Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

 

 

 

                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр,хохирогч Н.*******, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Ц.Буянбат, гэрч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336001960125 дугаартай,178/2024/0131/Э индекстэй  хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* ургийн овогт *******гийн *******, 1993 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, *******тэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 6,эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 04 дүгээр (******* *******) багт оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450’000 төгрөгийн торгох ялаар, мөн тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700’000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2027/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан Н.*******гийн өмчлөлийн бог малаас хар толгойтой, улаан толгойтой 2 тооны  эр хонийг нууцаар, хууль бусаар авч худалдан борлуулж мал хулгайлах гэмт х*******т холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон х*******т цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-р хуудас)

Хохирогч Н.*******гийн өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би хоттой хонио бүртгэж үзэхэд хар халзан 5 настай эр хонь, улаан толгойтой 5 настай эр хонь хоёр тооны хонь дутсан. Сүүлд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хонио бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд саахалт айлынхаа Тешханаас очиж асуухад “ 05 сарын 27-ны өдөр 04 цагийн үед чамайг малынхаа хажуунаас нэг хар машинд суугаад явахад чинь малын хажууд зогсож байсан цагаан машинтай хүмүүс бригадын дээд талын хонхор дотор танай малыг ээрч байсан” гэж хэлсэн. 05 сарын 29-ний өдөр аймгийн төв ороод тухайн цагаан машинтай хүмүүс гэх Шараа, , Ууганаа, бас нэг хүн дөрөвтэй очиж уулзахад “ мал хулгайлаагүй” гэсэн. Харин далдгар Ууганаа “ танай 2 хонийг нэгийг нь би, нөгөөхийг нь тахиа Ганаа төлнө” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11-р хуудас)

-Хохирогч Н.******* хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ ”...2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр тахиа хочит ******* надтай ирж уулзаад “ 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр танай малыг бөөгнүүлж ээрч байгаад 2 хонь барьж авсан. “ гэж хэлээд таны хонийг төлж өгнөө гээд бор алаг зүсмийн эм хонь манай эхнэр Х.ад өгөөд явсан байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-р хуудас)

 

Гэрч Х.ын өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 14-ний үеэр Б.******* ирээд бор алаг эм хонь манай хашаанд уячихаад “ нөгөө хонины чинь оронд өгч байгаа шүү” гэж хэлээд цай ч амсалгүй яваад өгсөн.Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хулгайлсан хонио өгч байгаа юм байна гэж бодсон ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-р хуудас)

 

Гэрч М.гийн өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 25-ны орой бид хоёр ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Гантулгын байшинд  очиж хоносон тэр хугацаанд ******* сумын 12 жилийн дунд сургуулийн манаач Хараа гэдэг хүн 05 дугаар сарын 26-ны өглөө ирээд та гурав очоод ямаа самнаад өгөөч хөлс мөнгийг өгье гээд гуйсан тэгэхээр , ******* бид 3 Хараагийн хамт ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт оршин суудаг Манхаа гэдэг айлд очиж тэр өдрөө ямаа самнаад орой  2 шил архи уусан. Маргааш буюу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн төв рүү руу утсаар яриад 1 авдар пиво, 2 шил архи аваад гараад ир, ирэхээр оронд нь хонь өгье гэж ярьсан. Гэтэл 30 минутын дараа , , нар нь 2 архи, нэг авдар пиво авсан 09-69 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн х*******сэлтэй ирсэн. Тэгээд бид нар авч ирсэн архи пиво уугаад дуусах үед аймгийн төв рүү *******, Зоригоо, Тарваа гурав явсан. Удалгүй Ганаад хандаж “ах нь одоо явлаа хонио авья” гэж хэлэхэд за гээд ******* морьтой яваад хонь бэлэн болчихлоо гээд бэлчээрт байсан хонь бөөгнүүлээд тэр малнаас ид 2 тооны, хар толгойтой халзан эр хонь, улаан толгой эр хонь бугуйлдаж барьж өгсөнэгээд хоёр хонийг машиндаа ачиж аваад , тэр 3 аймгийн төв рүү явсан. *******, 2 бид нараас жаахан зайдуу хоорондоо юм яриад байсан яг юу ярьсныг сайн мэдэхгүй байна. Гэтэл ******* хоёулаа доошоо Бугат үзүүрийн тэнд хүлээж байя энэ 3 дахиад буцаад хүрээд ирнэ 1 эр хонийг зараад архи пиво аваад ирэхээр болсон тэнд хоёулаа хүлээж байя гэж хэлсэн. Гэтэл 1 цагийн дараа , , нар ирэхдээ 2 литрийн 3 пиво, 0.75 гр хараа архи 2 ширхэгийг тус тус авч ирсэнэгээд бид нар уусан тэр үед би тасарсан байсан нэг сэрээд иртэл Гантулгын эхнэр ирчихсэн хэрүүл маргаан болж байсан, тэр үед ******* морио унаж аваад дээшээ зугтсан. Би араас нь мотоциклоор яваад *******гийнд очиж хоносон. Би *******ас хэний мал өгөөд байна гэж асуугаагүй. Харин тухайн үед *******ас хэний мал бэ гэж асуухад миний хонь ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлж байсныг би сонссон. Миний тухайд Гантулгын хонь биш гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19-р хуудас)

 

 Гэрч Г.ын өгсөн “... Ганаад хандаж “ ах нь одоо явлаа, хонио авъя” гэхэд ******* морьтой яваад бэлчээрт байсан хонийг бөөгнүүлээд хар толгойтой халзан эр хонь, улаан толгойтой эр хонь хоёрыг бугуйлдаж барьж өгснийг машиндаа ачаад бид гурав аймгийн төв рүү явсан.Би ахындаа очоод байж байтал над руу залгаад “ би нэг хонио гаргаад нөгөөдөхийг нь зарчихлаа” гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23-р хуудас)

 

Гэрч Ц.ын өгсөн “...Ганаа хонь бөөгнүүлээд 2 хонь барьж аваад Д.ид өгч “ сүүлд барьсан улаан толгойтой хонийг зараад та мөнгөөр нь надад пиво аваад ирээч” гэж гуйсан.Ууганаа, Д. бид гурав аймгийн төвд ирээд улаан толгойтой хонийг миний аргал зарсан 2 хөгшинд бэлнээр 100,000 төгрөгөөр зарсан. Ууганаад 20,000 төгрөг, ид бензин хий гээд 20,000 төгрөг, үлдсэнээр нь пиво аваад нөгөө хоёрт аваачиж өгсөн. хар халзан хонийг гаргаад хүнсэндээ х*******лэсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р хуудас)

Гэрч Д.ийн өгсөн “...хажууд бэлчиж байсан хониноос Ганаа хар толгойтой хонь барьж надад өгөөд, бас улаан толгойтой хонь барьж өгөөд “ энийг зараад надад пиво аваад ирээч” гэж гуйсан.Тэгээд Ганаа хоёр Бугат үзүүрт үлдээд Ууганаа, Баагий бид гурав аймгийн төвд орж ирээд улаан толгойтой хонийг  2 хөгшинд зарсан, хар халзан хонийг нь би хүнсэндээ х*******лэсэн.Хонь зараад барзгар Баагийд ойролцоогоор 140,000 төгрөг өгсөн байх.Надад бензиний мөнгө гэж 20,000 төгрөг, Ууганаад 20,000 төгрөг өгөөд үлдсэнээр нь том пиво  аваад Ууганаа Баагий хоёрыг би Бугат үзүүрт хүргэж өгөөд буцаад аймаг руу ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29-р хуудас)

Гэрч Ц.ын өгсөн...аргал авна гээд хашаанд авчраад буулгаад байж байтал “эмээ хонь авах уу “ гэхээр “хаанахын хонь бэ “ гэхэд “Дуут сумын хонь, та хямдхан ав” гэхээр нь 160,000 төгрөг бэлнээр өгөөд авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-р хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №ХЦ23-111 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 36-39-р хуудас)

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-43-р хуудас) з******* баримтууд х*******т цугларсан байна.

 1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* “ ...хохирогч Н.******* нь миний нагац ах бөгөөд намайг хурим хийхэд нэг хонь аваарай гэж хэлсэн. Мөн манай охины даахин дээр хонь аваарай гэж хэлсэн.Тиймээс би тэр хоёр хонио авсан, түүнээс хулгай хийгээгүй...” гэж маргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.******* “ ...би Б.Гантулгын хуриман дээр бас хүүхдийнх нь даахин дээр хонь аваарай гэж хэлж байсан.Тухайн үед би 2 хонио алдчихаад Б.Гантулгыг авсан гэдгийг мэдээгүй учраас цагдаад гомдол гаргасан.Сүүлд Б.******* авсан гэсэн учраас түүнээс нэхэмжлэхгүй. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Сүүлд Б.******* манай эхнэрт нэг хонь өгөөд явсан байсныг Б.Гантулгын эхнэрийг төрөхөд нь шөлний хонь гээд буцаагаад өгсөн...” гэх,

Гэрч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт “ ...Н.******* нь Б.Гантулгыг гэрлэхэд нэг хонь, мөн хүүхдийнх нь даахин дээр нэг хонь аваарай гэж хэлсэн.Б.******* Н.*******г эзгүйд тэднийхээс 2 хонио авсан байсан. 4 сард Б.Гантулгын эхнэр төрөхөд Н.*******  шөлний хонь гээд нэг хонь авчирч өгснийг мэднэ...” гэх утга бүхий тайлбарууд тус тус гаргасан.

Хавтас х*******т авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг тайлбарыг  нэгтгэн дүгнэвэл:  шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан Н.*******гийн хониноос хохирогчид мэдэгдэлгүйгээр 2 тооны хонийг барьж авч  Д.ид өгч явуулсан. Д. нь нэг хонийг хүнсэндээ х*******лэж, нэг хонийг нь зараад мөнгөөр нь архи,пиво авч Б.******* нарт аваачиж өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч х*******лэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр х*******жиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг х******* төгсдөг бөгөөд шүүгдэгч Б.******* нь мөнгө олох болон өөрийн х*******цээг хангах зорилгоор бусдын хоёр тооны хонь хулгайлсан нь х*******т хөдөлбөргүй тогтоогджээ. 

Шүүгдэгч Б.Гантулга нь мал хулгайлах гэмт х******* үйлдээгүй гэж маргаж байгаа хэдий ч гэрч хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Хохирогч Н.******* нь шүүгдэгч Б.*******тай төрөл садны холбоотой бөгөөд түүний хурим болон хүүхдийн даахин дээр “хонь аваарай” хэмээн амалж байсан гэх боловч Б.******* түүний малнаас 2 хонио авах болон авсан  тухайгаа хохирогчид мэдэгдээгүй бусдад өгч явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “бусдын эд хөрөнгийг хүч х*******лэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах”  гэсэн хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан бөгөөд уг үйлдлээ хүлээн зөвшөөрч нэг хонийг буцаан өгсөн нь гэм буруутайг тодорхойлж байгаа идвэхитэй үйлдэл хийсэн гэж шүүх дүгнэв.

 2.2. Шүүгдэгч Б.Гантулгын бусдын өмчлөлд байгаа малыг мэдсээр байж авч цааш зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олж өөрийн х*******цээгээ хангах хүсэл сонирхол нь мал хулгайлах гэмт х******* гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

2.4. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Гантулга  бусдын 2 тооны хонийг хулгайлан авч мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Буянбатаас “ шүүгдэгч Б.******* нь мал хулгайлах санаа сэдэл зорилго байгаагүй, нагац ах Н.*******гийн өөрийнх нь хурим дээр буюу хүүхдийн даахин дээр нь бэлэглэсэн 2 тооны хонийг авсан нөхцөл байдал байгаа.Тиймээс гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Гантулга нь гэрч Г., Ц., Д., М., Х. нарын мэдүүлгүүдээр бэлчээрт байсан Н.*******гийн хониноос хоёр хонийг барьж авч бусдад шилжүүлсэн, хохирогч мал ав гэж зөвшөөрөл өгөөгүй, энэ талаар мэдээгүй, мөн нэг хонийг буцааж өгсөн гэх баримтуудаар түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Гантулгыг мал хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцов.

2.5. Хохирогч Н.*******гийн “би Б.Гантулгын нагац ах нь бөгөөд түүнд хонь өгөх тухай амалсан байсан,одоо нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй  “ гэх мэдүүлэг өгсөн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт х******* үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт х*******, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 86-111-р хуудас),шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хэргийн 73-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 114-р хуудас),төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 115-р хуудас), ******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЦХШЗ/21 дугаартай шүүгчийн захирамж  (хавтаст хэргийн 135-137-р хуудас), ялтан Б.Гантулгын 2024 оны 05 дугаар сарын 20-ны  өдрийн байдлаар эдэлсэн ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 142 дугаар хуудас) з******* нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* багт мал маллаж амьдардаг,  урьд  5 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын  хугацаагаар хорих  ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж  байсан, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргасан, бусдад төлөх төлбөргүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх тогтоогдоогүй харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчээс гаргуулах х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй гэх санал, тайлбар

Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч Ц.Буянбатаас: шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй, бага насны хүүхдүүдтэй з******* хувийн байдлыг нь харгалзаж үзнэ үү  гэх тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт х******* үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс: Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 04  хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт 02 жил 05 сар 04 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор  шийдвэрлэв.

Эрүүгийн 2336001960125 дугаартай  х*******т эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 04 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 02(хоёр) жил 05 (тав) сар 04 (дөрөв) хоногийн   хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 02(хоёр) жил 05 (тав) сар 04 (дөрөв) хоногийн   хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч Б.*******ас гаргуулах х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, х*******т эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС