Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 111/ШШ2020/0006

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ийн гомдолтой, Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдох Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Лхагвын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, шийтгэлийн хуудсанд товчилж бичсэн нэрийг зөвтгөж тусгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. *******д хамааралтай Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн бичихийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Лхагвын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, шийтгэлийн хуудсанд товчилж бичсэн нэрийг зөвтгөж тусгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч ******* гомдлын шаардлагыгбүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, хуулийн зүйл заалтыг зөтгөж тусгахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Лхагвын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, шийтгэлийн хуудсанд товчилж бичсэн нэрийг зөвтгөж тусгуулах шаардлага бүхий Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ийн гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.СУВДМАА