| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0106/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/416 |
| Огноо | 2024-05-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.О |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/416
2024 05 24 2024/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Оргилбат,
шүүгдэгч Г.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Будмаа нарыг оролцуулан эрүүгийн 2311 00000 0304 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М овгийн Г.Ө
Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт, урьд Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 77 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Ө нь фейсбүүк цахим орчинд “.....”, “....”, “.....”, “......”, “.......”, “......” гэх хуурамч хаягаас “Хороололд 300.000 төгрөгөөр байр түрээслүүлнэ”, “Байр түрээслүүлнэ”, “хямдхан нэг өрөө түрээслүүлнэ” гэх утга бүхий заруудыг байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус зарын дагуу холбогдсон:
- хохирогч Л.Хыг “чамаас гадна 2 эмэгтэй холбогдоод бас оръё гээд байгаа” гэж хуурч, хохирогч Л.Хаас 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ....... тоотод байхад нь 300.000 төгрөгийг нь өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг Хаан банкны ............... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч Ж.Бийг “өмнө ярьсан 2 залуу орно гээд байна” гэж хуурч, хохирогч Ж.Бээс 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойргийн урд явж байхад нь 250.000 төгрөгийг нь өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг Хаан банкны ........ дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч Б.Бг “хүн орох гээд байна, урьдчилгаагаа өг” гэж хуурч, хохирогч Б.Бгээс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 300.000 төгрөгийг нь өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч М.Аийг “хөдөөгөөс хот руу орж ирж явна, маргааш ирээд түлхүүрээ авчих” гэж хуурч, хохирогч М.Аээс 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 300.000 төгрөгийг нь өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч Ц.Оыг “хүн орох гээд байна, урьдчилгаагаа өг” гэж хуурч, хохирогч Ц.Оаас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 500.000 төгрөгийг нь өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч О.Быг “10 дугаар хорооллын Голдон Парк хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ, урьдчилгаа 350.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” гэж хуурч, хохирогч О.Баас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 350.000 төгрөгийг нь өөрийн Хаан банк дахь 5319123482 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч М.Мыг “1 өрөө суларсан байгаа одоо мөнгөө шилжүүлчих юм бол өрөөг чинь байлгаж байя” гэж хуурч, хохирогч М.Маас 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2-15 тоотод байхад нь 340.000 төгрөгийг нь өөрийн эзэмшдэг Хаан банкны 5306197685 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч П.Шг “мөнгөө шилжүүлбэл би чамайг тухайн байранд оруулна” гэж хуурч, хохирогч П.Шгээс 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Далайхүү төвийн орчим байхад нь 450.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч Л.Оийг “одоо хүн орох гээд байна, мөнгөө хийчих” гэж хуурч, хохирогч Л.Оөөс 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 350.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны ........... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- хохирогч Н.Оыг “манай өрөө дүүрч байна" гэж хуурч, хохирогч Н.Оаас 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 30 дугаар гудамжны 35 тоотод байхад нь 300.000 төгрөгийг нь бусдын ........... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан бусдад нийт 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Г.Ө нь фейсбүүкт буюу цахим орчинд “.........”, “.........”, “.......”, “......”, “.......”, “......” гэх хаягуудаас “Хороололд 300.000 төгрөгөөр байр түрээслүүлнэ”, “Байр түрээслүүлнэ”, “хямдхан нэг өрөө түрээслүүлнэ” гэх утга бүхий заруудыг хуурамчаар байршуулан:
1. Хохирогч Л.Хаас “чамаас гадна 2 эмэгтэй холбогдоод бас оръё гээд байгаа” гэж худал хэлж 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ............ тоотод байхад нь 300.000 төгрөгийг өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг “ХААН” банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Л.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Улаанбаатар хотод ганцаараа амьдардаг одоогоор ............ тоотод хажуу өрөө 450.00 төгрөгөөр түрээсэлж амьдардаг. Тэгээд манай байрны эзэн 7 сараас эхлээд 500.000 төгрөг болгоно гэхээр нь нийтийн байр ч юм уу нэг өрөө байр хайж үзээд, өөрөө зар байршуулсан боловч миний зар дээр хүмүүс нэг их юм бичихгүй байхаар нь Фейсбүүк хуудсаар хүмүүсийн зар хартал “...Хороололд дотроо 00 душтэй нийтийн байр 300.000 гэсэн зарыг “...........” гэх цахим хаягаар байршуулсан байхаар нь өөрийн “.......” гэх цахим хаягаар хувь чатаар нь холбогдоход цэнхэр дээлтэй дуучин Сэрчмаагийн зурагтай хаяг байсан ба тэр дуучныг сонсдог л хүн юм байна гэж бодоод хуурамч хаяг байсныг нь анзаараагүй. Тэгээд тэр хүнтэй цахим чатаар ярихад 38-40 орчим насны эмэгтэй хүн байсан ба би одоо замд явна Дархан-Уул аймгаас Улаанбаатар орох гэж байна очоод байраа үзүүлэх боломжтой чамаас гадна 2 эмэгтэй холбогдоод бас оръё гээд байгаа гэж хэлэхээр нь би мөнгөө шууд таны дансанд шилжүүлье та намайг байрандаа шууд авчих гэж гуйсан чинь тэгье гээд надад Хаан банкны ......... тоот Ө М гэх эзэмшигчтэй дансыг өгөөд би өөрийн Төрийн банкны ........... тоот данснаасаа 2023 оны 07 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагт 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь чат бичээд дугаараа өгөөч гэтэл надад ............. гэсэн дугаар өгсөн. Орой ажлаа тараад өгсөн дугаар луу залгатал ашиглалтад байхгүй дугаар өгсөн байсан. Тэгээд залилуулсан байна гэж бодоод цахим хаягийг нь үзтэл хуурамч хаяг байсан байна лээ. Би ажилтай учраас цагдаагийн байгууллагад ирж чадалгүй явж байгаад амралтын өдрүүдээр ирье гэж бодоод байж байтал 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр над руу өөрөө холбогдоод ................ гэдэг дугаараас залгаад эгч нь мөнгө хөөцөлдөөд явж байна. 2023 оны 08 дугаар сарын 01-нд мөнгийг нь буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь бас өгчих юм болов уу гэж бодоод хэдэн өдөр харж байгаад өгөхгүй таг болсон учраас Цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ хүн рүү мөнгө шилжүүлсэн дансны хуулга болон цахим хаягаар холбоо барьсан чат, ярьсан ярианы билл зэргээ аваад ирсэн байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
- Л.Хын эзэмшдэг Төрийн банкны ........ дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- Гансүхийн Ө, Өын М нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
2. Хохирогч Ж.Бээс “өмнө ярьсан 2 залуу орно гээд байна” гэж худал хэлж 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн урд явж байхад нь 250.000 төгрөгийг өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг “ХААН” банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 11 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн тойргийн урд явж байхдаа Алтай хотхонд байр түрээслэхээр ......... дугаарын Хаан банкны данс руу урьдчилгаа болгон 250.000 төгрөг шилжүүлж залилуулсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Тухайн хүнтэй фейсбүүк чатаар л харьцсан ба ихэвчлэн бичээд нэг л удаа аудиогоор ярьсан. Хоолойгоор нь дүгнэхэд 26-27 орчим настай эмэгтэй хүн байсан ба ярьж байгаад сүүлд таслахаас өмнө цаана нь хүүхэд уйлж байгаа нь сонсогдсон мөн цаана нь бас нэг эмэгтэй хүн байх шиг байсан. Өөр зүйл сонсогдоогүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад тухайн хүний утасны дугаар байхгүй надад өгөөгүй. Намайг холбогдоход байрны зураг явуулаад 1 хос залуус ирж үзчихээд өөрсдөө мөнгөө аваад ирье гэж хэлээд явсан гэж хэлсэн. Ер нь байр нь сарын 650.000 төгрөгийн хөлстэй барьцаа байхгүй сар сардаа төлөөд явж болно гэсэн нөхцөлтэй байсан тул би ихээхэн сонирхсон юм. Тэгсэн чинь нөгөө хүмүүс мөнгөө хийгээгүй байна гэж чат бичихээр нь би одоо мөнгө нь бэлэн байна байраа үзээд таалагдвал шууд мөнгөө бэлэн өгөөд орлоо гэж хэлсэн боловч би одоо сургалттай байна 17:00 цагаас тарна гээд байсан. Ямар байр вэ гэж асуухад Алтай хотхон 13 дугаар байрны 4 давхарт 33 тоот гэж хэлсэн. Тэгээд би очоод үзчихье гэж хэлсэн чинь нөгөө өмнө нь үзсэн 2 залуу орно гэнээ гээд байхаар нь би урьдчилгаа шилжүүлчихье гэж хэлээд 250.000 төгрөг шилжүүлснээс хойш холбоо барихаа байсан юм. Алтай хотхонд очоод 13 дугаар байр хайж очсон чинь тийм байр байдаггүй болохыг олж мэдсэн. Би хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/,
- 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны 29/7818 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/,
- Гансүхийн Ө, Өын М. нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
3. Хохирогч Б.Бгээс “хүн орох гээд байна, урьдчилгаагаа өг” гэж худал хэлж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 300.000 төгрөгийг өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг “ХААН” банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амьдардаг бөгөөд 2023 оны 7 дугаар сарын сүүлээр амьдардаг байраа солих санаатай хэдэн байр үзэж байгаад фейсбүүк зарын дагуу “.........” гэх цахим хаягтай чатаар холбогдоод нэг өрөө байр юм уу өрөө байгаа юу гэсэн чинь хүн орно гээд ярьсан байгаа гэхдээ Баянхонгороос ирээд орно гэсэн гэж байсан. Тэгэхээр нь би орчхож болох уу тэр 2 хүн нь хэзээ ирэх талаар асуусан чинь мэдэхгүй гэхдээ одоо надад түрээсийн мөнгөө хийх гэж байна гэсэн тэгэхээр мөнгийг нь авчихвал худлаа байхаа гэхээр нь түрүүлээд одоо мөнгөө хийчихвэл намайг авах уу би ганцаараа байна. Одоо бэлэн байна шилжүүлье дансаа гэхэд надад Хаан банкны .......... тоот дансыг өгөөд М гэж гарч ирнэ гэсэн. Мөнгөө 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 23 цаг 46 минутад turees 88779190 гэх утгаар 300.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед мөнгө шилжүүлсэн дансны хуулга болон чат бичсэн хуулгаа бас аваад ирсэн байгаа. Тэр үед тэгээд маргааш өглөө нь байр үзүүлэхээр болсон харин маргааш нь ............ гэх дугаар өгсөн байсан руу залгахад буруу дугаар өгсөн байсан. 2023 оны 08 дугаар сарын 03-нд мөнгөө өгсөн учраас эргээд холбоо барихыг нь хүлээсэн боловч эргээд нэг холбоо барихдаа орой уулзъя гэсэн байсан. Эргээд нэлээн мөнгөө нэхэж цагдаад хандана гэх зүйл бичсэн боловч буцааж шилжүүлнэ гэж хэлсэн боловч худлаа яриад цаг хожоод байгаа бололтой санагдсан. Тэр цахим хаягаараа хааяа онлайн орохоороо уучлаарай өгнө өө гээд л байдаг юм байна лээ. Тэрнээс нь хойш өгөх байх гэж жаахан харсан залилуулсан байна. Энэ хүнтэй холбоо барихдаа би өөрийн Б.Б гэх цахим хаягаараа л холбоо барьсан эмэгтэй хүн байх гэж бодож байна. Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг тухайн үед мөнгө шилжүүлэхдээ гэртээ харих гээд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд явж байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дахь тал/,
- Б.Бгийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/,
- Гансүхийн Ө, Өын М нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
4. Хохирогч М.Аээс “хөдөөгөөс хот руу орж ирж явна, маргааш ирээд түлхүүрээ авчих” гэж худал хэлж 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 300.000 төгрөгийг өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Багануур дүүрэгт Оёдолчин хийж ажиллаж амьдардаг юм. 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ирээд том хүү М хамт гадуур хэдэн байр үзэж байгаад байр олдоогүй үнэ нь нэлээн өндөр байна гээд гадуур явж байтал манай хүү М цахим чатаараа “.......” гэх хаягтай нэг өрөө дотроо 00 душтай нийтийн байр 300.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж байна гэж чаталсан тухайгаа надад хэлээд хүүтэйгээ гадуур байр хайгаад нэлээн явсан учраас мөнгө төгрөгийг нь өгөөд дараа нь очоод үзээд оруулъя гээд дансыг хүүгээ авчих гээд манай хүү өөрийнхөө М гэх хаягаараа дүрсээ өгөлгүй яриад хөдөөгөөс хот руу орж ирж явна маргааш ирээд түлхүүрээ авчих гэж яриад мөнгөө шууд хийхээр тохироод Хаан банкны ......... тоот данс руу миний Хаан банкны ........ тоот данснаас 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 10 минутад 300.000 төгрөг шилжүүлэн залилуулсан. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ хүү бид хоёр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр зурагт орчимд явж байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх 159-160-р тал/,
- Гансүхийн Ө, Өын М нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаартай дансны хуулга, /1-р хх 48-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Хохирогч Ц.Оаас “хүн орох гээд байна, урьдчилгаагаа өг” гэж худал хэлж 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 500.000 төгрөгийг өөрийн төрсөн охинтой хамтран эзэмшдэг “ХААН” банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын айл. Би 2019 оноос хойш Улаанбаатар хотод ганцаараа байр түрээслэн амьдарч байгаа бөгөөд энэ жил буюу 2023 оны 09 дүгээр сард миний нагац дүү ШУТИС-д оюутан болж ирж байгаа учраас сургуультай нь ойрхон төв рүү нүүж ирэх санаатай байрны түрээсийн зар харж байгаад “.........” гэх монголоор бичсэн цахим хаягаас нэг өрөө түрээсийн байр гэсэн группэд хямдхан нэг өрөө түрээслүүлнэ гэсэн зар байршуулсан байсан. Зарыг хараад өөрийн “..........” гэх цахим хаягаас байр нь байгаа юу түрээс хэд вэ гэж бичихэд 450.000 төгрөг хүн орохоор болсон гэж хэлсэн. Тэгээд юу ч гэсэн өглөө холбогдохоор болоод ....... гэсэн дугаарыг өгөөд маргааш өглөө нь дахин чатаар холбогдоод мессежээр дансаа өгчих гээд хүн орохоор болсон гэж байгаад намайг авахаар болоод 3 сарын төлбөрийн урьдчилгаа 500.000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Голомт банкны .............. тоот данснаас 12 цаг 47 минутад Хаан банкны ......... тоот Ө Минжинсор гэх данс руу шилжүүлэн залилуулсан. Тухайн үед гүйлгээ хийсэн дансны хуулгаа аваад цахимаар бичсэн фейсбүүк чатын скрийн шоттой аваад ирсэн байгаа...” гэх мэдүүлэг, / 1-р хх 174-175-р тал/,
- Гансүхийн Ө, Өын М нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ......... дугаартай дансны хуулга, / 1-р хх 52-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
6. Хохирогч О.Баас “10 дугаар хорооллын “Голдон Парк” хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ, урьдчилгаа 350.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” гэж худал хэлж 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 350.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “ХААН” банк дахь ............ дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн байр фейсбүүк зарын группээс хайж байгаад 10 дугаар хороололд байрлалтай боломжийн үнэтэй, тохилог 1 өрөө байр олж харсан. Тэгээд дээр байрлуулсан ....... дугаарын утас руу залгаж холбогдоход... эмэгтэй хүн дуудлагыг авсан ба маш өөртөө итгэлтэйгээр байр маань бэлэн байна., урьдчилгаа мөнгөө түрүүлээд хийчихвэл орой 18 цагт 10 дугаар хорооллын Голдон парк хотхоны гадаа уулзъя гэсэн. Тэгээд би тухайн байранд нүүж орох сонирхолтой байсан тул тэр хүнээс дансыг нь асуугаад шууд утсаар ярьж байхдаа тэр хүн надад цээжээр хэлж өгсөн байдаг. Тэгээд тухайн хүний хэлсэн Хаан банкны ....... дугаарын данс руу 350.000 төгрөгийг найз охин Ү.Э Хаан банкны .............. дугаарын данснаас шилжүүлсэн юм. Тэгээд 18 цагийн үед 10 дугаар хорооллын Голдон парк хотхоны гадаа очоод тухайн ............... дугаар луу залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан... Надад 350.000 төгрөгийн бодит хохирол учирсан, өөрт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дахь тал/,
- О.Бн мөнгө шилжүүлсэн гэх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 201 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
7. Хохирогч М.Маас “1 өрөө суларсан байгаа одоо мөнгөө шилжүүлчих юм бол өрөөг чинь байлгаж байя” гэж худал хэлж 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...... тоотод байхад нь 340.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны ........ дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 2-15 тоотод байх нийтийн байранд байхдаа өөрийнхөө фейсбүүкийг үзээд байж байтал "......." гэх фейсбүүк хаягтай хүн нийтийн байр түрээсэлнэ гэх пост оруулсан байсан. Тэгэхээр нь би зар дээр нь байсан ....... дугаарын утас руу нь залгатал эмэгтэй хүн байсан бөгөөд ерөө байгаа эсэх талаар асуусан чинь 1 өрөө суларсан байгаа одоо мөнгөө шилжүүлчих юм бол өрөөг чинь байлгаж байя мөнгөө шилжүүлэхгүй бол өөр хүмүүс орохгүй байна гэж хэлэхээр нь нөхөртэйгөө утсаар ярьж байгаад тухайн хүний өгсөн .......... дугаартай Ө гэх хүний данс руу нөхрийнхөө ...........дугаарын данснаас 340.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснийхээ дараа .......... дугаарын утас руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон ба фейсбүүк дээр байсан зараа мөн устгачихсан байхаар нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
- Гансүхийн Өын эзэмшлийн Хаан банкны ........... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
8. Хохирогч П.Шгээс “мөнгөө шилжүүлбэл би чамайг тухайн байранд оруулна” гэж худал хэлж 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” төвийн орчим байхад нь 450.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны ......... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч П.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн эхнэр болох Ө.Х хамт 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байр түрээслэх зорилгоор фейсбүүк хаягаар түрээсийн байр хайгаад явж байгаад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүүгийн хажууд талын нийтийн байрны гадаа явж байгаад гэх фейсбүүк хаягаар нийтийн байранд 1 өрөө суларлаа гэх зарын дагуу .......... дугаарын утсаар залгаж холбогдоход 7 буудалд нийтийн байранд 1 өрөө суларсан гэж хэлсэн тэгээд мөнгөө шилжүүлбэл би чамайг тухайн байранд оруулна гэж хэлсэн. Тэгээд ......... дугаарын Г.Ө гэх данс өгөхөөр нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... дугаарын данснаас 450,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тухайн эмэгтэй надад нийтийн байрандаа оруулна гэж хэлээд миний дугаарыг блок хийсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
- Гансүхийн Өын эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
9. хохирогч Л.Оийг “одоо хүн орох гээд байна, мөнгөө хийчих” гэж худал хэлж 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 350.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “ХААН” банкны .......... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар буудлын хажууд байх нийтийн байрны 12 тоотод фейсбүүк зар харж байгаад "........." гэх хаягаас сарын 350.000 төгрөгөөр нийтийн байр түрээслүүлнэ гэж байршуулсан зарын дагуу .... дугаарын утас руу залгахад нэг эмэгтэй хүн авч нэг сул өрөө байгаа одоо хүн орох гээд байна эхлээд мөнгөө хийчих, тэгээд хоёулаа 16 цагт уулзъя гэж хэлээд над руу ........ гэх "Хаан" банкны данс явуулсан. Тэгээд би Г.Ө гэх "Хаан" банкны ........ данс руу байр гэх утгатай 350.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 16 цагийн үед ........... дугаар луу залгахад миний дугаарыг блоколсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал/,
- Гансүхийн Өын эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
10. Хохирогч Н.Оаас “манай өрөө дүүрч байна" гэж худал хэлж 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаян-Уулын 30 дугаар гудамжны 35 тоотод байхад нь 300.000 төгрөгийг бусдын эзэмшлийн .......... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Н.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 30-35 тоотод байхдаа “Үнэгүй.мн” дээрээс түрээсийн байр хайж байгаад “Саппорогийн урд өрөөндөө душ, 00-той нийтийн байр,. сарын түрээс 300,000 төгрөг, ............. гэсэн зарыг байршуулсан байхаар нь тухайн дугаар руу залгаад асуусан чинь залуухан эмэгтэй хүн “Манай нийтийн байрны өрөө бараг дүүрч байна” гэхээр нь ...гар утсаа тасалсан. Жоохон байж байгаад би тухайн дугаар руу өөрөө дахин залгаад “Би урьдчилгаа мөнгө өгье. Нэг өрөөндөө оруулчих. Би гурван сараар мөнгийг нь өгье” гэсэн чинь “За, би гурван сараар авахгүй. Нэг сарын түрээсээ явуулчих. Би мессежээр дансаа явуулъя” ...гэж хэлээд гар утсаа тасалсан. ...Хаан банкны .......... гэсэн О гэсэн данс ирэхээр нь ...Хаан банкны .......... дугаартай данснаас 300,000 төгрөг шилжүүлээд ...2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10 цаг гээд тухайн хүний дугаар руу залгасан ...утас нь холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал/,
- гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэртээ хувиараа фейсбүүк дээр лайв хийж покер тоглуулдаг. Тухайн өдөр ........ гэх фейсбүүктэй хүн над руу чат бичээд “Манай эгч Солонгос улсаас мөнгө хийх гэсэн юм. Миний банк блоклосон, орж болохгүй байгаа. Таны дансанд хийгээд өөр рүүгээ авах гэсэн юм” гэхээр нь “Тэгээ тэг” гээд хэлсэн чинь миний дансанд 300,000 төгрөг орж ирэхээр нь би буцаагаад тухайн хүний ........... гэсэн дугаартай Хаан банкны Ө гэх хүний данс руу 290,000 төгрөг хийсэн. Үлдсэн 10.000 төгрөгөөр тухайн хүн миний ажиллуулдаг покерыг тоглосон...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/,
- хохирогч Н.Оы эзэмшлийн Хаан банкны ............ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.
Иймд шүүгдэгч Г.Ө нь үргэлжилсэн үйлдлээр “....”, “.....”, “.....”, “......”, “........”, “........” гэх хуурамч хаягаас “Хороололд 300.000 төгрөгөөр байр түрээслүүлнэ”, “Байр түрээслүүлнэ”, “хямдхан нэг өрөө түрээслүүлнэ” гэх утга бүхий хуурамч заруудыг цахим орчинд буюу фейсбүүкт байршуулан шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг хуурч нэр бүхий 10 хохирогчоос нийт 3.440.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Ө болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлгийн үед: “... миний өөр үйлдэл холбогдолд Баянгол дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэсэн, би хэргүүдээ нэгтгүүлж шийдүүлэх хүсэлтэй байна” гэсэн агуулгаар хүсэлт гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй”. гэж хуульчилжээ.
Тиймээс Г.Өд холбогдох тус хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаах хууль зүйн үндэслэлгүй тул Г.Өын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Г.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, зарим хохирлоо төлж барагдуулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эмэгтэй, 1.2 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирогч нарт хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч нь ......... оршин суудаг болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилт, биелэлтийг хангуулах зорилгоор Г.Өд зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс өөр газар зорчихгүй байхаар хязгаарлалт тогтоов.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. шүүгдэгч Г.Ө нь хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, улмаар шүүгдэгч нь хохирогч Хт 300.000 төгрөг, Бт 250.000 төгрөг нийт 550.000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтаа шүүхэд ирүүлжээ. Одоо үлдэх 2.890.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Өаас гаргуулж, хохирогч О.Бад 350.000, М.Мд 340.000 төгрөг, П.Шд 450.000 төгрөг, Л.Оөд 350.000 төгрөг, Н.Од 300.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Өын орлого олох боломж, өөрийнх санал хүсэлтийг харгалзан бусдад учруулсан хохирлыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г.Өыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Өыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ............ нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өаас нийт 2.890.000 /хоёр сая найман зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б /РД: /-д 300.000 /гурван зуун мянганг/ төгрөг, М.А /РД: /-т 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, Ц.О /РД: /-д 500.000 /таван зуун мянган/ төгрөг, О.Б /РД: /-д 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг, М.М /РД: /-д 340.000 /гурван зуун дөчин мянган/ төгрөг, П.Ш /РД: /-д 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, Л.О /РД: /-д 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг, Н.О /РД: /-д 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг тус тус олгож, 4 /дөрөв/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ