| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0139/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/449 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/449
2024 06 06 2024/ШЦТ/449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч О.Нандинцэцэг,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хд холбогдох эрүүгийн “2311 01233 1533” дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Х нь "БНСУ-ын виз гаргаж өгнө" гэж хуурч хохирогч Э.Мээс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... ны байрны 2 давхарт байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,590,000 төгрөгийг, мөн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ........... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан авч, бусдад нийт 4,090,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч С.Хгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд болсон явдлыг тодорхой ярьж өгсөн. ........... тоот өрөөний О гэх хүнээс мэдүүлэг авч өгнө үү. Энэ хүн бүгдийг мэднэ. Э.Мий пасспорт О гэх хүнд байгаа. Мөн П.О Б.Эийн 5 сая төгрөгийг М.О ы дансаар авсан. Энэ хүнийг шалгаж өгнө үү гэж хүсэлт тавьж байсан. Өнөөдөр хэргийн материалтай танилцахад дараах хүмүүсээс мэдүүлэг аваагүй байсан. Өөр хэлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч С.Хгээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн М гэх хүний мөнгийг виза гаргаж өгнө гэж хэлээд өөрийнхөө ........... гэх дугаарын данс руу шилжүүлж авсан нь үнэн тухайн мөнгийг би өөрийнхөө хэрэгцээндээ зарцуулаад дууссан нь үнэн юм. Яагаад гэхээр өмнө нь О гэх хүнтэй танилцаад ажил хэрэг бүтээж өгнө гэх нэрийн дор миний мөнгө төгрөгийг О залилсан асуудал зөндөө байгаа юм. Энэ асуудлыг БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан байгаа юм. Би тухайн мөнгийг 2023.11.20-ны өдөр өгч барагдуулна..” гэсэн мэдүүлэг /хх-120/,
Хохирогч Э.Мээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би С.Х гэх хүнд 4.090.000 төгрөг залилуулаад жил гаруй болж байна. Шаардлагатай мэдүүлгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Түүн дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийднэ гэж найдаж бодож байна. Иргэн хүнийхээ хувьд өөртөө төвөг удсандаа харамсаж байна. Гадаад пасспорт болон залилуулсан мөнгөө авмаар байна..” гэв.
Хохирогч Э.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”.. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаатайгаар .......... нд түр хугацаагаар томилогдож ажиллаж байсан тэр үедээ бас нэг охин болох Л.Э гэгч нь надтай хамтдаа судалгааны ажил хийж байсан тэгээд ангиллаж байх явцдаа Л.Э надад санал болгож байсан. "Эгчээ би Бүгд найрамдах Солонгос улс руу ажиллах гэрээгээр явах гэж байгаа" тэгээд бас манай ээж энэ асуудлыг хөөцөлдөж явуулж өгөх гэж байгаа юм гэж хэлээд байсан тэгээд тэрнээс хойш удалгүй маргаашаас нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний үеэр Л.Эийн ээж нь гэх эмэгтэй С.Х нь манай ажил дээр ирээд надтай уулзаж байсан манай охинтой хамтдаа Солонгос улс руу явах юм уу гэж асууж байсан би тэгэхээр нь тэгье гэж хэлээд зөвшөөрч байсан хэрэв явахаар болвол 6 сая төгрөг өгчих өө, эгчид нь Солонгос улсын элчин сайдын яаманд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэг сайн эгч байдаг юмаа гэж хэлж байсан тэгээд тэр хүнд хэлний шалгалт өгөхгүйгээр шууд гэрээгээр ажиллах виз гаргаж өгөх боломж сайгаа, өөр явах хүмүүс байвал хэлсэн ч болно гэж хэлж байсан юм, би тэр үгэнд нь итгээд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гадаад паспорт 2 хувь цээж зургийнхаа хамтаар өгч байсан юм, тэгээд тэрнийхээ дараагаар нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр 1,590,000 төгрөг өгч байсан юм, харин тэрнийхээ 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр дахиад мөнгө өгсөн чиний виз чинь гарахаар болсон мөнгөө гүйцээж өгвөл гарна гэж хэлээд байхаар нь 2,5 сая төгрөг өгч байсан юм. Тэгээд тэрнээс хойш миний виз гарахгүй удаад байхаар нь би С.Х эгчээс мөнгөө паспортынхоо хамтаар буцааж авмаар байна гэж хэлсэн чинь одоо удахгүй виз чинь гарна гэж хэлээд байгаа юм, тэгээд бүүр дахин дахин шаардаад мөнгөө буцааж авмаар байна гэхээр болно болно гэж хэлээд мөн л хуурсаар байгаад байхаар нь би танайд гомдлоо гаргаж өгч байгаа юм.." гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/,
Гэрч П.О ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "..Эын М гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Хг олж жилийн өмнөөс танина нэг нэгнийгээ мэдэх эгч дүүсийн холбоотой, яг юу хийдэг талаар сайн мэдэхгүй байна. Би Солонгос улс руу гэрээгээр виз гаргуулахаар хүмүүс бүртгээд бичиг баримтыг нь аваад Солонгос улс руу зургийг нь авч явуулдаг байсан юм, Х надад өөрийнхөө охин Э болон түүний найз Тамир гэх хүмүүсийн бичиг баримтыг өгч гаргуулахаар бүртгүүлж байсан 2023 оны 04 дүгээр сарын эхээр Х надад М гэх хүний 2 хувь цээж зургийг гадаад паспортын хамт өгөөд ".. энэ хүүхэд манай охины найз, хамт ажилладаг хүн нь байгаа юм, хараар биш гэрээгээр Солонгос улс руу виз гаргавал сайн байна ... гэж хэлээд өгч байсан юм. Тухайн үед Х надад визний мөнгөний урьдчилгаа ямар ч мөнгө өгөөгүй. Би бичиг баримтыг нь аваад Солонгос улс руу имэйлээр явуулсан, гадаад паспорт нь надад байгаа визэнд орохоор хэрэг болох байх гээд авч үлдсэн... Х надад Мий бичиг баримтыг 2023 оны 04-р сарын эхээр өгсөн яг хэдэн байсныг сайн санахгүй байна. Бид хоёр 25-р эмийн сангийн сууд уулзсан санагдаж байна, бид хоёроос өөр хүн байгаагүй. Би 2022 онд Солонгос улс руу виз гаргуулахаар хүмүүс бүртгэхдээ анх урьдчилгаа мөнгө 2 сая орчим төгрөг авч байсан. Зарим хүмүүсийн виз гараад зарим нь гарахад хэцүү удаж байсан болохоор 2023 оноос хүмүүсээс урьдчилгаа мөнгө авахаа болиод виз нь гарсан хойно мөнгийг нь нэг мөр авахаар бодож байсан. Хд би визний бүртгэл гэж мөнгө авах талаар хэлж байгаагүй, 2022 онд Х надад хүн зуучилж өгч байгаагүй, надад зуучлалын мөнгө ч өгч байгаагүй. М гэх хүн яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Х рүү өгсөн гэх 4,090,000 төгрөгийг би аваагүй, надад өгөөгүй зөвхөн гадаад пасспортыг л авсан. Би хүмүүсээс визний мөнгө авахдаа өөрийн Худалдаа хөгжлийн банкны .......... тоот дансыг ашиглаж байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Яллагдагч С.Хгээс мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “..Би О гэх хүнийг танина. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө нарийвчлан ярьсан байгаа нэмж ярих зүйл гэвэл М гэх хүнийг би Солонгосын виз гаргаж өгнө гэдэгт зуучилсан. Миний олсон хүн харин М хүнээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.590.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөг, нийт 4.900.000 төгрөгийг өөрийн ........... дугаарын данс руу шилжүүлэн авсан. Харин О гэх нь өмнө нь надад мөнгө төгрөгийн өртэй байсан гэдэг утгаар өөрийн хэрэгцээндээ зарцуулъя гэж бодож байтал мөн миний О д зуучилсан Б овогтой Э нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан байх тул О ы хэлснээр Мий мөнгийг яг маргааш нь 2023.04.19-ний өдөр Б овогтой Эийн .......... дугаарын данс руу хохирол гэх 5.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болно. Б овогтой Э гэж хүнийг танина, би Б буюу ээжийг нь 6 жилийн өмнөөс манай салсан нөхөр Баттөрийн хамаатан гэдгээр таньдаг болсон тухайн үедээ Эийг О д зуучилсан хүн юмаа надад одоо утасны дугаар нь байхгүй байна. О нь тухайн үедээ дөнгөж батлан даалтаар хорих ангиас гарсан гэж хэлж байсан. Тэгээд О тай ярьтал “эгч нь дөнгөж батлан даалтад гарсан дахиж битгий ийм гомдол гаргалдаа бүх мөнгийг чинь өгнөө, яаж ийж байгаад мөнгийг нь өгчих байлгүй дээ, чи өөрөө наад мөнгөө авсан гээд хэлчих тэхүү гэж надаас гуйгаад байхаар нь би цагдаад мэдүүлэг өгөхдөө би өрөө зарцуулаад дууссан гэж мэдүүлсэн юм. Би ер нь тухайн Мий мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулъя гэж бодож байсан. О бол надад өртэй учраас энэ мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулъя гэж бодож байтал Э гомдол гаргасан учир би Мий мөнгийг Эд өгчихсөн тайваны төвийн 4 давхар 412 тоотод О билүү тийм нэртэй .......... утасны дугаартай хүнд аваачиж өгсөн. Дараа нь О гэх хүнтэй уулзаж бичиг баримтыг нь авах гэтэл О д өгсөн гэж хэлж байна лээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-188-189/,
Гэрч Б.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай эмээ Хүрэлбаатарын төрсөн дүү Баясгалан эгчид Х эгч хэлэхдээ миний ойлгож байгаагаар “би байрны оочирт оруулж өгнө, чи 5 сая төгрөг өнөө маргаашгүй олоод өгчихөө тэгээд оочирт орох юм байна аль нэг байранд нь орох юм байна зөндөө олон байр байгаа" гэсэн утгатай зүйл ярьсан байсан түүнийг надад Баясгалан эгч хэлж би хамгийн анх мэдсэн. Х гэдэг хүн манай хамаатнуудаас нэлээн олон хүнээс мөнгө авсан юм шиг байна лээ. Миний мэдэж байгаагаар 10 гаран хүнээс байранд оруулж өгнө гэж мөнгө авсан шиг байна. Тэгээд би Х эгчийн хэлснээр мөнгөө шилжүүлэхдээ өнөө маргаашгүй гээд байхаар нь яаралтай 5 сая төгрөгөө олоод өөрийн хаан банкны .......... дугаарын данснаас Х гэх хүний хаан банкны .......... дугаарын данс руу 2022 оны цагаан сарын өмнөхөн шилжүүлсэн. Түүний дараа мөнгөө шилжүүлчхээд хүлээгээд ерөнхийдөө бол хамаатнаараа хүлээгээд байтал 4,5 сард нэг дугаараас залгаад ”50мкв” байр Буянт-Ухаа 2 дээр чиний нэр дээр байр гарсан удахгүй байрандаа орно гэж хэлсэн бөгөөд эмэгтэй хүн байсан. Түүнээс хойш байнга хүлээгээд Х эгчтэй холбогдохоор “улсын комисс хүлээж авахгүй байна, имонголиагийн шивэлтэн дээр гацсан байна, засвар хийгээд байгаа гэх зэргээр худал хэлж хуурч мэхэлж байхаар нь би наадах чинь яг үнэн юм уу даа гэж асуухаар үнээн 2-уулаа худлаа гэвэл тэр байранд нь очиж үзье гэх зэргээр худал хэлээд байхаар нь 2023 оны 04 дүгээр сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар Х гэдэг хүнийг цагдаад өгч өргөдөл бичиж өгсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа Х утсаа ч авахаа больж бөөн асуудал болоод маргаан болтол Х миний 5 сая төгрөгийг надад өөрийнхөө нэр дээрх данснаасаа шилжүүлж өгсөн. Цагдаад өгсний дараа тэр нь миний бодлоор 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байх гэж бодож байна. Би бол Х гэдэг хүн манай хамаатан садангуудад анх байрны оочирт хурдан шуурхай оруулж өгнө гэж хэлж мөнгө авч байсан болохоор мөн өөрийнхөө данс руу мөнгө авдаг байсан болохоор цагдаад хандах нь зөв гэж үзсэн. Одоогоор манай хамаатан садангуудаас Хд мөнгө өгсөн хүмүүс мөнгөө авсан гэдгийг би мэдэхгүй байна хэнтэй ч холбоо бариагүй байна..” гэсэн мэдүүлэг /хх-95-96/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8-9/, Э.Мий Хаан банкны .......... дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100-101 дүгээр хуудас/, Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 29/9309 дугаартай албан тоот, хавсралт С.Хгийн ........... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 102-108 дугаар хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Залилах” гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч С.Х нь "БНСУ-ын виз гаргаж өгнө" гэж хуурч хохирогч Э.Мээс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... ны байрны 2 давхарт байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,590,000 төгрөгийг, мөн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ........... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Х нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч С.Хгийн иргэн иргэн Э.Мийг "БНСУ-ын виз гаргаж өгнө" гэж 4,090,000 төгрөгийг хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Хгийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Хг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгч С.Хг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Хд ногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч С.Хг 4.090.000 төгрөгийн бусдад төлөх хохиролтой гэж шүүхээс тогтоосны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан “шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоног завсарлуулсан.
Шүүх хуралдаан завсарласан хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралд шүүгдэгч С.Хгээс 4.090.000 төгрөгийн хохирол төлсөн баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Хг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР