Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                Улсын яллагч С.Энхням

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

            Эрүүгийн 201710000088 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд 1997 оны 07 дугаар сарын 14-нд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорноговь аймаг Айраг сум 4 дүгээр баг Уурхайчдын 6-1 тоотод оршин суух, Чандмань-Илч ОНӨҮГ-ын Айраг суман дахь салбарт цахилгаанчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Мөнхбатын Чинзориг /РД: ЕА97071419/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч М.Чинзориг нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Амарсайханыг илтэд үл хүндэтгэн шалтгаангүйгээр биед нь хүч хэрэглэсний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … манайд бараашиг исгэсэн байсан орой нь найз Бат-Эрдэнэ, Сайнаа хоёрыг дуудсан. Тэр хоёр ирээд байж байхад би найз охинтойгоо утсаар ярихаар гарсан. Г‎араад байж байхад урдаас нүүр рүү хурц гэрэл тусгасан хүн ирж байхаар нь мөргөсөн гэв.

 

Шүүгдэгч М.Чинзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сайнбаяр, Од-Эрдэнэ хоёрыг гэрт ороод ирэхээр нь бараашиг ууж байгаарай би гарч утсаар ярьчихаад ирье гээд гарсан. Би гудамж руу гарах үед манай гудамжинд нэг залуу /Амарсайхан/ ганцаараа явж байсан. Би тэр залуугийн өөдөөс нь алхаж очсон. Тэр үед Сайнбаяр, Од-Эрдэнэ хоёр хашаанаас гарч ирээд миний араас явж явж байгаа харагдсан. Би Амарсайхан гэж залуугийн өөдөөс нь очоод нүүр тус газар нь нэг удаа мөргөчихсөн. Тэр залуу цаашаа гүйгээд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 55-56/,

 

Хохирогч Б.Амарсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.03.02-ны өдөр эмээ Зэсрэнгийн гэрээс 21 цагийн үед гараад гэр рүүгээ алхаж явж байгаад гудамжинд зүс танихгүй гурван залуутай таарсан. Тэгсэн арай урд нь алхаж явсан залуу нь миний өөдөөс тулгаад ирсэн. Би тухайн үед надаас айл асуух гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн миний өөдөөс юу ч хэлэлгүй миний нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Би тусламж дуудах гээж шууд эргээд зугтаасан. Тухайн үед баруун гар талд байсан залуугийн царайг нь харж амжсан, мөн намайг мөргөсөн залууг нь харж амжсан. Билгүүнээгийн гэр рүү гүйгээд орсон. ... Билгүүнээ түрүүний гурван залуугийн нэг нь манай хажуу талын хашаа гэж хэлсэн. Амаржаргал тэр залууг дуудсан. Тэр Чинзориг гэх залуу гэрээсээ нилээн согтуу гарч ирсэн. Тэр Чинзориг яг мөн байсан ... Би Чинзоригоос эм тариа, эмчилгээний зардал гэж нийт 500000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-21/,

 

Гэрч Ж.Сайнбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 03 сарын 02-ны өдөр ... Од-Эрдэнэ бид хоёр Чинзоригийн гэрт очсон. Чинзориг өөрөө би найз охинтойгоо яриад гээд гараад явсан. ... Чинзориг удаад байхаар нь гараад хартал Чинзориг хашааныхаа гадаа урд талд нь зогсож байсан. Од-Эрдэнэ бид хоёр наад талаас нь яваад очсон, цаанаас нь Амарсайхан утасныхаа гэрлийг тусгаад ирж байсан. Од-Эрдэнэ бид хоёр бараг хажуу талд нь иртэл Амарсайхан, Чинзориг хоёр уулзаад өөд өөдөөсөө хараад зогстол Чинзориг шууд тэр Амарсайханг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Нөгөө залуу нь мөргүүлчихээд цаашаа шууд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 27-29/,

 

Гэрч О.Од-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 03 сарын 02-ны өдөр ... 21 цагийн үед Сайбаярын хамт Чинзоригийн гэр рүү нь явсан. ... Чинзориг та хоёр бараашиг уугаад байж бай мань чинь утсаар ярьчихаад ороод ирье гээд гараад явсан. Удаад байхаар нь Сайнбаяр бид хоёр араас гарч очсон. Чинзориг хашааныхаа баруун талд нь алхаж байсан Сайнбаяр бид хоёр араас нь гараад очсон. Чинзоригийн өөдөөс нэг хүн /Амарсайхан/ гэрэл тусгаад ирж байсан хүнийг /Амарсайхан/ шууд мөргөсөн. Тухайн үед Чинзориг тэр хүнтэй ямар нэгэн хэрүүл уруул хийгээгүй юу ч дуугараагүй шууд нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Тэр хүн мөргүүлчихээд шууд цаашаа зугтаад яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 30-32/,

 

Гэрч Н.Билгүүн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бат-Эрдэнэ намайг дуудсан. Тэгээд гэрт нь хөзөр тоглож байгаад 20 цаг өнгөрч байсан байх ... би дэлгүүр яваад 2,500 гр пиво аваад Айраг сум дээр байрлах хөл бөмбөгийн талбайн хажууд явж байх үед тэнд гурван залуу хашгиралдаад байсан. Би ууж идсэнээ шингээгээрэй гэж хэлчихээд явсан. Би явж байх үедээ Амарсайхантай утсаар яриад замаараа Бат-Эрдэнийн гэрт ороод ир гэж хэлсэн. Би Бат-Эрдэнийн гэрт ороод бараг 5-10 минут орчим болоод буцаж гараад Амарсайханыг ирж байна уу гээд гараад хартал Амарсайхан гудамжинд гэрлээ тусгачихсан шүд уначихсан гэж хэлээд намайг сая гурван хүүхэд ирээд нэг нь намайг шууд үгийн зөрүүгүй мөргөчихлөө гэж хэлсэн. Би ямар хүүхэд байсан юм бэ гэхэд Амарсайхан урт үстэй, хажуу тийшээ самнасан хүүхэд байсан гэж хэлсэн. Би талбай дээр Чинзориг байх шиг байсандаа гэж хэлсэн. ... Амарсайхан, Амаржаргал бид гурав очиж уулзая гээд очтол Чинзоригийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд уулзтал Амарсайхан харангуутаа энэ мөн байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.09-ний өдрийн 113 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Амарсайханы биед баруун 2, зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх 43/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Чинзориг нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Амарсайханы хамран тус газар нь мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч М.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … манайд бараашиг исгэсэн байсан орой нь найз Бат-Эрдэнэ, Сайнаа хоёрыг дуудсан. Тэр хоёр ирээд байж байхад би найз охинтойгоо утсаар ярихаар гарсан. Г‎араад байж байхад урдаас нүүр рүү хурц гэрэл тусгасан хүн ирж байхаар нь мөргөсөн гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Чинзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Би гудамж руу гарах үед манай гудамжинд нэг залуу /Амарсайхан/ ганцаараа явж байсан. … Би Амарсайхан гэж залуугийн өөдөөс нь очоод нүүр тус газар нь нэг удаа мөргөчихсөн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Амарсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.03.02-ны өдөр эмээ Зэсрэнгийн гэрээс 21 цагийн үед гараад гэр рүүгээ алхаж явж байгаад гудамжинд зүс танихгүй гурван залуутай таарсан. Тэгсэн арай урд нь алхаж явсан залуу нь миний өөдөөс тулгаад ирсэн. Би тухайн үед надаас айл асуух гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн миний өөдөөс юу ч хэлэлгүй миний нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. …гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Сайнбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Од-Эрдэнэ бид хоёр наад талаас нь яваад очсон, цаанаас нь Амарсайхан утасныхаа гэрлийг тусгаад ирж байсан. Од-Эрдэнэ бид хоёр бараг хажуу талд нь иртэл Амарсайхан, Чинзориг хоёр уулзаад өөд өөдөөсөө хараад зогстол Чинзориг шууд тэр Амарсайханг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Од-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Чинзориг хашааныхаа баруун талд нь алхаж байсан Сайнбаяр бид хоёр араас нь гараад очсон. Чинзоригийн өөдөөс нэг хүн /Амарсайхан/ гэрэл тусгаад ирж байсан хүнийг /Амарсайхан/ шууд мөргөсөн. Тухайн үед Чинзориг тэр хүнтэй ямар нэгэн хэрүүл уруул хийгээгүй юу ч дуугараагүй шууд нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Билгүүн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Амарсайханыг ирж байна уу гээд гараад хартал Амарсайхан гудамжинд гэрлээ тусгачихсан шүд уначихсан гэж хэлээд намайг сая гурван хүүхэд ирээд нэг нь намайг шууд үгийн зөрүүгүй мөргөчихлөө гэж хэлсэн.... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.09-ний өдрийн 113 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Б.Амарсайханы биед баруун 2, зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Чинзоригийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүх ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Мөнхбатын Чинзоригийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Мөнхбатын Чинзоригийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинзоригт оногдуулсан 3 жил 1 сарын жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Чинзориг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинзоригт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чинзоригт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    

 

     ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Мөнхбатын Чинзоригийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Мөнхбатын Чинзоригийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинзоригт оногдуулсан 3 жил 1 сарын жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Чинзориг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинзоригт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чинзоригт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    

 

     ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД