| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0168/э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Иргэдийн төлөөлөгч Б.Доржханд
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Моотгон харгана овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000083 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Моотгон харгана овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* 3 тоотод байрлах гэртээ нөхөр ******* маргалдаж түүний цээжин тус газарт хутгалж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Миний ард настай ээж маань 2 хүүхдийг минь харж үлдэж байгаа. Хадам ээж маань надад сайн ханддаг байсан. Тухайн өдөр гэртээ ороод тай маргалдаж намайг зодсон. Түүнээс хойш болсон үйл явдлын талаар мэдэхгүй байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач ах маань найман хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд байсан ба үг дуу цөөнтэй даруухан хүн байсан. Энэ асуудлаас болж ээжийн маань сэтгэл санааны байдал нь хэцүү байгаа ба ах дүү нар нь ч гэсэн бүгд гомдолтой байгаа. Эхнэр нь ширүүн ааштай хүн учраас ахыг маань зоддог байсан. ...болсон үйл явдлаас дүгнэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь харагдаж байна. Хэрвээ нөхрөөсөө айдаг байсан бол харанхуй шөнө настай ээжийн маань гэрт очиж хэрүүл маргаан хийж явахгүй байсан. Иймээс нь манай ахаас айж байгаагүй. Ах маань ч г дарамталж байгаагүй гэдэг нь харагдаж байна. ...Сүүлийн үед ах маань яах учраа мэдэхгүй байдалтай байсан. Ээж маань цохиулж цагдаагийн байгууллагад хандсаны дараа “Танайхан намайг цагдаад өгсөн биз дээ. Одоо санаа чинь амарч байна уу” гэж гэрт нь очиж загнасан гэсэн. Мөн цагдаагийн байгууллагад хандсанаас хойш ахыг маань дарамталдаг болсон тул ах маань ээжид “Та яагаад цагдаагийн байгууллагад хандчихваа. Намайг суухын аргагүй нөхцөл байдалтай болгож байгаа тул хэцүү байна. Би охин хүүхдэдээ хорогдож байна. Хэрвээ би гэртээ очихгүй бол хүүхдүүдээ зодно” гэж хэлсэн байсан. Аавыг нь гэртээ очихгүй бол хүүхдүүдээ зоддог. ...Оршуулгын зардал 8,286,071 төгрөг болон ахынхаа цалингийн зээлийн үлдэлдэлд төлсөн 4,738,000 төгрөг нийт 13,024,071 төгрөгнөөс гадна сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Доржханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч найз нөхдийн хамт архи уусны улмаас нөхөр нь хардаж хоёулаа хэрэлдэж улмаар нөхөр ын амь насанд хүрсэн гэм буруутай байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би ахтайгаа хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сард Дорнод аймагт уулзаж байсан. Түүнээс хойш ахтайгаа уулзаагүй. 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 09 цагт манай хамгийн бага дүү над руу утсаар яриад “Эгчээ та тайван байгаарай, ах нас барчихсан байна” гэж хэлсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад “ эгч хоригдчихсон байгаа юм байна, ахын биед задлан шинжилгээ хийж байна” гэж хэлсэн. Ингэж би ахыгаа эхнэртээ хутгалуулж нас барсан талаар нь мэдсэн юм. Бид нар ахынхаа буяны ажлыг дуусгаад гэр бүлээрээ хуралдаад ээж маань өндөр настай, даралт ихэсдэг өвчтэй учраас ээжийнхээ өмнөөс би талийгаач ахынхаа хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон юм. Би асар их гомдолтой байна. 2023 оны 12 дугаар сард ээжийг зодсон учир цагдаад хандаж шалгуулсанд уурлаж, гийн зүгээс ээж, ах хоёрыг маань та нар намайг цагдаад өглөө гэж занасан байсан...” гэжээ. /1хх-ийн 19-22/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой 21 цаг 40 минутын орчим гэртээ ирсэн. Гэртээ ирээд хүүтэйгээ хоёулаа байж байгаад хэсэг хугацаанд буюу 30-40 минут орчим зүүрмэглээд унтчихсан байсан. Унтаж байхад хажуу айл буюу төрсөн эгч нь нөхөр тай хэрэлдээд “утас эвдчихлээ, чи янхан” гэж чанга бахиралдаад байсан. Тэгэхээр нь энэ хоёр ахиад хэрэлджээ гэж бодоод айхтар тоогоогүй буцаад унтаад өгсөн. Гэрийн хаалга онгойх чимээнээр сэрсэн чинь хүргэн “намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд шууд эргээд гараад явчихсан. Би араас нь хувцсаа өмсөөд гарахад хүргэн нийтийн ******* үүдний дотор хэсэгт зүүн гараа барьсан чигээрээ доошоо хараад уначихсан байсан. Эхнэр нь хажууд нь байсан. Тэгээд би эгч ******* хандаж “тэнэг юм уу, хаашаа юм, хүн аллаа ш дээ, түргэн дуудаач” гэж хэлчихээд буцаж гэр лүүгээ ороод утсаа аваад буцаж ын хажууд нь очоод 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг 39 минутанд түргэн дуудсан. Түргэн удалгүй 10 минутын дотор ирсэн. Ирээд ыг аваад явсан...” гэжээ. /1хх-ийн 29-31/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эмээгийн гэр лүү орох гэж байтал ах өөрийнхөө гэрээс зүүн талынхаа хавирга орчмыг гараараа дараад барьчихсан, бага зэрэг тонгойчихсон байдалтай гарч ирсэн. Тухайн үед ахын доор нь цус дусалж байх шиг байсан бөгөөд “ эгч чинь намайг хутгалчихлаа, түргэн дууд” гэж хэлээд орцны хаалга, коридор хэсгийн уулзвар буланд хана налаад доошоо хөлөө жийгээд суусан. Тэр үед эгч гэрээсээ гарч ирээд “Чи тэр явалддаг хүүхнүүдээрээ түргэнээ дуудуулахгүй юу” гээд ахыг ерөөсөө тоосон шинжгүй хэлсэн. Энэ үед ******* хамгийн баруун мухрын хаалганд амьдардаг эгч гэрээсээ гарч ирээд гайхаад харж байсан ба ах ёолоод суугаад байсан. Харин эгч ахыг хүүхнүүдтэй хардаад загнаж хараагаад байсан. Ингээд байж байтал гийн эгчийн зүүн талын хаалганд амьдардаг түүний төрсөн дүү ах гэрээсээ нойрмог байдалтай гарч ирээд “Түргэн дуудаач ээ, хүн аллаа шүү дээ” гээд эгчийг загнасан. Ингээд ах буцаж гэр лүүгээ ороод хувцсаа өмсөж гарч ирээд түргэн дуудах шиг болсон...” гэжээ. /1хх-ийн 23-25/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн орой аав, ээж хоёр нийтийн байранд цуг амьдардаг найзынхаа гэрт архи уусан. Шөнө аав ээж хоёр согтуу орж ирсэн. Тухайн үед аав ээжийг хүнтэй хардаад ээжтэй хэрэлдсэн. Аав ээжийг пизда гэж хараагаад ээжийн толгой руу цохисон. Тухайн үед ээж уйлаад ээжийн чихнээс нь цус гарсан. Энэ үед ээж хутга бариад дайрсан. Тэр үед аав “Яа” гээд уулга алдсан бөгөөд гэрээс мөлхөж гарсан. Аавыг гэрээс мөлхөж гарсны дараа ээж аавын араас гарсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй...” гэжээ. /1хх-ийн 196-197/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай бэр болон хүү нар нь энэ шөнө гэртээ хүмүүстэй нийлж архи уусан бөгөөд миний хувьд тэднийг гэрээсээ гараад явчих вий гээд ач охин ийг тэднийг харж байгаарай гэж хэлсэн юм. Ингээд нь , нарыг уйлалдаад байна гэж хэлсний дараа 10 минут ч болоогүй байхад ах гэрээсээ гарч ирээд биеийнхээ зүүн хэвлий хэсэгт дараад “ахдаа эмнэлэг дуудаад өгөөрэй” гэж хэлсэн байсан. Манай ач охин нь эмнэлгийн байгууллагад бол хандаагүй бөгөөд гэгчийг гэрээсээ гарч ирээд удаагүй байхад гийн төрсөн дүү нь гэрээсээ гарч ирээд ******* хандаж “чи хүнийг ийм болгочихсон байж түргэн дуудаач гэж хэлсэн” тухай охин нь надад ярьсан...” гэжээ. /1хх-ийн 38-41, 209-211/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 03-ны 00 цаг 30 минутад 103 утсанд “сургуулийн байранд хутгалуулсан хүн байна” гэх дуудлага ирсэн. Үүний дагуу би дуудлага дээр очиход сургуулийн нийтийн ******* үүдэнд гэх нэртэй хүн согтуурсан байдалтай, өөрийн ухаангүй, хурхирсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Үзлэг хийхэд зүүн хавирганы доод хэсэгт 1 удаагийн хутганы зүсэгдэж хатгагдсан шархтай байсан ба тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад гэх хүн нь “Би танайд дуудлага өгсөн, энэ хүний эхнэр нь хутгалчихсан байхаа, түрүүн эхнэртэйгээ муудалцаад зодолдоод байсан” гэж хэлсэн. Тэр үед эхнэр нь бололтой нэг эгч балмагдаж сандарсан байдалтай биднийг хараад зогсож байсан. Ингээд жолоочоо дуудаад ыг дамнуурга дээр хэвтүүлээд дуудлага өгсөн гэх залуу хамжилцаад машинд хийсэн. Ингээд БОЭТ руу хөдөлсөн ба эмнэлгийн гадаа ирэх үед ын хүүхэн хараа өргөсөөд амьсгал хураасан байсан ба сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч амьсгал, цусны эргэлт сэргэхгүй байсан...” гэжээ. /1хх-ийн 26-28/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 23 тоот дүгнэлтэд:
1. Амь хохирогч Д.ын биед цээжний хөндий рүү өвчүүний бүдэрхий, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүүнд зулгаралт, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх цээжний хөндий рүү өвчүүний бүдэрхий, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, эрүүний зулгаралт, цээжний зулгаралт, цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Амь хохирогч Д. нь цээжний хөндий рүү өвчүүний бүдэрхий, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ. 2024.03.03-ны өдрийн 07 цаг 57 минутын цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 5-7 цаг орчим болсон байна. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1,7 промилли, ходоодны шингэнд 6,4 промилли, шээсэнд 1,8 промилли спиртийн агуулж илэрсэн байна.
6. Амь хохирогч нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1хх-ийн 68-77/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...шөнө 23-00 цагийн орчимд нөхөр бид хоёр гэртээ орсон. Нөхөр маань нэлээн согтсон, би ч бас нэлээн согтсон байсан. Нөхөр архиныхаа согтууд надад агсан тавиад миний гар утсыг гараараа хугалж шидсэн. Тэгээд “чи муу янхан минь, тэр хүнийг таньдаг биз дээ, муу пизда минь” гэж хэлээд миний толгой руу хоёр удаа манартал алгадсан. Тухайн үед толгой эргэж нүд бүрэлзсэн. Нөхөр маань ер нь согтохоороо дандаа надад агсан тавьж, над руу дайрч, намайг зодох гэдэг юм. Ингээд нэг мэдэхэд би хутга аваад нөхрийгөө хутгалчихсан байсан. Эмнэлгийн машин ирж нөхрийг маань авч явсны дараа би ухаан орж гэр лүүгээ орсон. Тэр үед шалан дээр байсан манай хоол хийдэг шар бариултай хутга хэвтэж байсан. Би сандраад уг хутгыг шалан дээрээс аваад цонхны тавцан дээр байсан гурилын араар шидсэн...” гэжээ. /1хх-ийн 159-161, 216-219/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 07/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-16/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 17/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 31 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 98-102/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот дүгнэлт /1хх-ийн 114-116/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 32-34/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 35-37/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 45-48/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 49-52/
Гэрч Д.******* мэдүүлэг /1хх-ийн 53-56/
Гэрч Д.ийн мэдүүлэг /1хх-ийн 57-59/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 60-62/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 63-65/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 199-202/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 203-206/
Насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /1хх-ийн 207-208/
Гэрч мэдүүлэг /1хх-ийн 212-215/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 86-90/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хүний биед хийсэн 159 тоот дүгнэлт /1хх-ийн 92-93/
Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын захирамж /1хх-ийн 162, 163/
Дорнод аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 164/
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт /1хх-ийн 165/
*******гийн хэрэг зөрчилд холбогдсон эсэх талаарх лавлагаа мэдээлэл /1хх-ийн 166-168, 176-182/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /1хх-ийн 221-234/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 169/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээс гаргаж өгсөн *******, , нарт холбогдох эмнэлгийн магадлагаа /3 ширхэг/, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /1 ширхэг/, шинжилгээний хариу /5 хуудас/, *******д холбогдох амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1 ширхэг/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдсан 14,5 см урттай, шар өнгийн бариултай нэг ширхэг хутгыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Моотгон харгана овогт ******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* 3 тоотод байрлах гэртээ архи ууж согтуурсан үедээ нөхөр ******* маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж амь насыг нь хохироосон болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******гийн “...“чи муу янхан минь, тэр хүнийг таньдаг биз дээ, муу пизда минь” гэж хэлээд миний толгой руу хоёр удаа манартал алгадсан. Тухайн үед толгой эргэж нүд бүрэлзсэн. Ингээд нэг мэдэхэд би хутга аваад нөхрийгөө хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч ын “...аав ээжийг хүнтэй хардаад ээжтэй хэрэлдсэн. Аав ээжийг пизда гэж хараагаад ээжийн толгой руу цохисон. Тухайн үед ээж уйлаад чихнээс нь цус гарсан. Энэ үед ээж хутга бариад дайрсан. Тэр үед аав “Яа” гээд уулга алдсан бөгөөд гэрээс мөлхөж гарсан. Аавыг гэрээс мөлхөж гарсны дараа ээж араас нь гарсан...” гэх, гэрч ын “...гэрийн хаалга онгойх чимээнээр сэрсэн чинь хүргэн “намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд шууд эргээд гараад явчихсан. Би араас нь хувцсаа өмсөөд гарахад хүргэн нийтийн ******* үүдний дотор хэсэгт зүүн гараа барьсан чигээрээ доошоо хараад уначихсан байсан...” гэх, насанд хүрээгүй гэрч ийн “...эмээгийн гэр лүү орох гэж байтал ах өөрийнхөө гэрээс зүүн талынхаа хавирга орчмыг гараараа дараад барьчихсан, бага зэрэг тонгойчихсон байдалтай гарч ирсэн. Тухайн үед ахын доор нь цус дусалж байх шиг байсан бөгөөд “ эгч чинь намайг хутгалчихлаа, түргэн дууд” гэж хэлээд орцны хаалга, коридор хэсгийн уулзвар буланд хана налаад доошоо хөлөө жийгээд суусан...” гэх, гэрч гийн “... нь , нарыг уйлалдаад байна гэж хэлсний дараа 10 минут ч болоогүй байхад ах гэрээсээ гарч ирээд биеийнхээ зүүн хэвлий хэсэгт дараад “ахдаа эмнэлэг дуудаад өгөөрэй” гэж хэлсэн байсан. Манай ач охин нь эмнэлгийн байгууллагад бол хандаагүй бөгөөд гэгчийг гэрээсээ гарч ирээд удаагүй байхад гийн төрсөн дүү нь гэрээсээ гарч ирээд ******* хандаж “чи хүнийг ийм болгочихсон байж түргэн дуудаач гэж хэлсэн” тухай охин нь надад ярьсан...” гэх, гэрч гийн “...дуудлага дээр очиход сургуулийн нийтийн ******* үүдэнд гэх нэртэй хүн согтуурсан байдалтай, өөрийн ухаангүй, хурхирсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Үзлэг хийхэд зүүн хавирганы доод хэсэгт 1 удаагийн хутганы зүсэгдэж хатгагдсан шархтай байсан ...БОЭТ руу хөдөлсөн ба эмнэлгийн гадаа ирэх үед ын хүүхэн хараа өргөсөөд амьсгал хураасан байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 23 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 31 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* амь хохирогч Д. нар нь таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар ******* нь хутгаар нөхөр Д.ын цээжин тус газарт хутгалснаас биед нь цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний бүдэрхий, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх үүсч улмаар цус алдаж нас барсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 23 тоот “...Амь хохирогч Д.ын биед цээжний хөндий рүү өвчүүний бүдэрхий, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүүнд зулгаралт, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний хөндий рүү өвчүүний бүдэрхий, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, эрүүний зулгаралт, цээжний зулгаралт, цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч Д. нь цээжний хөндий рүү өвчүүний бүдэрхий, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт, мөн Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 31 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Доржхандын “Шүүгдэгч найз нөхдийн хамт архи уусны улмаас нөхөр нь хардаж хоёулаа хэрэлдэж улмаар нөхөр ын амь насанд хүрсэн гэм буруутай байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Туяамандах нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэлдээ хандсан хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөөгүй хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 109 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Д.ын амь нас хохирч, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгчээс оршуулгын зардалд 8,282,071 төгрөг, амь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 4,738,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 99,000,000 төгрөг тус тус нэхэмжилж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирлоос төлж барагдуулсан зүйлгүй байна.
Шүүх бүрэлдэхүүн хохирол төлбөртэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад оршуулгын зардалд нэхэмжилсэн 8,286,071 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, харин амь хохирогчийн банкнаас авсан цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй тул цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 4,738,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нэхэмжилж байх ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “...гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байх тул шүүхээс амь хохирогч Д.ын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн дүнгээр буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 99,000,000 төгрөгөөр гаргуулж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас оршуулгын зардалд 8,286,071 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 төгрөг нийт 107,286,071 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ий нэхэмжлэлээс амь хохирогч Д.ын цалингийн зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 4,738,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14,5 см урттай, шар өнгийн бариултай нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Моотгон харгана овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас оршуулгын зардалд 8,286,071 /найман сая хоёр зуун наян зургаан мянга далан нэг/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөг нийт 107,286,071 /нэг зуун долоон сая хоёр зуун наян зургаан мянга далан нэг/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, дүүрэг, 5 дугаар хороо, тоотод оршин суух Цагаан овогт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ий нэхэмжлэлээс амь хохирогч Д.ын цалингийн зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 4,738,000 /дөрвөн сая долоон зуун гучин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 14,5 см урттай, шар өнгийн бариултай нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Г.НАМУУНТУЯА