Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 58

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                Улсын яллагч С.Энхням

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000066 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1976 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг Айраг сум 4 дүгээр баг 1-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 1997 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, 2000 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял, 2006.06.13-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ялаас өршөөн хэлтрүүлсэн, Цэрэнханд овогт Ухнын Шинэ-Од /РД: ЕЭ76121574/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч У.Шинэ-Од нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Сүхбатын гуулин толгойтой, цагаан чулуун соруултай гаансыг хүч хэрэглэхгүйгээр булааж, 250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Шинэ-Од шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хүний түрийнд гаанс байхаар нь суга татаж аваад зугтаасан гэв.

 

Шүүгдэгч У.Шинэ-Од хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Айраг сумын Соёлын төвд зохион байгуулагдсан малчдын зөвлөгөөний үеэр зүс таних хүмүүстэй архи уусан. … нэг сэртэл Баяндөрвөлж хүнсний дэлгүүрийн гадаа ирчихсэн байж байсан ба дэлгүүрийн гадаа нэг настай хөгшин байсан. Уг настай эрэгтэйн монгол гутлын түрий рүү нь хартал цагаан чулуун соруултай, гуулин толгойтой гаанс харагдсан. Би гутлын түрийнээс нь шүүрч аваад зугтаагаад гүйсэн ба шууд гэртээ орж ирээд хувцасаа сольж өмсөөд зам дээр зогсоод Сайншанд явах гэж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг /хх 21-22, 26-27/,

 

Хохирогч Д.Сүхбат хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр … 16:30 цагийн орчимд Баяндөрвөлж дэлгүүрийн гадаах үүдний сандал дээр сууж байтал гэнэт л хажуу талаас намхан нуруутай 40 орчим насны эрэгтэй хүн миний гуулин толгойтой, цагаан чулуун соруултай гаансыг булааж аваад зугтаачихсан. Миний гаансыг булаасан этгээд надад нэг ч үг хэлээгүй ба хүч хэрэглэхгүйгээр миний гутлын түрийнд байсан гаансыг булааж аваад зугтаачихсан. Би өөрийн гаансыг эргүүлэн авсан учир надад одоо гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 8-9/,

 

Гэрч Ч.Эрдэнэсүрэн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Шинэ-Од халамцуу орж ир‎ээд хувцасаа солиод эхэлсэн. … Шинэ-Одыг гэрээс гарах гэж байхад нь хаачих гэж байгаа юм бэ гэж асуутал би Сайншанд явлаа гэж хэлээд л гараад явсан … гэсэн мэдүүлэг /хх 10-12/,  

 

 “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний 2017.02.20-ны өдрийн 33/01 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 15/,

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч У.Шинэ-Од нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Сүхбатын гуулин толгойтой, цагаан чулуун соруултай гаансыг хүч хэрэглэхгүйгээр булааж бусдад 250 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч У.Шинэ-Од шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Баяндөрвөлж дэлгүүрийн гадаа нэг настай хөгшин байсан. Уг настай эрэгтэйн монгол гутлын түрий рүү нь хартал цагаан чулуун соруултай, гуулин толгойтой гаанс харагдсан. Би гутлын түрийнээс нь шүүрч аваад зугтаагаад гүйсэн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Сүхбат хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр … 16:30 цагийн орчимд Баяндөрвөлж дэлгүүрийн гадаах үүдний сандал дээр сууж байтал гэнэт л хажуу талаас намхан нуруутай 40 орчим насны эрэгтэй хүн миний гуулин толгойтой, цагаан чулуун соруултай гаансыг булааж аваад зугтаачихсан ... гэсэн мэдүүлэг /хх 8-9/, гэрч Ч.Эрдэнэсүрэн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Шинэ-Од халамцуу орж ир‎ээд хувцасаа солиод эхэлсэн. … Шинэ-Одыг гэрээс гарах гэж байхад нь хайчих гэж байгаа юм бэ гэж асуутал би Сайншанд явлаа гэж хэлээд л гараад явсан … гэсэн мэдүүлэг, Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний 2017.02.20-ны өдрийн 33/01 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч У.Шинэ-Одыг бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчид гомдол саналгүй гэж мэдүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нөхцөл байдлыг тодорхойлохгүй тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.1.10 дахь хэсэгт зааснаар өндөр настан хүний эсрэг, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тооцож баривчлах ялаар шийтгэлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Цэрэнханд овогт Ухнын Шинэ-Одыг бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах гэмт хэр‎‎гийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Шинэ-Одод 1 /нэг/ сарын баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Шинэ-Одод оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

            4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Шинэ-Одын цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч У.Шинэ-Од нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Шинэ-Одод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

      ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД