Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүн шүүгч П.Пагма лж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харгана овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000187 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Дорнод ******* ******* ******* *******” *******-д ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, 6 дугаар гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харгана овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь “Дорнод ******* ******* *******” *******-д даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 04 дүгээр сард иргэн “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит компанид нийлүүлсэн 55 ширхэг төгсгөлийн муфть-ийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “ ” ХХК-аас 9,075,000 /есөн сая далан таван мянга/ төгрөгөөр худалдан авсан гэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн Худалдаа хөгжлийн банкны данснаас “ ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 9,075,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн гэр бүлийн хамаарал бү этгээдийн үүсгэн байгуулсан “ ” ХХК, овогтой ХААН банкны дансыг ашиглаж, өөрийн төрсөн хүү овогтой нэрээр захиалсан Улаанбаатар хот, дүүргийн 11 дүгээр хороо гудамжинд байрлах “ ” цогцолбор хотхоны 5 дугаар блок 1 дүгээр орц 7 давхарт 9А тоот 1 өрөө 46.2 мкв байрны төлбөрт “Жи Ди Энд Би” ХХК-ийн данс руу шилжүүлж өөртөө болон өөрийн гэр бүлийн хамаарал бү төрсөн хүү давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Харгана овогт ******* нь “Дорнод ******* ******* ******* *******” *******-д ар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 04 дүгээр сард тус компанид нийлүүлсэн 55 ширхэг төгсгөлийн муфтийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “ ” ХХК-аас 9,075,000 төгрөгөөр худалдан авсан гэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, “Дорнод ******* ******* ******* *******” *******-ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас “ ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 9,075,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн гэр бүлийн хамаарал бү этгээдийн үүсгэн байгуулсан “ ” ХХК болон С. ХААН банкин дахь дансыг ашиглаж, төрсөн хүү С. нэрээр захиалсан Улаанбаатар хотын дүүргийн 11 дүгээр хороо гудамжинд байрлах “ ” цогцолбор хотхоны 5 дугаар блок 1 дүгээр орц 7 давхарт 9А тоот 1 өрөө 46.2 мкв байрны төлбөрт “Жи Ди Энд Би” ХХК-ийн данс руу шилжүүлж өөртөө болон өөрийн гэр бүлийн хамаарал бү төрсөн хүү давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******ы мэдүүлэг /1-р хх-ийн 182-186/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч “...Манай байгууллагын зүгээс тус хэрэгт учруулсан 9,075,000 төгрөгийг нэхэмжилнэ. Тэрнээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо төлсөн бол шүүх хуралд оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/,

гэрч “...2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр намайг Улаанбаатар хотод явж байхад овогтой миний утас руу залгаад “нэг ажлын мөнгө байгаа юм аа, манай эгчийн компанийн данс руу мөнгө шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Чи ДОЗ ч юм уу, өөр найз нөхдийн чинь компанийн данс байгаа юу” гэж асуухаар нь би “манай найзын компанийн данс байгаа” гэж хэлээд гэх найзынхаа “ ” ХХК-ийн дансыг өгсөн. ...Тухайн өдрөө “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн данснаас 9,075,000 төгрөгийн орлого орж ирсэн. ...Э. дахин дахин гуйсаар байгаад шивүүлсэн. Тухайн шилжин орсон мөнгөний 10 хувийн үнийн дүнгээр нэмэгдсэн өртөгийн албан татварыг “ ” ХХК-ийн нэрэн дээр шивсэн. “ ” ХХК нь барилгын засал чимэглэл, тохижилт үйлчилгээ, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэрнээс цахилгааны бараа материал тэр дундаа цахилгааны төгсгөлийн муфть нийлүүлж байсан асуудал байхгүй. “ ” ХХК болон миний зүгээс “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанид 55 ширхэг 8,250,000 төгрөгийн үнэ бү цахилгааны төгсгөлийн муфть Юкв 150-240 нийлүүлсэн асуудал байхгүй. ...Зөвхөн энэ удаагийн асуудал дээр дансаа ашиглуулаад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн асуудал гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/,

гэрч гийн “...“ ” ХХК нь 2023 оны 07 дугаар сард “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанид цахилгааны төгсгөлийн муфть 10кв 150-240 гэх маркийн 55 ширхэг нэг бүрийн үнэ 150,000 төгрөгийн үнэ бү нийт 8,250,000 төгрөгийн үнэ бү бараа материалыг нийлүүлээгүй. Сүүлд өөрийн найз Э. гэх найз нь “дансаа ашиглуулаач, мөнгө оруулаад гаргаад авъя” гэж хэлсэн гээд гуйлтынх нь дагуу “ ” ХХК-ийн дансыг Э. гэх найздаа ашиглуулсан гэж надад хэлсэн. Тэрнээс “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компаниас мөнгө орж ирж байгаа талаар мэдээгүй байсан. Манай компанийн дансны гүйлгээний нууц үг нь манай найз байдаг байсан. заримдаа миний өмнөөс манай компанийн дансаар гүйлгээ х тохиолдол байдаг. бид хоёр найз нөхдийн харилцаа холбоотой, мөн дээрээс нь манай компанийн ажилд туслаад явдаг. Миний хамаарал бү этгээд болон “ ” ХХК нь “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанид дээрх асууснаас бусад цаг хугацаанд бараа материал нийлүүлж байсан удаа байхгүй. Энэ асуудал залуу хүмүүс бидний хувьд туршлага болж байна. Цаашид дансаа бусдад ашиглуулахгүй байх мөн ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/,

гэрч Э.гийн “...“Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн санхүү буюу ерөн лан бодогч *******ы аав манай ээж хоёр хамтран амьдрагч нар бөгөөд 20 гаруй жил хамтран амьдарч байгаа, дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй хүмүүс юм. ******* миний хувьд манай хойд аавын төрсөн охин гэсэн үг. ...2023 оны 07 дугаар сард надаас эгч Улаанбаатар хотод байр авах гэж байна, мөнгө дутаад байгаа учир 10,000,000 төгрөгөө нэхсэн. Тэгэхээр нь би мөнгөний боломжгүй байгаа талаар хэлсэн чинь тэгвэл чамд таньдаг компани байна уу гэж асуухаар нь би өөрий найз Т.тай яриад түүний найзын компанийн дансыг аваад эгчид өгсөн. Манай найз найзынх нь “ ” ХХК-ийн данс руу 9,075,000 төгрөг “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн данснаас шилжин орох үед нь 10 хувийг нь авч үлдээд манай “ ” ХХК-ийн харилцах дансанд 8,167,500 төгрөг шилжин орж ирсэн бөгөөд тухайн мөнгийг эхнэр С. ХААН банкин дахь данс руу шилжүүлэн авч тухайн мөнгөн дээр өөрөөсөө 1,835,000 төгрөг нэмээд 10,000,000 төгрөг болгож ...данс руу 5 блок 1 дүгээр орц 9А тоот .... ...... гэсэн гүйлгээний утга бичиж шилжүүлсэн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг дараа нь өөрөөсөө гаргаж өгсөн. ...Тэмдэг даруулсны хариуд Т. мөнгө төгрөг шан харамж өгсөн зүйл байхгүй. Т.ар “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанид муфть өгсөн гэх зарлагын баримтад дээр тэмдэг даруулчихаад ******* эгчид аваачиж өгсөн. эгчээс муфть хаана байгаа талаар асуухад станцад бэлэн байгаа гэж хэлсэн. Энэ асуудлыг би сүүлд нь ******* эгчээс сонсож мэдсэн. Миний хувьд “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанид төгсгөлийн муфть 150-240 гэх 55 ширхэг нийт үнийн дүн 9,075,000 төгрөгийн үнэ бү материалыг нийлүүлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/,

гэрч “...“ ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төгсгөлийн муфть 150-240 55 ширхэг буюу 9,075,000 төгрөгийн үнэ бү бараа материалыг нийлүүлсан талаар баримт байх бөгөөд тухайн баримтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн бөгөөд материалын лангаар ажиллаж байсан буюу миний шууд удирдах албан тушаалтан намайг санхүүгийн өрөөндөө дуудаж ирүүлээд тус баримтад дээр гарын үсэг зуруулсан. Зуруулах үедээ төгсгөлийн муфть 150-240 баримт байгаа юм аа гэж хэлсэн. Төслийн складанд байсан бөгөөд хэзээ хэн авчирсан талаар нарийн зүйлийг хэлээгүй. Тэнд байгаа муфть-ийг хүлээж аваарай, падаан нь энэ байна гэж хэлээд зуруулсан. Тоосонд дарагдчихсан, удчихсан цахилгааны төгсгөлийн муфть байсан. Тэрнээс “ ” ХХК-аас төгсгөлийн муфть нийлүүлж өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,

гэрч “... “ ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “ ” ХХК-ийн зарлагын баримтыг ******* надад өгөөд нярав гарын үсэг зуруулчих гэж хэлсэн. Тухайн яригдаад байгаа 55 ширхэг цахилгааны муфтийг хэн хэзээ нийлүүлсэн талаар би мэдэхгүй байна. Нярав бараа материал аж ахуйн нэгжүүдээс ирсэн бол мэдэгдэх ёстой байдаг. Энэ материалын хувьд нярав ч мэдээгүй, би ч мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,

гэрч “...Манай байгууллага “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанид бараа материал нийлүүлээгүй. Миний 10 жилийн найз тархиндаа хүнд гэмтэл авсан. надаас “манай ээж бараа материал нийлүүлсэн юм, яаралтай мөнгө авах гэсэн чинь компанийн данс хэрэгтэй байна, дансаа ашиглуулаач” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. ийн ээж нь гэж хүн байдаг. Хоосон нэхэмжлэх дээр тэмдэг дараад өгсөн санагдаж байна. Гэрээ байгуулаагүй шиг санаж байна. Би эгч рүү мөнгө орж ирсэн гэж хэлэхэд эгч руу шилжүүлчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6/, эд зүйлд болон дансны хуулганд үзлэг сэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-11/, баримт бичигт үзлэг сэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-37/, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 146-161/, “Дорнод ******* ******* ******* *******” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалууд, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 231-250, 2-р хх-ийн 1-9/, хохирол төлсөн орлогын баримт /2-р хх-ийн 11/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 04 дүгээр сард тус компанид нийлүүлсэн 55 ширхэг төгсгөлийн муфтийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “ ” ХХК-аас 9,075,000 төгрөгөөр худалдан авсан гэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, өөрийн гэр бүлийн хамаарал бү этгээдийн захиалсан байрны төлбөрт шилжүүлж өөртөө болон өөрийн гэр бүлийн хамаарал бү этгээдэд давуу байдал бий болгосон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурор нь шүүгдэгчтэй урьд тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналаа шүүх хуралдаанд өөрчилж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бү байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан уг саналыг сайн дураар хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөн ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөн ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн албанд ажиллах эрг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бү байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас “Дорнод ******* ******* ******* *******” *******-д 9,075,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ******* нь “Дорнод ******* ******* ******* *******” *******-д төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Damno” ХХК-ийн шинжээч дүгнэлт гаргаж хөрөнгийн үнэлгээ хэд ажлын хөлс 328,000 төгрөг болсон бөгөөд уг зардлыг Авлигатай тэмцэх газраас төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 328,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин болмогц Дорнод аймаг дахь Шүүн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харгана овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөн  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ы нийтийн албанд ажиллах эрг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бү байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөн ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы нийтийн албанд ажиллах эрг 2 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 328,000 /гурван зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж, Авлигатай тэмцэх газарт олгохоор тогтоосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин болмогц Дорнод аймаг дахь Шүүн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүн шийдвэрийн биелэлт түдгэлзэг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА