Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00114

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э-, улсын яллагч Ц.Мөнхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун, шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д-ийн Э-т холбогдох эрүүгийн 201714000179 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд ** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод  оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх А- овгийн Д-ийн Э-.  /хх****************/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Э- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт иргэн Д.Э-ыг өөрийн эхнэр П.Э-тэй хардсаны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь :

 

    Шүүгдэгч Д.Э- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт иргэн Д.Э-ыг өөрийн эхнэр П.Э-тэй хардсаны улмаас зодож бие махбодид нь тархи доргилт, нүүр цээжинд зөөлөн эдэд цус хуралт, духанд зулгаралт бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

      1.  Шүүгдэгч Д.Э- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би ууланд самарт явчихаад ирсэн чинь манай 8 настай охин Э- надад ээж намайг эмээгийндээ хоно гэж хонуулчихаад маргааш өглөө нь гэртээ ирсэн чинь Э- ах манайд хоносон байсан гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би гэрээсээ гараад дэлгүүр рүү явж байсан чинь Э- ахтай тааралдсан. Та манай гэрт манай эхнэртэй хоносон юм уу гэж асуусан. Э- ах үгүй хоноогүй гэхээр нь манай охин тэгж байна лээ гэхэд охиноос чинь асууя гэсэн. Тэгээд манайд очоод манай охин хараад хоносон ах мөн байна гэсэн. Би уурандаа түүнийг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна  гэв .

 

2. Хохирогч Д.Э-ын хэрэг бүртгэлийн шатанд:  ...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн орчим би ажил дээрээ байж байтал нэг үл таних залуу орж ирээд тантай уулзъя гэхээр нь уулз, уулз гэтэл намайг заамдаж аваад мөргөсөн. Тэгээд намайг эхнэртэйгээ хардаж байна гээд байсан, би гайхаад чамайг болон танай эхнэрийг танихгүй юм байна. Эхнэртэй чинь нүүрэлдье гээд гэрт нь очтол манай эхнэр Өмнөговь явсан байгаа чи айл гэр үймүүлсэн гээд варианы шилээр толгойн тус газар цохисон. Миний хоолойд заазуур тулгаад чамайг дүлий авгайтай чинь хаа явсан газар чинь ална гээд байхаар нь ах нь гэртээ очоод мөнгө аваад архи авч өгье гээд дагуулаад явсан. Гэтэл манай эхнэр юу болоод байгаа юм бэ? цагдаа дуудна гэсэн чинь гараад зугтсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

      3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 272 дугаартай: Д.Э-ын биед тархи доргилт, нүүр цээжинд зөөлөн эдэд цус хуралт, духанд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 10 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

 

       Хохирогч Д.Э- нь Д.Э-оос нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

 

     Иймд шүүгдэгч Д.Э- нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Д.Э- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

        1. Шүүгдэгч А- овгийн Д-ийн Э-ыг /хх******/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Д.Э-т холбогдох эрүүгийн 201714000179 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.