| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 182/2021/00174/и |
| Дугаар | 135/шш2021/00574 |
| Огноо | 2021-07-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 135/шш2021/00574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Õýðãèéí èíäåêñ 182/2021/00174/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суух, ... овогт Т.У-ын íýõýìæëýëòýé,
Хариуцагч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... тоотод оршин байгаа, Л.П Монгол улс дахь төлөөний газарт холбогдох,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, илүү цагаар ажилласан хөлс 3,465,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч Т.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр тус төлөөний газрын ... салбарын удирдлага болох V.R, орчуулагч Б нар өрөөндөө дуудаж “Ажил олгогч талтай хөдөлмөрийн гэрээ болон ажилтны эрхийн талаар ямар нэгэн маргаангүй гэх утга бүхий” бичиг баримт дээр гарын үсэг зурахыг шаардсан /Хавсралт/. Тус бичиг дээр гарын үсэг зурахаас татгалзсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан тухай Эхнэр Б бид 2-т /эхнэр Б барилгын туслахаар 2019.03 сард ажилд орсон/ тус төлөөний газрын Нягтлан, Хүний нөөц М мэдэгдсэн. Ажлаас халагдсан тушаалаа авъя гэхэд та 2 одоо явж бай халагдах тушаалыг чинь гаргаж өгнө гэсэн. Түүнээс хойш удаа дараа утсаар ярьж халагдсан тушаалаа авъя ямар үндэслэлээр халсан бэ гэхэд хотоос тушаал ирээгүй байна гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нягтлан, хүний нөөц М утсаар ярьж халагдах тушаалаа аваарай гэсний дагуу очиход эхнэр Б мөн У намайг ажлаас халсан тушаал өгсөн.
2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 /Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 / Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоног ажлаа тасалсан, ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд/ заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй хууль бус юм. Тунгалаг овогтой У би Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гарган тэр зөрчил нь тогтоогдож / Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл/ Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан удаа байхгүй.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй юм. Таныг ажлаас халсан халагдах тушаалыг чинь гаргаж өгнө явж бай гэж хэлчхээд ажил тасалсан гэж тооцож байгаа нь хууль бус үйлдэл юм. Өөр ямар нэгэн шалтгаанаар ажил таслаагүй, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.” гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“2020 оны 10 дугаар сард Т.У нь ХАБЭА ажилтан Э.Энхболд гэж хүний хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг нь дэмжин, зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож 3 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан, 2020 оны 10 сарын 15-нд Т.У нь 12 хүний хамтаар гаргасан мэдэгдэлд нь гарын үсэг зураад явсан тул удирдлагын зүгээс Т.Утай ганцаарчлан уулзаж юу хүсэж байгааг нь асууж лавлахад санал бодлоо тодорхой хэлэхгүй хүсэлт байхгүй гэж байсан учраас Т.Утай тусгайлан хүсэх хүсэлт болон шийдвэрлүүлэх асуудал байхгүй юм байна гэж ойлгоод тэр талаараа бичиж өгөхийг хүссэн.
Ер нь манай байгууллага ажилтнуудтайгаа аливаа асуудлыг эв эеийн аргаар шийдвэрлэхийг зорьж санаа бодлоо хэлэлцээд харилцан тохиролцох асуудал байвал хамтран шийдвэрлэж хамтын шийдвэр гаргах арга замыг эрэлхийлж санаа бодлыг нь асууж хүлээцтэй хандаж байсан. Гэтэл Т.У ингэхийг хүсээгүй, ажил хаяж байгаа хүмүүстэй хамтарч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 3 хоног ажлаа тасалж гэрээгээ болон дотоод журмыг зөрсөн. Мөн хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 26-нд барилгын ажилчдыг хариуцсан хэлтсийн даргатай уулзсан. Гэхдээ мөн ойлголцохыг хүсээгүй учраас тэр өдрөө ажлаа хаяж яван бусад ажилчдыг уриалан ажлаа 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тасалсан. 2020 оны 10 дугаар сарын 28-нд бидний зүгээс учир байдлыг тодруулах үйлдэл хийж түүний утас мессэж явуулж мөн дараа нь утсаар холбогдсон боловч Т.У ингэхийг хүсээгүй, ажил хаяж байгаа хүмүүстэй хамтарч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 3 хоног ажлаа тасалж гэрээгээ болон дотоод журмыг зөрчсөн. Харин зарим нэг ажилчид буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож амьдрал ахуй, цалин мөнгөө авах нь дээр гэж үзээд 1, 2 хоноод ажилдаа ирж бид учир явдлаа ойлголцож байтал Т.У ажлын талбайд 2020 оны 10 дугаар сарын 28-нд 2020 оны 9-р сарын цалингаа авахаар ирэхдээ согтуу ирж танхайран ажилчдыг дарамтлан 1 ажилтныг ажилдаа ирлээ гэж зодож бид цагдаагийн байгууллагад хандаж байсан. Тиймээс хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8-р зүйлийн 8.16.5, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Т.У-тай хийсэн хөдөлмөрийн гэрээгээ цуцлах тушаалыг 2020 оны 11-р сарын 02-ны өдөр гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах 4 үндэслэлийг заасан. Энэ нөхцөлийг Т.У уншиж танилцаад гарын үсэг зурсан байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны үндсэн цалин хөлсийг ч төлөх боломжгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээгээр Т.Ут олгох цалин хөлс нь цагийн 5500 төгрөг байхаар зохицуулагдсан. Мөн Т.У нь манай компанид ажиллаж байсан хугацаандаа бичгээр болон амаар ямар нэг илүү цаг авах талаар хэзээ ч ярьж, илэрхийлж байгаагүй болно. Үүгээр зогсохгүй гэр бүлийн асуудалтай учир илүү цаг ажиллах маш их сонирхолтойгоо илэрхийлсэн байсан. Мөн Т.У нь сарын цалингаа банкны дансаар бус гар дээрээ бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасны дагуу бид цалинг олгодог байсан. Мөн тэр ажилласан ажлын цагууддаа тохирсон цалин хөлсийг бүрэн авч байсан билээ. бидний харж байгаагаар Т.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтдаа ямар нэг илүү цалин хөлс /3 465 000 төгрөг/ авах нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Тэрээр Т.У нь Байгууллагын дотоод журмын 8-р зүйлийн 8.16.5-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох буюу ноцтой зөрчил гаргасанд тооцно” гэсэн заалтуудыг мэдсээр байж санаатай ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, илүү цагаар ажилласан хөлс 3,465,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.
“Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд :
Хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, компаний Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.16.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх заалтыг тус тус үндэслэн,
Дархан-Уул аймгийн Бохир ус цэвэрлэх байгууламжийн Шинэчлэл ба Насос станц болон 12 дугаар сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэлт төслийн барилгын туслах ажилтан Т овогтой У-ыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж” шийдвэрлэжээ /хх-175/.
Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.16.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1-т тус тус Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Т.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Нэхэмжлэгч Т.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө ажилдаа очиход дээрээс тушаал ирнэ, хариу, тушаал ирээгүй гэх үндэслэлээр намайг явж бай, дуудахаар ирээрэй гээд ажилд гараагүй. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халагдсан тухайгаа тус төлөөний газрын нягтлан, хүний нөөц М нь мэдэгдсэн. Ажлаас халагдсан тушаалаа авъя гэхэд хотоос тушаал чинь ирээгүй байна гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нягтлан, хүний нөөц М утсаар ярьж халагдсан тушаалаа аваарай гэсний дагуу очиж тушаалаа авсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зүйл байхгүй...” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн цагийн бүртгэл, гэрч П.Б П.Т нарын мэдүүлэг, шүүх хуралдаан дээр хариуцагч талын гаргасан “2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Т.У нь тойрох хуудсаа зуруулсан...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... Т.У нь 10 дугаар сард ажлын 5 хоног тасалсан, тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөнгө хүлээн авсан баримт дээр өөр төлбөр тооцоо байхгүй гэсэн. Т.У нь өөрөө ирж ажлаа хийгээгүй гэдэг нь гэрч Б.Ж-аар ажилдаа ирэх талаар асуулгасан. Б.Ж-ын утсан дээр Т.У-ын эхнэр Б-тэй харилцсан чатаар тогтоогдож байгаа. ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг боловч хариуцагчийн гаргасан тайлбар нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.
Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Т.У-ын 2020 оны 10 сарын цагийн бүртгэлийн баримтад “Т.У-ын ажиллах хоног 27 хоног, ажилласан хоног 24 хоног, тасалсан 5 хоног ...” /хх-161/, Т.У-ын нийт ажилласан хугацааны цагийн бүртгэл, цалинг тооцоолсон хүснэгтэд “...10 дугаар сард ажилласан өдөр 19 хоног” /хх-176/ гэсэн бөгөөд хариуцагчаас ирүүлсэн энэхүү баримтад Т.У-ын ажилласан хоног зөрүүтэй, тасалсан гэх 5 хоногийн хугацаа нь тодорхойгүй байна.
Гэрч Б.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 03 минутад нэхэмжлэгчийн эхнэр Б гэж хүнтэй чатаар харилцсан үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн бөгөөд энэхүү гэрчийн мэдүүлэг, гэрчийн утас нь дах чатад үзлэг хийсэн баримтыг нэхэмжлэгч Т.У-т шууд холбогдуулан авч үзэх нотлох баримт болохгүй болно.
Өөрөөр хэлбэл дээрх нотлох баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Т.У-ыг ажил хийх зөвшөөрлийг өгөөгүй ба 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Т.У-ыг ажлаас халах тушаал гарахаас өмнө түүнийг ажлыг хүлээлцүүлж, тойрох хуудсыг зуруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж, Т.У нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.У-ыг урьд эрхэлж байсан Бохир ус цэвэрлэх байгууламжийн Шинэчлэл ба Насос станц болон 12 дугаар сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэлт төслийн барилгын туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 69 ä¿ãýýð ç¿éëèéí 69.1-ä àæëààñ ¿íäýñëýëã¿é õàëàãäñàí àæèëòíûã ºìíº íü ýðõýëæ áàéñàí àæèë, àëáàí òóøààëä ýã¿¿ëýí òîãòîîõ òóõàé ø¿¿õèéí øèéäâýð õ¿÷èí òºãºëäºð áîëñîí áîë ò¿¿íä àæèëã¿é áàéñàí á¿õ õóãàöààíä íü óðüä àâ÷ áàéñàí äóíäàæ öàëèí, õºëñòýé òýíöýõ îëãîâîð îëãîно” гэж заасан бөгөөд хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газрын салбарын менежерийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай “Цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар “...Т.У-ын цалинг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 цагийн 6000 төгрөгөөр тооцон олгохоор” шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Т.У-ын ажилгүй байсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаа нь ажлын 171 хоног бөгөөд нэг өдрийн цалинг 48,000 төгрөг /8 цаг х 6000 төгрөг/ гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Т.У-ын ажилгүй байсан хугацаа буюу 171 хоногоос ээлжийн амралтын 15 хоногийг хасаж тооцож, үлдэх 156 хоногийн цалин 7,488,000 /156х48,000 /төгрөгийг хариуцагч талаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
“Илүү цаг ажилласны хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигч талуудын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 1.3-т “...1 цагийн 5,500 төгрөг”, хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газрын салбарын менежерийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай “Цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар “...Т.У-ын цалинг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 цагийн 6000 төгрөгөөр тооцон олгоно” гэж тус тус цалингийн хэмжээг тогтоосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна”, 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно”, 53 дугаар зүйлийн 53.1-т “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Т.У нь илүү цагаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ажилласан цагийн бүртгэл болон бусад баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.У нь тус байгууллагад ажилласан нийт хугацаа нь 2,175 цаг ажилласан цаг болох нь хариуцагч талаас ирүүлсэн цалингийн тооцооны хүснэгт, цагийн бүртгэл зэрэг баримтаар /хх-176-205/ тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 176 дугаар талд авагдсан хариуцагч талаас ирүүлсэн цалингийн тооцооны хүснэгтэд “нэхэмжлэгч Т.У-т ажилласан хугацааны цалинд нийт 14,970,250 төгрөг ажил олгогчоос олгосон” гэсэн боловч шүүх хуралдаан дээр талуудыг байлцуулан Т.У-ын ажилласан цагийн бүртгэлээс түүний ажилласан цагийг нэг бүрчлэн шүүж, авах цалингийн тооцоход 15,294,250 төгрөгийн цалин буюу зөрүү 324,000 төгрөгийг дутуу олгосон байхаар байна.
Гэвч нэхэмжлэгч Т.У-т цалинг бэлнээр болон дансаар шилжүүлсэн баримтыг тооцож үзэхэд дээрх цалингийн хүснэгтээс зөрүүтэй, бодитоор 13,338,174 төгрөгийн цалинг ажил олгогч байгууллагаас нэхэмжлэгч Т.У-т олгосон байна.
Иймд нэхэмжлэгч Т.У нь нийт авах ёстой цалин 15,294,250 төгрөгөөс түүнд олгогдсон цалин 13,338,174 төгрөгийг хасаж, үлдэх илүү цаг ажилласны цалин хөлс 1,956,076 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,508,924 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× З.ТУНГАЛАГМАА