| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02850/И |
| Дугаар | 102/ШШ2021/02232 |
| Огноо | 2021-09-10 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/02232
2021 оны 09 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2021/002232 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дүгээр хороо, Өөрийн байр, Б дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүргийн дүгээр хороо тоотод оршин суух хаягтай О овгийн Ж.Ж /РД:/-ыг албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Х би Баянгол дүүргийн дүгээр хороо тоотод оршин суух хаягтай О овгийн Ж.Ж /РД:/ нь согтуурсан мансуурсаны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, байнгын архидан согтуурдаг тул Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээнд хамруулахад эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр согтуурах мансуурах донтой болох нь тогтоогдож байх тул Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд эхнэрээсээ 15 жилийн өмнө салсан. Би ээж,эгч дүү нартайгаа амьдардаг. Би сайн дураараа архины албадан эмчилгээнд явах боломжтой миний дүү намайг хувийн эмнэлэгт хэвтүүлж, эмчлүүлнэ гэсэн. Ийм учир архины албадан эмчилгээнд явахаас татгалзаж байна. Намайг албадан эмчилгээнд явуулахгүй байж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь тус шүүхэд Ж.Ж-г албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.
Шүүх хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ж.Ж нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүсэлт, Баянгол дүүргийн дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч дэслэгч Ч.Л-н П.Э-с авсан гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Согтуурах, мансуурах донтой эсэх, албадан эмчилгээнд хориглох заалттай, эмчилгээ хийхэд гаж нөлөөлөх, эмчилгээнд явуулж болох эсэх нь тодорхойгүй.
Мөн гуравдагч этгээд Ж.Ж нь сайн дураараа архины албадан эмчилгээнд явна гэж тайлбарлаж байна.
Иймд Ж.Ж-г архины албадан эмчилгээнд явуулах тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар О овгийн Ж.Ж /РД:/-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гуравдагч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА