| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0178/э |
| Дугаар | 2024/ШЦТ/178 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруунхуасай овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000154 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 124 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 7 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар,
мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Баруунхуасай овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газраас бензин моторт хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 0.763 метр куб, 14 ширхэг ургах чадвартай нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэн, ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 491,867 /дөрвөн зуун ерэн нэгэн мянга найман зуун жаран долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ярьсан зүйл үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын 5 дугаар багийн иргэн *******ийн хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 491,867 төгрөгийн модны экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилж байна. ... мод бэлтгэсэн ******* сумын 1 дүгээр баг “******* *******” гэх нэртэй ой мод бүхий газар нь сумын төвөөс 35 км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг газарт ойн ангийн зүгээс аж ахуйн нэгж болон иргэнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газар юм...” гэжээ. /хх-ийн 31-32/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн орчим сумын төвд байдаг гэртээ байхад найз ******* “Түлээний модонд явах гэсэн юм, чи надад машинаа өгөөч” гэж гуйхаар нь би өөрийнхөө маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгсөн. Гэтэл маргааш өдөр нь ******* “Найз нь модонд явж байхдаа цагдаад баригдаад чиний машиныг журамлуулсан” гэж хэлсэн. Би дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 05 дугаар сарын орчим тус сумын иргэн гэх хүнээс бэлэн 2,500,000 төгрөгөөр худалдан авч байсан боловч одоог хүртэл тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй, ын нэр дээр байгаа. бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэжээ. /хх-ийн 36-37/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд экологийн байцаагч, цагдаагийн ахмад , жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газарт ...хэргийн газрын үзлэг хийгээд дуусч байх үед 16 цагийн орчимд бид нарын үзлэг хийж байсан газраас ертөнцийн зүгээр баруун урд талд ой модон дотор бензин моторт хөрөө дуугарах чимээ гарсан. Бид нар үзлэгээ дуусгаад нөгөө хөрөө дуугарсан газар руу очиход өөдөөс цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгслийг тус сумын 5 дугаар багийн иргэн ******* нь жолоодон тэвшин дээрээ 2 метр орчим урттай 14 ширхэг бөөрөнхий нарс мод аччихсан явж байсан. Ингээд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асууж тодруулахад Сери ДОА 23-045179 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг харуулж байсан. Дээрх эрхийн бичгээр сумын төвөөс зүүн хойш 40 км орчим зайтай тус сумын 1 дүгээр баг “******* *******ын эх” гэх нэртэй ой мод бүхий газраас газраар унасан хуурай мод түүж бэлтгэх ёстой байтал иргэн ******* нь тэр газраас баруун тийш 10 км орчим зайд мод бэлтгэх талбай тусгаарлаагүй газарт босоо ургаж байсан 3 ширхэг нойтон ногоон мод тайрч бэлтгэсэн байсныг газар дээр нь хэргийн газрын үзлэг хийж тогтоосон...” гэжээ. /хх-ийн 44-45/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сери ДОА 23-045179 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын 5 дугаар багийн иргэн ******* гэх хүн өөрийн биеэр ирж авсан. Тус эрхийн бичгээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийг хүртэл хугацаанд ******* сум 1 дүгээр баг “******* *******ын эх” гэх нэртэй ой мод бүхий газраас 3м3 түлээний нарс мод тайрч бэлтгэх юм. Би тухайн үед дээрх иргэнд мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо сумаас зүүн хойш 40 км орчим зайтай “******* *******ын эх” гэх газраас хуурай нарсан түлээний мод авна шүү гэдгийг хэлсэн. Ер нь түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаа иргэн бүрт мод бэлтгэх газар болон ямар нэр төрлийн мод авах тухай хэлж анхааруулдаг...” гэжээ. /хх-ийн 46-47
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот “...шинжилж буй 14 ширхэг мод нь нарсны овгийн Сибирь нарс байна. Нийт хэмжээ нь 0.763 метр куб, ургах чадвартай байсан нойтон мод байна. ...******* сумын 1 дүгээр баг “******* *******” гэх мод бэлтгэсэн газар нь хоёрдугаар муж, Дорнод аймгийн ашиглалтын бүсийн ойд орно. ...шинжилж буй 14 ширхэг мод нь түлшний модны зориулалтаар бэлтгэсэн байх боломжтой, шинжлэгдэж буй моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь нийт 491,867 төгрөг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-56/
Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №2024/05 тоот “...2024 онд иргэдэд шинэс болон нарс төрлийн түлээний мод бэлтгэх газрыг сумын төвөөс зүүн хойш 40 км орчим зайтай тус сумын 1 дүгээр баг “******* *******ын эх” гэх нэртэй ой мод бүхий газарт олгож эхэлсэн. Ойн ангийн зүгээс түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаа иргэдэд мод бэлтгэх газар болон сумаас гараад хаашаа явах зүг чиг, замыг нь зааж өгдөг. ...Сери ДОА 23-045179 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 5 дугаар багийн иргэн ******* гэсэн нэрээр 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 03-ны хооронд нарс төрлийн түлээний мод 3м3–ээр тус сумын 1 дүгээр баг “******* *******ын эх”-ээс бэлтгэхээр бичигдсэн байна. ...дээрх мод бэлтгэх эрхийн бичигт заасан газрын цэг байршлаас өөр газарт... иргэн ******* нь мод тайрч бэлтгэсэн байна. *******ийн мод тайрч бэлтгэсэн газарт ойн ангийн зүгээс түлээний мод бэлтгэх талбай тусгаарлаж эрх олгогдоогүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-68/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би 04 дүгээр сарын 01-ний өдөр авсан модны зөвшөөрлийн бичгээрээ модоо бэлтгэх гээд найз Эрдэнэбилэгийн автомашиныг гуйгаад өдөр 12 цагийн орчим ганцаараа сумын төвөөс хойшоо “******* *******ын ам” гэх газар руу хөдөлсөн. ******* сумын 1 дүгээр баг “******* *******” гэх газарт ирээд мод бэлтгэх эрхийн зөвшөөрлийн бичигт хуваарилсан газраас өөр талбай дээр очоод өөрийн авчирсан бензин моторт хөрөөг ашиглан босоо ургаж байсан 3 ширхэг нарс модыг хөрөөдөж унагаад нэг модыг 3 ширхэг болгон хөрөөдөж нийт 9 ширхэг болгосон. Тухайн модны хажууд газар унасан байсан бөөрөнхий нарс модыг мөн тайрч 5 ширхэг мод болгож, 2 метрийн урттай нийт 14 ширхэг нарс мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо машин дээрээ ачаад хөдлөх гэж байхад зүүн хойноос сумын цагдаагийн албаны машин ирээд намайг шалгаж сумын төв рүү дагуулан явсан. ...миний мод бэлтгэх эрхийн бичиг дээр хуваарилсан газар маань цаашаа зайтай болохоор бензин түлшиндээ захирагдан наад талаас нь зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн...” гэжээ. /хх-ийн 75-76/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19, 20-23/
Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 40-41/
23-045179 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 102/
Хөрөнгийн үнэлгээний “Бан хас” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 108-110, 111-115/
*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 104, 106/
Дорнод аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бензин моторт хөрөө 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Баруунхуасай овогт ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бензин моторт хөрөө ашиглан 14 ширхэг ургах чадвартай, 0.763 метр куб нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэж, ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 491,867 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...******* сумын 1 дүгээр баг “******* *******” гэх газарт ирээд мод бэлтгэх эрхийн зөвшөөрлийн бичигт хуваарилсан газраас өөр талбай дээр очоод өөрийн авчирсан бензин моторт хөрөөг ашиглан босоо ургаж байсан 3 ширхэг нарс модыг хөрөөдөж унагаад нэг модыг 3 ширхэг болгон хөрөөдөж нийт 9 ширхэг болгосон. Тухайн модны хажууд газар унасан байсан бөөрөнхий нарс модыг мөн тайрч 5 ширхэг мод болгож, 2 метрийн урттай нийт 14 ширхэг нарс мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо машин дээрээ ачаад хөдлөх гэж байхад зүүн хойноос сумын цагдаагийн албаны машин ирээд намайг шалгаж сумын төв рүү дагуулан явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч “...*******ийн хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 491,867 төгрөгийн модны экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилж байна. ... мод бэлтгэсэн ******* сумын 1 дүгээр баг “******* *******” гэх нэртэй ой мод бүхий газар нь сумын төвөөс 35 км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг газарт ойн ангийн зүгээс аж ахуйн нэгж болон иргэнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газар...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ийн “...найз ******* “Түлээний модонд явах гэсэн юм, чи надад машинаа өгөөч” гэж гуйхаар нь би өөрийнхөө маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгсөн. Гэтэл маргааш өдөр нь ******* “Найз нь модонд явж байхдаа цагдаад баригдаад чиний машиныг журамлуулсан” гэж хэлсэн...” гэх, гэрч ийн “...хөрөө дуугарсан газар руу очиход өөдөөс цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгслийг тус сумын 5 дугаар багийн иргэн ******* нь жолоодон тэвшин дээрээ 2 метр орчим урттай 14 ширхэг бөөрөнхий нарс мод аччихсан явж байсан...” гэх, гэрч ийн “...Сери ДОА 23-045179 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын 5 дугаар багийн иргэн ******* гэх хүн өөрийн биеэр ирж авсан. Тус эрхийн бичгээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийг хүртэл хугацаанд ******* сум 1 дүгээр баг “******* *******ын эх” гэх нэртэй ой мод бүхий газраас 3м3 түлээний нарс мод тайрч бэлтгэх юм. Би тухайн үед дээрх иргэнд мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо сумаас зүүн хойш 40 км орчим зайтай “******* *******ын эх” гэх газраас хуурай нарсан түлээний мод авна шүү гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №2024/05 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч ын мэдүүлэг, 23-045179 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, хөрөнгийн үнэлгээний “Бан хас” ХХК-ийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод, модон материал бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч зөвшөөрөл өгснөөс өөр газарт буюу Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газраас ургаж байсан нойтон нарс модыг тайрч бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 491,867 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, ойн санд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ............г 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь ургаж байсан нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №2024/05 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 23-045179 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч *******оос хууль бусаар бэлтгэсэн 14 ширхэг нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 491,867 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,475,601 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3,067,725 төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь гэрч , нарын мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн мэдээлэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос тээврийн хэрэгслийн үнэ 3,067,725 төгрөгийг эд мөрийн баримтаар хураасан 93,110 төгрөгийн үнэлгээтэй, цагаан өнгийн нэг ширхэг бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 14 ширхэг нойтон нарс модны хамт гаргуулж, түүний ойн санд учруулсан 1,475,601 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3,067,725 төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 14 ширхэг нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн нэг ширхэг бензин моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлбэл зохино.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баруунхуасай овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******ид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос ойн санд учруулсан хохиролд 1,475,601 /нэг сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,067,725 /гурван сая жаран долоон мянга долоон зуун хорин тав/ төгрөг, нэг ширхэг бензин моторт хөрөө, 14 ширхэг нарс модыг тус тус хураан авч шүүгдэгчийн ойн санд учруулсан 1,475,601 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 14 ширхэг нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн нэг ширхэг бензин моторт хөрөөг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА