Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2020/0011

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь гал түймрийн хяналтын улсын байцаагчид холбогдох Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь гал түймрийн хяналтын улсын байцаагч *******ын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жаргалсайхан овогтой Эрдэнэцогт би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын гал түймрийн улсын байцаагч хийдэг болно. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх *******ийн гаргасан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Баянхонгор аймгийн Прокурорын газраас ирүүлсэн дүгнэлттэй танилцлаа. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр манайх хашаандаа шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалж байгаад Бууцагаан сумын гал түймрийн хяналтын улсын байцаагч ******* 300.000 төгрөгөөг торгосон. Прокурорын дүгнэлтийн дагуу нэмж 200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь гал түймрийн хяналтын улсын байцаагч *******ын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь гал түймрийн хяналтын улсын байцаагч ******* гомдлын шаардлагыгбүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь гал түймрийн хяналтын улсын байцаагч *******ын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ийн гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.СУВДМАА