Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

          Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Хохирогч WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц

                                          овогтой Уртнасан /

                               Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

                               Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000101  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 02-13 насны 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг Ганзамын гудамж 79-р байрны 07 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Илжгэн овогт Цагаанхүүгийн Цэцэгжаргал / ТК85091965 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Ц.Цэцэгжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Угаалга, хими цэвэрлэгээний газарт үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын иргэн  WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц овогтой Уртнасан/-ны гар цүнхэнд байсан түрийвчнээс 2200 юань хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Цэцэгжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 01 сарын 25-нд ажилд орсон. Хоёр хоног дадлагаар ажиллаад 01 сарын 27-ноос эхлээд өдрийн 10.000 төгрөгөөр ажилласан. Өглөө 09 цагаас орой 22  цаг хүртэл ажиллана гэж байсан. Өглөө 08 цаг 45 минутанд ажилдаа ирдэг байсан. Орой хамгийн эрт нь 23:30-д ажлаасаа буудаг байсан. Бусад үед 24 цаг өнгөрөөгөөд 01 цаг гээд гэр лүүгээ харьдаг байсан. Эхлээд ширээн дээрээ түрийвчээ тавьсан байхаар нь 600 юань авсан. Дараа дараагийн удаа бага багаар юань авсан. Эхлээд 600 юань авсан, маргааш нөгөөдрөөс 200, 300 юань бага багаар авсан. Авсан юаниудаа Хаан банкаар, Төрийн банкаар,  хувь хүнд өгсөн. 2 дахь удаагаа зөндөө юань байснаас 300 юаныг авсан. Мөнгө хэрэг болоод хулгай хийх болсон. нийт 7-8 удаагийн үйлдлээр юаныг авсан гэв.

Хохирогч WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц овогтой Уртнасан / шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 01 сарын 25-ны үдээс хойш таньдаг хүнийхээ танилцуулгаар Цэцэгжаргалыг ажилд авсан. 2017 оны 01 сарын 27-ноос эхэлж туслах ажилтнаар өдрийн 10.000 төгрөгөөр ажилуулсан. Тэр үед цагаан сарын өмнө байсан болохоор өглөө 09 цагаас орой 22 цаг хүртэл ажиллана шүү гэхэд өөрөө зөвшөөрөөд надад мөнгө хэрэгтэй гээд ажилласан. Цэцэгжаргал өглөөний 09 цагаас шөнийн 01 цаг болтол ажиллуулж байсан гэж хэлж байна. Тэгж ажиллуулж байсан өдөр байгаа. Цагаан сараас өмнө 6-7 өдрийн хооронд хамгийн удаан ажиллуулсан нь 01 цаг хүрч байсан байх. Би өдөр цайны цаг гэж 2 цаг өгөхөд  ард миний гэр хол байна, өвөл болохоор гадаа хүйтэн гэхээр нь бид нар хоолыг чинь даая, өдөр харихгүй, эндээ байж бай гэсэн. Цэцэгжаргал туслах ажилтнаар ажиллахаар гэрээ байгуулсан. Туслах ажилтны үүрэг нь  угаалганд ирсэн хувцасыг цэвэрлэхээс өмнө толбыг арилгана, цэвэрлэгээний ажил хийнэ.  2017 оны 01 сарын 26-нд ажиллаад ажил төгссөн. Би Цэцэгжаргалд 01 сарын 25-наас 30-ны хооронд ажилласан цалинг 02 сарын 03-нд дансаар 50.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би Эрээн хотруу 02 сарын 13-нд яваад 15-нд ирсэн.  Би Цэцэгжаргалыг 02 сарын 13-нд 12 цагаас эхлээд амар гэсэн. Энэ хүний нөхөр нь бид хоёрыг Замын-Үүдэд хүргэж өгсөн. Хоёр хүний зардлыг өгөөд машинаараа Замын-Үүдэд хүргэж өгсөн. Манай гэр бүлийн амьдрал хэцүү гэхээр нь өр өвдөөд аль чадахаараа тусалдаг байсан. 2017 оны 02 сарын 13-нд түрийвчнээсээ юаниа гаргаж тоолоход 3400 юань байснаас 1450 юань үлдсэн байсан. Тэгээд нэлээн хугацаатай болохоор энэ хүнийг авч гэж сэжиглээгүй. Энэ хүн муу хүн шиг харагдаагүй, яагаад гэхээр таньдаг хүн танилцуулсан болохоор итгэсэн. ... нэг л хүн авсан байж магадгүй гээд цэцэгтэй цүнхэн дотроо 300 юань хийгээд тавьсан. Дараа өдөр нь үзсэн чинь түрийвчний цахилгаан нээлттэй, гаргаад үзсэн чинь 50 юань үлдсэн байсан. Эхний удаа 1950 юань хулгайлагдсан гэж мэдэж, хоёрдугаар удаа Эрээнээс харьж ирээд үзсэн чинь 250 юань алдсан байсан. Хохирлоо төлүүлж авмаар байна гэв.

Шүүгдэгч Ц.Цэцэгжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: .... Би 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус угаалга, хими цэвэрлэгээнд үйлчлэгчийн ажилд орсон... Ойролцоогоор 2017.02.10-ны дотор байх өдөр 14:00 цагийн үед Уртнасан, нөхөр Хөгжилийн хамт ажлын арын өрөөнд хятадаар яриад байсан. Би Уртнасангийн өөрийнх нь суудаг ширээн дээр байсан хар өнгийн голоороо нэг нугалсан түрийвчийг нээж үзэхэд их мөнгө байсан. Ойролцоогоор хуруу зузаан байсан ба хөх, улаан өнгийн мөнгөтэй хэсгээс нь сугалаад түрийвчийг нь байранд нь тавьсан. ... 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 12:00-13:00 цагт цайны цагийн үеэр нь би Уртнасан эгчийн юмаа хийдэг шкаф дотор байсан ногоон эрээн цэцэгтэй цүнхэн дотороос хар өнгийн түрийвчнээс 250 юань тоолж авсан тэр түрийвч дотор байгаа нь тэр байсан тэр үед Уртнасан Хөгжил хоёр арын өрөөнд хоолоо идэж байсан. ... Би Уртнасан эгчийн цүнхнээс 2200 юань хулгайлан авсан. би хулгайлсан юаниа гэр бүл, үр хүүхэддээ зарцуулсан. Юань хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24 /,

Хохирогч WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц овогтой Уртнасан / - ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Угаалга хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд би Цэцэгжаргалыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр туршилтаар хоёр хоног өдрийн 10.000 төгрөгний цалинтай ажиллуулж байгаад дараа нь дахин 1 сарын хугацаатай өдрийн 10.000 төгрөгний цалинтай ажиллуулсан. ... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө БНХАУ-ын Эрээн хот руу сахарын шинжилгээ өгөх гээд өрөөний хувцас хийдэг шүүгээнд байсан ногоон эрээн өнгийн цүнх дотор байсан хар өнгийн түрийвч дотор байсан 3400 юань байснаас тоолж үзэхэд 1450 юань байсан 1950 юань алга болсон байсан.... 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хар өнгийн олон өнгийн цэцэгтэй түрийвчинд 300 юань /задгай юань байсан нэг бүрийг нь хэлж мэдэхгүй байна 100 юань, 50 юаны дэвсгэртээр байсан/ хийгээд гадуур хувцас хийдэг ногоон өнгийн шүүгээнд ногоон өнгийн гар цүнхэндээ хийсэн. Тэгээд маргааш үдээс өмнө ажил дээрээ ирээд цүнхнээсээ түрийвчээ нээгээд үзсэн чинь 50 юань /1 ширхэг 50 юань/ үлдсэн байсан... Би анх 1950 юань алга болох үед Цэцэгжаргалыг авсан гэж бодоогүй. Хулгай хийсэн хүн миний юмыг харсан байна, дахиж хулгай хийж магад гээд дахин 300 юань нөгөө газраа хийсэн чинь дахиад хулгайд алдсан. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 15 /,

Дорноговь аймаг дахь Монгол банкны хэлтсээс ирүүлсэн юанийн ханшийг тодорхойлсон баримт / хх-ийн 44 /,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-25/ зэрэг болно.  

 

 Шүүгдэгч Ц.Цэцэгжаргал нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Угаалга, хими цэвэрлэгээний газарт үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 02 дугаар сард БНХАУ-ын иргэн \ WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц овогтой Уртнасан/-ны гар цүнхэнд байсан түрийвчнээс 2200 юань хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Цэцэгжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 сарын 25-нд ажилд орсон. Эхлээд ширээн дээрээ түрийвчээ тавьсан байхаар нь 600 юань авсан. Дараа дараагийн удаа бага багаар юань авсан. Эхлээд 600 юань авсан, маргааш нөгөөдрөөс 200, 300 юань бага багаар авсан. Авсан юаниудаа Хаан банкаар, Төрийн банкаар,  хувь хүнд өгсөн. 2 дахь удаагаа зөндөө юань байснаас 300 юаныг авсан. Мөнгө хэрэг болоод хулгай хийх болсон. нийт 7-8 удаагийн үйлдлээр юаныг авсан гэсэн мэдүүлэг, Хохирогч WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц овогтой Уртнасан / шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... 2017 оны 02 сарын 13-нд түрийвчнээсээ юаниа гаргаж тоолоход 3400 юань байснаас 1450 юань үлдсэн байсан. Тэгээд нэлээн хугацаатай болохоор энэ хүнийг авч гэж сэжиглээгүй. Энэ хүн муу хүн шиг харагдаагүй, яагаад гэхээр таньдаг хүн танилцуулсан болохоор итгэсэн. ... нэг л хүн авсан юм байж магадгүй гээд цэцэгтэй цүнхэн дотроо 300 юаниа хийгээд тавьсан. Дараа өдөр нь үзсэн чинь түрийвчний цахилгаан нээлттэй, гаргаад үзсэн чинь 50 юань үлдсэн байсан. Эхний удаа 1950 юань хулгайлагдсан гэж мэдэж, хоёрдугаар удаа Эрээнээс харьж ирээд үзсэн чинь 250 юань алдагдсан байсан. Хохирлоо төлүүлж авмаар байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ц.Цэцэгжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: .... Би 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус угаалга, хими цэвэрлэгээнд үйлчлэгчийн ажилд орсон... Ойролцоогоор 2017.02.10-ны дотор байх өдөр 14:00 цагийн үед байх Уртнасан нөхөр Хөгжилийн хамт ажлын арын өрөөнд хятадаар яриад байсан. Би Уртнасангийн өөрийнх нь суудаг ширээн дээр байсан хар өнгийн голоороо нэг нугалсан түрийвчийг нээж үзэхэд их мөнгө байсан. Ойролцоогоор хуруу зузаан байсан ба хөх, улаан өнгийн мөнгөтэй хэсгээс нь сугалаад түрийвчийг нь байранд нь тавьсан. ... 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 12:00-13:00 цагт цайны цагийн үеэр нь би Уртнасан эгчийн юмаа хийдэг шкаф дотор байсан ногоон эрээн цэцэгтэй цүнхэн дотороос хар өнгийн түрийвчнээс 250 юань тоолж авсан тэр түрийвч дотор байгаа нь тэр байсан тэр үед Уртнасан Хөгжил хоёр арын өрөөнд хоолоо идэж байсан. ... Би Уртнасан эгчийн цүнхнээс 2200 юань хулгайлан авсан. би хулгайлсан юаниа гэр бүл, үр хүүхэддээ зарцуулсан. Юань хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг, Хохирогч WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц овогтой Уртнасан / мөрдөн байцаалтанд өгсөн: ... Угаалга хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд би Цэцэгжаргалыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр туршилтаар хоёр хоног өдрийн 10.000 төгрөгний цалинтай ажиллуулж байгаад дараа нь дахин 1 сарын хугацаатай өдрийн 10.000 төгрөгний цалинтай ажиллуулсан. ... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө БНХАУ-ын Эрээн хот руу сахарын шинжилгээ өгөх гээд өрөөний хувцас хийдэг шүүгээнд байсан ногоон эрээн өнгийн цүнх дотор байсан хар өнгийн түрийвч дотор байсан 3400 юань байснаас тоолж үзэхэд 1450 юань байсан 1950 юань алга болсон байсан.... 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хар өнгийн олон өнгийн цэцэгтэй түрийвчинд 300 юань /задгай юань байсан нэг бүрийг нь хэлж мэдэхгүй байна 100 юань, 50 юаны дэвсгэртээр байсан/ хийгээд гадуур хувцас хийдэг ногоон өнгийн шүүгээнд ногоон өнгийн гар цүнхэндээ хийсэн. Тэгээд маргааш үдээс өмнө ажил дээрээ ирээд цүнхнээсээ түрийвчээ нээгээд үзсэн чинь 50 юань /1 ширхэг 50 юань/ үлдсэн байсан... Би анх 1950 юань алга болох үед Цэцэгжаргалыг авсан гэж бодоогүй. Хулгай хийсэн хүн миний юмыг харсан байна, дахиж хулгай хийж магад гээд дахин 300 юань нөгөө газраа хийсэн чинь дахиад хулгайд алдсан. ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Монгол банкны хэлтсээс ирүүлсэн юанийн ханшийг тодорхойлсон баримт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Илжгэн овогт Цагаанхүүгийн Цэцэгжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Монгол овогт Ганхуягийн Түвшинбаярын төрсний гэрчилгээгээр шүүгдэгч Ц.Цэцэгжаргал нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдсон,  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт зааснаар баривчлах болон албадан ажил хийлгэх ялыг гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд оногдуулахыг хориглосон байх тул торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна..

 

Шүүгдэгч Ц.Цэцэгжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Цэцэгжаргал нь 2200 юань хулгайлсан талаар маргаагүй ба хавтаст хэргийн 44 дүгээрт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг гарах үед БНХАУ-ын юань 361 төгрөг 24 мөнгө байсан ханшаар тооцож 794 728 төгрөгийг шүүгдэгч Ц.Цэцэгжаргалаас гаргуулж хохирогч WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц овогтой Уртнасан / - д олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Цэцэгжаргалд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1.   Шүүгдэгч Илжгэн овогт Цагаанхүүгийн Цэцэгжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэцэгжаргалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 / нэг сая хоёр зуун мянга /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэцэгжаргал нь 1 200 000 төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ц.Цэцэгжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт шүүгдэгч Ц.Цэцэгжаргалаас 2200 юань буюу 794 728 төгрөгийг гаргуулж хохирогч WURITUNASHUN /Өвөр монгол нэр нь Шаравжамц овогтой Уртнасан / - д олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цэцэгжаргалд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА