Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 111/ШШ2020/0007

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ийн гомдолтой, Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдох Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч *******ын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, шийтгэлийн хуудсанд товчилж бичсэн нэрийг зөвтгөж тусгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа. Прокурорын дүгнэлт ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж зүйчлэлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг гэж өөрчлүүлэх, мөн шийтгэлийн хуудсанд товчилж бичсэн хуулийн нэрийг зөвтгөж тусгуулахаар зөвшөөрч байна.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч *******ын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, шийтгэлийн хуудсанд товчилж бичсэн нэрийг зөвтгөж тусгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч ******* гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, хуулийн зүйл заалтыг зөтгөж тусгахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймаг дахь Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч *******ын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, шийтгэлийн хуудсанд товчилж бичсэн нэрийг зөвтгөж тусгуулах шаардлага бүхийБаянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ийн гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                               С.САЙНБИЛЭГ