Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар  2024/ШЦТ/122

 

2024             05             06                                          2024/ШЦТ/122                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар мгийн Баруун-Урт суманд төрсөн. 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1. Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг "*******" гэх газар оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг "*******"-ын 14-2 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******”-ын 14-02 тоотод оршин суух урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  /РД: ******* / ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөр шилжих  шөнийн 24 цагийн орчим, мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих  шөнийн 24 цагийн орчим нийт 2 удаагийн үйлдлээр  Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг ""-ын 100-32 тоотод байх 2 байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж уг байшинд байсан 1 килограмм мах, 5 ширхэг архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 84,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөр шилжих  шөнийн 24 цагийн орчим, мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих  шөнийн 24 цагийн орчим нийт 2 удаагийн үйлдлээр  Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг ""-ын 100-32 тоотод байх 2 байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж уг байшинд байсан 1 килограмм мах, 5 ширхэг архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 84,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна  Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 05-12 х/ хохирогч   мэдүүлэг /хх-ийн 23-30х/, гэрч мэдүүлэг /хх-ийн 33-34 х/, гэрч мэдүүлэг /хх-ийн 37-38 х/ гэрч /хх-ийн 41-42 х/  Хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ  ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2402036 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-58 х/, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 014 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67 х/ хохирогч прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “*******д гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 129 х/  зэрэг баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

 Шүүгдэгч *******гийн Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг ""-ын 100-32 тоотод байх 2 байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж уг байшинд байсан 1 килограмм мах, 5 ширхэг архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 84,000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд  хохирол  учирсан бөгөөд хохирогч Ч.Дашням нь прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “*******д гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Прокуророос санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Иймд *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн " " нэртэй архины шил 1 ширхэг. "Архи" хаягт нэртэй ногоон өнгийн архины шил 1 ширхэг, “” нэртэй архины шил 1 ширхэг, "" нэртэй хятад улсад үйлдвэрлэсэн архины шил 1 ширхэг, мөн хятад улсад  үйлдвэрлэсэн нэр тодорхойгүй архины шил 1 ширхэг, шар өнгийн гэрийн жижиг хэмжээтэй цоож нэг ширхэг, цоожны цүү 1 ширхэг, 4 ширхэг шахмал хавтангийн хэсэг" зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******гийн “41 размерын өвлийн улирлын нэг хос гутал”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******д буцаан олгохыг  Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгана.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар  хулгайлах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******г 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч Ч.Дашням гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн " " нэртэй архины шил 1 ширхэг. "Архи" хаягт нэртэй ногоон өнгийн архины шил 1 ширхэг, “” нэртэй архины шил 1 ширхэг, "" нэртэй хятад улсад үйлдвэрлэсэн архины шил 1 ширхэг, мөн хятад улсад  үйлдвэрлэсэн нэр тодорхойгүй архины шил 1 ширхэг, шар өнгийн гэрийн жижиг хэмжээтэй цоож нэг ширхэг, цоожны цүү 1 ширхэг, 4 ширхэг шахмал хавтангийн хэсэг" зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******гийн “41 размерын өвлийн улирлын нэг хос гутал”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******д буцаан олгохыг  Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР