| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/126 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр,
Улсын яллагч Ж.Энхбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Т*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн мөнгө шилжүүлсэнгүй гэх шалтгааны улмаас зодож түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дах хуудас), хохирогч Т*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 46-49, 61-62 дахь хуудас), гэрч *******йн мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88, 94-95 дах хуудас), иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь хуудас), Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09/69 дугаар албан тоот, хавсралт (хавтаст хэргийн 68-69 дахь хуудас), яллагдагч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх хуудас), *******гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 106-109, 111-114, 116-132 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дах хуудас), хохирогч Т*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 46-49, 59-60 дахь хуудас), гэрч *******йн мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88, 94-95 дах хуудас), иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь хуудас), Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09/69 дугаар албан тоот, хавсралт (хавтаст хэргийн 68-69 дахь хуудас), яллагдагч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх хуудас), *******гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 106-109, 111-114, 116-132 дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Т******* нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирогч Т*******ын эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан 65,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд олгов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн
зургаан зуун нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах заалтад зааснаар зургаан зуун нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шанага 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгав.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 65,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шанага 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА