Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн ******* ургийн овогт ******* ******* холбогдох ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***оны **сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын *-р баг ** тоотод оршин суух хаягтай, ******* ургийн овогт ******* Жамсран, РД://

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:  

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн сумын 2 багийн нутаг “**” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 161 ширхэг буюу 4,3 м³ шинэс модыг бэлтгэж, байгаль орчинд 345,341 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг/хх-62/, гэрч мэдүүлэг/хх-72-73/, гэрч мэдүүлэг/хх-76/, гэрч мэдүүлэг/хх80-81/, гэрч мэдүүлэг/хх-83-84/, гэрч мэдүүлэг/хх-79/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

аймгийн сумын байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн 23-058600 дугаартай бичгээр тус сумын иргэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд аймгийн сумын багийн Бааст гэх газраас 8м3 модыг, ойн цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэх зөвшөөрлийг олгожээ. /хх-ийн 120/

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх зөвшөөрлийн дагуу ойгоос модыг бэлтгэсэн гэж мэдүүлсэн байгаа боловч мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан нутаг дэвсгэрээс мод бэлтгээгүй, ******* аймгийн сумын 2-р баг “Арцын даваа” гэх газраас мод бэлтгэсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 1,036,023 төгрөгийн хохирол учирсан ба хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 128/

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсан Хятад улсад үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, 80,000 төгрөгийн үнэ бүхий модны хөрөө, 161 ширхэг 43 м.куб шинэс төрлийн модыг худалдан борлуулж, орлогыг Байгаль, орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны *********тоот дансанд оруулахыг ******* аймгийн ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2 дугаар зүйлийн 4, 36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* /РД:*********/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсан Хятад улсад үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, 80,000 төгрөгийн үнэ бүхий модны хөрөө, 161 ширхэг 43 м.куб шинэс төрлийн модыг худалдан борлуулж, орлогыг Байгаль, орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны **********тоот дансанд оруулахыг ******* аймгийн ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.АЛГИРМАА