Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000183 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ******* ******* ******* дугаар ангид ******* ажиллаж байсан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн ******* сумын баг, 21 дүгээр гудамжны 1А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* дугаар ангид 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Цэргийн ******* албыг байлдагч, түрүүчээр хаах” гэрээний дагуу ******* томилогдон ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ******* албанаас 3 хоногийн чөлөө зохих журмын дагуу авсан боловч чөлөөний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад ажилдаа эргэж ирэлгүй ******* албанаас оргон зайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* дугаар ангид 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* томилогдон ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ******* албанаас 3 хоногийн чөлөө зохих журмын дагуу авсан боловч чөлөөний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад албандаа эргэж ирэлгүй ******* албанаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би ******* ******* ******* дугаар ангид 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* ******* албыг байлдагч, түрүүчээр хаах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд тус ******* ангийн “ с” гэх нэртэй заставт дэд түрүүч цолтой алба хааж эхэлсэн. ...Уг ******* ангид ******* ******* алба хааж байх үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар буюу шүд, хамар зэргээ үзүүлэх зорилгоор 3 хоногийн чөлөө авсан. ...Шүд, хамраа үзүүлж эмчлүүлэх хугацаа минь 3 хоногт багтаагүй учир сунгуулсан. Шүд өвдөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас чөлөө дууссан хугацаанд очоогүй. ...Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч “...Миний хувьд ******* ******* ******* дугаар ангид Албаны сургалт бэлтгэлийн ахлах офицер албан тушаалтай ажилладаг. Тухайн албан тушаал дээр 1 жилийн хугацаанд ажиллаж байна. Болсон асуудал гэвэл манай ******* ******* ******* дугаар ангид 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* хилчин Орхон аймгийн ******* сумын 12 дугаар хороо, баг, тоотод оршин суух хаягтай овогтой ******* нь томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Тухайн цагаасаа хойш уг алба хаагч нь ямар нэгэн асуудалгүй ажиллаж байсан. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* нь ар гэрийн асуудлаар 3 хоногийн чөлөө зохих журмын дагуу холбогдох албан тушаалтнаас авч явсан. Түүний чөлөөний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусаж үүрэгт ажилдаа орох байсан. Гэтэл ******* нь одоог хүртэл ирээгүй. Түүнтэй холбогдож дуудахад “би очно” гэхээс өөр тодорхой хариу өгөхгүй өдийг хүрсэн. Одоо бол түүн рүү залгасан ч утсаа авахгүй байгаа. Түүнийг ямар асуудлаар ******* ангидаа ирэхгүй байгааг миний хувьд мэдэхгүй байна. Гэрээт хилчин, дэд түрүүч цолтой ******* ******* нь албан ёсоор гэрээгээ цуцалж албанаас гарах хүсэлтээ өгөөгүй бөгөөд түүний энэ алга болж байгаа үйлдэл нь ******* ангиас оргон зайлах үйлдэл болж байгаа учир холбогдох хуулийн дагуу уг алба хаагчийг шалгуулах хүсэлтэй байна. Гэрээт хилчин ******* нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр томилогдон үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд түүний хувьд 2 жил алба хаах *******эй байсан. Тухайн алба хаагч нь анх томилогдох үедээ хувцасны иж бүрэн хангалт авдаг бөгөөд гэрээний үлдсэн хугацааг үндэслэн холбогдох тооцоогоо хийж гэрээгээ албан ёсоор цуцлуулах шаардлагатай байгаа. Түүнээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...Гэрээт ******* алба хааж байгаа хилчид нь чөлөө авах хүсэлтээ салбарын захирагч буюу заставын даргадаа өгч уг хүсэлтийг салбарын захирагч зөвшөөрч ангийн төв рүү уламжилдаг. Гэрээт хилчин чөлөө авч байгаатай холбоотой ямар нэгэн албан бичиг гарах зохицуулалт байхгүй. Харин офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа алба хаагч нар чөлөө авахад чөлөө олгосон хуудас гардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-12/,

гэрч “...Би ******* ******* ******* дугаар ангийн 0321 дүгээр салбарын захирагчаар ажилладаг. Миний хувьд уг албан тушаал дээр 7 сарын хугацаанд ажиллаж байна. Би 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус ******* 0321 дүгээр салбарын захирагчаар томилогдож ирсэн. Намайг тухайн албан тушаалд томилогдож ажлын байран дээрээ ирэхэд тус салбарт ******* нь ******* үүрэг гүйцэтгэж байсан. Би түүнийг шууд захирах болж ажиллаж эхэлсэн учраас тухайн цагаас түүнийг таньдаг болсон. ...*******ын хувьд надад албанаас гарах, гэрээгээ цуцлах тухай ямар нэгэн хүсэлт өгч байгаагүй. Харин 2023 оны 10 дугаар сарын 05-ны үед “Төрийн банкны данс нээлгэнэ” гэх шалтгаанаар чөлөө авч байсан бөгөөд түүнд чөлөөг нь өгч байсан. Мөн тухайн үед ******* нь 2 хоногийн чөлөө авч байсан бөгөөд чөлөө авсан хугацаандаа багтаад ирж байсан. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар буюу хамар болохгүй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд 2 хоногийн чөлөө авсан. Энэ үед түүний чөлөө дууссан боловч буцаж ирээгүй. Түүнтэй холбогдож тодруулахаар утсаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл дуудлага хийсэн боловч утсаа авахгүй алга болсон. *******ын ээж гэх хүнтэй холбогдоход ******* нь хамрын эмчилгээ хийлгээд явж байгаа гэхээс өөр хариулт хэлээгүй. ...Түүнийг чөлөө аваад албандаа буцаж ирээгүй шалтгааныг манай салбар алба хаагч нарын зүгээс болсон гэж бодохгүй байна. Надад түүнд ийм утгатай зүйл хэлж байсан тохиолдол байхгүй. Манай алба бол ******* дүрмээр зохицуулдаг. Цэргийн дүрэмд заасны дагуу миний хувьд алба хаагч нартай харьцдаг учраас ******* ийм зүйл хэлж байсан удаа байхгүй. Би сэтгэлзүйч мэргэжлээр төгссөн болоод ч тэр юм уу, алба хаагч нартайгаа тайван замаар арга эвээ олох, алба хаагч нараа ажлын стресс багатай орчинд ажиллуулах зорилготой ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

гэрч Б.гийн “...Миний хүү ******* нь 2004 онд Орхон аймагт төрсөн. Бага насаа Орхон аймагт өнгөрүүлсэн, бүрэн дунд боловсролтой. 2022 оны 2 дугаар ээлжээр Орхон аймгаас Сүхбаатар аймгийн Онгон суманд ******* алба хааж, 2023 оны 08 дугаар сард Дорнод аймгийн ******* ******* ******* дугаар ангид ******* томилогдсон. Миний хүү ******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хамар яс болон дээд шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод чих, хамар, хоолойн тасагт үзүүлж байсан. Тийм болохоор нэмж чөлөө авах шаардлагатай болоод тухайн цаг үед өөрийн нөхөр хэлж чөлөөг сунгуулж байсан. Гэхдээ яг хэнтэй холбогдсон талаар би мэдэхгүй байна. Миний хүү ******* ангиа орхиж яваагүй. Би 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр санхүүгийн албатай нь холбогдоод ******* ******* алба хааж байгаа *******ын төлбөрийг гаргаж өгөөч гэхэд 1,124,670 төгрөгийг ...тоот гэх хүний данс руу хийж тооцоог нь барагдуулсан. Одоо бол ямар нэгэн өр тооцоо байхгүй, бүх төлбөр тооцоог барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, ******* ******* ******* дугаар ангийн захирагчийн албан бичиг /хх-ийн 3/, ******* ******* ******* дугаар ангийн захирагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/199 тоот ******* ******* алба хаагчдыг томилж, цалинжуулах тухай тушаал /хх-ийн 23-24/, ******* ******* албыг байлдагч, түрүүчээр хаах гэрээ /хх-ийн 25-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон ******* алба хаагч ******* нь “Цэргийн ******* албыг байлдагч, түрүүчээр хаах гэрээ”-г 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулан ******* ******* ******* дугаар ангид ******* томилогдон ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр журмын дагуу 3 хоногийн чөлөө авч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирэх байсан боловч эргэж ирэлгүй ******* албанаас оргон зайлсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* сайн дураар ******* ******* алба хаах гэрээ байгуулснаар ******* алба хаагч болж, ******* алба хаагчийн дагаж мөрдвөл зохих хууль, дүрэмд захирагдан ажиллах ёстой байтал хууль дүрмийн заалтыг зөрчиж, чөлөөний хугацаа дууссан байхад албандаа эргэж ирэлгүй оргон зайлсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь ******* ******* ******* дугаар ангиас нэхэмжилсэн ******* дүрэмт хувцасны төлбөр 1,124,670 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ******* алба хаагч чөлөөний хугацаа дууссан байхад албандаа эргэж ирэлгүй ******* албанаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА