Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

 

                                                                       

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,                                                                                                                     

улсын яллагч Б.Жамъяндорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2340000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр  сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ***** оны ****** дугаар сарын ******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, хамаатны 2 хүний хамт ******* хот ******* дүүрэг 7 дугаар хороо хувьсгалчдын ******* дүгээр гудамж 83 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* ургийн овогт ******* ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь “олуулаа нийлж дээрэлхлээ” гэх шалтгаанаар 2024 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 02 цагийн орчим ********** аймгийн *********** сумын 5 дугаар баг 827 тоот хашаанд байсан улсын дугаартай “Фотон” маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачсан байсан Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрэн талын хэсэг рүү бензин цацаж шатаасан буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу од 7,450,000 төгрөгийн, т 2,380,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Орой хамт “” зоогийн газарт хоол идсэн. Тэнд архи уухгүй гээд буудал руу явсан. Буудалд байхад над руу захирал нь ирж агсарсан. Тэнд маргаан, зодоон болсон учраас би гарч шууд төв талбай руу явсан. Тэндээсээ машин байгаа хашаа руу очоод машиныг шатаасан. Машинаа ирж аваарай гэж хэлсэн. Бензинийг өдөр аваад машин дээр тавьсан байсан. Бензинийг машин руу цацаад шатаасан. Хохирогч нар надтай уулзахгүй, хуулиар шийдүүлнэ гэсэн. Би аймгийн голын хүдрийн уурхайн хөрс хуулалтын ажилд экскаваторын операторын ажил хийж байгаа. Шүүх хуралдаанд оролцохоор чөлөө аваад ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...гэв.

 

Эрүүгийн 2340000000029 дугаартай хэргээс:  

 

- Яллагдагч *******гийн яллагдагчаар өгсөн “Би 2024 оны 01 дүгээр сард найз танил ах гэх хүнтэй намайг танилцуулсан юм. Тэгээд бид хоёр тэр хүний байшингийн хундаам ухах бас бус ажлыг хийгээд 4-5 хонож байсан. Тэгээд байж байтал буюу ах гэж дууддаг хүн бид хоёрыг ********** аймгаас өвс татаж ирэх ажил байна гээд бид хоёрыг авч явъя гэхээр нь тэртээ тэргүй ажилгүй амарч байгаа юм чинь явчихаад ирье гээд цалин хөлсөө бол тохиролгүйгээр 2024 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө ирсэн санаж байна. Тэгээд *********** аймгаас зүүн урагш зүгт сумын нутгаас өвс ачаад 2-3 хоног болоод 2024 оны 01 дүгээр сарын 18-нд ************** аймагт ах болон тэдний компанийн ажилчид гэх 4 хүн болон бид 7-лаа Бонго маркийн автомашин болон Фотон маркийн автомашин дээр өвс болон пад тракторууд ачаад аймгийн төвд орж ирээд нэг хашаа байшинтай айлын хашаанд нь тухайн техник хэрэгслүүдээ тавихаар болсон. Тэгээд маргааш өглөө нь буцаад сум руу явж өвс ачиж ирэхээр болоод 18-ны орой хоол идчихээд 18 цагийн үед бид нар бүгдээрээ "" нэртэй буудалд ороод найз болон хамт ирсэн нэрийг нь мэдэхгүй 2 залуугийн хамт буудлын нэг өрөөнд 2 шил 0.75 литрийн Хараа архи, 2 том пиво уугаад сууж байсан чинь гаднаас орой захирал тай хамт архи уугаад байсан гэх ах орж ирээд бид нар луу хашхичаад та нар юу хийцгээгээд байгаа юм гээд орилоод байхаар нь би "яасан юм бэ гээд" хэлтэл чи миний өөдөөс дугардаг хэн бэ гээд намайг заамдаад авсан. Тухайн үед цаг 00 цаг өнгөрч байсан санаж байна. Тэгэхэд хамт архи ууж байсан 2 залуу бид хоёрыг боль боль гээд дундуур орж салгасан.

Тэгээд би согтуу байсан болохоор босч ирээд уурлаад чи яагаад байгаа юм гээд чанга дуугарсан чинь захирал орж ирээд "наа бацаан чинь чамайг яагаад байгаа юм бэ" гээд нэлээн халамцуу орж ирэхээр нь та нар намайг нийлж дээрэлхлээ гэхэд бас над руу захирлын өөдөөс юу гээд байгаа юм бэ гээд байхаар нь би той бас муудаад байж байтал буудлын эгч орж ирээд та нар яагаад байгаа юм больцгоо эсхүл гарцгаа гэхээр нь бид хэд доошоо буугаад гадаа гараад би "чи намайг компанийнхаа хүн болохоор ингээд нэг нэгээрээ дээрэлхээд байгаа юм уу" гэсэн чинь дахиад намайг нэг удаа гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан тэгтэл трайллерын жолооч настай ах гарч ирээд захирал , хоёрыг аваад орсон.

Тэгэхээр миний уур хөдлөөд захирал руу залгаад би буцлаа та миний цалинг өгчих гэсэн чинь үгүй тийм юм байхгүй ажил дуусгаж байж өгнө гээд утсаа таслахаар нь би дахиж залгаад "та нар компанийн чинь хүн биш болохоор дээрэлхээд байгаа юм уу, би машиныг чинь шатаалаа өглөө шатсан машинаа аваарай" гэж хэлээд би трайллераа тавьсан хашаа руу нь алхаж явахдаа руу залгаад миний ажилласан хоногийн мөнгийг өгчих гэхэд миний данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэр чигээрээ алхаж явсаар трайллерыг нь олох гэж хэсэг алхаж явж байгаад шөнө цаг хэд болж байсныг нь мэдэхгүй олж очсон. Тэгээд трайллер дээр ачсан Бонгоны тэвшин дээр гараад орой колонк дээрээс авсан савтай бензинийг аваад Бонго машины нүүр хэсэг рүү нь цацаад савтай доошоо буугаад савтай бензинийг Фотон маркийн машины урд талын дугуйных нь ард тавьж орхиод өөрт байсан шар өнгийн асаагуураар асаахад гал Бонго машины нүүр хэсэг шатаж эхэлсэн тэгэхээр нь би тэр хашаанаас гараад төв талбай руу очоод тэнд зогсож байсан такси байхаар нь тэр таксины хүнд ******* хот руу яаралтай ажилтай явна гээд унаа асуухад өглөө л унаа олдоно гэсэн, тэгээд би гал тавьсан яаж байгаа бол гэж бодоод тэр таксины хүнд нэг айлд хүн ирж үү үзээдэхье гэж худал хэлээд нөгөө хашаандаа очиж үзэхэд гал харагдахгүй унтарсан  хав харанхуй байхаар нь  асаагүй унтарчихаж гэж бодоод буцаад такситайгаа төв рүү орсон. Тэгсэн чинь тэр хүн гэр рүүгээ явлаа чамд очих газар байгүй бол манайд хоночих гэхээр нь тэр айлд хоноод өглөө нь аймгийн төв ороод хоол идчихээд аймгийн хот явах таксинд суугаад явж байгаад Мөнххаан сум дээрээс цагдаагийн алба хаагчид саатуулагдсан” гэх мэдүүлэг /хэргийн 104-106 дугаар хуудас/

 

            - Хохирогч ын “ Миний бие ************** аймгийн сумын 4 дүгээр баг гэх газарт хадлан хадаад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хадлангаасаа буугаад машин, техник хэрэгслээ ачаад 18-ны өдөр суманд ирээд 5 дугаар баг айлын хашаанд техникээ орхиод “” гэдэг буудалд орж амарсан. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө буудалдаа амарч байхад техникээ үлдээсэн айлын хүн болох Баатарцогт нь 05 цагийн үед буудал дээр ирээд хашаанд үлдээсэн трайллер дээрх Портер машины чинь нүүр хэсэг нь шатаж байхаар нь ус цацаж унтраалаа гэж хэлсэн. Тэгээд очиж үзсэн чинь трайллерийн тэвшин дээр уясан байсан 25 литрийн шар савтай бензинийг онгойлгоод газар тавьсан байсан. Таггүй онгорхой дотор нь байсан бензин нь бараг дууссан байсан. Хамт ачсан байсан Портерын нүүр хэсэг нь шатсан байсан.Тухайн шатсан машин нь 2023 оны 12 дугаар сарын эхээр 23 сая төгрөгөөр “Да хүрээ” захаас худалдаж авч байсан. Нэр манай ажилтан гэх хүний нэр дээр байдаг. Ер нь манай “ ” ХХК-ны эзэмшлийн машин байгаа юм. УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн машин байгаа юм.Тухайн үед ******* агсраад байхаар нь “чи боль “гэж хэлсэн чинь “захирал нь хүртэл дээрэлхлээ, явлаа” гээд хашхичиж байгаад буудлаас гараад явсан. Тэгээд 03 цагийн үед над руу яриад мөнгө нэхээд байхаар нь 500,000 төгрөг шилжүүлсэн. ******* шатаасан байж магадгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

            хохирогч ын дахин өгсөн “...тухайн шөнө уурлаад буудлаас гараад явахдаа “ машинаа үнс болсон байхад нь аваарай, та нарыг бүгдийг чинь шатаана” гэж хэлээд явсан..******* нь магадгүй өс санаад ******* хотод очсоныхоо дараа манай компанийн аж ахуйн хашаа, авто гарааш, ажилчдын орон сууц зэргийг галдан шатаахыг үгүйсгэхгүй. Бас хороололд хураасан 10 мянган боодол өвс, 6 тонн шатахуун зэргийн байрлалыг ******* нь мэддэг” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 19 дугаар хуудас/,

            - Хохирогч ын: Өглөө нь 05 цаг 20 минутын үед айлын хашаанд тавьсан машин дээрээ очтол трайллер дээр ачаатай байсан Бонго-3 маркийн машины нүүрэн хэсэг нь шатсан, трайллерын 2 дугуй нь шатчихсан юм шиг байсан. Тэгээд эргэн тойрон хартал Бонго машины тэвшин дээр байсан шар савтай 20 литр бензинийг буулгаад трайллерын урд дугуйны хажууд тавьсан байдалтай, саван дотор 2 литр орчим бензин үлдсэн байсан. Би бодохдоо *******ийг энэ савтай бензинийг цацаж шатаасан байна гэж бодсон. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-24 дугаар хуудас/

            - Гэрч Б.:...******* өрөөн дотуур нь яваад “би явлаа, буцлаа, та нар дарга, цэргээрээ нийллээ, та нарын машин тэргийг чинь шатаана, та нар өглөө ямар машин дээр очих нь уу, хараарай” гэсэн юм яриад байж байсан. Би унтахынхаа өмнө дахиж нэг залгахад ******* утсаа авахаар нь “чи орж ирээд амралдаа” гэсэн чинь “би явж байна, орохгүй” гээд утсаа таслаад эргэж утсаа аваагүй. Хамгийн сүүлд ******* надтай утсаар ярихад шөнө 01 цаг болж байсан. ******* буудал руу орж ирээгүй хаана хоносныг нь мэдэхгүй байна.Айлын ах шөнө 03 цагийн үед хүүхдээ шээлгэхээр босохдоо машин дээр гал асаж байхыг цонхоор хараад ус цацаж унтраасан гэж би өнөө өглөө сонссон. Би *******ийг гал тавьсан байх гэж сэжиглэж байна. ******* бид хоёр өчигдөр 20 литрийн шар канистрт бензин аваад Бонгоны тэвшин дээр гаргаж баглаж уясан. ******* тухайн бензинийг өөрөө баглаж уяад гадуур нь юмаар бүтээж хучсан юм. Өглөө бид нарыг машин дээр очиход бензиний шар канистр шаланзны хажууд доор газар буучихсан,бензингүй хоосон байсан. Тухайн савтай бензинийг ******* бид хоёр машин дээр гаргаж уяж хүлсэн. Бид хоёрыг бензинийг машин дээр гаргаж хүлж уяж байхыг анзаарсан хүн байгаагүй байх гэж бодож байна. Манайхан ямар ч байсан моторт бензин авах байсныг мэдэж байсан гэхдээ хаана, яаж хийснийг мэдсэн хүн байхгүй. ******* бид хоёр бензинээ аваад машин дээрээ уяж хүлсэн байсан. Тийм болохоор би байгууллагын машиныг шатаасан хүнийг ******* байх гэж хардаж байгаа юм. Согтуудаа “машиныг чинь шатаана” гэж ярьж байсан хүн.Урд буфер, хоёр их гэрэл, копуд цахилгааны утаснууд зэрэг эд анги гадна харагдах талаасаа хайлж шатсан байсан. Кабиныг нээж үзээгүй болохоор дотроо ямар байгааг хэлж мэдэхгүй байна.******* тийм их согтуу байгаагүй. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Дөрвүүлээ нэг 0.75 литрийн нэг шил архийг хувааж уусан байсан. Өөр нэмж уусан зүйл байхгүй.******* нь үл ялих зүйл дээр гомддог, нэг гомдсон бол хүнд их муу юм санаж явдаг юм шиг надад санагдсан. Өмнө хамт ажиллаж байхад нэг хүнтэй ам зөрж муудаад машиных нь бичиг баримтыг хэлэхгүй авч нуугаад хүнийг чадах гэж үздэг тиймэрхүү сонин зан авиртай хүн” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/

            - Гэрч : Манайх сумын 5 дугаар баг 827 тоотод амьдардаг юм.Би тэр орой 00 цагийн үед унтсан ба шөнө унтаж байгаад манай ач нар халууцаад гэр халуу оргиод сэрсэн. Тэгтэл манай байшингийн урд талын цонхоор их гэрэл тусаад харагдахаар нь юу билээ гээд хартал /цонхоор/ манай байшингийн урд тавиатай трайллер дээр ачаатай Бонго машины урд талд гал гарч байсан. Тухайн үед цаг 02.30 цаг болж байсан байх. Тэгээд би гэрт байсан 40 литрийн савтай усаа угаадасны хувинтай авч гараад усаар цацаж галыг нь унтраагаад шатсан байсан их гэрэл, буфер зэргийг нь татаж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

            - Гэрч ын: Буудлын үйлчлэгч гарч ирээд гарцгаа гээд байсан. Гадаа гарсан чинь захирал бас гараад ирчихсэн зогсож байсан чинь ******* нь агсраад “машиныг чинь шатаана” гээд урагшаагаа алхаж байхдаа “маргааш өглөө шатсан машинаа хараарай гээд” хашхираад яваад өгсөн.Бонго машины тэвшин дээр байсан шар савтай 20 литр бензинийг буулгаад трайллерийн урд дугуйны хажууд тавьсан байдалтай дотор 2 литр орчим бензин үлдсэн байсан. Би бодохдоо энэ савтай бензинийг цацаж шатаасан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-48  дугаар хуудас/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг хэрэг болсон газар нь ********** аймгийн сумын 5 дугаар баг 827 тоот хашаанд болсон байна. Уг хашаа нь ертөнцийн зүгээр урд талдаа тээврийн хэрэгсэл орох зориулалт бүхий хаалгатай. Уг хаалга нь нээлттэй байх ба уг хаалгаар орж үзлэг хийхэд хашааны гол хэсэгт ертөнцийн зүгээр хойш харуулж зогсоосон шланз /трайллер/ байх ба улсын дугаартай улаан өнгийн шланз дээр улсын дугаартай цэнхэр өнгийн бонго-3 маркийн автомашин ачиж бэхэлсэн байх ба уг бонго маркийн автомашин урд нүүр хэсэг, копут, их гэрэл, буфер зэрэг шатаж харлаж хөө тортог болсон байдалтай байх ба уг шатсан хэсгийн орчинд мөстсөн ус мэт зүйл тогтсон байх ба уг Портер ачсан байх хэсгийн доор газар дээр ус мэт зүйл асгарсан цэнхэр өнгийн буферны хэсэг шланз зэрэг хэвийн байв. Уг шланзын ертөнцийн зүгээр баруун талд нь шланзны дугуйны дэргэд шар өнгийн хуванцар сав/канистр/ байх ба уг канистр нь таггүй дотроо дундаас доогуур хэмжээтэй бензинтэй байв. Уг савтай бензин нь уг шатсан бонго автомашины тэвшин дээр байсан ба дүүрэн бензинтэй байсан талаар гэх хүн хэлж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 3-7-р хуудас/

            - “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2402018 дугаартай “... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 7,450,000 төгрөг, улсын дугаартай Foton  маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2,380,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 73-90 дугаар хуудас/

            - авто сервисийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03, 04 дугаартай албан бичгүүд /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/

- Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа/ хавтаст хэргийн 115,129/

 

- Сүхбаатар аймгийн Авто тээврийн төвийн 2024.01.27-ны өдрийн 15 дугаартай “ 6331 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2016 оноос хойш “ ” ХХК-н өмчлөлд байна” гэх албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа/ хавтаст хэргийн 128, 130 дугаар хуудас/

 

- *******гийн эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хавтаст хэргийн 107 дугаар хуудас/

 

              - *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хавтаст хэргийн 110-113 дугаар хуудас/

 

- Хохирогч ын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй, тогтоолгохгүй” гэх хүсэлт / хавтаст хэргийн 126 дугаар хуудас/

 

- 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай ” Мөрдөгчийн тогтоол / хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “ Үндэслэлгүйгээр баривчлагдсан хүнийг суллах тухай” Прокурорын тогтоол/ хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

 

              - Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаартай шүүгчийн захирамж,

 

- “ ” ХХК-ийн “Баяржаргал овогтой ******* /РД:/ нь манай компанид 3,000,000 төгрөгийн цалинтай экскаваторын оператораар ажилладаг болно” гэх тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цагийн орчимд *********** аймгийн сумын 5 дугаар багийн 827 тоот хашаанд байсан улсын дугаартай “Фотон” загварын  тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачсан байсан Бонго-3 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрэн талын хэсэгт бензин цацаж шатааж олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу иргэн од 7,450,000 төгрөгийн, т 2,380,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Орой хамт “” зоогийн газарт хоол идсэн. Тэнд архи уухгүй гээд буудал руу явсан. Буудалд байхад над руу захирал нь ирж агсарсан. Тэнд маргаан, зодоон болсон учраас би гарч шууд төв талбай руу явсан. Тэндээсээ машин байгаа хашаа руу очоод машиныг шатаасан. Машинаа ирж аваарай гэж хэлсэн.  Бензинийг өдөр аваад машин дээр тавьсан байсан. Бензинийг машин руу цацаад шатаасан. Хохирогч нар надтай уулзахгүй, хуулиар шийдүүлнэ гэсэн. аймгийн голын хүдрийн уурхайн хөрс хуулалтын ажилд эксковаторын операторын ажил хийж байгаа. Шүүх хуралдаанд оролцохоор чөлөө аваад ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй ” гэх,

            хохирогч ын “2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хадлангийн машин, техник хэрэгслээ сумын 5 дугаар баг айлын хашаанд орхиод “” гэдэг буудалд орж амарсан. Шөнө буудалдаа амарч байхад техник үлдээсэн айлын хүн Баатарцогт нь 05 цагийн үед буудал дээр ирээд хашаанд үлдээсэн трайллер дээрх Портер машины чинь нүүр хэсэг нь шатаж байхаар нь ус цацаж унтраалаа гэж хэлсэн. Тэгээд очиж үзэхэд трайллерийн тэвшин дээр уясан байсан 25 литрийн шар савтай бензинийг онгойлгоод газар тавьсан,таггүй онгорхой, дотор нь байсан бензин нь бараг дууссан байсан. Хамт ачсан байсан Портерын нүүр хэсэг нь шатсан байсан. Уг шатсан машиныг 2023 оны 12 дугаар сарын эхээр 23 сая төгрөгөөр “Да хүрээ” захаас худалдаж авч байсан. Нэр манай ажилтан гэх хүний нэр дээр байдаг. Ер нь манай “ ” ХХК-ны эзэмшлийн машин байгаа юм. УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн машин байгаа юм.Тухайн үед ******* агсраад байхаар нь “чи боль” гэж хэлсэн чинь “захирал нь хүртэл дээрэлхлээ, явлаа” гээд хашхичиж байгаад буудлаас гараад явсан. ******* тухайн шөнө уурлаад буудлаас гараад явахдаа “машинаа үнс болсон байхад нь аваарай, та нарыг бүгдийг чинь шатаана” гэж хэлээд явсан ******* шатаасан байж магадгүй” гэх,

            хохирогч ын “өглөө 05 цаг 20 минутын үед айлын хашаанд тавьсан машин дээрээ очтол трайллер дээр ачаатай байсан Бонго-3 маркийн машины нүүрэн хэсэг нь шатсан, трайллерын 2 дугуй нь шатчихсан юм шиг байсан. Эргэн тойрноо хартал Бонго машины тэвшин дээр байсан шар савтай 20 литр бензинийг буулгаад трайллерын урд дугуйны хажууд тавьсан байдалтай, саван дотор 2 литр орчим бензин үлдсэн байсан. Би бодохдоо *******ийг энэ савтай бензинийг цацаж шатаасан байна гэж бодсон” гэх,

            гэрч Б. “******* өрөөн дотуур нь яваад “би явлаа, буцлаа, та нар дарга, цэргээрээ нийллээ, та нарын машин тэргийг чинь шатаана, та нар өглөө ямар машин дээр очих нь уу,хараарай” гэсэн юм яриад байж байсан. ******* буудал руу орж ирээгүй хаана хоносныг нь мэдэхгүй.Айлын ах шөнө 03 цагийн үед хүүхдээ шээлгэхээр босохдоо машин дээр гал асаж байхыг байшингийнхаа цонхоор хараад ус цацаж унтраасан гэж би өнөө өглөө сонссон.Би *******г гал тавьсан байх гэж сэжиглэж байна. ******* бид хоёр өчигдөр 20 литрийн шар канистрт бензин аваад Бонгоны тэвшин дээр гаргаж баглаж уясан. Өглөө бид нарыг машин дээр очиход бензиний шар канистр шаланзны хажууд доор газар буучихсан бензингүй хоосон байсан. Бид хоёрыг тухайн бензинийг машин дээр гаргаж хүлж уяж байхыг анзаарсан хүн байгаагүй байх гэж бодож байна. Манайхан ямар ч байсан моторт бензин авах байсныг мэдэж байсан гэхдээ хаана, яаж хийснийг мэдсэн хүн байхгүй. ******* бид хоёр бензинээ аваад машин дээрээ уяж хүлсэн юм. Тийм болохоор би байгууллагын машиныг шатаасан хүнийг ******* байх гэж хардаж байгаа. Согтуудаа “машиныг чинь шатаана” гэж ярьж байсан хүн. Урд буфер, хоёр их гэрэл, копуд цахилгааны утаснууд зэрэг эд анги гадна харагдах талаасаа хайлж шатсан байсан. Кабиныг нээж үзээгүй болохоор дотроо ямар байгааг хэлж мэдэхгүй байна...******* тийм их согтуу байгаагүй. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Дөрвүүлээ нэг 0.75 литрийн нэг шил архийг хувааж уусан байсан. Өөр нэмж уусан зүйл байхгүй..******* нь үл ялих зүйл дээр гомддог, нэг гомдсон бол хүнд их муу юм санаж явдаг юм шиг надад санагдсан. Өмнө хамт ажиллаж байхад нэг хүнтэй ам зөрж муудаад машиных нь бичиг баримтыг хэлэхгүй авч нуугаад хүнийг чадах гэж үздэг тиймэрхүү сонин зан авиртай хүн...” гэх,

            гэрч “Манайх сумын 5 дугаар баг 827 тоотод амьдардаг юм.Би тэр орой 00 цагийн үед унтсан ба шөнө унтаж байгаад манай ач нар халууцаад, гэр халуу оргиод сэрсэн. Тэгтэл манай байшингийн урд талын цонхоор их гэрэл тусаад харагдахаар нь юу билээ гээд хартал /цонхоор/ манай байшингийн урд тавиатай трайллер дээр ачаатай Бонго машины урд талд гал гарч байсан. Тухайн үед цаг 02.30 цаг болж байсан байх. Тэгээд би гэрт байсан 40 литрийн савтай усаа угаадасны хувинтай авч гараад усаар цацаж галыг нь унтраагаад шатсан байсан их гэрэл, буфер зэргийг нь татаж салгасан” гэх,

            гэрч ын “ Буудлын үйлчлэгч гарч ирээд гарцгаа гээд байсан. Гадаа гарсан чинь захирал бас гараад ирчихсэн зогсож байсан чинь ******* нь агсраад “машиныг чинь шатаана, маргааш өглөө шатсан машинаа хараарай гээд” хашхираад яваад өгсөн. Бонго машины тэвшин дээр байсан шар савтай 20 литр бензинийг буулгаад трайллерийн урд дугуйны хажууд тавьсан байдалтай дотор 2 литр орчим бензин үлдсэн байсан. Би бодохдоо энэ савтай бензинийг цацаж шатаасан байна гэж бодсон” гэх,

            “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №2402018 дугаартай “... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 7,450,000 төгрөг гэж үзэж байна, улсын дугаартай Foton  маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2,380,000 гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт,

  Хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг хэрэг болсон газар нь Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар баг 827 тоот хашаанд болсон байна. Уг хашаа нь ертөнцийн зүгээр урд талдаа тээврийн хэрэгсэл орох зориулалт бүхий хаалгатай. Уг хаалга нь нээлттэй байх ба уг хаалгаар орж үзлэг хийхэд хашааны гол хэсэгт ертөнцийн зүгээр хойш харуулж зогсоосон шланз /трэйлер/ байх ба улсын дугаартай улаан өнгийн шланз дээр улсын дугаартай цэнхэр өнгийн бонго-3 маркийн автомашин ачиж бэхэлсэн байх ба уг бонго маркийн автомашин урд нүүр хэсэг, копут, их гэрэл, буфер зэрэг шатаж харлаж хөө тортог болсон байдалтай байх ба уг шатсан хэсгийн орчинд мөстсөн ус мэт зүйл тогтсон байх ба уг портер ачсан байх хэсгийн доор газар дээр ус мэт зүйл асгарсан цэнхэр өнгийн буферны хэсэг шланз зэрэг хэвийн байв. Уг шланзын ертөнцийн зүгээр баруун талд нь шланзны дугуйны дэргэд шар өнгийн хуванцар сав/канистр/ байх ба уг канистр нь таггүй дотроо дундаас доогуур хэмжээтэй бензинтэй байв. Уг савтай бензин нь уг шатсан бонго автомашины тэвшин дээр байсан ба дүүрэн бензинтэй байсан талаар гэх хүн хэлж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

2. Прокуророос шүүгдэгч *******гийн, хохирогч ын 9244 улсын дугаартай Бонго 3 загварын тээврийн хэрэгсэл рүү бензин цацаж шатааж, уг машин болон ын 6331 улсын дугаартай Фотон загварын тээврийн хэрэгслийг тус тус гэмтээсэн уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.

 

4. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн “...Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар баг 827 тоот хашаанд байх улсын дугаартай улаан өнгийн шланз дээр улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн автомашин ачиж бэхэлсэн байх ба уг Бонго маркийн автомашин урд нүүр хэсэг, копут, их гэрэл, буфер зэрэг шатаж харлаж хөө тортог болсон байдалтай байх ” гэх тэмдэглэл, мөн гэрэл зургийн үзүүлэлт, авто сервисийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03,04  дугаартай дүгнэлтүүдийг үндэслэвэл уг тээврийн хэрэгслүүдийн зарим эд ангиуд шатаж зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болж шатаж устгагдсан, мөн зарим нь гэмтээгджээ.

 

Тодруулбал, авто сервисийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр ХХК-ны эзэмшлийн улсын дугаартай фотон зүтгүүр авто машины эвдрэлийг “ Хойд дугуй 4 ш, Трүп 2 ш, Хий авагч мэдрэгч ком 1ш” гэж, 04 дугаартай албан бичгээр овогтой ын эзэмшлийн 9244 улсын дугаартай Кia pronter-3 авто машины эвдрэлийг “Радиотор-1 ш, Кондейшин труүп-2ш, Усны сав- 1ш, Илүүдлийн сав -1ш, Ремен-2ш, Урд цээж утас ком-1ш,  Урд хянах ком-1ш, Салон парны радиатор-1ш, Шил арчигч, мотор ком-1ш, Урд салхины шил-1ш, Рулийн аппарат ком-1ш, Урд гар дээд -2ш, Урд гар доод-2ш, Босоо тэнцүүлэгч-2ш, Урд дугуй-2ш” гэж тус тус тогтоожээ.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгаж, гэмтээсэн үйлдлийн улмаас ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 2,380,000 төгрөгийн, ын тээврийн хэрэгсэлд 7.450.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна. 

 

 Тухайлбал, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу хохирогч , нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй хийгээд “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2402018 дугаартай дүгнэлтээр “... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 7,450,000 төгрөг, улсын дугаартай Foton  маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,380,000 төгрөг” гэж тогтоожээ.

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч, хохирогч нараас 2402018 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцан, хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй бөгөөд дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ.

 

7. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар “ Шүүгдэгч ******* нь “олуулаа нийлж дээрэлхлээ” гэх шалтгаанаар 2024 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар баг 827 тоот хашаанд байсан улсын дугаартай “Фотон” маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачсан байсан Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрэн талын хэсэг рүү бензин цацаж шатаасан буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу од 7,450,000 төгрөгийн, т 2,380,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогч нарын эд хөрөнгөд халдаж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө устгаж, гэмтэж хохирогч од 7,450,000 төгрөгийн, хохирогч т 2,380,000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  дүгнэлтийг гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Ш.Эрдэнэ-очир 2,380,000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэхээс татгалзсан. Хохирогч ын хохирлыг гаргуулахад татгалзах зүйлгүй” гэж,

шүүгдэгч *******гээс “машин байгаа хашаа руу очоод машиныг шатаасан. Бензинийг өдөр аваад машин дээр тавьсан байсан. Бензинийг машин руу цацаад шатаасан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй”  гэж хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

8.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн согтууруулах ундаа хэрэглэж, хамт байсан хүмүүсийг “олуулаа нийлж дээрэлхлээ” гэх шалтгаанаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар баг 827 тоот хашаанд байсан улсын дугаартай “Фотон” загварын тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачсан Бонго-3 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрэн талын хэсэгт бензин цацаж шатааж олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу од 7,450,000 төгрөгийн, т 2,380,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний энэ үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч ын эд хөрөнгөд 2,380,000 төгрөгийн, од 7.450.000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн улсын дугаартай “Фотон” загварын тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачсан Бонго-3 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрэн хэсэгт бензин цацаж шатааж, устгасан дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

7. Шүүх шүүгдэгч *******г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдах, эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ “олуулаа нийлж дээрэлхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч , нарын эзэмшлийн машиныг шатааж эд хөрөнгийн эрхэд нь зориуд хохирол учруулсан байх буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “ ХХК-ны нэр дээр бүртгэлтэй, ын эзэмшлийн улсын дугаартай Foton BJ 4253  загварын тээврийн хэрэгсэлд 2,380,000 төгрөгийн,  ын “ ” ХХК –ийн эзэмшлийн буюу ын нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай KIA Bongo 3 загварын тээврийн хэрэгсэлд 7,450,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2402018 дугаартай “... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 7,450,000 төгрөг” гэх, улсын дугаартай Foton  маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,380,000 төгрөг ” гэх дүгнэлтээр нотлогдох тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 7.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч од олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ “сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэсэн бөгөөд  мөн “ улсын дугаартай Foton BJ 4253  загварын тээврийн хэрэгсэлд учирсан 2,380,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй, гомдолгүй талаарх”  тайлбарыг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгджээ.

 

Мөн хохирогч тухайн гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байгааг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай”.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******ий үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай.  Шүүгдэгчийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 45 минутад шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цаг 28 минутад сулласан тул эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг шар өнгийн асаагуурыг устгах саналтай. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Гэмт хэргийн улмаас хохирогч од 7,450,000 төгрөг, хохирогч т 2,380,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх тухай” дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6-д заасан хүнд гэмт хэрэгт хамаардаг.  Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул 10 сая төгрөгөөр торгох ял  оногдуулж өгнө үү. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад ажилд орж, аймгийн сумын хүдрийн уурхайн хөрс хуулалтын ажилд экскаваторын жолооч хийж байгаа. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Түүний сарын цалин 3 сая төгрөг. 1 жилийн хугацаанд хохирогчийн хохирлыг төлөх боломжтой”  гэх саналыг тус тус гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа ял шийтгүүлж байгаа, тухайн гэмт хэрэг үйлдсэний дараа ажилд орж цалин хөлс, орлоготой болж хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон, хохирлоо төлөхийг хүлээн зөвшөөрсөн, эмээтэйгээ амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

*******гийн өөртөө тухайлсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй байдал, ажил эрхлэлт, цалин хөлсний хэмжээ, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 12,000,000 төгрөгийн торгох ялыг нэг сард 1,000,000 сая төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай ” Мөрдөгчийн тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 23 цаг 56 минутаас баривчлагдсан бөгөөд Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “ Үндэслэлгүйгээр баривчлагдсан хүнийг суллах тухай” Прокурорын тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 19 цаг 28 минутаас суллагджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2.Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” заасны дагуу шүүгдэгч *******гийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 23 цаг 56 минутаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 19 цаг 28 минут хүртэл баривчлагдсан хугацааг нэг хоногоор тооцож , торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасахаар тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ шар өнгийн асаагуур”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.  

 

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******д тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаартай шүүгчийн захирамжаар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгов.

 

Хохирогч нь хохирлын үнэлгээ тогтоолгохтой холбоотойгоор гарсан гэх 650,000 төгрөг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Учир нь хэрэгт “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 2402018 дугаартай дүгнэлтээр ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоосон бөгөөд түүний зүгээс үнэлгээ гаргуулахтай холбоотойгоор гарсан зардлын болон мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх энэ тогтоолоор хангах боломжгүй гэж үзлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 3 дахь хэсгийн 3.1-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******гийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 23 цаг 56 минутаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 19 цаг 28 минут хүртэл баривчлагдсан нэг хоногийг  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 12,000,000 төгрөгийн торгох ялыг нэг сард 1,000,000 сая төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч *******д тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаартай шүүгчийн захирамжаар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 7.450.000 төгрөгийг гаргуулж ******* хотын Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 14 дүгээр байрны 109 тоот оршин суух хохирогч од олгосугай.

                                

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн асаагуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд хохирогч хохирол тогтоолгохтой холбоотойгоор гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.НАСАНБУЯН