| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0177/э |
| Дугаар | 2024/ШЦТ/180 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000196 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн орчим маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 8 ширхэг бөөрөнхий нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэж ойн санд 622,085 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй 8 ширхэг буюу 0,965 метр куб хэмжээтэй нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэж, улсын дугаартай, Bongo-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 622,085 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч “...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагт гэрт байсан хул өнгийн бензин моторт хөрөөгөө аваад өөрийн эзэмшлийн улсын дугаартай, цэнхэр өнгийн маркийн машинаа унаад ганцаараа хөдөө гэрээс зүүн хойшоо 10 гаруй км зайд байх “ ” гэх модтой уул руу явсан. Тэндээс босоо ургаж байсан 2 ширхэг нарс модыг өөрийн хөрөөгөөр тайрч нэг модыг нь 2 метр хэмжээтэй бэлтгэж 4 хуваагаад хоёр ширхэг модыг нийтдээ 8 хэсэгт хуваагаад машин дээрээ ачаад тусдаа мод болгоод сумын төв орж мод зүсдэг хөрөө рам ажиллуулдаг ахынх руу очсон. Тэр хөрөө рам дээр экологийн байцаагч ирчихсэн мод зүсүүлж байгаа иргэдийн мод бэлтгэх эрхийн бичгийг шалгаж байна гээд миний машин дээр ирээд мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэж асуухад нь надад үзүүлэх мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлээд тэндээ шууд журамлагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч “...******* сумын 2 дугаар багийн иргэн хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 622,085 төгрөгийн модны экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилж байна. ... мод бэлтгэсэн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх нэртэй ой мод бүхий газар нь сумын төвөөс 20 км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг газарт ойн сангийн зүгээс аж ахуйн нэгж болон иргэнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газар юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
гэрч О.ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд ******* сумын 5 дугаар баг, тоот гэртээ байхад танил ******* миний утас руу залгаж “Ахаа танаар мод зүсүүлэх гэсэн юм” гэж ярихаар нь “Хөрөө рам дээр очоод байж бай, би удахгүй очлоо” гэж хэлээд утсаа салгасан. Би өдөр 14 цагийн орчимд сумын баруун урд захад байдаг хөрөө рам дээрээ очиход ******* ирчихсэн, түүний дэргэд экологийн цагдаа юм асуугаад зогсож байсан. Энэ үед экологийн цагдаа над руу хүрч ирээд “Та модыг зүсэх гэж ирээ юу, та энэ зүсүүлэх гэж байгаа модыг нь хар даа” гэхээр нь унаж ирсэн хөх өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр байгаа модыг очиж харахад 2 метр орчим урттай 8 ширхэг шинэхэн тайрсан бололтой давирхай нь гоожсон нойтон ногоон мод байсан. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиггүй эсвэл илтэд нойтон ногоон мод хөрөө рам дээр зүсүүлэхээр ирж байгаа иргэдээс мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэхийг тодруулж байгаад модыг нь зүсдэг. Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод зүсүүлэхээр ирэх юм бол миний хувьд модыг нь зүсэж өгөхөөс татгалздаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
гэрч ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд экологийн байцаагч, цагдаагийн ахмад хамт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг мод зүсдэг хөрөө рамны газарт очиж тэнд мод зүсүүлж байгаа иргэдэд хяналт тавьж мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэхийг нь захаас нь үзэж шалгаж байх хооронд хашаан дотор хөх өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр шинэхэн тайрсан бололтой бөөрөнхий мод ачсан гэх хүн хөрөө рамны баруун талд ирээд зогссон. Экологийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Батбаяр шалгахад тус сумын 2 дугаар багийн иргэн ******* машин дээрээ 2 метр орчим урттай, 8 ширхэг бөөрөнхий мод аччихсан орж ирсэн бөгөөд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж тодруулахад 2024 онд ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй иргэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-17/, улсын дугаартай, Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-43/, хөрөнгийн үнэлгээний “Бан Хас” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний болон хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 49-50, 52-55/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон эрх бүхий байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас ургаж байсан нойтон нарс модыг бензин моторт хөрөө ашиглан 8 ширхэг болгон тайрч бэлтгэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч үйлдсэн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн улмаас ойн санд 622,085 төгрөгийн хохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******ас ойн санд учруулсан хохирлын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 1,866,255 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Бан Хас” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 8 ширхэг бөөрөнхий нарс модыг тус тус хураан авч худалдан борлуулж, үнийг шүүгдэгчийн ойн санд учруулсан 1,866,255 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл, 8 ширхэг бөөрөнхий нарс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн нэг ширхэг бензин моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* .........-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******ас ойн санд учруулсан хохиролд 1,866,255 /нэг сая найман зуун жаран зургаан мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл, найман ширхэг бөөрөнхий нарс мод, нэг ширхэг бензин моторт хөрөөг тус тус хураан авч худалдан борлуулж, үнийг шүүгдэгчийн ойн санд учруулсан 1,866,255 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
6. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл, найман ширхэг бөөрөнхий нарс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн нэг ширхэг бензин моторт хөрөөг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА