| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2021/00459/и |
| Дугаар | 135/шш2024/00563 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 135/шш2024/00563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Õýðãèéí èíäåêñ 135/2021/00459/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоотод оршин байгаа, “Х” ХХК-ий íýõýìæëýëòýé
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, ... овогт Н.А-т холбогдох,
“2,495,800 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, түүний өмгөөлөгч П.У /онлайн/, хариуцагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н.А нь “Х” ХХК-аас зээлээр бараа материал худалдан авч борлуулдаг манай харилцагчдын нэг юм. “Х” ХХК нь Н.А-тэй 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 08-ны хооронд нийлүүлсэн бараа материалын төлбөр тооцоог тулгаж үзэхэд Н.А нь 2,495,800 төгрөгийг “Х” ХХК-д төлөх төлбөртэй байна. Манай байгууллагаас дээрх төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулахыг Н.А-т мэдэгдэхэд 2,495,800 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн. Н.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2021 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг төлж барагдуулснаар одоо үлдэгдэл 1,495,800 төгрөг үлдэж байна. Ийм учраас хариуцагч Н.А-ээс уг мөнгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие нь 1974 оны 02 дугаар сарын 06-нд Д аймгийн Д суманд төрсөн. Иймд “Х” ХХК-д би өр зээлгүй тул 2,495,800 төгрөг төлөх шаардлагагүй тул миний хүсэлтийг уламжилж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Н.А-ээс бараа материалын үнэ 2,495,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.А нь “...нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,495,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан болно.
Хариуцагч Н.А нь “Х” ХХК-иас зээлээр бараа материал худалдан авч, бусдад борлуулдаг байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...Н.А-тэй 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд бараа материалын төлбөр тооцоог тулган үзэхэд Н.А нь 2,495,800 төгрөгийн төлөх төлбөртэй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаа буюу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Н.А нь 1,000,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 1,495,800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар
“Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад “Н.А болон “Х” ХХК-ний хооронд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 08-ны хооронд өгч авалцсан бараа материалын төлбөр тооцоог тулгаж үзэхэд харилцагчаас “Х” ХХК-нд нийт төлөх төлбөр 2,495,800 төгрөгийн үлдэгдэлтэй гарсаныг харилцан баталгаажуулав” Тооцоо нийлсэн гээд хариуцагч Н.А, “Х” ХХК-ний нягтлан нар нь гарын үсэг зуржээ. /хх-7/,
Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Төлбөр нэхэмжлэх тухай” баримтаар төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч Н.А нь төлбөрийг 2020 оны 02 дугаар сарн 13-ны өдрийн дотор төлөхөө хариу мэдэгдэж байсан байна. /хх-8/
Хариуцагч Н.А нь хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудыг үгүйсгээгүй ба харин тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...би “Х” ХХК-нд төлөх төлбөр байхгүй. Авсан барааны мөнгийг “Х” ХХК-ний төлөөлөгч Т-д өгсөн. Тооцоо нийлсэн баримт нь дээр гарын үсэг зурчих гээд Т гуйгаад өөрөө төлчихнө гэсэн учраас би гарын үсэг зурсан...” гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т “зохигч талууд нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан боловч хариуцагч Н.А нь шүүхэд татгалзаж буй тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Н.Аээс 1,495,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.А нь 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсаныг баталж шийдвэртээ тусгах нь зүйтэй байна.
Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н.А-ээс 1,495,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлж барагдуулж, биелүүлсэн болохыг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,890 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 54,890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× З.ТУНГАЛАГМАА