Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2021/01626

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон        

 ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Ц-ын Э, Ц овогт Д-ийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Анар-Эрдэнийг эцэг Ц.Э ы асрамжид, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Зоригтыг эх Д.Г гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.4-д зааснаар Ц.Э аас 13.102.222 /арван гурван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г д олгож, үлдэх 113.672.778 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 940.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 293.661 төгрөг /70.200+223.461/ гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Өнөржаргалд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ