| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 188/2024/1384/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/473 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энхтайван хөтлөн,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: Ж.*******,
Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч С.Болорчулуун /ҮД:4/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******, ******* овогт *******ы ******* нарт холбогдох эрүүгийн 04048 тай хэргийг 04 оны 5 сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны сарын -ны өдөр ******* аймагт төрсөн, 5 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт дүүргийн , - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
******* овогт *******ы *******, /РД:НО9809/
Монгол Улсын иргэн, оны сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 6 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, дүүргийн , гийн цолтой, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт дүүргийн дүгээр , ын -6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
******* овгийн *******ы *******, /РД: УП97/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.*******, Б. ******* нар нь бүлэглэж “...0 оны дүгээр сарын -ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр ны нутаг дэвсгэрт байрлах "" нэртэй караокед үл ялих зүйлээр маргалдаж, хохирогч С.ын биед халдаж зодож, улмаар эрүүл мэн нь хуйх, уруулд өнгөц шарх, зүүн нүдний алимны салстын улайлт, эрүү, хүзүү, цээж, нуруу, даланд цус хуралт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.*******, Б. ******* нар нь бүлэглэж “...0 оны дүгээр сарын -ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр ны нутаг дэвсгэрт байрлах "" нэртэй караокед үл ялих зүйлээр маргалдаж, хохирогч С.ын биед халдаж зодож, улмаар эрүүл мэн нь хуйх, уруулд өнгөц шарх, зүүн нүдний алимны салстын улайлт, эрүү, хүзүү, цээж, нуруу, даланд цус хуралт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******гийн “...гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын “...би хөл хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 04048 тай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.ын хохирогчоор өгсөн “...0 оны дүгээр сарын 5-ны өдөр 0 цагийн үед караокед үйлчлүүлээд текен дээр сууж байхад хажууд хэдэн эмэгтэй ирээд барментэй цаг болон тооцооны асуудал дээр маргалдаад байсан. Тэгэхээр нь би хажуугаас нь энэ караоке цагаас хаана гэж хэлсэн. Хаах цагийг нь мэдэж байсан болохоор тэгж хэлсэн юм. Тэгтэл тухайн эмэгтэйчүүдийн махлагдуу нь чи хэн юм гээд хэрүүл хийгээд надтай маргалдаж байснаа над руу дайраад нүүр ам хүзүү нүүргүй маажаад араас нь ******* гэх нэртэй эмэгтэй нь бас маажаад хажууд нь бас нэг эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Тэгээд яаж байгаад билээ газарт унатал миний дээрээс тухайн эмэгтэй нийлээд намайг нүүр нүдгүй өшиглөөд байсан бүгдээрээ нүүр нүдгүй балбаад өшиглөөд байсан. Тэгж байгаад би арай гэж босоод маргалдаад байж байтал нар ирсэн. Миний биед учирсан гэмтлийг тухайн эмэгтэй нийлж намайг зодож учруулсан би нүүрээ хамгаалаад газарт хэвтэж байсан болохоор яг хэн аль гэмтлийг учруулсныг хэлж чадахгүй байна. Миний мэдэж байгаагаар махлагдуу эмэгтэй болон бас нэг эмэгтэй намайг маажаад цээж толгой руу өшиглөөд байсан, харин нөгөө утсаараа бичлэг хийгээд байсан эмэгтэй нь миний нуруу болон толгой зүүн нүд уруул цээж рүү өшиглөөд байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.../хх-ийн 1/...Би тухайн үед хохирлын мөнгө болох 500.000 төгрөг нэг эмэгтэйгээс нь авч гомдолгүй болсон тул хэрэг хаагдаж шийдэгдсэн гэж бодсон. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй, сэтгэл зүйд ямар нэгэн хохиролгүй тул сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй. Одоо ч бараг бүдэг санаж байна, би тэр эмэгтэйчүүдийг хаах үед орж ирлээ гэснээс болж маргаан эхэлж маргалдаж байгаад нэг эмэгтэйд нь цохиулсны дараа сав авч шидсэн чинь дахиж зодоон болж би газар унаж толгой руу нэг нь өшиглөсөн, нуруу хүзүү рүү маажиж, нүд рүү нэг нь өшиглөсөн тэгээд босож ирээд нэг эмэгтэй нь дуудсан. Би камерын бичлэг үзэхэд хар хувцастай эмэгтэй намайг зодож гэмтэл учруулсан байна. Тухайн үед намайг шалан дээр унасан байхад баахан хөл гар орж ирээд байсан тул нийлээд зодчихлоо гэж ойлгосон юм. Би яг нарийн тэр энэ нь ингэж тэгж цохисон гэж ялгаж хэлж мэдэхгүй байна Одоо камерын бичлэг харахад эхэлж надтай заамдалцдаг хар хувцастай эмэгтэй голлож намайг зодсон байна, мөн өөр нэг хар хувцастай эмэгтэй хажуугаас хөл рүү өшиглөсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ын гэрчээр өгсөн “...0 оны дүгээр сарын -ны өдөр караокены текен дээр тооцоо хийх гээд зогсож байхад хажууд нэг эрэгтэй хэл амаар доромжлоод маргалдаж эхэлсэн. Тэгснээ тухайн эрэгтэй нь текний ардаас угаалгын нунтгийн сав аваад манай найз ******* руу шидээд Сарааг тухайн эрэгтэй үсдэж аваад газарт унагаагаад газарт ноцолдож эхэлсэн. Тэгж байгаад караокены хүмүүс салгаад ирсэн. Тухайн залуугийн уруулаас нь цус гарчихсан хүзүү нь улайчихсан байсан, өөр хүний биед бэртэл гэмтэл байгаагүй.../хх-ийн 15/... Би тэр өдөр 0 оны сарын -ны орой дүүргийн гийн 1-р олон нийтийн гаар хамт ажиллаж байсан одоо тус н гаар ажилладаг найз *******, мөн тэр үед олон нийтийн гаар ажиллаж байсан одоо ажилгүй байгаа гэсэн, *******ын найз ******* бид дөрөв удаан уулзаагүй байсан учраас уулзаж лолд Өргөөгийн ард байдаг пабд сууж литрийн гоожуурын 1 ширхэг пиво ууж байгаад доошоо караокед ороход 0 минут дуулуулна гэсэн. Тэгээд үүдэнд би төлбөрөө хийх гээд зогсож байхад хажуугаас хохирогч гэх үл таних залуу мөнгөгүй байж, хачин юмнууд, хүүхнүүд гэх мэт янз бүрийн юм яриад зогсож байхад өрөөнөөс *******, ******* хоёр гарч ирээд тэр залуутай маргалдаж эхлээд ******* тэр залуутай харилцан үсдэлцэж зууралдаж зодолдоход хажуугаас ******* орж хамт зодолдоод явсан. Тэгээд тэр гурав цаашаа зууралдсан чигээрээ явж байгаад *******, хохирогч залуугийн хамт тэр хоёр газар унахад ******* дээрээс нь өшиглөж тэр хоёрыг салгасан чинь ******* босч ирээд нөгөө залууг өшиглөсөн" биений аль хэсэг рүү өшиглөснийг хараагүй. Гэтэл ******* дахиж хажуугаас нь хохирогч гэх залууг удаа өшиглөхөд болон тэнд байсан хүмүүс салгасан. Ингээд тэр хоёр салаад текны урд зогсож байхад хохирогч залуу текны араас хуванцар сав авч *******г цохисны улмаар энэ хоёр дахиж зууралдаж буланд бужигнаад бөөн юм болоход тэр ажилчид салгаж бужигналдаад хэн хэнийгээ цохиж байгааг харах боломжгүй байсан. Би наана нь цагаан өнгийн ноосон юбктэй хараад зогсож байсан тул тэр хүмүүс рүү ойртоогүй. Ингээд тэд нар буланд зууралдаж байгаад салсны дараа нарыг ирэхээс өмнө хохирогчийн хүзүү нь зулгарсан, уруул нь цус болсны бичлэгт тусгах гэтэл тэр залуу миний гар утсыг булааж аваад шидэхээр нь өөрөө очиж авсан. Одоо миний гар утсанд үнэлгээ хийлгэхгүй, эвдрэл гэмтэлгүй. Ингээд удаагүй ирээд аваад явсан. Тухайн үед бид нар дөрвүүлээ литрийн пиво уусан согтолт гайгүй байсан. Мөн тэр залуу дахиж текны араас юм авч шидэх гэж хэрүүл маргаан хийсэн. Миний харснаар зодоон болсны дараа хүзүү нь - газар зулгарсан, уруул нь цус болсон харагдсан өөр гэмтэл шарх харагдаагүй. Тухайн үед ******* эхэлж тэр эрэгтэй хүнтэй зууралдаж зодолдсон, хажуугаас нь ******* орж зодолдсон. дараа нь очиж салгасан. Би гэнэт зодоон болохоор нь бараг шоконд орж гайхаж харж байгаад сүүлд нь салгах гэж нэг удаа оролдсон өөр үйлдэл хийгээгүй. Би хэн нэгэн нь ингэж цохисон гэж нарийн ялган хэлж чадахгүй байна. Тэр өдөр би цагаан өнгийн юбктэй, хар өнгийн цамц, гутал, тиркотой, үсээ хойноо боосон байдалтай, ******* хар өнгийн хувцастай, энгэртэй халаастай, урдаа товчтой ноосон цамцтай, хар өнгийн өмд гуталтай, ******* хар өнгийн хувцастай боотигон гуталтай, нүдний шилтэй байсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-100/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Золзаяагийн гэрчээр өгсөн “...0 оныы дүгээр сарын 5-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд текен дээр хүмүүст үйлчлээд байж байхад 0 цагийн үед нэг эрэгтэй текен дээр үйлчлүүлж байсан. Тухайн үед эмэгтэй орж ирээд 1 цаг авсан тэгээд захиалсан зүйлийнхээ тооцоог хийх гээд зогсож байхад тухайн текен дээр байсан залуу та нар тооцоогоо хийгээч гэж хэлэхэд нэг эмэгтэй нь хажуугаас бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь текен дээр байсан залуу чи миний бичлэгийг зөвшөөрөлгүй хийлээ гээд байж байтал махлагдуу эмэгтэй нь тухайн эрэгтэйг самардаад маажаад хоорондоо ноцолдоод эхэлсэн. Тэгэхэд хажуугаас нөгөө эмэгтэй нь орж ирээд тухайн залуугийн нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд ноцолдож байгаад босож ирээд тухайн эрэгтэй текен дээр байсан аяга угаагчийн хоосон сав аваад махлагдуу эмэгтэй рүү шидсэн тэгэхэд тухайн эмэгтэй нь нөгөө савыг нь аваад зөрүүлээд шидсэн. Тэгэхэд тухайн залуу текен дээрээс дахиад юм авч шидэх гээд гараараа хайгаад байхаар нь би юмнуудыг нь холдуулаад авхуулаагүй. Тэр үед бичлэг хийж байгаа эмэгтэй нь утасныхаа бичлэгийг зогсоож байгаад бид нарыг хараагаад хэл амаар доромжлоод байсан бас бид нар шүү гээд сүрдүүлээд байсан. Тэгснээ намайг чи наад маскаа ав овог нэрээ хэл гэж хэлээд над руу давшлаад байсан. Тэгээд байж байтал ирсэн. Шүд амнаас нь цус гарч нүд нь улайсан байсан, нүүр хүзүүнээс нь цус гарч байсан. Тухайн эмэгтэйчүүд бөөнөөрөө нийлж байгаад өшиглөж цохих маажих зэргээр гэмтэл учруулсан. Махлагдуу нь маажсан утас бариад байсан нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн, үлдсэн нэг нь удаа толгой руу нь өшиглөсөн. Тухайн эмэгтэйчүү ямар нэгэн гэмтэл шарх учраагүй харин махлагдуу эмэгтэйнх нь нүдний шил нь гуяараа нумарчихсан байсан. Тухайн эвдрэл нь эрэгтэйтэй ноцолдож байхад үүссэн. Мөн утсаараа бичлэг хийж байсан эмэгтэйн гар утасны дэлгэц нь унаснаасаа болоод жирэлздэг болчихсон байсан гэхдээ утас нь хэвийн ажиллаж байсан утас унасны дараач утсаараа бичлэг хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-/,
Ж.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/
Ж.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 51/
Ж.*******гийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5/
Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/
Б.*******ын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56/
Б.*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 57/
Б.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/
Ж.*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-85/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 оны дүгээр сарын 10-ны өдрийн 1414 тай “...О.ын биед хуйх, уруулд өнгөц шарх, зүүн нүдний алимны салстын улайлт, эрүү, хүзүү, цээж, нуруу, даланд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Амь насанд аюултай гэмтэл тогтоогдсонгүй. Үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “...О.ын биед учирсан уруулын шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цохих үед учирна. Зулай хуйхны 0* см шарх нь хөнгөн зэрэгт хамаарна. Мөн адил мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үед учирна. Эрүү, хүзүү, цээж, нуруу, даланд учирсан цус хуралт, зулгаралтууд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд үрэгдэх, нидрэгдэх, маажих үйлдлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-9/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Отгонтөгсийн гэрчээр өгсөн: “...0 оны дүгээр сарын 04-ний орой пабд 4 эмэгтэй сууж байгаад 01 цагийн үед караокед орсон. Би хэсэг хугацааны дараа нөгөө зөөгч караокед дуудахаар нь очсон чинь 4 эмэгтэй нэг залууг доороо хийсэн зодож байсан, манай харуул ах салгаж байсныг анзаарахгүй уг ахыг татсан. Манай нэг зөөгч арай нэг том биетэй эмэгтэйг салгах гээд дийлэхгүй болохоор нь би очиж татаж салгасан. Уг эмэгтэй зодож байсан эсэхийг хараагүй. 10-15 минут орчим бид нар тэр хүмүүсийг салгаж холдуулаад дунд нь зогсоход хоорондоо маргалдаж нэг эмэгтэй нөгөө залуу дээр тулж очоод бичлэг хийхэд утсыг нь цохиж унагаасан. Би тэр хүмүүс ойртуулахгүйн тулд дунд нь зогсож салгасан. Тэгээд нилээ удаж ирээд тэр хүмүүстэй уулзаад үлдсэн би дээшээ гараад гэрлээ унтраагаад явсан. Тухайн залуугийн уруул нь сэтэрсэн, цус гарсан, толгой хагарсан гээд байсан. Намайг очиход нэг залуу доор нь орсон байдалтай 4 эмэгтэй тойрсон бужигнаж, харуул ах салгаж байсан. Тэр эмэгтэйчүүдийн хэн нь яаж цохисныг ялгаж харж чадаагүй, салгана гэсэн бодолтой бужигнасан хүмүүсийг татаж салгасан. Миний тод санаж байгаагаар өөрийгөө жирэмсэн гэсэн арай жоохон том биетэй өндөр үсээ хойноо боосон эмэгтэй текны хажууд зогсож байсан тэр залууг өшиглөх гэж дайрахаар нь өшиглүүлэлгүй салгаж холдуулсан чинь надад хандаж намайг барьж байгаад зодууллаа гэж байсныг санаж байна. Би тэр эмэгтэйчүүд хэдүүлээ нийлж зодсон эсэх талаар хэлж мэдэхгүй байна, би харахдаа пабд миний ширээнд сууж байсан 4 эмэгтэй байсныг таньсан. Би тэд нарыг тойрсон байна гэж харсан тул нэг нэгээр нь салгаж холдуулах арга хэмжээ авсан. Нэг бүрчлэн ялгаж тэр нь ингэж цохисон гэж хэлж чадахгүй байна ямар ч байсан бужигнасан юм болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц. гэрчээр өгсөн: “...Би өмнө нь ллын Enlish гэдэг ресторанд харуул манаачаар ажиллаж байгаад гарсан юм. 0 оны сарын эхээр анхны цас орсон үед шиг санаж байна хүнгүй болчхоод байна нэг удаа гараад өгөөч гэж гуйсны дагуу тэр өдөр ажилласан. Шөнө 01 цагийн үед гадаа цас шүүрдэж байсан чинь станцаар харуул байна уу ороод ирээч гэж дуудаад байхаар нь караокед орсон чинь нэг эрэгтэй хүнийг эмэгтэй хүн зодож байсан. Үүнээс нэг эмэгтэй нь тэр залуутай харилцан үсдэлцээд газар өнхөрсөн, нэг эмэгтэй нь дээрээс нь дараад хэвтсэн, нэг эмэгтэй нь хажуугаас өшиглөсөн байдалтай ер нь нийлээд зодож байна гэж харсан. Тэгээд би очоод салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Энэ үед зөөгч залуучууд орж ирээд бүгдээрээ салгасны дараа тэр хүмүүс хэрэлдэж маргалдаж байгаад сүүлдээ дуудаж ирснээр уг асуудал дууссан. Намайг ороход нэг залууг эмэгтэй зодож байсан, нэг эмэгтэй нь тэр залууг өшиглөснийг санаж байна. Тэд нарыг дүр төрхөөр нэг бүрчлэн хэн нь хаана нь яаж зодож цохисныг ялгаж хэлж чадахгүй учир нь бужигнасан зодоон маш хурдан болж өнгөрсөн. Тэр эмэгтэйчүүдийг дүр төрөхөөр нь зааж чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.гийн гэрчээр өгсөн: “...0 оны сарын 5-ны орой найз ******* найз 18 цагаас эхэлж дуудаад байхаар нь хүүхдүүдээ унтуулаад ллын өргөөгийн орчим пабд 00 цаг өнгөрч байхад очиход сүүлийн захиалга аваад хаах гэж байсан. Намайг очиход ******* зүс таних нэг эмэгтэй болон үл таних эмэгтэй хүмүүстэй сууж байсан. Бид нар тэнд нэг их удаагүй доошоо караокед ороход тооцоо хийгээрэй гэсэн тул текен дээр үлдсэн, бид нар өрөөнд орсон. Тэгээд нэг харсан чинь үл таних хохирогч гэх залуутай маргалдаж байхаар нь салгасан чинь тэр залуу бид хоёрыг элдэв янзаар харааж доромжилсон. Би эргээд өрөөнд ороод гараад ирсэн чинь нөгөө залуу *******тай маргалдаж байгаад зодолдоод эхэлсэн. Тэгтэл ******* *******г өмгөөлж хажуугаас нь тэр залууг түлхэж өшиглөсөн, би дундуур нь орж салгасан чинь намайг түлхэж холдуулаад байсан тул ойртож чадаагүй. Ингээд дуудаж уг зодоон дуусч, бид нар гийн газар дээр сууж байгаад хүүхэд харах хүнгүй байсан учраас тэр хэдээс түрүүлээд харьсан. Би тухайн үед тэр залууг зодож цохиж биед нь огт хүрээгүй, зөвхөн хүмүүсийг салгасан. Миний харснаар *******тай зууралдаж зодолдоход хажуугаас ******* тэр залууг газар унасан байхад хөл рүү нь өшиглөсөн. Тухайн үед зодоон бужигнасан маш хурдан болж өнгөрсөн учраас хохирогч С.ын нүүр, толгой, нуруу хэсэг рүү хэн өшиглөж цохисныг ялгаж харж чадаагүй. Зодоон болсны дараа хохирогч С.ын хүзүү нь улайсан, амнаас нь цус гарсан харагдсан, өөр гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-10/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******ын яллагдагчаар өгсөн “...0 оны дүгээр 04-ны өдөр өмнө орон нийтийн гаар хамт ажиллаж байсан Б., , Ж.******* бид нар ллын энглиш пабд сууж байгаад доод талын караоке руу орж хамгийн наад талын нэг номерын өрөөнд бид нар түрүүлж орсон, тооцоо хийхээр үлдсэн. Тэгээд орж ирэхгүй болохоор нь гарсан чинь хохирогч залуу тэр хоёр маргалдаад зогсож байхаар нь би ад хандаж энэ хүмүүстэй битгий харьцаа боль гэсэн чинь цаанаас ******* гарч ирээд юу болсон бэ гэсэн чинь тэр залуутай маргалдаж барьцалдсан. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан учраас хохирогч залуугийн хөл рүү нь өшиглөсөн. Мөн тэр хоёрыг салгах үед хохирогч залуу гар луу цохиж баруун гарын ядам хурууны хумс хугалсан. Тэр залуу *******тай маргалдах үедээ түүний толгой руу саваар цохиж дахиж зодолдохоор нь салгах гэсэн чинь дийлэхгүй болохоор нь хөлөөрөө хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. ******* хохирогч гэх залуутай зодолдсоны дараа нүдний шил нь хугарсан, хамар нь хөхөрсөн, хөмсөг нь сэтэрсэн, толгой нь хавдсан харагдсан. Ингээд зодоон маргаан болсны дараа үүрээр гийн газарт мэдүүлэг өгснийхөө дараа бил хоёр тэр залуутай учраа олж эвлэрч, 07 цагт уулзахаар болсон чинь хохирогч ирээгүй тул бид хоёр явсан. Маргааш нь мөрдөгч залгаж ******* бид хоёр шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан боловч шүүх эмнэлэгт үзүүлээгүй байсан чинь мөрдөгч залгаж хохирогчтойгоо ирж учраа ол гэж хэлэхээр нь ******* бид хоёр мөрдөгчийн өрөөнд түүнтэй уулзаж мөнгө өгч тохиролцохоор болсон. Тэгээд ******* түүнд 500 000 төгрөг өгснөөр гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөөд салсан. Бид хоёр одоо ингээд асуудал дууслаа гэж ойлгосон, түүнээс биш шүүх эмнэлэгт үзүүлэх байсан юм. Түүнээс хойш хохирогч 19 хоногийн дараа дахиж 00 000 төгрөг нэхсэн мессеж бичиж өгөхгүй бол хэргээ сөхнө, авсан мөнгөө буцааж авч болно гэх мэт зүйл бичихээр нь тэгье гэсэн чинь дахиж бичээгүй алга болсон. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тэр залуугийн биед учирсан хөнгөн гэмтлийг учруулаагүй. Түүнийг маажиж толгой руу нь цохиогүй, тэр залуу элдэв янзын хараалын үгээр бид нарыг хараасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.*******гийн яллагдагчаар өгсөн “...0 оны дүгээр 04-ний өдөр *******, Б., нарын хамт бид нар ллын пабд сууж байгаад доод талын караоке руу орж хамгийн наад талын нэг номерын өрөөнд бид нар түрүүлж орсон, тооцоо хийхээр үлдсэн. Тэгээд орж ирэхгүй болохоор нь гарсан чинь хохирогч хоёр маргалдаж байсан нөгөө залуу түүнийг хэл үгээр доромжлоод байхаар нь би дундуур нь орж тэр залуутай маргалдаж бид хоёр зодолдож эхэлсэн. Би тэр үед нэлээн уусан байсан учраас өөрийгөө зодуулчихлаа бодож дуудаж гийн газарт очиж мэдүүлэг өгсөн. Миний санаж байгаагаар тэр залуу миний дээр гарсан би шал мөргөж байсан, тэгээд би босч ирээд тэр залуугийн энгэрээс маажсан, босч ирэхдээ нурууг нь маажсан, мөн нуруун дээр нь тохойлдож байсныг санаж байна. Бусдаар тэр залууг хаана нь яаж цохисныг санахгүй байна. Би өөрөө бичлэг харсан чинь би эхэлж тэр залууг зодсон байна лээ. Тэр үед миний хөмсөг хавдаж, хамар хавдсан, нүдний шил хугарсан, толгой хавдсан байсан тул шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан боловч учраа олж хохиролгүй болгож тэр залууд 500 000 төгрөг өгсөн учраас ингээд дууслаа гэж ойлгож шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Уг нь тэр үед үзүүлсэн бол гэмтлийн зэрэг гарах байсан байх. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч тай маргалдаж байхаар нь очсон чинь хэл намайг амаар доромжилсны улмаас маргалдаж зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.ийн гэрчээр өгсөн “...Би тухайн үед жижүүрт гарч байхдаа уг зодооны суудлыг материалжуулахад маргааш нь намайг шалга гэсэн учраас би шалгасан. Уг зодоон болсон караоке нь камерын бичлэгтэй гэсэн тул 0 оны дүгээр сарын -ны өдөр бармен хийж байсан гэх эмэгтэйгээс тус захирлын утасны ыг авч түүнтэй холбогдож бичлэг хуулж авах талаар хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд ллын Номин их дэлгүүрийн баруун хойд талд байсан караоке байрладаг байшингийн хамгийн дээд давхарт байсан өрөөнд орж төхөөрөмжөөс бичлэг хуулбарлаж авах гэхэд плашны оролт нь ажиллахгүй байсан тул төхөөрөмжийг хурааж авъя гэхэд салгаж болдоггүй учраас өгөх боломжгүй байна, утсан дээрээ хуулбарлаад авчих гэсэн тул хэрэгт ач холбогдолтой хэсгийн бичлэгийг өөрийн утсаар бичиж аваад CD нд хуулбарлаж хэрэгт хавсаргасан. Хэрэгт хэрхэн яаж хуулбарлаж авсан талаараа тэмдэглэл бичиж хавсаргасан байгаа. Би тухайн үед зодоон болсон бичлэг үзэхээр явж байна, шаардлагатай бол хурааж авах талаар хяналтын прокурор Сайнзаяад утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн -/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ж.*******, Б.******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэн хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.
Шүүгдэгч Ж.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 зүйлийн дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт хүний эрүүл мэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэн учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Ж.*******, Б.******* нар нь хохирогч О.ын биед хуйх, уруулд өнгөц шарх, зүүн нүдний алимны салстын улайлт, эрүү, хүзүү, цээж, нуруу, даланд цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 0 оны дүгээр сарын 10-ны өдрийн 1414 тай шинжээчийн дүгнэлт /хх 86-87/, О.ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 тал, 9-10 тал/, Б.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 98-100/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Золзаяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-85/, Ц. гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 97/, Б.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-10/, Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 140-141/, Ж.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 150-151/, Э.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн -/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 0 оны дүгээр сарын 10-ны өдрийн 1414 тай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нарыг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
014 оны 1 сарын -ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 16/4 тай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 1414 тай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* өөрийн хууль бус үйлдэлд маргаагүй ба шүүгдэгч Б.******* нь шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг тэрээр хохирогчид учруулаагүй зөвхөн хөл рүү нь өшиглөсөн гэж мэтгэлцэж оролцлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.ын “...газар унатал миний дээрээс тухайн эмэгтэй нийлээд намайг нүүр нүдгүй өшиглөөд байсан, бүгдээрээ л нүүр нүдгүй балбаад өшиглөөд байсан...” /хх-1 ар тал/ Б.ын гэрчээр өгсөн “...тэр хоёрыг газар унахад ******* дээрээс нь өшиглөж...” /хх-99 тал/ гэх мэдүүлэг, Б.Золзаяагийн гэрчээр өгсөн “...ноцолдоод эхэлсэн тэгэхэд нөгөө эмэгтэй орж ирээд нөгөө залуугийн нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн...” /хх-1 ар тал/ гэх мэдүүлэг, Ж.Отгонтөгсийн гэрчээр өгсөн “...4 эмэгтэй нэг залууг доороо хийсэн зодож байсан...” /хх-95 тал/ гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.******* нь өөрийн хийж буй үйлдлийнхээ үр дагавар, хохирол хор уршгийг мэдэх боломжтой субъект байх ба шүүгдэгч Ж.*******тай санаа сэдэл, үйлдлээрээ нэгдсэн, гэмт үйлдлийг хүсч гүйцэтгэсэн, шүүгдэгч нарын энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байх тул шүүгдэгч Б.*******д холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ж.*******, Б. ******* нарын “...0 оны дүгээр сарын -ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр ны нутаг дэвсгэрт байрлах "" нэртэй караокед үл ялих зүйлээр маргалдаж, хохирогч С.ын биед халдаж зодож, улмаар эрүүл мэн нь хуйх, уруулд өнгөц шарх, зүүн нүдний алимын салстын улайлт, эрүү, хүзүү, цээж, нуруу, даланд цус хуралт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт заасан хүний эрүүл мэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт заасан
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан 1414 бүхий шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байх байр суурийг илэрхийлсэн ба шүүх, өмгөөлөгчийн саналд дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.-д заасан үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна. дээрх нотлох баримтыг хууль бус гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч О. нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч нар нь хохирогчид 500.000 /таван зуу/ төгрөг төлсөн талаар хохирогч бичиж хэрэгт хавсаргасан, мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ж.*******, Б. ******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.*******, Б. ******* нь хүний эрүүл мэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Ж.*******, Б. ******* нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчид учирсан хохирол, шүүгдэгч нарын гэмт үйлдэлд оролцсон оролцоо зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Ж.*******, Б. ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд тайлбарлаж байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар тус тус дурдаж, шүүгдэгч Ж.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зүйлийн .1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. зүйлийн 1-4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт заасан хүний эрүүл мэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт заасан хүний эрүүл мэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн дахь хэсэгт зааснаар Ж.*******, Б. ******* нарыг тус бүр 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
. Шүүгдэгч Ж.*******, Б. ******* нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд тайлбарласугай.
5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь хохирогч О.ад гэмт хэргийн хохиролд нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8. зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.*******, Б. ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ