| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0055/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2017-04-24 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагч С.Энхням
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:
М.Ч-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Аыг илтэд үл хүндэтгэн шалтгаангүйгээр биед нь хүч хэрэглэсний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … манайд бараашиг исгэсэн байсан орой нь найз Б, С хоёрыг дуудсан. Тэр хоёр ирээд байж байхад би найз охинтойгоо утсаар ярихаар гарсан. Гараад байж байхад урдаас нүүр рүү хурц гэрэл тусгасан хүн ирж байхаар нь мөргөсөн гэв.
Шүүгдэгч М.Ч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөрС, О хоёрыг гэрт ороод ирэхээр нь бараашиг ууж байгаарай би гарч утсаар ярьчихаад ирье гээд гарсан. Би гудамж руу гарах үед манай гудамжинд нэг залуу /А/ ганцаараа явж байсан. Би тэр залуугийн өөдөөс нь алхаж очсон. Тэр үедС, О хоёр хашаанаас гарч ирээд миний араас явж явж байгаа харагдсан. Би А гэж залуугийн өөдөөс нь очоод нүүр тус газар нь нэг удаа мөргөчихсөн. Тэр залуу цаашаа гүйгээд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 55-56/,
Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.03.02-ны өдөр эмээ Згийн гэрээс 21 цагийн үед гараад гэр рүүгээ алхаж явж байгаад гудамжинд зүс танихгүй гурван залуутай таарсан. Тэгсэн арай урд нь алхаж явсан залуу нь миний өөдөөс тулгаад ирсэн. Би тухайн үед надаас айл асуух гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн миний өөдөөс юу ч хэлэлгүй миний нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Би тусламж дуудах гээж шууд эргээд зугтаасан. Тухайн үед баруун гар талд байсан залуугийн царайг нь харж амжсан, мөн намайг мөргөсөн залууг нь харж амжсан. Бээгийн гэр рүү гүйгээд орсон. ... Бээ түрүүний гурван залуугийн нэг нь манай хажуу талын хашаа гэж хэлсэн. А тэр залууг дуудсан. Тэр Ч гэх залуу гэрээсээ нилээн согтуу гарч ирсэн. Тэр Ч яг мөн байсан ... Би Чоос эм тариа, эмчилгээний зардал гэж нийт 500000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-21/,
Гэрч Ж.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 03 сарын 02-ны өдөр ... О бид хоёр Чийн гэрт очсон. Ч өөрөө би найз охинтойгоо яриад гээд гараад явсан. ... Ч удаад байхаар нь гараад хартал Ч хашааныхаа гадаа урд талд нь зогсож байсан. О бид хоёр наад талаас нь яваад очсон, цаанаас нь А утасныхаа гэрлийг тусгаад ирж байсан. О бид хоёр бараг хажуу талд нь иртэл А, Ч хоёр уулзаад өөд өөдөөсөө хараад зогстол Ч шууд тэр Аг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Нөгөө залуу нь мөргүүлчихээд цаашаа шууд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 27-29/,
Гэрч О.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 03 сарын 02-ны өдөр ... 21 цагийн үед Сайбаярын хамт Чийн гэр рүү нь явсан. ... Ч та хоёр бараашиг уугаад байж бай мань чинь утсаар ярьчихаад ороод ирье гээд гараад явсан. Удаад байхаар ньС бид хоёр араас гарч очсон. Ч хашааныхаа баруун талд нь алхаж байсанС бид хоёр араас нь гараад очсон. Чийн өөдөөс нэг хүн /А/ гэрэл тусгаад ирж байсан хүнийг /А/ шууд мөргөсөн. Тухайн үед Ч тэр хүнтэй ямар нэгэн хэрүүл уруул хийгээгүй юу ч дуугараагүй шууд нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Тэр хүн мөргүүлчихээд шууд цаашаа зугтаад яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 30-32/,
Гэрч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б намайг дуудсан. Тэгээд гэрт нь хөзөр тоглож байгаад 20 цаг өнгөрч байсан байх ... би дэлгүүр яваад 2,500 гр пиво аваад Айраг сум дээр байрлах хөл бөмбөгийн талбайн хажууд явж байх үед тэнд гурван залуу хашгиралдаад байсан. Би ууж идсэнээ шингээгээрэй гэж хэлчихээд явсан. Би явж байх үедээ Атай утсаар яриад замаараа Бийн гэрт ороод ир гэж хэлсэн. Би Бийн гэрт ороод бараг 5-10 минут орчим болоод буцаж гараад Аыг ирж байна уу гээд гараад хартал А гудамжинд гэрлээ тусгачихсан шүд уначихсан гэж хэлээд намайг сая гурван хүүхэд ирээд нэг нь намайг шууд үгийн зөрүүгүй мөргөчихлөө гэж хэлсэн. Би ямар хүүхэд байсан юм бэ гэхэд А урт үстэй, хажуу тийшээ самнасан хүүхэд байсан гэж хэлсэн. Би талбай дээр Ч байх шиг байсандаа гэж хэлсэн. ... А, А бид гурав очиж уулзая гээд очтол Чийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд уулзтал А харангуутаа энэ мөн байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 35-36/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Аы хамран тус газар нь мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … манайд бараашиг исгэсэн байсан орой нь найз Б, С хоёрыг дуудсан. Тэр хоёр ирээд байж байхад би найз охинтойгоо утсаар ярихаар гарсан. Гараад байж байхад урдаас нүүр рүү хурц гэрэл тусгасан хүн ирж байхаар нь мөргөсөн гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Ч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Би гудамж руу гарах үед манай гудамжинд нэг залуу /А/ ганцаараа явж байсан. … Би А гэж залуугийн өөдөөс нь очоод нүүр тус газар нь нэг удаа мөргөчихсөн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.03.02-ны өдөр эмээ Згийн гэрээс 21 цагийн үед гараад гэр рүүгээ алхаж явж байгаад гудамжинд зүс танихгүй гурван залуутай таарсан. Тэгсэн арай урд нь алхаж явсан залуу нь миний өөдөөс тулгаад ирсэн. Би тухайн үед надаас айл асуух гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн миний өөдөөс юу ч хэлэлгүй миний нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. …гэсэн мэдүүлэг, гэрч Ж.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... О бид хоёр наад талаас нь яваад очсон, цаанаас нь А утасныхаа гэрлийг тусгаад ирж байсан. О бид хоёр бараг хажуу талд нь иртэл А, Ч хоёр уулзаад өөд өөдөөсөө хараад зогстол Ч шууд тэр Аг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч О.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Ч хашааныхаа баруун талд нь алхаж байсанС бид хоёр араас нь гараад очсон. Чийн өөдөөс нэг хүн /А/ гэрэл тусгаад ирж байсан хүнийг /А/ шууд мөргөсөн. Тухайн үед Ч тэр хүнтэй ямар нэгэн хэрүүл уруул хийгээгүй юу ч дуугараагүй шууд нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Аыг ирж байна уу гээд гараад хартал А гудамжинд гэрлээ тусгачихсан шүд уначихсан гэж хэлээд намайг сая гурван хүүхэд ирээд нэг нь намайг шууд үгийн зөрүүгүй мөргөчихлөө гэж хэлсэн.... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Б.Аы биед баруун 2, зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Чийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Чийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Чийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чт оногдуулсан 3 жил 1 сарын жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Чийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Чийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чт оногдуулсан 3 жил 1 сарын жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД