| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2022/0018/З |
| Дугаар | 111/ШШ2022/0016 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 111/ШШ2022/0016
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Залаа цагаан хоршооны нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Шинэ хөгжил цэцэглэлт орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай 6/07 тоот тогтоолоор батлагдсан ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны чиглэлд төрийн нийтийн эзэмшлийн өмч болох дулааны шугам сүлжээг түрээслэн дулаан үйлдвэрлэн түгээх үйл ажиллагаа явуулах агуулга бүхий хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Залаа цагаан хоршоо-ноос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Залаа цагаан хоршоо-ноос Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Шинэ хөгжил цэцэглэлт орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай 6/07 тоот тогтоолоор батлагдсан ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны чиглэлд төрийн нийтийн эзэмшлийн өмч болох дулааны шугам сүлжээг түрээслэн дулаан үйлдвэрлэн түгээх үйл ажиллагаа явуулах агуулга бүхий хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэнтайлбарыг бичгээр ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Залаа цагаан хоршоо-ноос, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Шинэ хөгжил цэцэглэлт орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай 6/07 тоот тогтоолоор батлагдсан ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны чиглэлд төрийн нийтийн эзэмшлийн өмч болох дулааны шугам сүлжээг түрээслэн дулаан үйлдвэрлэн түгээх үйл ажиллагаа явуулах агуулга бүхий хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ