөөлөгч Э.Түвдэн

Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Н.Ганбат,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдуулан ........... овогт*******д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ... ..... овогт .... О, ..... ургийн овогт ..... М нарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан .... ургийн овогт ..... Ю, ..... ургийн овогт .... Д нарт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... ургийн овогт .... С, Хангал ургийн овогт ..... О, ..... ургийн овогт ...... А, ..... ургийн овогт ...... Б нарт холбогдох эрүүгийн 1902 00813 0359 дугаартай 8 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ....-ний өдөр ...... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, ....... ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ..... дүүрэг, .... дугаар хороо, .... хороолол .... дугаар байр ..... тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож 1 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, ..... овогт .... О /РД: ....../,

Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ..... төрсөн, 34 настай, эмэгтэй, .... боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, .... дүүрэг, ..... хороо, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... овогт ...... Ю /РД: .../,

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр ..... төрсөн, 31 настай, эрэгтэй, ...... боловсролтой, ..... мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, .... дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,   Боржигон овогт Сүхээгийн О /РД: ...../,

Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Цэдэнсодномын С /РД: МБ82092704/,

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр ..... төрсөн, 55 настай, эмэгтэй, ....... боловсролтой, ...... ажилтай, ам бүл ..... нөхөр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дүгээр хороо, ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  .... овогт ..... О /РД: ....../,

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр төрсөн, ..... төрсөн, 42 настай, эмэгтэй, ..... боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, .... дүүрэг, .... дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Сайн эмчийнхэн овогт Баасанжавын А /РД: ...../,

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамтаар, Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дүгээр хороо, ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...... Б /РД: .../,

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ..... төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..... тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, ...... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Хурцынхан овогт Дүгийн Д /РД: ЙЛ78040804/,

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр .....төрсөн, 41 настай, эрэгтэй, .... боловсролтой, ..... мэргэжилтэй, Үндэсний Батлан Хамгаалах Их ..... ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... дүүрэг, .... дүгээр хороо, ..... тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, .... М /РД: ..../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу ......ажиллаж байхдаа ...... хорооны нутаг дэвсгэрт, албан өрөөндөө хахууль өгөгч П.Югийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Э.Г..г тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр*******гээр дамжуулан П.Югаас 1.000.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******гийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.Б-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд*******гээс 500.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******гийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Б-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сард*******гаас 500.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******ийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Б-г тус сургуульд элсэн суралцуулах гэсэн сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард*******ээс 2.000.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******гийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Г....... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард*******гаас 600.000 төгрөгийн,

хахууль өгөгч *******гийн ....... элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй О...... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 10 дугаар сард*******аар дамжуулан *******гаас 500.000 төгрөгийн нийт хахууль тус тус авч ...... 2018 оны “элсэлтийн журмыг тодотгон батлах тухай” А/158 дугаар тушаалын 4.3, 4,5 дахь хэсгийг тус тус зөрчиж тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хөтөлбөрт хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалын ......мэргэжлээр суралцах сурагчдын нэрсийн жагсаалтад багтаан, суралцуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,

Шүүгдэгч П.Ю нь 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй Э...... тус сургуульд суралцуулж, түүнд давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн захирал*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан*******гийн “ХААН банк” дахь ..... тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ү.....сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Г...... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор .....*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан өрөөнд нь 600.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь ...... сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л...... тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... сургууль дотор*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь 2018 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт .... 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй Б....... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Цэргийн хөгжмийн сургуулийн захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд нь 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь ......сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Баярмагнайг тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн .... дугаар хороо...... сургууль дотор сургуулийн захирал*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ...... 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О.Болдхуягийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус сургуулийн цэргийн албаны офицер, дамжааны захирагч*******аар дамжуулан ......*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу ...... сургуулийн жагсаалын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Э...... ......элсүүлж давуу байдал бий болгох гэсэн П.Югийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнээс өөрийн ..... тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг тус сургуулийн захирал*******д 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дамжуулан өгч П.Югийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтнаар буюу ....., дамжааны .... ажиллаж байхдаа *******гийн 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ...... 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О...... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор .....*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 500.000 төгрөгийн хахуулийн мөнгийг*******д дамжуулан өгч *******г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.О нарын 9 хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн. Уг мэдүүлгээрээ явна...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүх хурлын танхимд байгаа хүмүүсээс уучлалт гуйж байна. 2017 оны 09 дүгээр сард Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ........ орчин муу байсан. Манай сургууль ..... онд баригдсан үүнээс хойш ганц ч удаа завсар хийгээгүй. Хүүхдүүд суралцахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан. Барилга нурж унахад бэлэн байсан гэхэд болно. Шал нь цөмөрсөн, шат нь нурсан, хаалга нь цөмөрсөн байсан. Би сургуулийн захирал хүн учраас сургуулийнхаа сурагч, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс сургуульдаа засвар хийх санааг гаргасан. Манай сургуульд хүүхдүүдийн суралцах орчин үнэхээр муу байсан. Сурагч нарт суух ширээ, сандал ч байгаагүй. Нэг ангид 5 ширээ сандал л бүтэн байсан. Тэгээд ийм орчинд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзээд Үндэсний ...... 2018 оны ...... үйл ажиллагааны төлөвлөгөөнд “засвар хийх” шаардлагатай байгаа талаараа тусгаж төлөвлөгөө гаргаж Үндэсний Батлан хамгаалах сургуулийн захирал Жаргалан гэх хүнээр батлуулж, сургуулийн удирдлага болон захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулж байсан. Миний зүгээс сургуулийн удирдлагуудад “засвар хийнэ” төсөв гаргаж өгөөч ээ, засвар хийхгүй бол хүүхдүүд суралцах нөхцөл алга байна” гэж хэлэхэд сургуулийн удирдлагаас 2018 оны 06 дугаар сард сургууль амраад хүүхдүүд тарахад сургуулийг чинь завсарт оруулна. Ямар ч байсан дотоод нөөц бололцоогоо ашиглаад засвараа хийж эхэлж бай. Намар ногооны мөнгө орж ирэхээр мөнгө гаргаж өгнө гэж хэлсэн...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2018 оны 07 дугаар сард эгчийнхээ хүүхэд .... гэх дүүгээ ...... шалгалт өгүүлсэн.  Манай дүү шалгалт өгөөд тэнцээгүй. Дүү маань тухайн үед ...... бол өөр сургуульд суралцахгүй гэж уйлаад байсан. Манай дүү тухайн үед дөнгөж 15 настай байсан. 15 настай хүүхэд уйлаад байхаар надад хэцүү байсан учир дүүдээ хандаж “хоёулаа ямар ч байсан сургууль руу ороод үзье” гэж хэлээд орсон. Дүүгээ дагуулаад сургууль руу ороход надтай хамгийн эхэнд таарсан хүн бол******* гэх хүн байсан. Би тухайн хүнээс “манай дүү сая шалгалт өгөөд тэнцээгүй юм. Дахин шалгалт өгөх боломжтой юу” гэж асуухад та манай захиралтай орж уулз гэж хэлсэн. Би захиралтай нь уулзаад “манай дүү танай сургуульд шалгалт өгөөд тэнцээгүй юм. Танай сургуульд орно гээд уйлаад болохгүй байна. Дахин шалгалт өгч болох уу, ямар нэгэн арга байна уу” гэж асуухад захирал нь “манайх энэ жил засвар хийж байгаа, хандивын анги гэж байдаг, хандивын аянд оролцоод орж болно гэж хэлсэн.******* захирал хандивын хэмжээг 1.000.000 төгрөг гэж өөрөө хэлж байсан. Өөрөө сая ярихдаа мөнгөний хэмжээг хэлээгүй гэхээр нь гайхаад л байна.. Би захиралтай нь уулзчихаад гараад дүүгийнхээ ээж, аавтай нь утсаар ярилцаад болсон зүйлийг хэлсэн. Тэгээд 1.000.000 төгрөгийг нь өгөөд орохоор болсон. Буцаад өрөө рүү нь ороход О намайг дагуулж ороод хэлсэн болохоор ч тэр юм уу, тэрүүхэн үедээ за би чам руу дансны дугаараа явуулъя гэсэн. 2028 оны 07 сарын 10-нд нэг данс ирсэн. Тэгэхэд О биш О гэсэн данс байсан. О гэсэн данс байна зөв үү гэж асуухад зөв гэсэн. 1.000.000 төгрөгийг эгчээрээ тэр данс руу хийлгэсэн. Тэгээд манай дүү бүтэн жил сураад сургуулиас гарахад дахиад бичиг баримтыг нь авах хэрэгтэй болоод захирал*******тэй уулзсан. Тэрнээс өмнө мөнгийг нь шилжүүлсний дараагаар хэд хоноод суралцах батламжаа авах гээд очиход******* захирал “Огийн өгсөн данс руу хэдэн төгрөг хийсэн бэ” гэж асуусан. Би “1.000.000 төгрөг өгсөн” гэж хариулсан. Тэгээд батламжаа авчихаад бүтэн жил суралцсаны дараа манай дүү өөрөө хүсэхгүй, цэргийн дэг жаягийг нь гүйцэхгүй байсан учраас гаръя гээд гарсан. Манай дүү өөр сургуульд орох болоод бичиг баримтаа авах гэхэд бичиг баримтыг нь өгөөгүй. 2019 оны 09 сарын 01-ээс өмнө би 2 удаа очиж уулзсан. Би очиж уулзахдаа “улсын сургууль ерөнхий эрдмийн хичээл заадаг байж, багш цалинжуулна гэж ярихгүй шүү дээ” гэж хэлэхэд өмнөөс хоолны мөнгөний талаар ярьсан. Энэ сургууль хоол байтугай ус ч өгдөггүй сургууль байсан. Тэгээд би “яагаад ингэж байгаа юм бэ? Ийм үндэслэл байхгүй биз дээ” гэж асуухад “манайх ингэдэг, чи хүүхдийнхээ 1.600.000 төгрөгийг өгч байж бичиг баримтаа ав” гэсэн. Би боломж алга гэж хэлэхэд хувцасны буцаан олголтын 400.000 төгрөгийг хасаж тооцно гэж хэлж байсан. Нэг хөгжим 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр хөгжмөө хэзээ ч гэртээ авч ирдэггүй байсан. Дүүгээсээ “хөгжим худалдаж “авчихаад яагаад гэртээ авчрахгүй сургууль дээрээ байлгаад байгаа юм бэ” гэхэд “сургуулиас гаргадаггүй юм аа” гэсэн. Би очоод хөгжим чинь аль юм бэ гэхэд дандаа хуучин хөгжим байсан. Тэгэнгүүтээ сургуулиас гарахад энэ хөгжмөө сургуульдаа бэлгэлчих ээ, 200.000 төгрөгийг 1.600.000 төгрөгөөс хасаад бодчихъё. Харин 1.000.000 төгрөг өгөөд бичиг баримтаа ав гэж хэлсэн. Би сургуулийн захиргаанд нь хандаж “танайх 18 нас хүрээгүй хүүхдүүдэд ерөнхий эрдмийн  хичээл заадаг улсын сургууль байж ингэж болохгүй” гэж хэлэхэд миний үгийг сонсоогүй, “манай журам ийм байдаг” гэж хэлсэн. Мөн надад 1.000.000 төгрөг өгч бичиг баримтаа авч чадахгүй бол хууль хүчнийхээ байгууллагаар яваад бичиг баримтаа аваарай гэж хэлсэн. Хүүхэд сургуульгүй үлдчих гээд байгаа болохоор би 1.000.000 төгрөгөө бэлдчихээд утсаар залгаад ямар данс руу хийх вэ гэж асуухад бэлнээр нь аваад ир гэсэн. Би бэлнээр нь аваачиж өгсөн. 12 сар зүгээр хадгалж байсан юм аа гэж яриад нарийн бичиг билүү, туслах нь ирж өгөөд явсан. Миний энд байгаа шалтгаан нь би энэ ерөнхий эрдэм заадаг сургуулиас эзэмших хугацаандаа эзэмшиж байгаа мэдлэгийг үнэ төлбөргүй авах ёстой байдаг биз дээ. Ийм байхад яагаад ингэж бичиг баримтыг нь өгөхгүй төлбөр шаардаад авч байгаа юм бэ гээд би хэлсэн. Тэрнээс гадна сургуулиас гарсан 2-3 хүүхэдтэй тухайн үедээ холбоо барьсан. Аав ээжээс нь хүүхдийнхээ бичиг баримтыг авсан уу гэхэд адилхан мөнгө нэхсэн байсан. Би мөнгө өгөөд бичиг баримтыг нь авсныхаа дараа дахиад нэг хүүхдийн эцэг, эхтэй холбогдоход амсамблейд ажилладаг ахдаа хэлээд зүгээр авхуулсан гэж хэлсэн. Мөнгө авсан шалтгаанаар би Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Энэ хахууль гэж яригдаад байгаа 1.000.000 төгрөгийг хахууль гэж бодож өгөөгүй. Ямар ч хүн мөрдөстэй сургуулийн захирал хүн ширээнийхээ ард суучихаад манайх хандивын ангитай гэхэд энгийн иргэд массаараа итгэнэ шүү дээ. Ямар ч хууль зүйн мэдлэг бидэнд байхгүй. Тэрнээс би хэн нэгэн таньдаг хүнийгээ олоод манай хүүхдийг оруулаад өгөөч гэж би яваагүй. Ороод уулзахад өг гэсэн мөнгийг нь л би өгсөн...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Би ......ургуульд ажилладаг байсан. Би Хөгжмийн сургуульд юу хариуцдаг байсан бэ гэхээр “хүүхдүүдийн тоглолтын хувцас хэрэглэл, хөгжим техник, өдөр тутмын үйл ажиллагааг жагсаан зохион байгуулах, даргын өгсөн чиг үүргийг шууд биелүүлэх” чиг үүрэгтэй ажилладаг байсан. Миний ажлын байрны тодорхойлолт дээр хүртэл дээр дурдсан зүйлүүдийг тусгасан, заасан байдаг. Тухайн үед тэр өдөр сургууль дээр шалгалт болж байсан. Намайг сургуульд дотор явж байхад гаднаас нэг хүүхэд уйлаад, Ю гэдэг хүнтэй орж ирсэн. Би Ю гэх хүнийг огт таньдаггүй байсан. Бид хоёрт ямар нэг садан төрлийн холбоо байхгүй. Надтай тааралдаад “манай дүү шалгалтдаа уначихлаа, арга байна уу” гэхээр нь “захиралтай уулз” гэж хэлж байсан. Надад даргын өмнүүр орж гарын үсэг зурах эрх байхгүй, тушаал гаргах эрх ч байхгүй, зөвхөн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Би зөвхөн тэр хоёрыг захирал руу оруулж өгсөн. Төд удалгүй намайг өрөөндөө сууж байхад захирал өрөөндөө дуудсан. Яваад ороход энэ хүний утсыг аваад дансаа явуулаарай гэсэн. Би дугаарыг нь аваад дансаа явуулсан. Цаг минутыг нь санахгүй байна. 2018 оны 07 сарын 11-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх .....иас зүүн гар тийш чигээрээ яваад хүнсний зах байдаг. Тэрний АТМ-ээс 800.000 төгрөг данснаасаа авсан. Тухайн үед цалин буусан байсан болохоор надад бэлэн 200.000 төгрөг явж байсан. Ингээд нийт 1.000.000 төгрөг болгож нийлүүлээд захирлын өрөөнд аваачиж өгсөн...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018 онд манай хүүхэд .... ..... дүгээр анги төгсөөд, энэ хөгжмийн сургуульд шалгалт өгсөн боловч хүүхэд маань сонсголгүй гээд тэнцээгүй. Тухайн шалгалтын үеэр маш олон эцэг, эхчүүд байсан. Орхон аймгаас зориод ирсэн байсан учраас мөн манай хүүхэд суралцмаар байна гээд байсан учир Хандивын анги байдаг гэхээр нь захиралтай нь орж уулзаад хүүхдээ оруулж байсан...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 7 сард манай хүү ..... хөгжмийн сургуульд шалгалт өгөөд цөөхөн оноо дутаад тэнцээгүй. Гадаа сууж байхад эцэг, эхчүүд манай хүүхдийг цөөн оноогоор дутсан юм чинь авьяас байна даа, энэ сургууль хандивын анги гэж байдаг гэсэн гэж хэлэхээр нь 2 цаг шахам хүлээж байгаад захиралтай нь уулзсан. Намайг захиралтай нь уулзахад танай хүүхдийг авч болно. Манайх хандивын ангитай “та хэдэн төгрөг хандивлах боломжтой” байна вэ гэж хэлэхээр нь надад 200.000 төгрөг байна. Үүнийг өгөөд орох боломжтой юу гэж асуухад манай хандив 500.000 төгрөгөөс эхэлж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь “за тэгье би 500.000 төгрөг хандивлая гэж хэлээд, ямар данс руу хийхийг асуухад “бэлнээр аваад ир” гэж хэлсэн. Би хандивын 500.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд хүүхдээ сургуульд оруулсан...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүүхэд 9 дүгээр ангиа төгсөөд ..... хөгжмийн сургуульд шалгалт тэнцээгүй. Тэгэхээр нь бүх эцэг, эхчүүд явсны дараа манай хүүхэд орохыг хүсээд байсан тул захиралтай нь орж уулзсан. Тэгээд ямар нэгэн боломж байгаа эсэхийг асуухад манайд хандивын анги байдаг, хүүхдээ оруулж болно гэхээр нь хандивыг нь өгөөд оруулъя гэж хэлсэн...” гэв.

Шүүгдэгч М..М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Үндэсний ....... 2018 онд ажиллаж байсан. Тэр хугацаанд би хүүхдүүдийн жагсах, нэгдэх, өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн албаны талаас нь бүх зүйлийг нь хариуцаж ажилладаг байсан. Тухайн үед Болдхуяг надтай уулзаад би өөрөө захиралтай уулзаж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд надад 500.000 төгрөгийг өгөөд та захиралд энэ мөнгийг оруулаад өгөөч” гэж гуйсан. Би ...... мөнгийг нь аваад шууд захиралд өгсөн. Би .... танихгүй. Би нийт хүүхдүүдийн жагсаал, цуглаан хариуцдаг байсан учраас надаар дамжуулж захиралтай харьцах боломжтой байсан. Би .... ээж Дтай уулзаж байгаагүй, огт танихгүй...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Гэрч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би О, М гэх хүмүүсийг танина. Тэгэхдээ сургуулийн хэмжээнд танина. Би 2018 оны 10 дугаар сард сургуульд орсон. Би тухайн үед шалгалт өгч сургуульдаа ороогүй боловч сонсголоо шалгуулж байсан. Сонголоо шалгуулаад явж байхад М хошууч өрөөндөө дуудаж байсан. Би ээжээсээ 2018 оны 10 дугаар сард 1.000.000 төгрөг авч байсан. Тухайн 1.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж, 500.000 төгрөгийг сургуулийн хандивт өгсөн. Сургуулийн хандивт яагаад мөнгө өгөх болсон бэ гэвэл О захирал өрөөндөө дуудаж байгаад боломжоороо хандив өгөөрэй гэж хэлсэн учраас би хандив гэж өгсөн. Сургуулийн захирал хандив өг гэж хэлэхдээ тогтсон үнэ хэлээгүй. Тухайн үед ээжийн явуулсан мөнгөнөөс 500.000 төгрөгийг М хошуучаар дамжуулж өгсөн. Намайг шалган дээр байхад “М хошууч нөгөө мөнгийг чинь захиралд өгсөн” шүү гэдгээ мөнгө өгснөөс хойш 7 хоногийн дараа хэлсэн. О захирал 1.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлж байгаагүй. Сургуульд ороод 14 хонож байсан байх. Би ээждээ сургуульд хандив өгөх гэж байгаа талаараа хэлсэн. Тэгээд би жил гаруй хугацаанд суралцаж байгаад сонирхолгүй болоод сургуулиасаа гарсан. Би сургуулийн захирал, дамжааны багштайгаа хувийн дотно харилцаатай байгаагүй. Сонсогч, дарга шиг л байсан. Надад сургуульд хандив өгөөд, өөртөө давуу байдал үүсгэж байсан зүйл байхгүй. Бусдын адил л эрх, тэгш байсан. Би мөнгө өгөхөөсөө өмнө М багштай уулзаж байгаагүй. Сургуульдаа ороод удаагүй байсан. Манай дамжааг хариуцсан дарга болохоор би “та энэ мөнгийг захиралд оруулаад” өгөөч гэж гуйсан. Сонсогч надад захирал руугаа тухайн үед шууд орох боломж байгаагүй. Тухайн үед би 15 настай байсан. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгөхдөө жоохон байсан болохоор юу гэж мэдүүлэг өгч байснаа сайн санахгүй байна. Миний сонсголыг Анхбаяр гэх хүн шалгаж байсан. Би сургуулийн ирц бүртгэлд сонсголын шалгалт авч байх үеэр бүртгүүлж байсан. Би ..... гэдэг хүнийг танихгүй тухайн үед ээж гадуур явж байгаад нэг өдөр очиж уулзах болсон. Уулзах гээд очихдоо ганцаараа очиж уулзсан. Уулзаад “сонсголоо шалгуулаад явж бай” гэж хэлсэн. ..... уулзсанаас хойш сургуульдаа явж эхэлсэн. Тухайн сургуульд шалгалтаа өгөөд тэнцсэн хүүхдийг элсүүлдэг журамтай. Тэгэхдээ би журмынхан дагуу сургуульд ороогүй сонсголоо шалгуулаад л орсон. Би энэ талаараа сургуулийн хүүхдүүдэд хэлж байгаагүй. М хошуучийн өрөөнд би өөрөө орж уулзаж байсан...” гэв.

Гэрч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би энд байгаа хүмүүсээс М, О, О, Д нарыг танина бусад хүмүүсийг танихгүй. М, О, О нартай нэг сургуульд ажилладаг байсан. Дгийн тухайд манай сургуульд хүүхэд нь сурдаг байсан. ..... гэх миний нэг танил Дг анх надтай уулзуулж байсан. Дтай уулзахад хүүхдээ манай сургуульд оруулах гэсэн юм боломж байна уу гэж асууж байсан. Би түүнд “сургуулийнхаа удирдлагад уламжилъя” гэж хэлж байсан. Тухайн үед манай сургуулийн удирдлага байсан хүн энд зогсож байгаа Дэд хурандаа О гэдэг хүн байсан. Би сургуулийн захирал Од Дгийн хүүхэд ..... талаар хэлэхдээ “хөгжмийн авьяас, мэдрэмжтэй боломжийн хүүхэд байна. Сургуульд орох боломж байна уу гэж ээж нь асуулгаж байна гэж хэлсэн. О захирал надад Дгийн хүүхдийг сургуульдаа авахад төлбөр мөнгө өгөх шаардлагатай хэлж байгаагүй. Миний зүгээс .... ар гэрийнхнээс мөнгө авсан зүйл байхгүй. Би ... ерөнхий авьяасыг харах гэж уулзсан. Мөн сургуульд орсны дараа уулзаж байсан. Энэ үйл явдал бараг 6 жилийн өмнө болж байсан учраас тухайн жилийн элсэлтийн шалгалтын комисст байсан эсэхээ тодорхой санахгүй байна. Тухайн үед би тэнхимийн дарга байсан учраас оролцож байсан байж магадгүй. Сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүнд М байгаагүй зөвхөн мэргэжлийн багш нар байсан. Учир нь М сонгон шалгаруултанд оролцох боломжгүй албан хаагч. Учир нь цэргийн албаны хүн учир сонгон шалгаруулалтад ордоггүй. Зөвхөн сургуулийн удирдлагаас томилсон бүрэлдэхүүн л сонгон шалгаруулалтад орно. Болдхуягаас би болон шалгалтын комиссын гишүүд шалгалт авсан. Шалгалт авахад Болдхуяг нь хөгжмийн тодорхой авьяастай хүүхэд шиг санагдсан. Би ..., ...., Д нарыг Мтай танилцуулж байгаагүй. Мт ... талаар ярьж байгаагүй. Сургуульд оруулах талаар гуйсан зүйл байхгүй. Би Дтай нэг удаа уулзаж байсан. Миний зүгээс Дд мөнгө өгч, хандивлан хүүхдээ сургах боломжтой гэж хэлж байгаагүй. Манай сургууль 2018-2019 оны хичээлийн жилд засвар хийж байсан. Хаанаас санхүүжүүлсэн талаар мэдэж байгаа зүйл алга. Ямар ч байсан бүх хаалгыг сольж, шалаа паркет болгосон. Засвар хийхтэй холбоотой суралцагчдаас болон багш, ажилчдаас мөнгө хурааж байсан байх яг хэдэн төгрөг өгсөн болохоо санахгүй байна. Багш нараас сэтгэлээрээ өөрсдийн ажиллаж байгаа газраа сайжруулах гэж мөнгө өгч байсан. Миний мөрдөн байцаалтын явцад гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг. Миний санаж байгаагаар би Дтай нэг удаа л уулзсан. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө сандраад нэг бус нэлээн хэдэн удаа уулзсан гэж хэлсэн байж магадгүй. Дтай яг 2018 оны хэдэн сарын хэдний өдөр уулзсанаа санахгүй байна. Манай сургуулийн засвар яг хэзээ дууссан талаар мэдэхгүй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 37-100/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 101-112/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 113/,

Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 2020-01-02 өдрийн албан бичиг “тэнцсэн сурагчдын нэрс”, /1хх-ийн 245-249/,

Барьцааны 1.000.000 төгрөгийг П.Юд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-2/,

Яллагдагч *******гийн Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 56-59/,

Яллагдагч М.Мын хувийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 61/,

Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01/287 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх-ийн 93-110/,

Яллагдагч Б.Аийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 149-153/,

Яллагдагч Ц.Сгийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 161-163/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /4хх-ийн 113-128/,

Баримт хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 222-240/,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 151 дугаартай албан бичиг /5хх-ийн 220/,

Гэрч Н.Нямын мэдүүлэг /1хх-ийн 11-13/,

Гэрч П.Бямбасүрэнгийн мэдүүлэг /1хх-ийн 14-16/,

Насанд хүрээгүй гэрч Э...... мэдүүлэг /1хх-ийн 17-19/,

Гэрч Б..... мэдүүлэг /1хх-ийн 21-24/,

Гэрч А...... мэдүүлэг /1хх-ийн 26/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 37-101/,

Цэргийн хөгжлийн сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 103-106/,

Хөдөлмөрийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт /1хх-ийн 110-112/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 114, 176/,

Гэрч Г..... мэдүүлэг /1хх-ийн 137-138/,

Яллагдагч*******ийн мэдүүлэг /1хх-ийн 143-146/,

Гэрч Т...... мэдүүлэг /1хх-ийн 228-229/,

Гэрч*******гийн мэдүүлэг /2хх-ийн 3-5/,

            Гэрч П..... мэдүүлэг /2хх-ийн 38-39/,

Гэрч Д.... мэдүүлэг /2хх-ийн 40-42/,

Гэрч *******гийн мэдүүлэг /2хх-ийн 46-48/,

Гэрч*******ын мэдүүлэг /2хх-ийн 49-51/,

Дансны хуулганд хийсэн үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 56-59/,

Насанд хүрээгүй гэрч О.... мэдүүлэг /2хх-ийн 76-78/,

Гэрч Б..... мэдүүлэг /2хх-ийн 79/,

Гэрч С..... мэдүүлэг /2хх-ийн 84-85/,

Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн захирлын тушаалын хуулбар /2хх-ийн 96/,

2018-2019 оны хичээлийн жилд Цэргийн хөгжмийн сургуулийн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт сурагч элсүүлсэн тухай нотломж /2хх-ийн 99-110/,

Гэрч Ц..... мэдүүлэг /2хх-ийн 133-134/,

Гэрч Б..... мэдүүлэг /2хх-ийн 143-145/,

Хаан банкны депозит банкны хуулга /2хх-ийн 161-163/,

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан*******ийн тайлбар, хүсэлт /2хх-ийн 211-216/,

Баянзүрх дүүргийн прокурорын тогтоол /2хх-ийн 223/,

Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /2хх-ийн 241/,

Орлогын баримт /2хх-ийн 242-244/,

Зарлагын баримт /2хх-ийн 245-250/,

Зарлагын баримт болон зурган тайлан /3хх-ийн 1-38/,

Гэрч П.Жаргалангийн мэдүүлэг /3хх-ийн 39-40/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-ийн 51/,

Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /3хх-ийн 52/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх-ийн 53/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /3хх-ийн 54-56/,

Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /3хх-ийн 57-59/,

Мөрдөгчийн санал /3хх-ийн 60-70, 76/,

Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоол /3хх-ийн 71-73/,

Нийслэлийн прокурорын газрын албан тоот /3хх-ийн 74/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /3хх-ийн 75/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан тоот /3хх-ийн 77, 80/,

Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын албан тоот /3хх-ийн 78/,

Шийтгэх тогтоолын хуулбар /3хх-ийн 79/,

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3хх-ийн 81/,

ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн коллежийн захирал*******ийн ажил байдлын тодорхойлолт /3хх-ийн 82-84/,

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн албан тоот /3хх-ийн 85, 86-87/,

Гэрч*******ын мэдүүлэг /3хх-ийн 89-91/,

Гэрч Б..... мэдүүлэг /3хх-ийн 92-94/,

Гэрч Б..... мэдүүлэг /3хх-ийн 95-96/,

Гэрч Б..... мэдүүлэг /3хх-ийн 97-100/,

Гэрч Ц..... мэдүүлэг /3хх-ийн 104-105/,

Гэрч Н..... мэдүүлэг /3хх-ийн 106-107/,

Гэрч Б..... мэдүүлэг /3хх-ийн 116-117/,

Гэрч Б..... мэдүүлэг /3хх-ийн 118-119/,

Гэрч Т..... мэдүүлэг /3хх-ийн 127-128/,

Яллагдагч*******гийн мэдүүлэг /3хх-ийн 47-50, 129-132/,

Яллагдагч П.Югийн мэдүүлэг /3хх-ийн 136-139/,

Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоол /4хх-ийн 53-56/,

Гэрч Б..... мэдүүлэг /4хх-ийн 109/,

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын албан тоот /4хх-ийн 219/,

Алба хаагчийн бүртгэлийн карт /4хх-ийн 220/,

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал /4хх-ийн 221-222, 225/,

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал /4хх-ийн 223-224, 236-244/,

Албан тушаалын тодорхойлолт /4хх-ийн 248-250/,

Гэрч Х...... мэдүүлэг /5хх-ийн 151-152/,

ҮБХИС-ийн албан тоот /5хх-ийн 153, 221/,

Цэргийн хөгжмийн сургуулийн сургалтын 2018 онд хийсэн ажлын тайлан /5хх-ийн 154/,

Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /5хх-ийн 155/,

Цэргийн хөгжмийн сургуулийн сургалтын 2018 онд худалдан авсан материалын тооцоо /5хх-ийн 156-192/,

Хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл /5хх-ийн 193/,

Авлигатай тэмцэх газар хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хүсэлтийн хариу /5хх-ийн 220/,

Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /5хх-ийн 222/,

ҮБХИС-ийн захирлын тушаал /5хх-ийн 223-224/,

ҮБХИС-ийн элсэлтийн журам /5хх-ийн 225-234/,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаал /5хх-ийн 235-240/,

Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоол /6хх-ийн 10-11, 63-64/,

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын тогтоол /6хх-ийн 38-37/,

Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /6хх-ийн 65/,

Яллагдагч*******гийн мэдүүлэг /6хх-ийн 66-67/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /7хх-ийн 1-12/,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /7хх-ийн 41-48/ зэрэг болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэрэг бүртгэлийн шатанд дээрх нэр бүхий яллагдагч нарт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авахаас өмнө гэрчээр мэдүүлэг авсныг Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүдийг тайлбарласан тайлбарыг үндэслэн нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу ........ захирлаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан өрөөндөө хахууль өгөгч П.Югийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Э..... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр*******гээр дамжуулан П.Югаас 1.000.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******гийн .....сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.... тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд*******гээс 500.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******гийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б..... тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сард*******гаас 500.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******ийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Б...... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард*******ээс 2.000.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******гийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Г...... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард*******гаас 600.000 төгрөгийн,

хахууль өгөгч *******гийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй О...... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 10 дугаар сард*******аар дамжуулан *******гаас 500.000 төгрөгийн нийт хахууль тус тус авч ..... захирлын 2018 оны “элсэлтийн журмыг тодотгон батлах тухай” А/158 дугаар тушаалын 4.3, 4,5 дахь хэсгийг тус тус зөрчиж тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хөтөлбөрт хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалын ...... мэргэжлээр суралцах сурагчдын нэрсийн жагсаалтад багтаан, суралцуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,

Шүүгдэгч П.Ю нь 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... сургуулийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй Э..... тус сургуульд суралцуулж, түүнд давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн захирал*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан*******гийн “ХААН банк” дахь ..... тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний ..... сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Г..... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор ..... сургуулийн захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан өрөөнд нь 600.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь .....сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.Баярсүрэнг тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......сургууль дотор*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь 2018 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй Б..... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Цэргийн хөгжмийн сургуулийн захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд нь 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь ..... сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Баярмагнайг тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Үндэсний ..... сургууль дотор сургуулийн захирал*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ..... сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О..... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус сургуулийн цэргийн албаны офицер, дамжааны захирагч*******аар дамжуулан ...... захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу .... ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Э..... ..... сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн П.Югийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнээс өөрийн ...... тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг тус сургуулийн захирал*******д 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дамжуулан өгч П.Югийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон үйл баримтууд тогтоогдлоо.

Харин шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтнаар буюу ......., дамжааны захирагчаар ажиллаж байхдаа *******гийн 2018 оны 10 дугаар сард ..... сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О..... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор ......*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 500.000 төгрөгийн хахуулийн мөнгийг*******д дамжуулан өгч *******г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэх үйл баримт нь нотлогдон тогтоогдохгүй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О...... өгсөн мэдүүлэг, гэрч Б...... өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн насанд хүрээгүй гэрч О..... мэдүүлэг /2хх-ийн 76-78/ талд авагдсан бичгийн нотлох баримтаар хэрэгт хамааралгүй буюу гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Улсын яллагч Л.Содбаяр: “...Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Д.О нь нийтийн албан тушаалтан буюу ..... ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан өрөөндөө хахууль өгөгч*******гийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Э...... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр*******гээр дамжуулан*******гаас 1.000.000 төгрөгийг,

хахууль өгөгч*******гийн .... сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л...... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд *******гээс 500.000 төгрөгийг,

хахууль өгөгч*******гийн ..... сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б..... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сард*******гаас 500.000 төгрөгийг,

хахууль өгөгч*******ийн .... сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Б...... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард*******ээс 2.000.000 төгрөгийг,

хахууль өгөгч*******гийн ..... элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Г..... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард*******гаас 600.000 төгрөгийг,

 хахууль өгөгч *******гийн ...... элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй О.Болдхуягийг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 10 дугаар сард*******аар дамжуулан *******гаас 500.000 төгрөгийн хахууль тус тус авч ...... 2018 оны “элсэлтийн журмыг тодотгон батлах тухай” А/158 дугаар тушаалын 4.3, 4,5 дахь хэсгийг тус тус зөрчиж тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хөтөлбөрт хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалын ..... мэргэжлээр суралцах сурагчдын нэрсийн жагсаалтад багтаан, суралцуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн.

Д.Ю нь 2018 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй Э..... тус сургуульд суралцуулж, түүнд давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн захирал*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан*******гийн “Хаан банк” дахь ..... тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн,

Ц.С нь 2018 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт .... сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Г...... тус сургуульд элсүүлж, давуу байдал бий болгох зорилгоор .....*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан өрөөнд нь 600.000 төгрөгийн хахууль өгсөн,

М.О нь .... сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.Баярсүрэнийг тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....н сургууль дотор*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Б.А нь 2018 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...... сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Буяндэлгэрийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Цэргийн хөгжмийн сургуулийн захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд нь 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

Ж.Б нь ..... сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Баярмагнайг тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ..... сургууль дотор сургуулийн захирал*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

******* нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Үндэсний .....сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О..... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус сургуулийн цэргийн албаны офицер, дамжааны захирагч*******аар дамжуулан .....*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахуул өгсөн,

С.О нь нийтийн албан тушаалтан буюу .....  ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Э.... .....сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн*******гийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнээс өөрийн ..... тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг тус сургуулийн захирал*******д 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дамжуулан өгч*******гийн  хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

М.М нь нийтийн албан тушаалтнаар буюу ...... ажиллаж байхдаа *******гийн 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ....... 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О..... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор .....*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 500.000 төгрөгийн хахуулийн мөнгийг*******д дамжуулан өгч *******г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон талаарх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт бүрэн авагдсан байна.

Иймд шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******,  М.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч П.Ю, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч .С,*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Адъяасүрэн: “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс уг гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэгт миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлогдон тогтоогдоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Энэ хэргийн яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хэргийн агуулна гэмт хэрэг үйлдэгдсэн газар цаг хугацаа, зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэрэг нь тодорхой туссан байхыг шаарддаг. Гэтэл энэ хэргийг яллаж байгаа хэргийн товч утгад миний үйлчлүүлэгчийн үйлдэл юу гэж тусгагдсан бэ гэвэл “Дг 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 хорооны Үндэсний батлан хамгаалах яамны Цэргийн хөгжмийн сургуулийн 2016-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгаж өгөөгүй ..... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгоор тус сургуулийн цэргийн сургуулийн офицер, дамжааны захирагч Маар дамжуулан ..... захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйл баримтаар буруутгагдаж байгаа. 1хх-ийн 1 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримт болох Давж заалдах шатын шүүх хуралдаан дээр прокурорын зүгээс дүгнэлтдээ миний үйлчлүүлэгч Дг “..... захирал Оийн өрөөнд 500.000 төгрөгийг өгсөн гэж тусгасан байдаг. Яг энэ агуулгаар өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг яллаж байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдож, хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдож байж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэтэл энэ хэрэгт миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь тодорхой бус байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн. Тухайн 3 мэдүүлэг нь өнөөдрийг хүртэл хугацаанд өөрчлөгдөөгүй тогтвортой байдаг. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг нь үнэн зөв нотлох баримтыг шаардлага хангаж байгаа эсэх нь шүүгдэгч М, О болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Болдхуягийн мэдүүлэг дээр улсын яллагчийн зүгээс ач холбогдол их өгч байна. Гэрч Болдхуяг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “би сургуулийн захиралтай тааралдсан, тэгэхэд захирал сургуульдаа хандив өгч чадах уу, боломжоороо хандив өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү яриад ээжээс 1.000.000 төгрөг авсан. Уг мөнгөний 500.000 төгрөгийг сургуульд хандив гэж өгсөн. Би уг 500.000 төгрөгийг өөрөө захирлын өрөөнд орж өгч чадахгүй байсан учраас дамжааны захирагч багш Маар дамжуулж өгсөн гэж мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч Д нь Мтай тухайн цаг хугацаанд энэ үйл явдал болох үед ганц ч удаа уулзаж байгаагүй. Өөр ямар нэгэн аргаар харилцаа холбоо тогтоож байгаагүй. Үүнийг тогтоосон баримт ч хэргийн материалд авагдсан байдаг. Мөн шүүгдэгч, гэрч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай мэдүүлгээрээ нотолж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Миний үйлчлүүлэгч нь тухайн сургуульд нэг удаа очсон байдаг. Энэ нь хүүхдээ сургуульд оруулах гэж очсон. Ингэж очихдоо гэрчээр асуугдсан Анхбаярын танил Сайханчимэг гэх эмэгтэй дээ санаандгүй байдлаар танилцаж, таараад хүүхдүүдээ сургуульд оруулах талаар ярилцсан. Танай хүүхэд авьяастай юм бол би найздаа хэлээд үзье сонсголыг нь шалгуул гэж хэлсэн. Тэгээд сонсголыг нь шалгахад өгөгдөлтэй хүүхэд байсан. Тэгэхээр нь сургуулийн захирал Од хэлж үзсэн гэж хэлдэг. Ийм л зүйл болсон байдаг. Миний үйлчлүүлэгч Дг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч Маас дэмжлэг аваад Од хахууль өгсөн болох нь хууль зүйн үндэслэлтэйгээр тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэж цагаатгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал: “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Дээрх гэмт хэргийн үйлдэл тус бүрийг ярьвал. “Ганнямыг сургуульд суралцуулах” гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Огээр дамжуулан Югаас 1.000.000 төгрөг авсан үйл баримт талаар ярьдаг. Гэвч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Шүүгдэгч П.Югийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгт “Отэй гар утсаар ярихад “надад дансны дугаар өгсөн” гэж мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ю мэдүүлэхдээ “тус сургуулийн захирал Отэй 1.000.000 төгрөгийн талаар ярилцсан. Дараа нь нэг дансны дугаар явуулсан. Тэр данс нь О гэх данс байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй байна. Уг мэдүүлгийн зөрүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар “яллагдагч, шүүгдэгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болдоггүй гэж хуульчилсны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй юм. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Оийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээс харвал тухайн цаг хугацаанд шүүгдэгч Од 1.000.000 төгрөгийг 8 цаг болж байхад өгсөн талаар мэдүүлдэг. Шүүгдэгч О нь Да Хүрээд байрлах АТМ-ээс 800.000 төгрөгийг авч, өөрт байсан 200.000 төгрөгийг нэмж миний үйлчлүүлэгч Од өгсөн гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Харин шүүгдэгч О нь Үндэсний батлан хамгаалах сургуулийн хажууд байрлах АТМ-ээс 800.000 төгрөг авсан болох нь Хаан банкны мэргэжилтэн гэрч Батбаатарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Мөн миний үйлчлүүлэгчийг 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ очоогүй болохыг гэрч Должинсүрэн, Амарцэцэг нарын мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Манай зүгээс 5 шүүгдэгчээс нийт 4.100.000 төгрөгийг авсан үйлдэл дээрээ маргасан зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох обьектив тал, субьектив талын шинжийг дурдвал. объектив талын шинжид О нь ..... цэргийн хөгжмийн сургуулийн захирлаар ажиллаж байсан, шалгалтын комиссын даргаар ажиллаж байсан үйл баримт тогтоогддог. Мөн тухайн сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 45 хүүхдийг элсүүлэн авах тухай бригадын генерал Жаргалангийн тушаал гарсан байдаг. Үүнээс тухайн жил нийт 30 сурагч тэнцсэн. Үлдэгдэл 15 сурагч дээр хандивын аян гэх мэт зүйлүүдийг хэлж орсон үйл баримт яригддаг. Хахууль авах, өгөх гэмт хэргийн шинж, гарах болсон үндэслэл нь тухайн сургуульд тус оны 6-9 саруудад засварын үйл ажиллагаа хийгдсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Миний үйлчлүүлэгч нь тухайн сургуулийн сурагчдын эрүүл аюулын орчин, сурч боловсрох эрхийг нь хангахыг үүднээс уг үйлдлийг хийсэн байдаг. Хэргийн материал авагдсан нотлох баримтуудад Цэргийн хөгжмийн сургуульд засвар хийх 8.000.000 төгрөг төсөвлөгдсөн болохыг нотолсон баримт авагдаагүй. Уг мөнгийг бэлнээр олгогдсон. .....сургуульд 2018 оны 10 сараас өмнө засвар санхүүгийн ямар их үүсвэрээр хийгдсэн болох нь тогтоогдоогүй. Завсар хийсэн талаар шүүгдэгч нар нь мэдүүлэгтээ “хандив нэртэй мөнгө цуглуулсан” гэдэг боловч энэ нь хэн хэнээс хэдэн төгрөг авсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 5.100.000 төгрөгийг миний үйлчлүүлэгчээс гаргуулж улсын орлого болгох саналтай байна гэж яллах дүгнэлтдээ дурдаж байна. Гэвч уг мөнгө нь .....сургуулийн дэргэдэх ....сургуулийн засварын үйл ажиллагаанд зарцуулагдсан тус сургуульд завсар хийгдсэн нөхцөл байдал хэргийн материалд авагдсан. Тэрээр өөрийнхөө хувьд ашигласан зүйл байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хурлыг 60 хүртэл хоногоор хойшлуулах саналтай байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний батлан хамгаалах их сургуулийг Иргэний нэхэмжлэгчээр татах саналтай байна. Иргэний нэхэмжлэгчээр татах болсон үндэслэл нь тухайн 5.100.000 төгрөгөөр ..... сургуулийн засвар хийсэн байдаг. Уг мөнгөнөөс миний үйлчлүүлэгчид хувьдаа захиран зарцуулсан ямар ч үйлдэл байхгүй. Иймд дээрх саналаа дэмжиж байна...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал: “...Миний үйлчлүүлэгч нь******* захиралд хүүхдээ сургуульд оруулах зорилгоор 500.000 төгрөг өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн: “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн яллах дүгнэлтийг үндэслэлгүй гэж харж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь “гэмт этгээд өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгох зорилгоор албан тушаалтад эд зүйл эдийн бус баялаг тэдгээрийн өмчлөх эрхийг нь шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлсэн эдгээрийг амласан санал болгох аргаар түүний албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлын хувьд гүйцэтгэх боломжтой үйлдлийг өөрийн хувийн ашиг сонирхлын хувд хийлгэсэн буюу татгалзуулсан нөхцөл байдал хэлнэ гэж тусгасан. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын шүүх хурлын хэлэлцүүлгийг шатанд өгсөн мэдүүлэг зэргээр дүгнэхэд миний үйлчлүүлэгч*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь шүүгдэгч П.Югаас 1.000.000 төгрөг аваад******* захиралд шилжүүлж өгсөн үйлдэлд хувийн ямар ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх гэж байгаа нь тодорхой бус байна. Мөн миний үйлчлүүлэгч******* нь шүүгдэгч Ю болон түүний дүүг огт танихгүй. Тэд хоорондоо ямар нэгэн харилцаа хамааралгүй. Иймд байхад миний үйлчлүүлэгч Од ямар ашиг сонирхол үүсгэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О, миний үйлчлүүлэгч О болон бусад гэрч нарын мэдүүлэгт “Манай байгууллага босоо удирдлагатай. Дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилдаг” гэж мэдүүлдэг. Үүнээс харахад миний үйлчлүүлэгчид ямар нэгэн субьектив санаа зорилго байгаагүй болох нь харагдаж байна. Мөн хэргийн материалд авагдсан нотлох баримтад миний үйлчлүүлэгч нь Ганням, Ю нартай харилцаа холбоотойг нотолсон нотлох баримт авагдаагүй. Энэ гурав хүнд ойр дотны харилцаа байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох талаар хуульчилж өгсөн байдаг. Хамтран оролцох гэдэг нь 2 болон түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцоно гэж заасан байна. Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай тогтоолд гэмт хэрэгт хамтран оролцох нь “үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдлөлөө нэгтгэсэн зөвхөн өөрсдийн хүсэл сонирхлоор үйлдлийг гүйцэтгэж байгаа эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай 2 болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдлийг хэлнэ. Миний үйлчлүүлэгчид шүүгдэгч Ютай санаатай нэгдсэн, хамтран оролцсон үйлдэл байхгүй түүнд хамран оролцсон ямар ч субьектив санаа зорилго байхгүй. Ю болон миний үйлчлүүлэгч О нарт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон ямар ч үйлдэл, санаа зорилго сэдэл байхгүй. Миний үйлчлүүлэгч зөвхөн захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж Ю руу дансны дугаар явуулсан үйл баримт л хэрэгт авагдсан байдаг. Миний үйлчлүүлэгчид гэмт хэргийн хамжигч, гэмт хэрэгт хамтран оролцсон ямар ч үйлдэл байхгүй. Шүүгдэгч О нь би Югаас 1.000.000 төгрөгийг аваагүй. О л авсан гэж мэдүүлж байна. Мөн шүүдэгч Оийн зүгээс “би 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр сургуульд дээр очоогүй наадмын талбай дээр байж байгаад эхнэрээ эмнэлгээс гаргах гээд эмнэлэг явсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь 3 дугаар дугаар хавтаст авагдсан гэрч нарыг мэдүүлгээр шүүгдэгч нь тухайн оны 07 дугаар сарын 11-ний өдөр сургуульд очсон тухай мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч нь тухайн 1.000.000 төгрөгийг захирал Одээ өгсөн болох нь хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал миний үйлчлүүлэгчийн хахууль өгсөн гэх үйлдэл дээр хангалттай нотлогдож чадаагүй мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч нь Югаас 1.000.000 төгрөг аваад захирал Од дамжуулсан үйлдэл дээрээ маргаж байгаа зүйл байхгүй, уг үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлахад, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч өмгөөлөгч Э.Түвдэн: “...Миний үйлчлүүлэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэгт холбогдсон. 2017, 2018, 2019 онуудад хахууль өгөх, авах гэмт хэрэг ил, далд хэлбэрээр олон байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Миний үйлчлүүлэгч нар болон миний зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн байдлаар маргахгүй...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат: “...Миний үйлчлүүлэгч нь******* захиралд хүүхдээ сургуульд оруулах зорилгоор 500.000 төгрөг өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал “...Миний үйлчлүүлэгч нь элсэлтийн шалгалтыг зохион байгуулах комисст байгаагүй. Энэ нь хэргийн материалд авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн ..... энэ сургуульд элсэн ороход миний үйлчлүүлэгч Мын ямар нэгэн оролцоо байхгүй. Өөрөөр хэлбэл ..... миний үйлчлүүлэгч нь ямар ч харилцаа хамааралгүй. Түүний энэ сургуульд хашдаг албан тушаал чиг үүрэг ..... суралцаж байгаатай холбоогүй юм. Миний үйлчлүүлэгч нь тус сургуульд ямар албан тушаал хашдаг талаар тодруулбал сонсгогчдын дэг журам, зохион байгууллагад өдөр дутмын үйл ажиллагааг хангадаг. Үүний хариуцлагыг хэний өмнө хүлээх вэ гэвэл сургуулийн захирал*******ийн өмнө хариуцлага хүлээж, ажил албан үүргээ тайлагнадаг. Сургуулийн захирлын чиглэлээр ажил үүргээ явуулдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс тодорхой харагдаж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. “Авлига өгөх” гэмт хэргийн гол шинж болох өөртөө болон бусдад давуу байдал олгох субьектив буюу объектив талын шинж Мын үйлдэлд тогтоогдоогүй. Ямар үндэслэлээр тогтоогдоогүй гэж үзэж байна вэ гэвэл Мт .... гэх хүүхдийг сургуульд оруулах хүсэл сонирхол байгаагүй. Болдхуягийг сургуульд оруулах гэсэн үйлдэл хийгээгүй. Мөн ..... ээж Дтай ярилцсан, тохиролцсон асуудал байхгүй. Энэ хэрэгт миний үйлчлүүлэгчид гэмт хэргийн хамжигчаар оролцсон оролцоо байхгүй. Хуульд хуульчлан тогтоосноор “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” миний үйлчлүүлэгч Д гэдэг хүн сургуулийн захирал Од хахууль өгч байгаа гэдгийг яаж мэдсэн бэ, хэрхэн дэмжлэг үзүүлсэн юм бэ, ямар амлалт өгсөн гэдэг нотлогдохгүй байна. Миний үйлчлүүлэгч Д болон М нарын хооронд ямар ч харилцаа үүсээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон байдаг. Д тухайн цаг хугацаанд Өвөрхангай аймагт байсан юм байна. Хүүхдээ элсэлтийн шалгалт өгүүлэх гэж хотод ирсэн байдаг. Тэр үед Мтай уулзаагүй, М гэх хүнийг мэдэх ч үгүй байсан атлаа хэрхэн хахууль өгсөн байх боломжтой юм бэ. Гэмт хэргийн хамжигч байх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн энэ хандивын аян нийтэд нээлттэй явж байсан. Өөрөөр хэлбэл тухайн элсэлтийн шалгалтын үеэр уг хандивын яриа аль хэдийн тарсан байсан. Үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар мэдүүлсэн. Мөн тухайн цаг хугацаанд тэнссэн, тэнцээгүй хүүхдүүдийн хооронд хурал хийсэн байдаг. Уг хурлын сургуулийн захирал О гэх хүн зохион байгуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч энд байгаа шүүгдэгч нарын хэнтэй ч сэдэл санаа зорилгоор нэгдэж хамтран оролцож хахууль авах гэмт хэрэгт оролцоогүй. Түүний үйлдэлд гэм буруутай, гэмт хэргийн ямар ч үйлдэл байхгүй. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад миний үйлчлүүлэгчийг гэм буруутай болохыг хөдөлбөргүй нотолсон ямар ч баримт авагдаагүй байдаг. Нотлох баримт шинжлэн судалсны дараа өмгөөлөгч миний бие шүүгдэгч Оээс асуусан. Миний асуултад О өөрөө ..... таараад сургуульдаа мөнгө хандивлах боломжтой болохыг нь асуусан байдаг. Гэрч Болдхуяг мөн шүүгдэгч*******тэй адил мэдүүлэг өгдөг. Гэрч .... 2018 онд 15 настайдаа анх хууль ёсны төлөөлөгч болох аавын хамт мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэгт миний үйлчлүүлэгч Мын буруутай үйлдлийн талаар ямар ч зүйлийг мэдүүлээгүй байдаг. ..... анх өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх мэдүүлэг гэж харж байна. Энэ хэрэгт миний үйлчлүүлэгчийн үйлдэл нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэж цагаатгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтнаар буюу ...... ажиллаж байхдаа *******гийн 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ....сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О..... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Цэргийн хөгжмийн сургуулийн захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 500.000 төгрөгийн хахуулийн мөнгийг*******д дамжуулан өгч *******г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч*******ын үйлдэл нь *******,******* нарын үйлдэлтэй холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь тодорхойлогдох ба шүүхээс*******т холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу ..... ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан өрөөндөө хахууль өгөгч П.Югийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Э...... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр*******гээр дамжуулан П.Югаас 1.000.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******гийн .... сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л...... тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд*******гээс 500.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******гийн .... элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б..... тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 07 дугаар сард*******гаас 500.000 төгрөгийн,

хахууль өгөгч*******ийн ..... сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Б..... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард*******ээс 2.000.000 төгрөгийн,

хахууль өгөгч Ц...... элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Г.... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард*******гаас 600.000 төгрөгийн,

хахууль өгөгч *******гийн ..... элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй О..... тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 10 дугаар сард*******аар дамжуулан *******гаас 500.000 төгрөгийн нийт хахууль тус тус авч .... 2018 оны “элсэлтийн журмыг тодотгон батлах тухай” А/158 дугаар тушаалын 4.3, 4,5 дахь хэсгийг тус тус зөрчиж тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хөтөлбөрт хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалын ..... мэргэжлээр суралцах сурагчдын нэрсийн жагсаалтад багтаан, суралцуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан…” гэх шинжийг хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2. “шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна”, 3.1.2.a өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах гэснийг тус тус зөрчиж,

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтад “…ард түмэнд үйлчлэх…” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “…Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөн…” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “…Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх…”, мөн зүйлийн 13.1.3 дахь заалтад “….эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах…” гэж тус тус заасныг зөрчсөн,

Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг гэж уг хэргийн тухайд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрийн албан тушаалын чиг үүрэгт хамаарах тодорхой ажиллагааг хэрэгжүүлэхгүй байх, нөгөөтэйгүүр тухайн албан тушаалд шууд хамааралгүй байхад хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан байх, нөгөө талаас “Хахууль өгөх” гэмт хэрэг гэж тодорхой этгээд өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу хахууль өгсөн байхыг тус тус ойлгох бөгөөд эдгээр гэмт хэрэг үйлдэгдсэнээр төрийн эрх ашигт хохирол, хор уршиг учирч, уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч*******ийг нийтийн албан тушаалтан буюу ...... ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч П.Югаас 1.000.000 төгрөг,*******гээс 500.000 төгрөг,*******гаас 500.000 төгрөг,*******ээс 2.000.000 төгрөг,*******гаас 600.000 төгрөг, *******гаас 500.000 төгрөгийг авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байна гэж үзлээ.

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу ..... ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Э.... .....сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн П.Югийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнээс өөрийн .... тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг тус сургуулийн захирал*******д 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дамжуулан өгч П.Югийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон болох нь гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Иймд*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь заалтадд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ю нь 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... шалгалт өгөөд тэнцээгүй Э..... тус сургуульд суралцуулж, түүнд давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн захирал*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан*******гийн “ХААН банк” дахь .... тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Г...... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Цэргийн хөгжмийн сургуулийн захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан өрөөнд нь 600.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь ..... элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л...... тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... сургууль дотор*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь 2018 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ......сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй Б...... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор ...... сургуулийн захирал*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд нь 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч******* нь ...... сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б....... тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ....... захирал*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ......сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О...... тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус сургуулийн цэргийн албаны офицер, дамжааны захирагч*******аар дамжуулан ....*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч П.Ю,*******,*******, *******,*******,******* нар нь ...... сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй нэр бүхий хүүхдүүдээ тус сургуульд элсэн оруулах зорилгоор хахуль өгсөн байна.

Өөрөөр хэлбэл 2002 оны Боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэржилсэн дүрэмд заасны дагуу хандивыг хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагын хүрээнд бус Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуульд хүүхдүүдээ оруулахын тулд өгсөн нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “…энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг...” ашиг хонжоо гэж үзэхээр заасан үйлдэл байна.

Иймд шүүгдэгч П.Ю,*******,*******, *******,*******,******* нар нь өөрсдийн хүүхдүүдийг ..... сургуульд оруулахын тулд албан тушаалын байдалтай нь холбогдуулж ......*******д 500.000-2.000.000 төгрөг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн…” гэх шинжийг хангаж байна гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Ю,*******,*******, *******,*******,******* нар нь “..... сургуульд хүүхдүүдээ оруулах ашиг сонирхол”-ын улмаас шүүгдэгч*******д шууд болон шүүгдэгч*******гээр дамжуулан хахууль өгсөн нь тус тус үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ согтуурсан, мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохиролд зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Л.Содбаяр: “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”, 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” болоод шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан; Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял, С.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албан томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжээр буюу 7.000.000 төгрөгөөр торгох, П.Ю, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус  бүр нийтийн албан томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох, Ц.С, М.О,  Б.А,******* нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус  бүр нийтийн албан томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах,*******д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,*******, П.Ю, *******,*******, М.О,  Б.А,******* нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар хэсэгчлэн төлүүлэх, Гэмт хэргийн хохирол, хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээ:*******ээс хахуульд авсан 5.100.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, Шүүгдэгч*******, *******, *******,******* нарыг цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 75.000 төгрөгийг оногдуулах торгох ялаас хасах, Шүүгдэгч Д.Од,*******, П.Ю,******* нар нь энэ хэрэгт баривчилсан болон цагдан хорьсон хоноггүй. Эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл үгүй, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчээс гаргуулах талаар саналгүй, Хэрэгт хураан авсан 1 ширхэг Си Ди, 1 ширхэг дэвтэр зэргийг хэрэгт хавсаргах, гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Адъяасүрэн: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг явцад миний үйлчлүүлэгчийн үйлдэл хангалттай тогтоогдохгүй байна, эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх саналыг гаргаж байсан. Гэвч миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, өөрийн үйлдлийн учир холбогдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Миний үйлчлүүлэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоож тогтоогддог. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэгт холбогдох болсон учир шалтгаан нь хууль эрх зүйн мэдлэггүй байсны улмаас хахууль өгч байгаа ч мэдэхгүй бусдад 500.000 төгрөг өгсөн байдаг. Энэ үйлдлээ буруу байсан болохыг миний үйлчлүүлэгч энэ 6 жилийн турш сайн ойлгож ухаарсан. Тэрээр Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг. Амьдралын түвшин нь улсын яллагчийн санал болгож байгаа торгуулийн ялыг төлөх боломж тааруу хүн байгаа эдгээр байдлуудыг харгалзан үзэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг. Миний үйлчлүүлэгч Оийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ямар нэгэн байдлаар маргасан зүйл байдаггүй. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Үүнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэмт хэргийг хохирол хор уршиг миний үйлчлүүлэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан гэм буруутайд тооцсон байдаг. Хуулийн үйлчлэлийг 2022 оны 12 дугаар сарын 23-наас авлигын эсрэг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн. Энэ гэмт хэргийн тухайд 2018 оны үйлдэлтэй гэмт хэрэг байгаа. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь сонгох санкцитай гэмт хэрэг байдаг. Эрүүгийн хариуцлагын тухайд түүнд 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэр гарвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн зааснаар торгох ялыг төлөх хугацааг 3 хүртэл жилээр тогтоолгох саналтай байна. Мөн түүний нийтийн албанд ажиллах эрхийг богино хугацаанд тогтоож өгөхийг хүсэж байна...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн: “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Өмгөөлөгчийн зүгээс уг ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж гэм буруутайд тооцсон. Тийм боловч эрхэлж байсан ажил албан үүрэг нь дээд албан тушаалтнаас өгсөн даалгаврыг биелүүлдэг босоо удирдлагатай байгууллагад алба хашдаг байсан албан тушаалтан. Энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харвал 6 жилийн өмнө болсон үйл баримт байдаг. Үүнийг шийдвэр гаргахдаа шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээсэй гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нь цэргийн байгууллагад тасралтгүй 11 жил ажилласан. Бага насны 3 хүүхэдтэй өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Түүнд гэмт хэрэг үйлдэх гэм буруугийн санаатай хэлбэр байгаагүй санаа, сэдэл байгаагүй. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх харгалзах ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч өрхийн тэргүүн 3 хүүхдийн эцэг хүн тэрээр төрийн байгууллагад 11 жил тасралтгүй ажилласан. Өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Түүний хувийн байдалд 7.000.000 төгрөгийг төлөх боломж тааруу учир эдгээр байдлыг харгалзан үзэж ял оногдуулаасай гэж хүсэж байна...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч өмгөөлөгч Э.Түвдэн: “...Улсын яллагч шүүгдэгч*******ийн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлана гэж дүгнэлтдээ дурдаж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлах нь зүйтэй гэж харж байна. Миний 2 үйлчлүүлэгчийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэгт холбогдох болсон учир шалтгаан нь хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хахууль өгч байгаа талаараа мэдэхгүй, хууль эрх зүйн ойлголт дутмаг байсан учир дараа нь үүсэх эрх зүйн үр дагаврыг нь мэдэхгүйгээр ийм асуудал үүсгэсэн, оролцсон байдаг. Энэ гэмт хэргийн үйл баримт 2018 онд гарсан байдаг. Эдгээр байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж мэдүүлгээ тогтвортой өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэмт хэрэгтээ хандаж байгаа байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Иймд миний үйлчлүүлэгч нарт улсын яллагчийг оногдуулсан ялаар оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсэж байна...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат: “...Миний үйлчлүүлэгч О анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж мэдүүлгээ тогтвортой өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Харин Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүний хувийн байдлын тухайд 70 хувийн группд байдаг, хэвтэрт байх нөхрөө асдаг хүн амьжиргааны түвшин доогуур байнгын нөхрөө асардаг тул тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй байдаг. Эдгээр байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсч байна. Шүүгдэгч Югийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас байхгүй байгаа тул өмгөөлөгч миний зүгээс эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтийг хэлье. Шүүгдэгч Ю нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж мэдүүлгээ тогтвортой өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна...” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээж байна. Өмгөөлөгчийн минь саналыг дэмжиж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа. Миний хувийн байдлыг харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Түвдэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хахууль гэж мэдээгүй. Сургуульд завсар хийнэ гэж бодоод л 500.00 төгрөг өгсөн. Сүүлд нь гэмт хэрэг гэдгийг нь ойлгосон. Гэмт хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Өмгөөлөгчийн минь саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хахууль өгч байгаа гэдгээ мэдээгүй. Үнэхээр их харамсаж байна. Надад торгуулийн ял төлөх боломж байхгүй. Миний хүүхэд ясны хорт хавдартай, би машинаа зээлээр авсан. Түрээсийн байранд амьдардаг. Миний өмгөөлөгчийн саналаар дэмжиж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Өмгөөлөгчийн минь саналыг дэмжиж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түвдэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг.

Шүүгдэгч П.Ю,*******,*******, *******,*******,******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” журамт үүргээ биелүүлэх, гэж заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хахууль өгөх аргаар ..... сургуульд элсэн суралцуулах зорилгоор бусдад авлигал өгч нийгмийн гол зарим болох шудрага ёс, шудрага өрсөлдөөнийг үл хайхран өөртөө болон бусдад давуу байдал олж авсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүхээс П.Ю,*******,*******, *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба анх удаа гэмт хэрэг үйдлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.О,******* нарыг гэм буруутайд тооцсон тул Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

 Шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тогтоож, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч******* нь шүүгдэгч П.Югаас 1.000.000 төгрөг, шүүгдэгч*******гээс 500.000 төгрөг, шүүгдэгч*******гаас 500.000 төгрөг, шүүгдэгч*******ээс 2.000.000 төгрөг, шүүгдэгч*******гаас 600.000 төгрөг, шүүгдэгч *******гаас 500.000 төгрөгийг тус тус авсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч******* нь хохирол төлбөр болох нийт 5.100.000 төгрөгийг улсын орлогод нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди, 1 ширхэг дэвтрийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж ..... М яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. .... ургийн овогт .... Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

.... ургийн овогт .... Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө дамжуулж хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

.... ургийн овогт .... Ю, .... ургийн овогт .... Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

.... ургийн овогт .... С, .... ургийн овогт .... О, .... ургийн овогт .... А, Сүмбэр ургийн овогт .... Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас П.Ю,*******,*******,*******,*******, ******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

.... ургийн овогт .... Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй.

5.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

6. Шүүгдэгч******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс төлсөн 5.100.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч******* нь урьд 5 хоног,******* нь 2 хоног,******* нь 2 хоног, ******* нь 2 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди, 1 ширхэг дэвтрийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч*******,*******, П.Ю,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,******* нарт урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч П.Ю,*******,*******,*******,*******, ******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.БАТМАНДАХ