Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00115

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, улсын яллагч Б.Жавхлантуяа, хохирогч Г.У-, шүүгдэгч С.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С-ын Ү-ад холбогдох эрүүгийн 201714000156 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд Дархан хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймаг ** сум ** баг ** тоотод оршин суух, **  ХХК-д бетон арматурчин ажилтай, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх У овгийн С-ын Ү-.  /ххххххххх/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Ү- нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймаг ** сум ** багийн ** тоотод Г.У-тай маргалдаж, улмаар ар нуруун хэсэгт нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

   Шүүгдэгч С.Ү- нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймаг ** сумын ** багийн ** тоотод Г.У-тай маргалдаж, улмаар ар нуруун хэсэгт нь хутгалж Г.У-ын бие махбодид бүсэлхийд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

      1.  Шүүгдэгч С.Ү- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Болсон явдал бүгд үнэн. Улсын яллагчийн уншиж сонсгосон сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсан зүйл үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

2. Хохирогч Г.У- шүүхийн хэлэлцүүлэгт:  ...2017 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03-04 цагийн үед гэртээ унтаж байхад С.Ү- согтуу орж ирээд гадаа байсан машиныг авч явна гээд байхаар нь би машинаа өгөөгүй юм.  Түүнийг дүү Т-ынд унТ-ах гэхэд унтаж өгөхгүй байхаар нь гараараа зүүн хацар дээр нь алагдсан. Гэтэл С.Ү- миний араас тэврээд авсан. Миний нурууны араас хүйтэн оргиод байхаар нь Ү-ыг цааш түлхэхэд баруун гартаа шар эрээн иштэй том хутга барьсан байсан. Би хутгыг булааж аваад С.Ү-ыг түлхээд гэрээс гарах гэж яваад үүдэн дээр ухаан алдаж унасан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

      3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 231 дугаартай: Г.У-ын биед бүсэлхийд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн, 1 удаагийн хатгах, зүсэх хүчний  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 27 тал/,

        4. Гэрч Ж.Б-гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 03-ны үүрээр эхнэр, хүүхдийн хамтаар унтаж байхад гаднаас Ү-, У- нар орж ирсэн. Удаагүй байтал У- ах Ү- намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид 2 босоод том өрөөнд ороход У- ах газар хэвтэж байсан. Тэгээд манай эхнэр ЭнхТ- түргэн дуудсан гэх мэдүүлэг  /хх-ийн 24 тал/,

 

        5. Гэрч С.Э-ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 03-ны үүрээр манай нөхөр Б-, Ү- 2 гаднаас орж  ирсэн. Би нөхрийгөө унт гээд унТ-сан. Ү- гарч яваад удалгүй эргэж орж ирсэн. Гэтэл хутгалчихлаа гэсэн дуу гарсан, тэгэхээр нь нөхөр бид 2 босоод очиход том өрөөний шалан дээр У- ах хэвтээд Ү- намайг хутгалчихлаа гэж дахин дахин хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

 

       6. Гэрч Ж.Н-ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:  2017 оны 03 дугаар сарын 03-ны үүрээр 05 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай нөхөр таксинд яваад ирсэн. Гэтэл Ү- гаднаас нилээн согтуу орж ирээд У- ахаа машинаа өгөөч би таксинд явж байгаад ирье гэж хэлсэн. Б-гийнд ороод унт гэж хэлсэн чинь Ү- эсэргүүцээд байхаар нь үгэнд орохгүй юм гээд хацар дээр нь нэг удаа алгадсан. У- Ү-ыг дагуулаад гарсан нилээн байж байгаад хүн шуугилдаад байхаар нь Б-гийнд орсон чинь үүдэн дээр У- ухаангүй дээшээ хараад доогуур нь нил цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч С.Ү-ын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

 

       Хохирогч Г.У- нь бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, гэжээ.

 

      Харин  шүүгдэгч С.Ү- нь урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар өршөөлийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

 

     Иймд шүүгдэгч С.Ү- нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Г.У- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, саарал өнгийн фодволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

             1. Шүүгдэгч У овгийн С-ын Ү-ыг  /**********/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан С.Ү-ад холбогдох эрүүгийн 201714000156 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, саарал өнгийн фодволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.