Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

хохирогч А.Алдар,

шүүгдэгч Б.Ундрах, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг Адуут овогт Баасанхүүгийн Ундрахад холбогдох эрүүгийн 201725010097 дугаартай, 105/2017/0217/э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 19 гудамж, 45 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 1 гудамж, 6 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 сарын хугацаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хорих хугацаа дуусч суллагдсан,

Төв аймаг дахь сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Алаг Адуут овогт Баасанхүүгийн Ундрах, /РД:ЧО86082118/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ундрах нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А.Алдартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ундрах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэхэд тухайн үед хохирогч А.Алдар над руу дайрч довтлосон. Үүнээс болж би ийм байдалд хүрсэн. Өөр зүйлгүй гэв.

Хохирогч А.Алдар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөнхзаяа бид хоёр хоорондоо маргалдаж эд зүйлс хаглаж эвдлээгүй. Харин зурагт болон гар утсаар юм үзүүлсэн. Би удаан сууж болохгүй нуруу руу хатгаж өвдөөд амьсгалж чадахгүй байхад нэг ч удаа ирээгүй. Гомдолтой байна. Шүүгдэгч хэтэрхий өөрийгөө өмөөрсөн зүйл ярьж байна. Би өөрөө хэрэгт холбогдоод ажилгүй байгаа. Миний эмчилгээнд туслахаар нэг ч удаагүй ирээгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ундрахын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Архинд яваад буцаж иртэл Алдар хамт байсан эмэгтэйтээгээ гэр дотроо орилоод юм шидээд, хагалаад байгаа юм шиг чимээ гарахаар нь орцонд 30 минут орчим суусан. Тэгээд хаалгаа нээхээр нь гэрт ортол гэрийнхээ эд хогшлийг шидчихсэн, Алдар маажуулсан бололтой соривтой болсон байсан. Сүүлдээ Алдар над руу агсарч дайраад болохгүй байхаар нь би 102-т дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд Алдар над руу агсараад байхаар нь хавсарч унагаасан. Найз эмэгтэй нь болиочээ гэхээр нь би сандал дээр очиж суухад Алдар босоод орон дээр гараад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 44-50 дугаар хуудас/,

Хохирогч А.Алдарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ундрах, Мөнхзаяа бид гурав хамт архи уусан. Ундрах нилээн согтчихоод манай найз охин Мөнхзаяа руу сонин харьцаад байсан. Манай найз охин бид хоёр Ундрахыг “одоо гар яв” гэхэд шууд босож ирээд намайг заамдаж аваад бооход би ухаан алдсан байсан. Намайг их зодсон бололтой биеийн цээж, нуруу, толгой, нүд хэсгээр өвчин орж хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг. /хх 12-16 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч П.Мөнхзаяа нь мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ундрах нь Алдарыг ийш тийш нь унагааж юм мөргүүлж байсан. Тэгэх явцдаа манай телевиз болон орны хөл, аяга, таваг хагалсан...” гэх мэдүүлэг. /хх 17, 19 дүгээр хуудас/,

Гэрч С.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...орон дээр хэвтэж байсан залуу босож чадахгүй “би зүгээр” гээд байсан. Гараа өргөж чадахгүй байхаар нь түргэн тусламж руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹750 дүгнэлтэд “А.Алдарын биед баруун 9, 10-р хавирганы хугарал, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд, ууцанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ /хх 29 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 32, 36 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 59 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Ундрах нь ялтай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А.Алдартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ундрахад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Шүүх шүүгдэгч Б.Ундрах нь ялтай байхдаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.Ундрах нь хохирогч А.Алдарыг зодох явцдаа иргэний нэхэмжлэгч П.Мөнхзаяагийн зурагтыг хагалж 824.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, А.Алдарын “Мөнхзаяагийн зурагт хагараагүй зүгээр ажилладаг байсан, Ундрахыг орж ирэхээс өмнө асаалттай ажиллаж байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь П.Мөнхзаяад 824.000 төгрөг, хохирогч А.Алдарт эмчилгээний зардал 133.000 төгрөг тус тус төлөөгүй байх тул шүүгдэгчээс тус тус гаргуулах нь зүйтэй байна. Харин хохирогч А.Алдар нь “тухайн үед миний гар утас алга болсон, түүнийг төлүүлмээр байна” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч  Б.Ундрах нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаандаа уг хэмт хэргийг үйлджээ. Иймд хуульд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ундрах нь цагдан хоригдсон 14 хоногтой болохыг дурдах нь зүйтэй байна.