Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 111/ШШ2019/0028

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ын гомдолтой, Баянхонгор аймгийн Баянлиг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0169941 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баянлиг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх *******ын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох байсныг 100 нэгжээр торгож Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэснээ бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд С.Баясгаланг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0169941 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0169941 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянлиг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* гомдлын шаардлагыгбүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 0169941 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0169941 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ын гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

ШҮҮГЧ                               С.САЙНБИЛЭГ