Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Н.У******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокур*******с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.У******* холбогдох эрүүгийн 2415000000068 дугаартай, 163/2024/0100/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О******* овогт Н******* У*******, Төв аймгийн  Лүн суманд 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Ч******* д*******, 21******* х*******, тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Намхайдавгын У******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр цусан дахь этилийн спиртийн агууламж 4.1 промилли буюу хүнд зэргийн согтолттой байх үедээ Булган аймгийн Б сумын 1******* багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Улсын чанартай А-27 дугаар авто замын 193 дахь километрийн шонгийн ойролцоо улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчин гүүрний хаалтыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Б.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.У******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Б сумын 1******* багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын чанартай А-27 дугаар авто замын 193 дахь километрийн шонгийн ойролцоо улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчин гүүрний хаалт мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 4-9 дэх тал/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

-Хохирогч Б.Э: “...Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн орчим найз У*******ын хамтаар Булган аймгийн сум руу түүний маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Тухайн үед манай найзаар нэг хүн машин засуулна гэсэн болохоор нь би бас хөдөөгийн айлаас азарга үзнэ гээд хамт гарсан юм. Тэгээд бид хоёр Улаанбаатар хотоос гараад 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим суманд ирээд машинаа засуулна гэсэн айлын хашаанд машин дотроо хоноод, маргааш нь тухайн айлын хашаан дотор машин засаж өнжөөд, тэндээ ахиад нэг хоносон. Тэр өдөр би адуу зарна гэсэн хүн рүү залгатал холбогдох боломжгүй байгаад байсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 09 цаг өнгөрч байхад сумаас Улаанбаатар хот руу найз бид хоёр түүний машинтай хөдөлсөн. Тэгээд замаараа Булган аймгийн Орхон суманд байх дэлгүүр орж хүнсний зүйл болон нэг шил хараан нэртэй 0.75 литрийн архи авсан. Бид хоёр авсан архиа задлаагүй явж байгаад Орхон сумаас салсан ш*******н замаар явж байгаад цасанд суучихаар нь даараад нэг, нэг удаа татсан. Тэгээд машинаа цаснаас гаргаад цааш явах замдаа тухайн архийг бага багаар ууж явсаар байгаад дуусгасан. Бид хоёр адилхан хувааж уусан болохоор нээх их согтоогүй. Бид хоёр Дашинчилэн сум *******д ард та^аар нь явсан засмал зам дээр явж байгаад удахгүй Б сум орлоо доо гээд яриад явж байтал удалгүй машин гэнэт мурилзаад замын хажуу талын хөвөө хэсэгт байх бетонон шонг шүргээд тэр чигтээ цааш яваад гүүр мөргөсөн. Би тухайн үед гүүр мөргөх хүртэл санаж байна. Тэгээд ухаан алдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.У: “...Би тухайн ослын талаар мэдэхгүй байна. Манай нөхөр Булган аймаг руу ажлаар явчихаад ирье гээд явсан. Би яг хэнтэй ямар, зорилгоо явсныг нь бол мэдээгүй. Тус осол болсны дараа Булган аймгийн цагдаагийн газраас залгаж мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн жил хаячихсан тул цахимаар харагдах байх. Хохирлын үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэхгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24 дэх тал/,

-Гэрч Л.Ц: “...2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би Булган аймгийн Б сумын эрүүл мэндийн төвд ээлжид гарч байтал 19 цаг 47 минутад Бын хойд талын гүүрэн дээр, хөндлөн зогссон машин байна хүн нь харагдахгүй байна гэсэн мэдээг манай сумын хүн Ц эмчид хэлсэн байсан. Тэгээд би Даваажав цагдаа руу залгаад учир байдлыг хэлтэл, одоо бид нар очиж байна гэж хэлсэн. Удалгүй М цагдаа залгаад гүүрэн дээр тээврийн хэрэгсэл дотор хоёр хүн осолд орчихсон ухаангүй байна. Хөл нь хавчигдчихсан хөдөлгөж болохгүй байна гэж хэлсэн. Тухайн дуудлагыг аваад би эмч Б хамтаар очсон. Тэгтэл Б сумын хойд талын гүүрний ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах чиглэлд зам хөндлөн саарал өнгийн машин зогсож байсан. Тэгээд машин дээр нь очоод хартал жолооч болон жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан зорчигч нар хөдөлж чадахгүй, биеийн байдал нь маш тааруу байсан. Тэгээд бид нар цагдаа нарын хамтаар жолоочийн эсрэг талд сууж явсан хүнийг түрүүлж машинаас нь буулгаад. Дараа нь жолоочийг буулгасан. Тухайн машины жолоочийн зүүн талын хөл нь үрүүлийн доод хэсэгтэй гацчихсан байсан тул гаргахад хэцүү байсан. Тэгээд жолоочийг машинаас гаргаж аваад шууд эрүүл мэндийн төв рүү ирж яаралтай тусламж үзүүлсэн. Тухайн хүмүүсийн биеийн байдал хүнд, дотуур бэртэлт байж магадгүй байсан тул яаралтай Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүргэхээр болж би эмч Баярмаа болон жолооч Бийн хамтаар 00 цаг 45 минутад Улаанбаатар хот руу хөдөлж 03 цаг 08 минутад гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Гэрч О.Б: “...2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б сумын эрүүл мэнд төвд ээлжид жижүүр эмчийн ажилтай байсан юм. Оройны 19 цаг 47 минутад Б сумын хойд талын гүүрэн дээр осол гарсан байна гэсэн дуудлага ирсний дагуу сувилагч Ц, жолооч Б нарын хамтаар очсон. Тухайн газарт очиход цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан ба гүүрэн дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах замын урсгалд ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай асфальтан зам дээр хөндлөн зогсчихсон байдалтай саарал өнгийн тээврийн хэрэгсэл замын бетонон хавтан мөргөөд зогсчихсон байдалтай осол гаргасан байсан. Тэгээд бид нар машины хаалгыг нээтэл урд талын хэсэгт жолооч болон жолоочийн эсрэг талын зорчигчийн суудал дээр хөдөлж чадахгүй, хөдөлгөөн хязгаарлагдмал хоёр хүн байсан. Тухайн хүмүүсийг ухаан санааг хэвийн байлгах үүднээс нэрийг нь асуутал зорчигч нь өөрийн нэрийг Э гэж хэлж байсан. Харин жолоочийн нэрийг нь асуутал дуугарахгүй зөвхөн толгой дохиж байсан. Тухайн зорчигч болох Э нь гараараа нүүрээ дарчихсан байхаар нь гарыг нь аваад буулгах гэтэл хоёр нүдний зовхиноос дээш хөндлөн хуулагдаж, язарч дух хэсэг хүртлээ салбайсан байдалтай. Духны хэсгийн яс нь гарчихсан байсан. Мөн баруун талын хөлийн түнх орчим хэсэгтэй зовуурьтай байсан. Харин жолооч нь болох У******* нь машины салон шахагдаж орж ирсний улмаас машины хааз, тоормосны хэсэгт зүүн талын хөл нь хавчигдаж, гацчихсан байсан. Тэгээд бид нар тухайн хоёр хүнийг өргөж машинд оруулаад эрүүл мэндийн төвд ирж яаралтай тусламж үзүүлсэн. Тухайн хүмүүсийн биеийн байдал маш хүнд байсан тул Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн хүлээн авах тасагт эмнэлгийн машинаар сувилагч Ц болон жолооч Б нарын хамтаар хүргэж өгч хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04******* сарын 01-ний өдрийн 89 дугаартай шинжээч эмч Б.Э:

1.Иргэн Б овогтой Э биед гайморын хөндийн дотор хана, духны хөндий өмнөд ялтас, нүдний ухархай, хамар ясны хугарал, нүүрний хууларсан шарх, гавлын хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх хугарал, шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Гайморын хөндийн дотор хананы хугарал гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духны хөндий өмнөд ялтас, нүдний ухархай, хамар ясны хугарал, нүүрний хууларсан шарх, гавлын хөндийн цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Иргэн Б овогтой Э биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-80 дахь тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04******* сарын 01-ний өдрийн 90 дугаартай шинжээч эмч Б.Э:

1. Иргэн Н.У*******ын биед баруун талын 2,3,5-р хавирга, баруун шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. /зам тээврийн ослын үед үүсэх боломжтой/

3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4.Ерөнхий хөдөлмөрийн чавдар алдагдах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Уг хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана.

5.Иргэн Н.У*******ын биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1784 дугаартай шинжээчийн

1. 2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Э" гэж хаягласан, хуруу шилний дугаартай цуснаас 3.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт...” /хавтаст хэргийн 115-116 дэх тал/

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1785 дугаартай шинжээчийн

1. 2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "У*******" гэж хаягласан, хуруу шилний дугаартай цуснаас 4.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 4.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

-Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн хохирогч Б.Э өвчний түүх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 67-76 дахь тал/,

-Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд Н.У*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У******* “...2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б сумын 1******* багийн нутагт Орхон гүүрнээс урагшаа явж байгаад осол гаргасан. Замдаа жаахан алкохол хэрэглэсэн нь үнэн. Тэрүүхэн тэр хавьд зүүрмэглээд осол аваар гаргасан...” гэв.

                                                                                     зэрэг нотлох баримт болно.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.У******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.У*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Э биед хүндэвтэр хохирол учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04******* сарын 01-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Э биед хүндэвтэр гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.У******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гарган иргэн Б.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1******* зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.У*******ыг  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Хохирогч Б.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд “нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.У*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.У*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ******* хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтас хэргийн 141 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтас хэргийн 143 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.У*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.У******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.У******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1******* зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.У*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” ******* хүлээлгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

2.3.Бусад асуудал:

Шүүгдэгч Н.У******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.У******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1******* зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О******* овогт Н******* У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.У*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” ******* хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9******* зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.У******* сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ******* хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Н.У******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.У******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ