Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/508

 

ЙН ӨМНӨӨС                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энхтайван хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа

Хохирогч: Б.*******ийн өмгөөлөгч Б.Шихихутаг /ҮД:2846, цахимаар/

Дохионы хэлмэрч: Б.Саранчимэг /ҮД:01/

Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2305022940072 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 2 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй,

******* ургийн овогт *******ын ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.******* нь “... оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" шатахуун түгээх ийн харалдаа ар талын зам дээр хохирогч Б.*******ийг приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа "дохио өгөлгүйгээр эргэх үйлдэл хийх гэлээ" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун нүдний хэсэгт цохиж баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний шилэнцэрт цус хуралт, шар толбо дайрсан судаслаг бүрхүүлийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан...” гэх гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь “...2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" шатахуун түгээх ийн харалдаа ар талын зам дээр хохирогч Б.*******ийг приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа "дохио өгөлгүйгээр эргэх үйлдэл хийх гэлээ" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун нүдний хэсэгт цохиж баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний шилэнцэрт цус хуралт, шар толбо дайрсан судаслаг бүрхүүлийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд  үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305022940072 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёото приүс-20 маркийн *******-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэлбэг авахаар гэрээс гараад Баянгол дүүргийн 20 дугаар хороо ******* шатахуун түгээх станцын харалдаа бүтэн эргэж зах руу орох гэтэл Хюндай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних эрэгтэй хүн миний машиныг хааж зогсоод явахгүй байсан. Тэгээд би өөрийн машины цонхыг нээгээд гараараа яваарай гэсэн дохио үзүүлэхэд амандаа нэг зүйл хэлээд машинаасаа бууж ирээд машины цонхоор гараа оруулж ирэн хоолойг заамдаж байгаад миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Тэгээд миний нүдний орчмоос цус гараад толгой манараад байж байтал машинаа унаад явчихсан. Цэнхэр өнгийн Хюндай портер маркийн машин байсан. Улсын дугаарыг нь харж амжаагүй. 155-160 см орчим нуруутай, бор царайтай халзан толгойтой цээж нүцгэн 25-30 орчим настай эрэгтэй хүн байсан. Миний баруун нүдрүү гараараа 2 удаа цохисон. Гартаа юм атгасан байж магадгүй.../хх-ийн 13-14/...үл таних жолооч машиндаа суух гэж байснаа буцаж над дээр ирэхээр нь би автомашинаасаа буусан. Нөгөө үл таних жолооч ярьж чаддагүй хүн байсан...” /хх-ийн 15-16/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.ы гэрчээр өгсөн “...Би " " ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилладаг. Уг " " БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах бөгөөд захын замын урд талд байрладаг. Мөн манай гэр " сэлбэгийн хашаан дотор байдаг. 2023 оны 06 сарын 12-ны өдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Гэрээсээ савтай ус асгах гэрээд гараад алхаж байтал автомашины зам дээр "сонин дуу" гараад байсан тул гайхаад эргээд зам руу хартал замын хоёр цэнхэр өнгийн портер загварын автомашин зогссон байтал наад талд приус-20 маркийн автомашин буцаж эргэх гэж байгаа байдалтай зогсож байсан бөгөөд Портерын жолооч нь цонхоороо приусын автомашины жолооч руу нэг зангилсан байтал зангаж байснаа сонин дуу авиа гаргаад орилоод байсан. Приусын жолооч аютомашин дотроо сууж байсан. Тэгээд Портерын жолооч машинаасаа бууж ирснээ приусын автомашны жолооч талын цонхон дээр нь очсноо приусын автомашины жолоочийн цамцнаас нь татаад байсан. Тэгэх үед приусын жолооч нь нөгөө хэлгүй жолоочийг холдуулах гээд оролдож байгаад холдуулсан. Дараа нь портерын жолооч буцаж автомашндаа суух гэж байснаа дахин буцаж приусын жолооч очиж байснаа жолоочийг нь автомашинаасаа буулгаж байгаад нүүр хэсэгт нь эхлээд нэг удаа цохисон. Приусын жолооч нүүр лүүгээ нэг удаа цохиулсны улмаас өмсөж байсан малгай нь газарт унасан. Тэгээд портерын жолооч дахин приусын жолоочийн нүүр хэсэгт нь нэг хүчтэй цохичихоод портер автомашиндаа суугаад яваад өгсөн. Приус автомашины жолооч нь 50 орчим насны хүн байсан бөгөөд портер автомашины жолооч гэх 30 орчим насны хүний биед халдаж цохисон зүйл байхгүй. Харвал танина. Шууд зааж чадна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.ын гэрчээр өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 10 цагийн үед миний зүс таних Д.******* гэх хүн айл нүүлгэх гэсэн юм гээд надаас миний 11-93 УБВ улсын дугаартай портер авто машиныг гуйгаад аваад явсан. Тэр өдрөө орой 20 цагийн үед миний авто машиныг буцаагаад аваад ирсэн. Би *******тай үйлдэл дохио зангаагаар ойлголцдог. Тэр өдөр *******ын биед ил харагдах бэртэл, гэмтэл, шарх, сорви анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.*******ын гэрчээр өгсөн “...Миний хүү 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төмөр замын төрөх эмнэлэгт төрсөн бөгөөд багаасаа Төмөр замд өссөн. Сургуульд сураагүй, багадаа бусад хүүхэд дээрэлхэж элдэв зан гаргадаггүй бусадтай их эвтэй байдаг байсан. Одоо миний хүү эхнэр 3 охины хамт амьдардаг. Гэр бүлдээ их халамжтай хүн. Эхнэр нь Төмөр замын вагонд үйлчлэгч ажилтай. ******* хөдөө мал маллаж амьдардаг. Бусдад болж өгвөл тусалж явдаг хүн, шударга худлаа ярих дургүй хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-34/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 35-40/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7725 дугаартай шинжээчийн “...Б.*******ийн биед баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралдалт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид баруун нүдний хараа нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7983 дугаартай шинжээчийн “...Д.*******ын биед баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн эмнэлгийн материалуудад баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний алимны шилэнцэрт цус хуралт, шар толбо дайрсан судаслаг бүрхүүлийн урагдал гэмтэл оношлогджээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.*******ийн харааны чадвар тогтворжоогүй, цаашид эмчилгээ, эдгэрэлтийн үр дүн тодорхойгүй байх тул одоогоор харааны чадвар алдалтаар гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Б.*******ийн биед баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралдалт, баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний алимны шилэнцэрт цус хуралт, шар толбо дайрсан судаслаг бүрхүүлийн урагдал гэмтэл учирчээ. Тухайн "баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралдалт, баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний алимны шилэнцэрт цус хуралт, шар толбо дайрсан судаслаг бүрхүүлийн урагдал" гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид баруун нүдний хараа нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-57/

Хөдөлмөрийн чадварын алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 59/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.*******ын яллагдагчаар өгсөн: “...би хөдөлгөөнд оролцож байх үед жижиг автомашины жолооч урдуур орох гээд гэнэт эргэсэн. Би замдаа портер автомашинтайгаа зогсолт хийсэн. Тэгээд би цонхоороо хартал тухайн жижиг тэрэгний жолооч цонхоороо ундааны сав над руу шидсэн. Тэгэхээр нь автомашинаасаа буугаад уг жолооч руу очсон. Жолоочийн цонхонд дөхөөд очтол үл таних жолооч миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд би уг жолоочийн нүүр лүү зөрүүлээд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/

Д.*******ын Хөдөлмөрийн чадварын алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 90/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/

Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 95-97/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн “...Батсүхийн ******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч тул "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 105-106/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" шатахуун түгээх ийн харалдаа ар талын зам дээр хохирогч Б.*******ийг приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа "дохио өгөлгүйгээр эргэх үйлдэл хийх гэлээ" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун нүдний хэсэгт цохиж баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний шилэнцэрт цус хуралт, шар толбо дайрсан судаслаг бүрхүүлийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/, Т.ы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19/, Ц.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/, З.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-34/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 35-40/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7725 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-57/, Хөдөлмөрийн чадварын алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 59/, Д.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-71/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.******* нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 43 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.*******ын 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" шатахуун түгээх ийн харалдаа ар талын зам дээр хохирогч Б.*******ийг приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа "дохио өгөлгүйгээр эргэх үйлдэл хийх гэлээ" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун нүдний хэсэгт цохиж баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний шилэнцэрт цус хуралт, шар толбо дайрсан судаслаг бүрхүүлийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Б.*******ийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 105-106/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 107/-ыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал Монгол Улсын Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын Хавсралтаар батлагдсан ба уг аргачлалд заасан нөхөн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө бий болсон харилцаанд хамаарагдах эдийн бус гэм хорыг арилгах Иргэний хуулийн зохицуулалтыг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэхгүй талаар Улсын Дээд Шүүхийн 2024/ХШТ/18 дугаар тогтоолоор тайлбарласан байх тул  2023 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гарсан гэмт хэргийн үйл баримтад хамаарагдах хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүхээс гаргаж олгох хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдаж байна.

Тодруулбал, Иргэний хууль тогтоомжийг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэх ёсгүй учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгах тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болж үйлчлэх учиртай.

Шүүхээс, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй хэдий ч уг хор уршгийг арилгахтай холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй үлдээж  шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.******* нь өвчний улмаас гадаад улсад эмчлүүлж байгаа тэрээр өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ эдлэх боломжгүй байх тул өмгөөлөгчөөр дамжуулан эрхээ эдэлж хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлсөнд 3,000,000 /гурван сая/ төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу шүүгдэгч Д.*******аас дээрх зардал болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялыг сонгож 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгчид оногдуулж зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Шүүгдэгч Д.*******т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан зардал болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийн өмгөөллийн хөлсийг  шүүгдэгч Д.*******аас гаргуулж хохирогч Б.*******т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсэн болохыг, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ