Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2021/00662

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Д-ийн А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын сумын 5 дугаар багт оршин суух,  Ж овогт М-ын Ө-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч М.Ө, хариуцагчийн өмгөөлөгч С.А,  орчуулагч А.Ах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Н нар оролцов.

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш овогт Д-ийн А, хариуцагч Ж овогт М-ын Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан РД:БЗ0000000, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ж овогт Ө-ийн Б-ыг төрүүлсэн эх Д.А-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан РД:БЗ000000, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ж овогт Ө-ийн Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Ө-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.1, 26.2.2-ийг баримтлан хариуцагч Ж овогт М-ын Ө-ээс хүүхдийн эмчилгээний зардал 266000 (хоёр зуун жаран зургаан мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш овогт Д-ийн А-д олгож, илүү нэхэмжилсэн 634000 (зургаан зуун гучин дөрвөн мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 121014 (нэг зуун хорин нэгэн мянга арван дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Ө-ээс 113994 (нэг зуун арван гурван мянга есөн зуун ерэн дөрвөн) төгрөгийг гаргуулан, мөн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 тоот данснаас 12650 (арван хоёр мянга зургаан зуун тавин) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.А-д тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2021 оны 06 дугаар сарын 22-ны Хүсэлтийг хангах тухай шүүгчийн захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.Б