Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00032/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ш¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Алтантуяа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä хаалттай õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... дугаар байрны ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Т овогт Г.С íýõýìæëýëòýé

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Б овогт Т.Э холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 25 643 250 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г , хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

                 ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч Г.С, түүний өмгөөлөгч Ө.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Этэй 2012 онд танилцаад 2018 онд гэрлэлтээ батлуулж байсан. 2013 онд том хүү С.Э, 2017 онд бага хүү С.Т нар төрсөн. Хамтын амьдралын хугацаанд бид хоёр таарч тохирдоггүй байнга хэрүүлтэй байдаг байсан. Т.Э нь хүүхдүүддээ ямар ч хайр халамж байхгүй, эхнэр болон эх хүний үүргээ маш муу гүйцэтгэдэг, цаашдаа энэ хүнтэй амьдрах хүсэлгүй тул гэрлэлтээ цуцлуулж, бага хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин том хүү С.Эыг миний хүүхэд биш гэж Т.Э нь өөрөө байнга хэлдэг тул том хүүд тэтгэлэг төлөх үүрэг надад байхгүй, бидний дунд эд хөрөнгөтэй холбоотой маргаан байхгүй болно. Хуулийн процессийн дагуу эхлээд эвлэрүүлэн зуучлагчид ханддаг гэсэн тул өргөдөл гаргаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болж шийдвэрлүүлсэн. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Э түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Миний бие 2012 онд Г.Стай танилцаж, 2013 онд том хүү С.Эыг төрүүлсэн. Бид танилцах үед би 5 сартай жирэмсэн байсан, С хүүхэд гарахаар хамт өсгөнө гэж амлаж бид гэр бүл болж гэрлэлтээ батлуулан, хүүгээ эцгээр нь овоглосон. Дараа нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү С.Тийг төрүүлсэн. Амьдралын эхний жилүүдэд бид сайхан амьдарч байсан. Би ажил эрхэлж байгаад хүүхдээ хараад гэртээ байдаг болсон. Нөхөр С уурхайд орж ажиллан ажил, орлоготой болсон үеэс бидний хооронд маргаан гарах болсон. Зан байдалд нь өөрчлөлт орсон. Бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг, доромжилж дээрэлхдэг болсон. 2014 онд сална гэж том хүү С.Э бид 2-ыг гэрээсээ хөөж явуулсны улмаас ээж дээрээ 2 жил болоод ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хадам ээж, нөхрийн хамт ирж гэрээс хөөж тууж зарим гэр орны юмыг авч явсан тэгээд цагдаа дуудаж тэр 2-ыг явуулж байсан. Иймэрхүү байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Би 2 хүүхдэдээ эхийн хайр халамжийг үзүүлж, өвчин зовлонгүй өсгөж байна. Нөхөр Г.С нь уурхайн ажилтай гэж гэртээ ирээд амарч байх хугацаандаа найз нөхөдтэйгээ идэж, ууж, тоглож, наргиж байгаад л буцдаг. Харин бид 3-т хайр халамж байдаггүй. 2018 онд Д ХХК-тай гэрээ байгуулан 79 мкв 3 өрөө байрны урьдчилгаа 34 191 000 төгрөгийг Г.Сын ээж нь үйлчилгээний зориулалттай оффисоо зараад бүрдүүлж өгсөн. Байрны төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцалсан. Урьдчилгаа төлбөрийг ээж нь биднийг айл өрх болж, орох оронтой болог гэж бидэнд өгсөн тул бидний дундын хөрөнгө гэв.

 

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Т.Э би нөхөр Г.Стай 2012 онд танилцаад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүл болж амьдрах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү С.Э, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү С.Т нар төрсөн бөгөөд эрүүл саруул өсч, сургуульд сурч хүмүүжицгээж байна. 2020 оны 10 дугаар сараас бид зан харьцааны таарамжгүй байдлаас салж амьдарсаар өнөөдрийг хүртэл хүүхдүүд эх Т.Эийн асрамжид сурч, хүмүүжицгээж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэхгүй тул эвлэрүүлэн зуучлалыг 2020 оны .. дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тэмдэглэлээр дуусгавар болгосон.

Гэрлэснээс хойш гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн дундаа хамтран өмчлөх тусгай хөрөнгүүдийг бүрдүүлэхийн тулд нөхөр Г.Сын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот, 75,98 мкв, 3 өрөө орон сууцыг Д ХХК-тай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, дугаар байгуулан худалдаж авсан. Энэхүү орон сууцны үнэ 113 970 000 төгрөг үүнээс урьдчилгаа төлбөр 34 191 000 төгрөгийг төлсөн. Цаашид гэр бүл цуцлуулахад энэхүү байранд үргэлжлүүлэн амьдрах боломжгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ оногдох хэсгээ авахаар шийдсэн. Иймд Г.С, Т.Э нарын гэрлэлтийг цуцалж, хүү С.Э, С.Т нарыг эх Т.Эийн асрамжид үлдээж, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон үл хөдлөх эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум ... дүгээр баг, ...  дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот, 75,98 мкв талбайтай, 3 өрөө байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 34 191 000 төгрөг үүнээс хүү С.Э, хүү С.Т, эхнэр Т.Э нарт ногдох хэсэг 25 643 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г.С нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Гэрлэлт цуцлуулах болон 2 хүүхдийг Т.Э нь өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг дагаад хүүхдийн эрх ашгийн үүднээс тэтгэлгийн асуудал мөн хөндөгдөх тул бага хүү Т.Тэд тэтгэлэг төлнө. Учир нь том хүү С.Эын биологийн эцэг байх боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан тул тэтгэлэг төлөхгүй. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх 3 өрөө байрны урьдчилгаанд төлсөн 30 хувь буюу 34 191 000 төгрөг нь бидний дундын эд хөрөнгө биш юм. Учир нь дээрх 3 өрөө байрыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Д ХХК-тай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаанд 30 хувь буюу 34 191 000 төгрөгийг төлөөд орж байсан. Тус 3 өрөө байрны өмчлөгч нь би биш Д ХХК юм. Урьдчилгаа төлбөрийг би ээж Д.Наас түр зээлж авсан мөнгө юм. Өөрийн ээж Д.Н буцааж төлөх тохиролцоотой зээлсэн 34 191 000 төгрөг нь ээжийн минь хөрөнгө байхад дундын хөрөнгө мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүйгээс гадна Д.Нын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэжээ.

Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2002 онд хуучин хорооллын 22 дугаар байрны 2 өрөө байраар Дархан сумын 16 баг Үйлчилгээний төвийг ард жигүүрт байрлах 16 м.кв 1 өрөө үйлдвэр үйлчилгээний зориулалттай байрыг сольж авч байсан. Тухайн үед буюу 1997-2003 он хүртэл 50 ундаа гэж байхад тэр ундааг зарж борлуулж 6 жил хөдөлмөрлөсөн. Тэгээд ундааны цех ажиллуулж байгаад 2010 оноос тэр байраа түрээслүүлдэг болсон. 2016 онд би Дархан сумын 10 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр орсон. 2018 онд 9 сард С байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна. Надад урьдчилгааны мөнгө зээлээч гээд байхаар нь тэр үйлчилгээний зориулалттай байрыг зараад мөнгийг нь зээлсэн. Надад ажил хийгээд цалин мөнгөтэй болохоороо бага багаар төлье гэж хэлсэн. Тэгээд тус ажлын байрыг 40 000 000 төгрөгөөр зарсан. Ингээд нэг байр олчихлоо гээд урьдчилгаанд 34 000 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг шинэ байранд орж байгаа учир тавилга эд хогшил авна гэж хэлээд авсан. Одоо тэр байрны гэрээгээ цуцалсан юм байна лээ. Өгсөн мөнгөө эргүүлж авъя гэтэл сүүлийн хэдэн сар төлбөрөө төлөөгүй гээд 2 жил суусан элэгдэл хорогдол хасаад 25 000 000 орчим төгрөг л олдоно гэж хэлсэн. Маргааны зүйл болоод байгаа байрны урьдчилгаа төлбөр бол миний мөнгө юм. Би хоёр хүүтэй. С бол миний том хүү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Т.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 25 643 250 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлээс 2013 онд төрсөн хүү С.Эын биологийн эцэг байх боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт ирсэн үндэслэлээр тэтгэлэг төлөхөөс татгалзаж мөн орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн 34 191 000 төгрөгийг эх Д.Наас зээлж авч бүрдүүлж өгч байсан үндэслэлээр дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Т.Э нар нь 2012 онд танилцаж улмаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдарч байх хугацаандаа 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С.Э, 2017 он 4 дүгээр сарын 06-ны өдөр С.Т нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хамтын амьдралын хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагч Т.Э нь эхнэр хүний үүргээ маш муу гүйцэтгэдэг, үр хүүхдэдээ анхаарал муу тавьдаг, гар утсанд донтдог байнгын хэрүүл маргаантай байдаг гэсэн үндэслэлээр 2020 оны 8 сараас тусдаа амьдарч байгаа цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж би үр хүүхдээ ганцаараа өсгөж, хүмүүжүүлж байна, нэхэмжлэгч Г.С нь ажил эрхэлж эхэлснээс хойш гэр бүлдээ анхаарал халамж муу тавьдаг, гар хүрч зоддог, амралтаараа найз нөхөдтэйгээ уулзаж гэр бүлээ хайхардаггүй, эвлэрэх талаар ярилцах гэсэн боловч боломж олгоогүй, тусдаа амьдарснаас хойш үр хүүхдэдээ харж хандаагүй, анхаарал тавиагүй тул гэрлэлтээ цуцлуулна гэсэн тайлбар гаргаж гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болон цаашид хамтран амьдрах боломжгүй талаар талуудын гаргасан тайлбар зэргийг үндэслэн тэдэнд эвлэрэх хугацаа олгохгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдийн асрамжийг өөрчлөх шалтгаан, нөхцөл тогтоогдохгүй байх тул 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн С.Э, 2017 он 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн С.Т нарыг эх Т.Эийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2013 онд төрсөн хүү С.Эын биологийн эцэг тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнг томилсны дагуу ирүүлсэн 2021 оны ... дугаар сарын -ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.С нь С.Эын биологийн эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт иржээ. /хх-ийн 129-133 дугаар тал/

 

Зохигчдод Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн дүгнэлтийг танилцуулсан боловч санал хүсэлт гаргаагүй бөгөөд хариуцагч Т.Э нь шүүх хуралдаанд ...бид 2 анх танилцахад би 5 сартай жирэмсэн байсан, Г.С хамтдаа өсгөнө гэж амлаж гэр бүл болсон гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэж бид тэр талаар ярилцаж байгаагүй, жирэмсэн эсэхийг нь мэдээгүй, өөрийн хүүхэд гэж бодож явдаг байсан боловч хэрэлдэж, маргахдаа Т.Э нь хүүхдэдээ гар хүрч энэ чиний хүүхэд биш гэж байнга хэлдэг байсан тул шинжээч томилуулсан. Нэгэнт би биологийн эцэг байх боломжгүй талаар дүгнэлт ирсэн тул тэтгэлгийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх хүүхдийн эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ...гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.С нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр С.Эын биологийн эцэг байх боломжгүй талаар дүгнэлт ирүүлсэн үндэслэлээр тэжээн тэтгэхээс татгалзаж байгаа боловч нэхэмжлэгч нь гэрлэлтээ батлуулан улмаар хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч бүртгэлийн байгууллагад хандаж төрсний бүртгэл хийлгэсэн байх бөгөөд зохигчдын гэр бүлээ албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэл, мөн хүүхдийг эцгээр нь овоглосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг болохыг хүлээн зөвшөөрч захиргааны журмаар бүртгэл хийлгэсэн бүртгэл хүчин төгөлдөр байх тул дээрх хуулиар дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглоно, хүүхдийг төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар хариуцагч нь тэтгэлгээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр үлдэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул насанд хүрээгүй хүү С.Э, хүү С.Т нарыг эцэг Г.Саар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Г.С, Т.Э нар хойшид хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлав.

 

-Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Зохигчид гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Д ХХК-тай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд орших 85 айлын орон сууцны ...-р байрны ...-р орцны ... давхарт ...тоот 75,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалж, урьдчилгаа төлбөрт 34 191 000 төгрөгийг төлж, байрыг эзэмшиж, ашиглаж байгаад төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар гэрээ байгуулсан байна. /хх-ийн 38-39 дүгээр тал/

 

Гэвч төлбөр төлөөгүй үндэслэлээр дээрх гэрээ цуцлагдсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан Д ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр захиалагч Г.Сад өгсөн албан бичиг болон гэрч Д ХХК-ны нягтлан бодогч Ч.Дуламсүрэнгийн ... Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг, ... дугаар хороололд орших ... айлын орон сууцны ...-р байрны ...-р орцны ... давхарт ... тоот 75,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууц нь компанийн өмчлөлд бүртгэлтэй компанийн өмч юм, 2018 оны 9 сард Г.Саас урьдчилгаа төлбөрт байрны 30 хувь болох 34 191 000 төгрөгийг шилжүүлсэн, одоогоор орон сууц хоосон байгаа гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 153 дугаар тал/

 

Хариуцагч Т.Э нь шүүх хуралдаанд ... орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34 191 000 төгрөгийг Г.Сын ээж Д.Н бидэнд орон сууцтай болохыг дэмжиж өгсөн мөнгө, мөн ээж Д.Н нь гэрлэлтээ цуцлуулахдаа дундын эд хөрөнгө болох үйлчилгээний зориулалтай байрыг хүүгийнхээ хамт өмчлөхөөр авсан тул Г.Сын хөрөнгө байгаа гэсэн үндэслэлээр ногдох хэсэг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодруулж тайлбар гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Н нь шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хуралдаанд ... би өрх толгойлсон эмэгтэй, 2 хүүхдээ өсгөхийн тулд 26 жил хөдөлмөрлөж үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Г.С, Т.Э нь бидэнтэй цуг амьдардаг байсан бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр хэрэгтэй талаар надаас хүсэхэд би 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгөө 45 000 000 төгрөгөөр худалдан борлуулж Г.Сад шилжүүлсэн. Энэ мөнгийг Г.Сад өгөх талаар ярьж байгаагүй, түүний эрэгтэй дүү хоосон үлдэх тул би байгаа хөрөнгөө өгөхгүй шүү дээ, энэ мөнгийг ажил төрөл эрхлээд буцааж өгнө гэсэн тул шилжүүлсэн. Энэ миний хөрөнгө гэж тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан Д.Нын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Г.Сын дансанд 45 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдал болон Ж.Гтой байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараар 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34 191 000 төгрөгийг гэрлэгчдийн гэр бүл болсноос хойш хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 138-141 дүгээр тал/

 

Иймд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг  25 643 250 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч Т.Эийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2  дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт заасныг баримтлан Т овогт Г С, Б овогт Т Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 14 ä¿ãýýð ç¿éëèéí 14.5-т зааснаар 2013 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн С.Э, 2017 он ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн С.Т нарыг эх Т.Эийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ä çààñíààð С.Э, С.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 íàñ /ñóðàëöàæ áàéãàà áîë 18 íàñ/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд àìüæèðãààíû áàòàëãààæèõ äîîä ò¿âøèíãèéí õýìæýýãýýð сар бүр òýòãýëýã ãàðãóóëж эцэг Г.Саар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Г.С, эх Т.Э нарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг  25 643 250 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч Т.Эийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 366 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 210 600 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 74 681 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Банзрагчид даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА