Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 111/ШШ2020/0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******ы нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өвөлжөөний газрын гэрчилгээг шинэчлэн олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* сумын Засаг даргатай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан учир ******* сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* тоот Баян-ац гэх өвөлжөөг *******т газар олгосон хэсгийн гэрчилгээг хүчингүй болгож өгөх, Одоо 12 сар гараад хүйтэн болж байхад манайх өвөлжөөгүй айлын намаржаанд байгаа тул 26 жил өвөлжиж эзэмшсэн өвөлжөөний гэрчилгээг шинэчлэн олгож өгөхийг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өвөлжөөний газрын гэрчилгээг шинэчлэн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсгийг тус тус баримтланБаянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өвөлжөөний газрын гэрчилгээг шинэчлэн олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зйүлийн 50.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  

ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН