Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2022/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор сумын Засаг дарга, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох

Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамж, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, "******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар цахимаар, хариуцагч Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* ******* ******* ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, "******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах-аар маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Засаг дарга нь Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон мөн Баянхонгор сумын Засаг дарга нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжаар ******* ******* ******* ХХК-ийн газар эзэмших эрх ийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд ******* ******* ******* ХХК Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаартай захирамж, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус эс хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулахаар, мөн ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 сарын 06-ны өдрийн ******* дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг даалгуулахаар 2021 оны 2 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргажээ. Уг гомдлын хариуг Баянхонгор аймгийн Засаг дарга 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 1а/219 дүгээр албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2021 оны 5 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаартай захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус эс хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулахаар мөн ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хууль бус үйл ажиллагааг тогтоож, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг даалгуулахаар Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, 93.2-т заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргасан.

Энэхүү албан бичгийн хариуг Баянхонгор аймгийн Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1а/219 дугаартай албан бичгээр Баянхонгор сумын Засаг даргын А/22 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хүчингүй болгох боломжгүй. Иймд зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд газрын кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүйг үүгээр мэдэгдье гэж ирүүлсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Нэг дэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Манай ******* ******* ******* ХХК нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн нутаг дэвсгэрт нэгж талбарын 030700316 дугаартай 302584 м2 газрыг Рашаан ******* аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008-ны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна.

Манай компани Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос 2005 онд зарласан дуудлага худалдаанд оролцож, шалгарсан. Ингээд Монгол Улсын Төрийн өмчийн хороотой 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* ******* ******* төрийн өмчит хувьцаат компанийг Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хүн амыг эмчлэн сувилах үйл ажиллагаа явуулдаг 100 хувийн төрийн өмчтэй хуулийн этгээд бөгөөд өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай лиценз зөвшөөрлүүд нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд үүний хуулбарыг нотариатаар баталгаажуулан гэрээний хавсралт болгоно. Хавсралтад дараах лиценз зөвшөөрлүүд байна. Үүнд: ... 2. ******* ******* ******* ТӨХК-ийн Монгол Улсын газар эзэмших гэрчилгээ, 3. Газар эзэмших гэрээ... гэж заасан.

Ийнхүү заасны дагуу бид газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүлээн авч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, газар эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн.

Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаартай Захирамжийн захирамжлах хэсгийн 1-д Газрын тухай хуулийн 33.6-т Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж ******* ******* ******* хувьцаат компани Рашаан ******* аялал жуулчлалын зориулалттай 302584 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилээр сунгасан Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг харахад Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд шинээр газар эзэмших эрх олгохыг хориглосон хуулийн зохицуулалт байна.

Гэтэл манай компани дээр дурдсаны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцон шалгарч, худалдах худалдан авах гэрээ байгуулсны дагуу энэхүү газар эзэмших эрхийг олж авсан. Тиймээс Газрын тухай хуулийн 33.6 дахь хэсэгт заасан зохицуулалт нь манай компанид хамаарахгүй юм.

Мөн манай компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий удирдлагуудтай холбогдож, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулж, тайлбар мэдүүлэг огт аваагүй. Тодруулбал Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаартай Захирамжаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тиймээс тус захирамжийн хууль зүйн үндэслэл нь манай компанид хамааралгүй бөгөөд захирамжийг гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1-д: Баянхонгор сумын газрын даамал 2004 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Монгол Улсын газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 зүйлд заасан бүрэн эрхэд халдаж газрын хэмжээг Засаг даргын захирамжгүйгээр ******* ХК-д бичсэн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэжээ.

Гэтэл 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Баянхонгор сумын Засаг даргын 109 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт ... иргэн аж ахуй нэгж байгууллагууд хүсэлт гаргасан тохиолдолд хуучин гэрчилгээг хураан авч шинэ гэрчилгээ олгохыг зөвшөөрсүгэй гэжээ.

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч байгууллагуудын хүсэлтийг үндэслэн, тэдний хүсэлтийн дагуу шинээр гэрчилгээ олгохыг газрын даамалд зөвшөөрсний дагуу манай компанид 2008 онд ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан хууль зүйн тайлбарыг үндэслэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Газрын төлбөрийн тухай хуулийн 10.5 дэх зүйлд заасны дагуу манай байгууллага нь 2020 оны 1 дүгээр улиралд ногдох газрын төлбөрийг төлөх нэхэмжлэл үүсгүүлэх асуудлаар 2020 оны 4 дүгээр 10-ны өдрийн 34/20 тоот, тус оны 12 дугаар сарын 05-ны өдөр 140/20 албан хүсэлтүүдийг Баянхонгор аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл еtах.mtа.mn сайтад төлбөрийн нэхэмжлэл ороогүй байна.

Төлбөрийн нэхэмжлэл оруулахгүй байгаа шалтгаанаа газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй гэсэн манай компаниас үл шалтгаалах тайлбарыг гаргаж байна. 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008-ны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу манай ******* ******* ******* ХХК нь 302584 м.кв талбай бүхий газрыг 2023 оныг хүртэл эзэмшиж байна.

Иймээс Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм.

Тиймээс дээрх үндэслэлээр ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008-ны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008-ны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалт газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1 ."******* ******* ******* ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 06-ны газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаагаар 302584 м2 газрыг эзэмшүүлсэн байдаг.

Нэхэмжлэлд ...2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна гэжээ.

Гэтэл ******* ******* ******* ХХК-нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-т газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, 37 дугаар зүйлийн 37.1-т Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана гэж тус тус заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2004 оноос тооцон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахтай холбогдуулан сунгуулах талаар Баянхонгор сумын Засаг даргад хүсэлт гаргаж, улмаар 2019 оны А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан байдаг.

Энэ нь газар эзэмших хугацааг дуусах гэж байгааг тус компаний зүгээс хүлээн зөвшөөрч гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан гэж ойлгогдож байна.

2.Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамж нь илт Газрын тухай хуулийг зөрчсөн байдаг.

Учир нь Газрын тухай хуулийн 33.6-т Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Дээрх заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэмж, тус заалт нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн бөгөөд усны сан бүхий газрыг Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар захирамжаар эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа юм.

Усны сан бүхий газар гэж Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,4-т нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, *******, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг, Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,-т Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, *******, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна гэж маш ойлгомжтой байдлаар дээрх хуулиудад нэр томьёоны тайлбарыг оруулсан.

Учир нь ******* ******* *******д ХХК-д эзэмшүүлсэн газрын тодорхой хэсэг нь өөрөө усан сан бүхий газарт хамаарч байгаа бөгөөд энэхүү газрыг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох талаар Газрын тухай хуульд нэмэлтээр оруулж зохицуулсан.

Гэтэл Газрын тухай хуульд нэмэлтээр оруулсан заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад ******* ******* ******* хувьцаат компаний Рашаан *******, аялал жуулчлал-ын зориулалттай 302584 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилээр сунгасан сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамж нь хууль зөрчсөн байна.

Мөн дээр захирамжаар гэрээний хугацааг сунгах гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захирамжийг гаргасан байдаг. 

Энэ нь Газрын тухай хуулийн 30.1-т Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна гэж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар зохицуулсан байхад гэрээний хугацааг сунгах гэж илт хууль бус актыг гаргасан байдаг.

Иймд аймгийн Засаг даргын 2021 оны А/65 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Баянхонгор сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* орчмын 270 га газрыг Баянхонгор аймгийн ИТХ-ын 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7/6 дугаар тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан байдаг ба Баянхонгор аймгийн ИТХ-ын 1999 оны 06 дугаар сарын 28-ны 8/6 дугаар тогтоолоор Эрдэнэцогт сумын Элбэхийн 5 дугаар багийг татан буулгаж, Баянхонгор аймгийн ИТХ-ын 1999 оны 06 дугаар сарын 28-ны 8/5 дугаар тогтоолоор ******* 8 дугаар багийг байгуулсан байдаг.

******* 8 дугаар баг нь дээрх тогтоолоор албан ёсоор Баянхонгор сумын нэгж болон хүн ам, нийгмийн харьяаллаараа харьяалагдаж байгаа боловч нутаг дэвсгэрийг нэгдмэл сангаар нь Эрдэнэцогт сумаас одоог хүртэл салгаагүй байна.

Манай сум нь нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-аар дамжуулж Засгийн газарт удаа дараа саналаа хүргүүлж байсан.

******* ******* ******* ХХК-ийг 2005 онд Төрийн өмчийн хороон дээр нээлттэй тендер зарлан хувьчилсан байдаг ба Рашаан орчмын объектыг хувьчлах үедээ орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргалгүйгээр хувьчлан эзэмшүүлсэн байдаг. ******* ******* ******* ХХК-ийг ******* ХХК хувьчлан авсан ба ойролцоох ахуйн үйлчилгээний зориулалтын объектуудыг иргэд хувьчлан авсан байна.

******* ******* ******* ХХК-д сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дугаар захирамжаар ******* *******, аялал жуулчлалын зориулалтаар 302584 м2 газар олгож гэрчилгээжүүлсэн байдаг.

Гэтэл:

1. Үндэслэл болгосон захирамж нь төрийн өмчит компани байхад гаргасан нийтлэг захирамж (2003 оны 01 дүгээр сарын 01-ээс өмнө газар эзэмшиж байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд газраа үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд) байх

2. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* ******* ******* ХК-ний хувьцааг худалдаж авсан тогтоолыг үндэслэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг албан ёсоор хийж ирүүлэн газар эзэмших эрх шилжүүлсэн Засаг даргын шийдвэр гараагүй гэрчилгээ бичигдсэн.

3. Рашаан сувиллын эрх шилжих үед газрын талбайн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй,

4. 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 2014 оны 04 дүгээр сард, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд тус бүр барьцаалах тэмдэглэгээ хийлгэх үед дээрх гарсан процессын алдааг засах талаар газрын даамал удаа дараа шаардлага тавьж байсан боловч шаардлагыг хүлээн аваагүй холбогдох удирдах албан тушаалтнуудаар дамжуулж барьцаа хийлгэсэн мөн 2015, 2016, 2018 онуудад ******* 8 дугаар багт хяналт шалгалтын ажлын хэсэг томилогдох үед Рашаан сувиллын удирдлагуудтай биечлэн уулзаж 2014 оны хурлын тогтоолыг танилцуулан бусад бичиг баримтаа цэгцлэх талаар шаардлага тавихад үл тоож харьцан манайх Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт байрладаг тэгэхээр та нарт хамаагүй би Эрдэнэцогт сумаас бичиг баримтаа шинэчлэнэ Засаг даргатай нь хамтран ажиллаж байгаа хэмээн Түмэндэмбэрэл дарга өрөөнөөсөө гаргасан байдаг.

Дээрх үүссэн зөрчлүүдийг засаж залруулан, газрын талбайн хэмжээг шинэчлэн тогтоож дахин захирамж гарган газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх тул (Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтын дагуу Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно) 2019 оны сумын Засаг даргын 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 тоот захирамжийг хүчингүй болгосон.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сан-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажил хэрэгжсэнтэй холбогдуулж газрын Ланд менежер программ улс орон даяар нэвтэрсэн.

******* 8 дугаар багийн хүн ам, нийгмийн харьяалал нь албан ёсоор Баянхонгор сумын нэгж болон шилжиж ирсэн боловч нутаг дэвсгэр нь Эрдэнэцогт сумд харьяалагдаж байгаатай холбоотой газрын кадастрын зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрчилгээг ланд менежер программаас хэвлэх мөн барьцаа болон газрын төлбөрийн ногдуулалт хийх боломжгүй байгаа талаар ******* ******* ******* ХХК-д удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан. гэв.

 

Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Монгол улсын Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоолоор Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байсан сумын газрын даамлыг орон тоо, цалингийн сангийн хамт 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс аймгийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлж босоо удирдлагатай болгосон юм. Үүнээс өмнө сумын Засаг дарга томилж чөлөөлдөг байсан.

******* ******* ******* ХХК-ний эзэмшлийн газар нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигаар батлагдсан БНМАУ-ын хилийн цэсээр нутаг дэвсгэрийн хувьд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орж байгаа юм.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.1. /Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн/-д гэж заасан.

Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1999 оны 8/6 дугаар тогтоолоор Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын 8 багийг үүсгэсэн байх бөгөөд Газрын тухай хуулийн 8.2. /Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална/-т заасны дагуу Улсын их хурлаар өнөөг хилийн цэсийн асуудлыг шийдвэрлээгүй байгаа юм.

2018 оноос хойш ******* орчмын материалуудтай танилцахад Эрдэнэцогт сумын Засаг даргын Газрын тухай хуулийн 21.4.3 /энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах./ -д заасан бүрэн эрх зөрчигдсөөр ирсэн байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/188 дугаар тушаалаар Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журам-ыг баталж, 2016 оны А/229 дүгээр тушаалаар Лэнд менежер программ хангамжийг Баянхонгор аймагт 2016 оны 10 сарын 10-наас нэвтрүүлж эхэлсэн. Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журмын дагуу Баянхонгор сумын газрын даамал Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшигч, ашиглагчдын мэдээллийг цахим системд оруулах боломжгүй байгаа юм.

Одоогийн мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль 2003 онд батлагдаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 2003 оноос өмнө газар эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуучин гэрчилгээг шинэчлэх тухай Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 109 дүгээр захирамжаар ******* ТӨХК-д үргэлжлүүлэн эзэмшүүлсэн байдаг. Түүнээс хойш 2006 оны Төрийн өмчийн хорооны 35 дугаар тогтоолоор ******* ТӨХК-ийн төрийн мэдлийн 2551685 ширхэг хувьцааг нээлттэй уралдаант шалгаруулалтад ялсан Аварга тосон Хэнтий ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Эрх шилжих өмчийн хэлбэр өөрчлөгдөхөд, талбайн хэмжээ өөрчлөгдөхөд эрх бүхий Засаг даргын хуульд нийцсэн захирамж гараагүй, талбайн хэмжээ зөрүүтэй байгаагаас программд оруулах боломжгүй байна.

Манай байгууллага Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайдын 2020 оны 9 сарын 11-өдрийн 173/178 хамтарсан тушаалаар батлагдсан Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хоорондын мэдээлэл солилцох журам-д заасны дагуу кадастрын нэгдсэн системд бүртгэлтэй орон зайн байршил, 30 хэмжээст үл хөдлөх, эд хөрөнгийн газрын төлбөрийг шинэчлэн ногдуулах үүрэгтэй бөгөөд эдгээр зөрчлүүдийн улмаас шалтгаалан газрын төлбөрийг ногдуулах боломжгүй байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамж, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, "******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч дараах гурван үндэслэлээр маргасан байна.

Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар захирамжаар[1] ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтийг харгалзан ******* багийн нутаг дэвсгэрт байрлалтай 030700316 нэгж талбарын дугаартай Рашаан *******, аялал жуулчлал-ын зориулалттай 302584 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилийн хугацаагаар сунгажээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-т усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж ******* ******* ******* хувьцаат компанийн Рашаан *******, аялал жуулчлал-ын зориулалттай 302584 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилээр сунгасан Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамжийг[2] хүчингүй болгожээ.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх дэглэм батлах, Хамгаалалтын бүс тогтоох тухай 70 дугаар тогтоолоор[3] Тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх хамгаалалтын заагийг байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц бүхий газар хориглох бүс 500 метр, хязгаарлалтын бүс нь 500 метрээс хамгаалалтад авсан бүс хүртэл, горхи булаг шандны эх, цөөрөм хориглох бүс 150 метр, хязгаарлалтын бүс нь 150 метрээс хамгаалалтад авсан бүс хүртэл, голын хориглох бүс нь эргээс 200 метр, хязгаарлалтын бүс нь 200 метрээс хамгаалалтад авсан бүс хүртэл гэж тогтоож, мөн тусгай хамгаалалттай газрын хориглолтын бүсэд *******ыг эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн[4] байна. Мөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай118 дугаар тогтоолоор[5] ******* ******* орчмын 1577 га газрыг Байгалын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, *******, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг; 3.1.6-д "усны эх үүсвэр" гэж ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эхийг, 3.1.7-д "*******" гэж физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн ус, шаврыг, 3.1.9-т "онцгой болон энгийн хамгаалалтын бүс" гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, *******ы ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг, 3.1.10-т "эрүүл ахуйн бүс" гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон *******ы ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг хэлэхээр заасан.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-т усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг үндэслэсэн бөгөөд Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах, 11.1.4-т Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох, 22.1-д Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно, 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно, 22.3-т Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж нарийвчлан хуульчилсан байна.

Гэтэл Баянхонгор аймгийн болон Баянхонгор сумын Засаг даргаас ******* ******* *******-ын усны эх үүсвэр бүхий газрыг онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн хамгаалалтад авах тухай, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах талаар ямар нэгэн санал гаргаагүй, мөн энэ талаар Аймгийн болон Баянхонгор, Эрдэнэцогт сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол, шийдвэр гараагүй, түүнчлэн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн заагийг тогтоосон төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлт гараагүй болох нь тус шүүхээс энэ талаарх нотлох баримт шаардаад ирүүлээгүй[6], мөн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан ...******* орчмын газарт усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд тогтоосон аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй... гэсэн тайлбар[7], мөн Эрдэнэцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх шийдвэр гараагүй тухай албан бичиг[8] зэргээр тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, ******* ******* *******-ын орчмын газарт эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулах, дүгнэлтийг үндэслэн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд тогтоох санал гаргах, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд тогтоосон шийдвэр гаргах зэргээр хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй атлаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус болжээ.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Хоёр. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг хүчингүй болгохшаардлагын тухайд:

Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох захирамжаар[9] Баянхонгор сумын газрын даамал 2004 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дүгээр зүйлд заасан бүрэн эрхэд халдаж, газрын хэмжээг Засаг даргын захирамжгүйгээр ******* ХК-д бичсэн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Тодруулбал, тус сумын газрын даамлыг ******* ХК-д газар эзэмших гэрчилгээг олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан Сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх болох 21.4.1-д аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх, 21.4.2-д аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах зэрэг эрхэд халдсан гэж буруутгасан байна.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай 109 дүгээр захирамжаар[10] 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө газар эзэмшиж, ашиглаж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд газраа үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд хуучин гэрчилгээг хураан авч, шинэ гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн захирамжийг үндэслэн ******* ******* ******* төрийн өмчит хувьцаат компанид 2700000 мкв газрыг 40 жилийн хугацаатай ******* сувиллын зориулалтаар эзэмшүүлэхээр 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 0006312 дугаар гэрчилгээг[11], мөн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 302584 мкв газрыг ******* *******, аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээг[12] тус тус олгож, гэрээ[13] байгуулсан байна.

Аварга тосон Хэнтий ХХК нь Монгол улсын Төрийн өмчийн хорооноос 2005 онд зарласан дуудлага худалдаанд оролцон шалгарч, Төрийн өмчийн хороотой 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* ******* ******* төрийн өмчит хувьцаат компанийг Худалдах худалдан авах гэрээ[14]-г байгуулжээ.

Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор[15] нээлттэй уралдаант шалгаруулалтын ялагч Аварга тосон хэнтий ХХК-д ******* ******* ******* хувьцаат компанийг өмчлөх эрх олгосон байна.

Баянхонгор сумын Засаг дарга нь маргаан бүхий захирамжаар ******* ******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг нарийвчлан тусгажээ.

Үүнд: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.3-т шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.7-т газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан зэрэг үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байхад аль үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, хуулийн холбогдох заалт баримтлаагүй.

Харин маргаан бүхий захирамжид үндэслэсэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй олгох үндэслэл биш юм.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар тусгасан бөгөөд 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэсэн хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд энэхүү заалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш газар шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргахад мөрдөгдөх заалт болохоос газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах ойлголтод хамааралгүй.

Баянхонгор сумын Засаг дарга нь 2021 оны А/22 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тодруулах, тайлбар авах, хувийн хэрэг бүрдүүлэх зэрэг сонсох ажиллагааг хийгээгүй, энэ талаар баримт байхгүй байна.

Иймд Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гурав. "******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгуулах шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд 23.3-т Аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээг заасан бөгөөд 23.3.3-т Газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх-ээр заасан, мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/188 дугаар тушаалаар Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журам-ыг баталж, 2016 оны А/229 дүгээр тушаалаар Лэнд Менежер программ хангамжийг Баянхонгор аймагт 2016 оны 10 сарын 10-ны өдрөөс нэвтрүүлжээ[16].

Хариуцагчийн тайлбарт дурдсанаар ...Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журмын дагуу Баянхонгор сумын газрын даамал Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшигч, ашиглагч нарын мэдээллийг цахим системд оруулах боломжгүй байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль 2003 онд батлагдаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 2003 оноос өмнө газар эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуучин гэрчилгээг шинэчлэх тухай Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 109 дүгээр захирамжаар ******* ТӨХК-д үргэлжлүүлэн эзэмшүүлсэн байдаг. Түүнээс хойш 2006 оны төрийн өмчийн хорооны 35 дугаар тогтоолоор ******* ТӨХК-ийн төрийн мэдлийн 2551685 ширхэг хувьцааг нээлттэй уралдаанд шалгаруулалтад ялсан Аварга тосон Хэнтий ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Эрх шилжих, өмчийн хэлбэр өөрчлөгдөхөд эрх бүхий Засаг даргын хуульд нийцсэн захирамж гараагүй, талбайн хэмжээ зөрүүтэй байгаагаас программд оруулах боломжгүй байна... гэжээ.

Баянхонгор сумын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/194 тоот албан бичгээр[17] ******* ******* ******* ХХК-д хандаж, ******* баг нь Баянхонгор сумын нэгжид шилжин ирсэн боловч нутаг дэвсгэр нь Эрдэнэцогт суманд харьяалагдаж байгаатай холбогдуулан газрын кадастрын зураг, газар эзэмшүүлэх ашиглуулах гэрчилгээг Лэнд менежер программаас хэвлэх, барьцаа, газрын төлбөрийн ногдуулалт зэргийг хийх боломжгүй байна гэж, Баянхонгор сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/262 тоот албан бичгээр[18] ******* ******* *******д хандаж, барилга орчмын кадастрын зургаа мэргэжлийн байгууллагаар нарийвчлан хийлгэх ирүүлэх тухай хүсэлт зэргийг хүргүүлсэн байна.

Харин ******* ******* ******* ХХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 35/20 тоот албан бичгээр[19] ...газрын төлбөрийн нэхэмжлэлийг татварын нэгдсэн системд оруулах буюу төлбөр шилжүүлэх дансны мэдээлэл өгнө үү... гэж, мөн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 37/20 тоот албан бичгээр[20] Аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хандаж,...шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж хүргүүлсэн, гэтэл Засаг даргын захирамжийг үндэслэн газрын гэрчилгээнд кадастрын тэмдэглэгээг бичиж гэрчилгээг сунгасан бүртгэл хийх үүрэгтэй газрын даамлууд янз бүрийн шалтаг хэлж өнөөдрийг хүртэл бүтэн 6 сар бүртгэлийг хийж өгөхгүй хүндрүүлж байна... гэжээ.

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 218 дугаар албан бичгээр[21] Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандаж, ...******* 8 дугаар багийн болон ******* ******* сувиллын орчмын газрын мэдээллийг LM-д оруулах, энэ оруулсан мэдээлэл дээр Баянхонгор сумын газрын даамлуудын ажиллах эрхийг нээж өгнө үү...гэжээ.

Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/2601 дүгээр албан бичгээр[22] Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, ...******* ******* ******* ХХК-д тус аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамжаар 302584 мкв талбайтай газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гарсан хэдий ч газар нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд дээрх компанийн эзэмшлийн газрыг мэдээллийн санд бүртгэн баталгаажуулах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллана уу... гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Баянхонгор сумын багуудын хилийн цэстэй холбоотой асуудал, мөн эрх шилжих, өмчийн хэлбэр өөрчлөгдөхөд эрх бүхий Засаг даргын хуульд нийцсэн захирамж гараагүй, талбайн хэмжээ зөрүүтэй байгаа зэргээс хамаарч Лэнд менежер программд мэдээлэл оруулах боломжгүй байгаа нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас шалтгаалсан буруутай үйлдэл биш байх тул тус компанийн газар эзэмших гэрчилгээ, гэрээний дагуу эзэмшиж байгаа талбайн кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд 23.3.3, 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамж, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, "******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* ******* ******* ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй 302584 м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА