Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 144/ШШ2021/00037

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Т.Баатарзориг, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.Бүрэнбаатар нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутаг /хүүхдийн оршин суугаа газар/-т тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Т-өөс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Б-д даалгасугай.

 

3. 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Т.Баатарзориг, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.Бүрэнбаатар нарыг эх Б.Б-ын асрамжид байгаа болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасны дагуу Г.Т, Б.Б нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хариуцагч Г.Т-ийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэх болон хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Б-д даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 68.832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.368 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Г.Т-өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 68.832 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.   

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.