Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар  2024/ШЦТ/336

 

                              

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           МОНГОЛ СН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

Улсын яллагч: Э.Анударь

Шүүгдэгч: Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 2405005600329 дугаартай эрүүгийн хэргийг 2*******4 оны 4 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* ******* ” ХХК-д ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт дүүргийн дугаар хороо, "" ы байр, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******22*******35/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.******* нь “...2*******3 оны дугаар сарын -ний өдрөөс 2*******4 оны дүгээр сарын *******-ний шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "" ы байр, тоотод гэртээ байхдаа иргэн Б.тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, нүд рүү нь нэг удаа өвдөглөж, биед нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.******* нь “...2*******3 оны дугаар сарын -ний өдрөөс 2*******4 оны дүгээр сарын *******-ний шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "" ы байр, тоотод гэртээ байхдаа иргэн Б.эй үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, нүд рүү нь нэг удаа өвдөглөж, биед нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ийн “...гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405005600329 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 5-/

Б.Итгэлийн эмчилгээний зардлын баримт ...2.46.75 төгрөг...” /хх-ийн 3-8/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ийн хохирогчоор өгсөн “...2*******3 оны дугаар сарын -ний өдөр найзуудын хамт шинэ оноо гаргахаар Найз *******ийнд орой 2 цагийн орчим дүүргийн дугаар хороо д очоод гэрт байж байтал 23 цагийн үед ирээд бид шинэ оноо гаргаад Оргилуун дарс, 0,7-тай архи уугаад байж байтал 00:20 цагийн орчим ирээд би тамхилахаар гарахдаа би цаашаа гэрлүүгээ харина гэж бодоод байж байтал г чи гараад яахын бэ гээд хэлтэл чи цаашаа явах гэлээ гээд бид хоёр хоорондоо тоглоод байж байтал хажууд ******* та хоёр манай гэрт маргалдлаа гээд гийн нүүр лүү цохиод дараа миний нүүрлүү нэг удаа цохихоор би бариад автал намайг унагаад миний нүд рүү өвдөглөсөн. Бид ерөнхий боловсролын 6-р сургуулийг 2*******8 онд нэг ангид төгссөн. 0 жилийн найзууд. оролцоогүй. нь *******ээр удаа нүүрэндээ цохиулсан. Би эмчилгээний зардалд 2.827.8 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, /,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.гийн гэрчээр өгсөн “...Би тухайн өдөр ажлаа тараад харих гэж байтал манай найз Цэнгэл залгаад хүрээд ирээч шинэ оноо цуг гаргая гэхээр нь ээж эмээтэй оноо гаргана гэхэд , та 3-г ирнэ гээд юм бэлдсэн байна гээд байхаар нь би дүүргийн дугаар хороо д найз Цэнгэлийнд 23цаг өнгөрөөгөөд очиход 0,75-тай архины тал болтол хоёулхнаа уусан байдалтай байсан. тэгээд байж байтал 00 цаг өнгөрөөгөөд ирсэн. Бид хэд Цэнгэлийнд үлдсэн байсан 0,75-тай архийг 4-лээ хувааж уугаад дуусгасан. Бөөндөө гарч тамхилах болоод бид хоёр тоглоод нэгнээ түлхээд байж байтал Цэнгэл ирээд та хоёр манайд ингэхгүй шүү гээд намайг эхэлж миний нүүрлүү цохиод дараа нь Итгэлийг нүүр лүү цохиход яаж байнаа гээд бариад автал Цэнгэл ийг унагаад нүүр лүү өвдөглөхөөр нь бид хоёр салгаад гадаа аваад гарсан. Нүд хөхөрсөн байсан. Би шүүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн -29/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.ийн гэрчээр өгсөн “...Манай найзуудын группд шинэ оноо орой цуг гаргая гээд *******ийнд гаргахаар болоод 2*******3 оны сарын -ны он солигдож байхад *******ийнд очсон очоод идэж ууцгааж байж байгаад гарч тамхилахаар болоод Үүдэнд хувцсаа өмсөөд , хоёр хоорондоо юм яриад тоглоод түлхэлцэж байх шиг байсан гэнэт хажуугаас ******* орж ирээд та хоёр манайд маргахгүй шүү гээд г нүүрлүү цохиод дараа ийн нүүрлүү нэг удаа цохиод унагаж нүүр лүү цохих шиг болсон тэгээд бид хоёр салгаад аваад гарсан. Нүд хавдсан мөн хамраас нь цус гарч байсан. *******ийг цохиогүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн -32/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2*******4 оны ******* дүгээр сарын 9-ний өдрийн 9 дугаартай “...Б. ийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2*******4 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай “...Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2*******4 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 9 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гэрэл зургийн үзүүлэлтээр гэмтлийн зэрэг тогтоохгүй. Б.Итгэлийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 54-58/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 7/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 72/

Байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 74/

Нийслэлийн тойргийн нотариатч Д.Ундрахын гарын үсэг гэрчилсэн үйлдэл /хх-ийн 85/

Н.******* нь  Б.Итгэлийн Голомт банкны 27559844 дугаартай дансанд 3.300.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 86/

Хохирогч Б.ийн “...эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд 3.300.000 төгрөг хүлээн авсан… миний бие нь *******ийг уучлан гомдлоо татаж, ямар нэг хохиролгүй хэмээн баталж байна…” гэх тайлбар /хх-ийн 87/

Шүүгдэгч Ш.*******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 89/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.*******ийн яллагдагчаар өгсөн: “…би тухайн өдөр гэртээ шинэ оноо ганцаараа гаргах болоод найзуудыгаа урихаар шийдээд , , нарыг гэртээ урьсан. Тэгээд 22 цагийн орчим ирээд манай гэрт идэж уугаад байж байхад араас нь 23 цагийн орчим ирсэн дараа нь 30 минутын дараа ирээд манай гэрт байсан 0,70-тай байсан архийг хувааж угаад шинэ оноо угтан авсан. Хэсэг хугацааны дараа бид 4 гарч тамхилахаар болоод гадуур хувцсаа өмсөөд байж байтал , нар хоорондоо маргалдаж эхлээд заамдалцаад нэгнээ түлхэлцээд байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл ийн тохой хэсэг нь миний цээжрүү цохихоор нь би уурлаад г баруун гараараа нэг удаа зүүн шанаа руу цохиод ийг мөн баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохисон өөр цохиогүй. Тухайн үед ийн хамраас цус гарч байсан. Би толгойн зураг авхуулаарай гээд 200.000 төгрөг өгсөн. Би цаашдаа эмчилгээний бодит зардлыг гаргахад татгалзах зүйлгүй гарсан зардлыг нь барагдуулна. Би гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Ш.*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ш.******* нь 2*******3 оны дугаар сарын -ний өдрөөс 2*******4 оны дүгээр сарын *******-ний шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "" ы байр, тоотод гэртээ байхдаа иргэн Б.эй үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, нүд рүү нь нэг удаа өвдөглөж, биед нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ш.*******ийн мэдүүлэг, хохирогч Б.ийн мэдүүлэг, гэрч Э., Ц. нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2*******4 оны ******* дүгээр сарын 9-ний өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2*******4 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Ундрахын гарын үсэг гэрчилсэн үйлдэл /хх-ийн 85/, Н.******* нь Б.Итгэлийн Голомт банкны 27559844 дугаартай дансанд 3.300.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 86/,  хохирогч Б.ийн “...эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд 3.300.000 төгрөг хүлээн авсан… миний бие нь *******ийг уучлан гомдлоо татаж, ямар нэг хохиролгүй хэмээн баталж байна…” гэх тайлбар /хх-ийн 87/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2*******4 оны ******* дүгээр сарын 9-ний өдрийн 9, 2*******4 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн 80  дугаартай дүгнэлтүүдэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2*******4 оны дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 26/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 9, 80 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Ш.******* нь ...2*******3 оны дугаар сарын -ний өдрөөс 2*******4 оны дүгээр сарын *******-ний шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "" ы байр, тоотод гэртээ байхдаа иргэн Б.эй үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, нүд рүү нь нэг удаа өвдөглөж, биед нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.65.75 төгрөг баримтаар нэхэмжилсэн боловч шүүгдэгч Ш.******* нь 3.300.000 төгрөг төлж хохирогч ... миний бие нь *******ийг уучлан гомдлоо татаж, ямар нэг хохиролгүй хэмээн баталж байна… гэсэн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ш.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 89 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ш.*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ш.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Эрүүгийн 2405005600329 дугаартай хэрэгт хохирогчоос мэдүүлэг авсан /хх-ийн / тэмдэглэлд ...Миний хүү Дөлгөөн хавдраасаа болж нас барсан тул шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэмээргүй байна...” гэж бичигдсэн болохыг дурдав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол төлсөн, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ