Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар  2024/ШЦТ/117

 

 

   2024            05          01                                             2024/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Г.Бат-Оргил

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа /цахимаар/

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ....... дугаартай  хэргийг  2024 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д туслах ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  РД:ЛК0324*******12 ,  овогт .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” ХХК-д ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажлын газрын *******тай ажил хэргийн асуудлаас шалтгаалан таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, улмаар толгой хэсэгт цохих, цементэн дээр ар дагз хэсгээр унагаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархины няцрал дунд зэрэг, баруун ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, баруун шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай уруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

 

243000**************0080  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Хохирогч *******н “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 08 цагт ажилдаа хоршоонд дээрээ ирээд хөлдөөгчний хэсэгт ажиллаж байхад ажлынхаа залуу болох тай тухайн үед ажлаасаа болоод маргалдсан. Тухайн үед намайг хөргөгчөөс мах шулдаг заал руу сав оруулаад өг гэсэн. Тэр үед би т "миний ажил амжихгүй байна. Чи өөрөө оруулчих" гэж хэлсэн. Тэгтэл над руу "ална шүү писда минь" гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь "алахгүй юу писда минь" гэж хэлсэн. Тэгтэл над руу "амжихгүй байхад оруулаад өгчих л дөө писда минь" гээд толгой хэсэгт баруун шанаа руу гараараа 3-4 удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний баруун талын шанаанаас их цус гарсан. Тэгээд дараа нь намайг гадаа авч гарсан. Тэр үед гадаа гараад намайг зодох гээд байхаар нь би гартаа мод бариад руу далайсан. Тэр үед намайг заамдаж аваад толгойн ар дагз хэсгээс цементэн шалан дээр унагаасан. Тэр үед ажлын /дууддаг нэр нь ирээд намайг аас салгасан. Тэгээд тэр өдөр миний толгой байнга өвдөөд байсан. Тэр чигтээ гүрийгээд ажлаа дуусгачхаад орой нь гэртээ харьсан. Тэгээд маргааш нь босоод ажилдаа явах гэтэл миний толгой өвдөөд ажил руугаа явж чадаагүй. Тэгээд 2 хоногийн дараa толгой өвдөөд зүгээр болохгүй байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд эмчид үзүүлэхэд толгой доргилттой байна, нүд чинь доргилтоос болоод хараанд чинь өөрчлөлт орсон байна. Хөдөлгөөнгүй хэвт гэж хэлсэн. Тэр би эмнэлэгт хэвтсэн. Тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 10 хоног хэвтсэн. Хэвтэж байх хугацаандаа тодорхой эмчилгээ үйлчилгээ хийлгэж Хэнтий аймаг руу явж толгой томографикт харуулсан. Тухайн үед миний баруун талын нүдний хүрээний яс нь цуурсан байна гэж хэлж байсан. Тэгээд аймагтаа ирээд нүдний эмчид үзүүлсэн. Тэгэхэд эмч надад "таны зүүн талын нүд хараагүй болсон байна. Таны нүд ямар ч эмчилгээгүй болсон болсон байна" гэж тухайн үед хэлж байсан. Миний бие т зодуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 7-9-р хуудас/,

 

 Хохирогч *******н “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө ажлын байран дээрээ хамт ажилдаг залуу болох зодуулсан. Тэгээд орой нь ажил 22 цагийн үед тарсан. Тэгээд гэртээ харьсан. Үүнээс хойш 2 хоног гэртээ толгой өвдөөд гэрээсээ гараагүй хэвтсэн. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний орой толгой өвдөөд нүд эрээлжлээд манараад байхаар нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлсэн. Тэр үед эмч намайг үзээд таны толгой доргилттой байна гээд шууд тариа хийлгээд эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагаар яваад дууссаныхаа дараагаар цагдаагийн байгууллагад гомдол гаргая гээд хойшлуулчихсан юм. Миний одоо санаж байгаагаар тухайн үед бид хоёр зууралдаж байгаад намайг өмссөн хувцаснаас угзарч татаад хамт газар унасан. Тэгээд газар унагаасны дараагаар миний баруун талын шанаа руу 3-4 удаа гараараа цохисон. Тэр үед миний шанаанаас цус гарсан. Тэгээд дараа нь намайг заалнаас гадаа авч гараад заамдаж аваад газар толгой ар дагз хэсгээр унагаасан. Тэгээд миний толгой руу олон удаа цохиод байсан... Миний бие Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан зүүн нүдний хараагүй болсон шалтгаан нь гэмтлээс шалтгаалаагүй болохыг мэдсэн. Харин шалтгаан нь нүдний даралт ихсэх өвчин, харааны мэдрэлийн хатингаршилаас болсныг мэдсэн. Би бусад гэмтэлтэй санал нийлж байна....” гэх дахин мэдүүлэг /хэргийн 11-13-р хуудас/,

 

 Гэрч “...Тухайн өдөр намайг ажлын байран дээрээ гадаа талбайд явж байхад , нар хоорондоо зууралдаад хэрэлдээд зогсож байсан. Тэр үед би тэр хоёрыг хараад болиулаад салгасан. Тэр үед би ыг чи яаж байгаа юм бэ? гэж асуухад намайг модоор цохих гээд байна гэж байсан. Тэгээд би ыг салгаад явуулсан. Тэгтэл араас нь очиж зодолдох гээд байсан. Намайг нэг харахад нэг гартаа төмөр барьчихсан харагдсан. Намайг салгаснаас хойш нар хоорондоо ахиж зодолдсон маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 15-1*******-р хуудас/,

 

 Гэрч ын “...Тухайн үед 2 хоёулхнаа байсан. Тэгээд би гаднаас орж ирсэн. Тухайн үед намайг орж ирэхэд заалны дотор талд үүдэнд хэрэлдэж байсан. Тэгээд би заалаар ороод тэр хоёрын хажуугаар нь зөрсөн. Тэр үед заалан дотор шалан дээр хураалттай байсан төмөр паднусаас 1 ширхгийг аваад руу цохих гээд далайсан. Тэгэхэд нь харин н гараас нөгөө төмөр паднус нь мултраад уначихсан. Тэгтэл н өмсөж явсан цамцных нь шилэн хүзүүний ар хэсгээс нь татаад угзарч унагаасан. Харин тухайн үед би г газар яаж унасныг нь хараагүй. Тэгээд намайг нэг харахад газар суучихсан цамцнаас нь тавиагүй зуураад зогсож байсан. Тэгэхээр нь би очиж ыг татаж гаас холдуулаад ыг заалнаас гаргаад хаалга хаасан. Тэгэхэд араас нь гарсан. Тухайн үед би н араас "Яах гээд байгаа юм бэ" гэж хэлэхэд юм дуугараагүй гараад явсан. Тэгээд би зааландаа ганцаараа үлдээд ажлаа хийсэн...” гэх дахин мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/,

 

 Өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудас /хэргийн 29-40-р хуудас/,

 

 Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай “... 1. *******гийн биед тархины няцрал дунд зэрэг, баруун ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, баруун шанаанд зулгаралт гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. *******н биед зүүн нүдний даралт ихсэх өвчин, харааны мэдрэлийн хатангиршил тогтоогдлоо. Эдгээрийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, /хэргийн 41-43-р хуудас/,

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг, хавсралт /хэргийн 73-74-р хуудас/,

 

 Яллагдагч *******ын “...Би тухайн өдрийн өглөө ажилдаа ирэхэд манай ажил дээр ажлын байранд шулсан мах нь их гарчихсан байсан. Тэгээд би шулааны өрөөнд махаа савлаад зогсож байхад манай ажлын ах ирсэн. Тэгээд ах ирээд хувцсаа сольж орж ирээд гүн хөлдөөгчөөс махаа заал руу гаргаж байсан. Тэр үед нь би ахад "ахаа махаа аваарай” гэж хэлэхэд өөдөөс “би энд амжихгүй байна" гэж хэлсэн. Тэгэхэд нь би ахад "та одоохондоо махаа гаргаж бай ингэсгээд ирнэ” гэж хэлчхээд би өөрийнхөө ажлыг хийхээр явсан. Тэгээд би махаа савлаад байж байхад ах махаа ирж авахгүй мах нь овоороод байсан. Тэгэхээр нь би буцаад хөлдөөгч рүү ороод "д ахаа махаа аваач ээ ямар сонин юм бэ, би өөрийнхөө ажлыг амжихгүй байна" гэж хэлэхэд ах миний өөдөөс уурлаад "писда минь би бас энд амжихгүй байна" гэж хэлсэн. Тэр үед нь би ахад "та чинь ямар хүний тус мэддэггүй юм бэ? би танд чадахаараа тусалдаг биз дээ” гэж хэлэхэд ах “үхсэн, чиний тусална гэж юу байдаг юм" гэж хэлэхэд нь миний уур хүрээд зааланд байхад нь ахын баруун шанаа руу нь гараараа 2 удаа цохисон. Тэр үед ах газраас төмөр паднус аваад над руу шидэх гээд далайсан. Тэр үед гаднаас орж ирээд ахыг болиулсан. Тэр үед ах писда минь чамайг ална" гээд над руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би ах руу очоод мөрөн дээгүүр нь давуулаад цамцнаас нь зуураад угз татаад газар унагаасан. Тухайн үед би хувцаснаас нь зуурсан гараа тавиагүй байхад ах унахдаа эргэж ойчоод газар унасан. Тэр үед манай ажлын бид хоёрыг болиулсан. Тэгээд ах заалнаас гараад явсан. Тэгээд гадаа гарчхаад “гичий минь гараад ир, би чамайг ална, хөөе гараад ир” гээд тэр хавиар нэг бархираад байсан. Тэгэхээр нь би гарч очсон. Намайг гарахад ах өөдөөс 1 метр гарантаа банк барьчхаад над руу дайраад байсан. Тэгээд над руу дайраад ирэхээр нь би ахыг гараас нь барьж аваад татаж унагаасан. Тухайн үед ах унахдаа элгээрээ урагш унасан. Тэгээд хоёулаа муудалцаад зогсож байхад ах ирээд бид хоёрыг болиулаад салгасан. Тэр үед ахын баруун шанаанаас бага зэрэг цус гарчихсан байсан. Тэгээд бид хоёр салаад өөрс өөрсдийнхөө ажлыг хийгээд орой ажлаасаа тарцгаасан... ах бид 2 заалан дотор муудалцахад ахын биед гэмтэл учраагүй байсан. Харин гадаа бид хоёр заамдалцаад газар хоёулаа унаад босож ирэхэд ахын баруун шанаанаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн *******0-*******2-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” ХХК-д ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч *******тай ажил хэргийн асуудлаас шалтгаалан таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, улмаар толгой хэсэгт цохих, цементэн дээр ар дагз хэсгээр унагаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархины няцрал дунд зэрэг, баруун ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, баруун шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай уруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******гийн: “...Тухайн үед намайг хөргөгчөөс мах шулдаг заал руу сав оруулаад өг гэсэн. Тэр үед би т "миний ажил амжихгүй байна. Чи өөрөө оруулчих" гэж хэлсэн. Тэгтэл над руу "ална шүү писда минь" гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь "алахгүй юу писда минь" гэж хэлсэн. Тэгтэл над руу "амжихгүй байхад оруулаад өгчих л дөө писда минь" гээд толгой хэсэгт баруун шанаа руу гараараа 3-4 удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний баруун талын шанаанаас их цус гарсан. Тэгээд дараа нь намайг гадаа авч гарсан. Тэр үед гадаа гараад намайг зодох гээд байхаар нь би гартаа мод бариад руу далайсан. Тэр үед намайг заамдаж аваад толгойн ар дагз хэсгээс цементэн шалан дээр унагаасан. Тэр үед ажлын /дууддаг нэр нь ирээд намайг аас салгасан...” гэх,

гэрч : “...Тухайн өдөр намайг ажлын байран дээрээ гадаа талбайд явж байхад , нар хоорондоо зууралдаад хэрэлдээд зогсож байсан. Тэр үед би тэр хоёрыг хараад болиулаад салгасан...” гэх,

Гэрч ын: “...Тэр үед заалан дотор шалан дээр хураалттай байсан төмөр паднусаас 1 ширхгийг аваад руу цохих гээд далайсан. Тэгэхэд нь харин н гараас нөгөө төмөр паднус нь мултраад уначихсан. Тэгтэл н өмсөж явсан цамцных нь шилэн хүзүүний ар хэсгээс нь татаад угзарч унагаасан. Харин тухайн үед би г газар яаж унасныг нь хараагүй. Тэгээд намайг нэг харахад газар суучихсан цамцнаас нь тавиагүй зуураад зогсож байсан. Тэгэхээр нь би очиж ыг татаж гаас холдуулаад ыг заалнаас гаргаад хаалга хаасан...” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай “... 1. *******гийн биед тархины няцрал дунд зэрэг, баруун ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, баруун шанаанд зулгаралт гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. *******н биед зүүн нүдний даралт ихсэх өвчин, харааны мэдрэлийн хатангиршил тогтоогдлоо. Эдгээрийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт,

Хохирогч *******гийн өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудас зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” ХХК-д ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажлын газрын *******тай ажил хэргийн асуудлаас шалтгаалан таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, улмаар толгой хэсэгт цохих, цементэн дээр ар дагз хэсгээр унагаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархины няцрал дунд зэрэг, баруун ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, баруун шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримт, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар, шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршиг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан. ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч ******* хохирогч *******гийн эмчилгээнд **************300 төгрөгийг  өгсөн байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч Ч.Сүхдайлагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны төлбөр 1,154,000 төгрөгийг эрүүл мэндийн сангаас гарсан. Иймд 1,154,000 төгрөгийг *******аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн  дансанд оруулах саналтай байна....” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас: “...*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлсөн байгаа. Хохирогчийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/2*******8, А/27******* хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлтийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр (цаашид "хүснэгт" гэх)  шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж заасан. 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тухай журмын хавсралт *******-т заасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтооход хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулж, гарын үсэг зуруулна гэсэн байгаа. Өнөөдөр сэтгэцэд ямар хувиар хохирол учирсан байна гэдгийг тухайн хүснэгтээр тогтоох ёстой. Хавтаст хэрэг тухайн хүснэгтийг танилцуулсан баримт байхгүй байгаа. Өнөөдөр авагдсан үйл баримтаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй ч гэсэн тухайн хүснэгтээр сэтгэцэд ямар хохирол яаж учирсан талаар тодорхой байх ёстой. Тэгэхээр маягтаар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон гэх үндэслэл байхгүй... гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж толгой хэсэгт баруун шанаа руу гараараа 3-4 удаа хүчтэй цохиж мөн түүнийг цементэн шалан дээр унагаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь тархины няцрал дунд зэрэг, баруун ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, баруун шанаанд зулгаралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирол төлбөр барагдуулсан, хохирогчийг дагуулж явж эмчилгээ хийлгэсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Шүүгдэгч ******* нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч ******* нь нотлох баримтаар нэхэмжлээгүй учир нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээ. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баривчлагдаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас: ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Шүүгдэгч *******т  450,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад хохирогч *******д учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч *******д эмчилгээний зардалд **************,300 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралтаанд гаргасан “...шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй ч гэсэн тухайн хүснэгтээр сэтгэцэд ямар хохирол яаж учирсан талаар тодорхой байх ёстой. Тэгэхээр маягтаар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон нь буруу...” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/2*******8, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар шүүгдэгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэг” гэж тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.

Тус аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

 Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч *******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/  төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ тухайн хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу  550.000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм. Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1.154,000  төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/47 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******гаас 1,154,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

5. Шүүгдэгч *******т авсан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.154,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч *******д эмчилгээний зардалд **************,300 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР