Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 144/ШШ2021/00047

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Я овгийн Д-ын Б-ийг эцэг  Х овгийн Б-ын Б /РД:НЧ87082835/-аар  овоглосугай.

2. 2013 оны 02 сарын 16-ны өдөр бүртгэсэн 0000823761 дугаартай КЙ13221612 регистрийн дугаартай Я овгийн Д-ын Б гэсэн төрсний гэрчилгээний хүүхдийн овгийг эцэг Х овгийн Б-ын Б болгохыг харьяалах орон нутгийн улсын бүртгэлийн ажилтанд үүрэг болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 онд төрсөн хүү Д.Бямбадоржийг эцэг Б.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Б, П.Д нар нь харилцан эцэг болон эх хүний хувьд бие биенээ хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг анхааруулсугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.