Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 111/ШШ2019/0027

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******оос Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай *******ыг ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би *******ын гаргасан Аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар *******ыг ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай *******ыг ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар *******ыг ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан *******оос Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай *******ыг ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийн 35100 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус буцаан олгосугай.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА