| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0825/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/467 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ СН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энхтайван хөтлөн,
Улсын яллагч: Б.Билгүүн
Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 2405000000740 дугаартай эрүүгийн хэргийг оны 06 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овгийн *******ийн ******* /РД:7272/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.******* нь “... оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" захын орчимд хохирогч Б.ийн " " гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүний эзэмшлийн - улсын дугаартай тоёота загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.******* нь “... оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" захин орчимд хохирогч Б.ийн " " гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүний эзэмшлийн - улсын дугаартай тоёота загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын “...гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 24050000000740 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ийн хохирогчоор өгсөн “... оны 05 дугаар сарын 01-ний өдөр цагийнн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах захын орчимд өөрийн унаж эдэлж хэрэглэдэг улсын дугаартай загварын автомашинтайгаа явж байхад нэг нөхөр зам дээр зогсчихоод урдаас охгүй байхаар нь би дуут дохиогоор сигналдаж гэтэл тухайн хүн хүрч ирээд миний машины салхины шилгийг гараараа нэг уда цохиж хагласан. Тухайн газарт хяналтын камер байгаагүй. Тухайн үйл явдлыг замаар машинтай явж байсан хүмүүсэл харсан байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.- гэрчээр өгсөн “...2023 оны 04 дүгээр сард би Магма ББСБ-аас 24.000.000 төгрөгөөр загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авч байсан юм. Тухайн машиныг би зээлээр авсан хэдий ч манай ах эдэлж хэрэглэдэг юм. Б. нь манай төрсөн ах бөгөөд манай ах өнөөдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах захын орчимд явж байхад нь нэг хүн ирээд машины шилийг гараараа цохиод хаглачихсан гэж надад хэлсэн надад өөр мэдэх зүйл байхгүй. Магма ББСБ нь тухайн автомашины үндсэн эзэмшигч би зээлдэгч нь юм. Харин манай ах Б. эдэлж хэрэглэдэг юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн -19 тал/,
Кости-Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан ...зардал 350.000 төгрөг.../хх-ийн 27-/
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, гэрчилгээ /хх-ийн 33-34/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 37-44/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “… оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо захын орчимд зам дагуу явж байхад загварын тээврийн хэрэгслийн жолооч намайг зайлаач гээд хэл амаар доромжлоод сигналдаад байхаар нь миний уур хүрээд явж очоод машиных нь салхины шилийг гараараа 1 удаа цохьсон юм. Тэгтэл машиных нь шил хагараад тухайн хүн машинаасаа гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Би зам дээр явж байсан бөгөөд тухайн хүн намайг замаас ооч гээд сигналдаад доромжилсон тэгээд маргалдсан. улсын дугаартай цагаан өнгийн приус загварын тээврийн хэрэгсэл байсан. Надад гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан устгах гэх ойлголт нь …эд зүйлс, өмч хөрөнгө биет байдлын хувьд утсгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй, анхны шинж чанар, байдлаа бүрэн алдах, засаж засварласан боловч анхны байдалд оруулж сэргээж бололцоогүй… байдлаар илэрдэг болно.
Шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" захин орчимд хохирогч Б.ийн " " гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүний эзэмшлийн - улсын дугаартай тоёота загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хууль бусаар устгасны улмаас бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.*******ын мэдүүлэг, хохирогч Б.ийн мэдүүлэг, гэрч Б.- мэдүүлэг, Кости-Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 27-/, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, гэрчилгээ /хх-ийн 33-34/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 37-44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.*******ын оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" захын орчимд хохирогч Б.ийн " " гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүний эзэмшлийн - улсын дугаартай тоёота загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хууль бусаар устгасны улмаас бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б.ийн эд хөрөнгөд 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ц.*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохиролд 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ