| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0410/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/378 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир /тээврийн прокурорын газрын хяналтын прокурор томилолтоор/
хохирогч Ж.Батмөнх,
шүүгдэгч М.Очир нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Алаг адуу овогт Мөнхбатын Очирт холбогдох эрүүгийн 2403001190180 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, Бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 2, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрхан 1-19 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Алаг адуу овогт Мөнхбатын Очир /РД: ИЙ98071131/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Очир нь “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замын явган хүний зохицуулдаггүй гарц дээр "Тоёота Приус-30" маркийн 21-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-д заасан "Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч, цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Батмөнхийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Очир нь “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замын явган хүний зохицуулдаггүй гарц дээр "Тоёота Приус-30" маркийн 21-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-д заасан "Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч, цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Батмөнхийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Очирын “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Батмөнхийн “... гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2403001190180 дугаартай хэргээс
ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс “дуудлагын лавлагааны хуудас” /хх-ийн 4/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/,
М.Очироос гаргаж өгсөн баримт /хх-ийн 13-21/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Батмөнхийн өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 16-ны 15 цагийн орчим би хамт ажилладаг Алтангэрэл, Сүхбаатар нарын хамт "Энхжин" худалдааны төвийн хажууд байдаг нэг бааранд ороод бид гурав Эддэн нэртэй 0,5 литрийн архи 2-ыг аваад хувааж ууцгаасан. Тэгээд тэндээсээ оройны 18 цагийн орчим гараад Алтангэрэл, Сүхбаатар нар гэр гэрүүгээ явсан, харин би "Энхжин" худалдааны төвийн ойролцоо Зоригоо гэх танилтайгаа уулзчихаад замын урагшаагаа орон сууцны тийшээ өөр нэг хүнтэй уулзах гээд очсон боловч байгаагүй. Тэгээд би буцаад гэррүүгээ харих гээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн арын явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад мөргүүлсэн. Жолооч залуу машинаасаа бууж ирээд өөрийнхөө утсаараа түргэн болон цагдаад дуудлага өгсөн, түргэн ирээд намайг шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, харин жолооч Очир ослын газартаа үлдсэн. Би гэмтэл дээр очоод үзүүлээд шууд хэвтээд шөнөдөө хагалгаанд орсон. Түүнээс хойш гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гараад "Баяр" нэртэй хувийн эмнэлэгт 15 хоног хэвтээд гарч ирсэн. Одоогоор биеийн байдал хүнд байгаа, би Улаанбаатар хотод ирээд нэг хоноод маргааш нь машинд мөргүүлсэн, би Булган аймгаас ирсэн бөгөөд одоогоор хүү Тэмүүжингийн гэрт нь амьдарч байгаа. Цаашдаа Булган аймаг руугаа явж эмчлүүлээд групп-д орох бодолтой байгаа. Энэ хэрэгт цаашид миний төрсөн хүү Жамбалдоржийн Тэмүүжинг томилж өгнө үү. Жолооч залуу намайг мөргөчхөөд машинаа зогсоогоод надад түргэн дуудсан, ослын газрыг орхиж зугтаагүй, мөн эмнэлэгт намайг хагалгаанд орох үед сахисан, манай хүүхдүүд эмнэлэг дээр дараа нь ирсэн. Би өөрөөсөө мөнгө гаргаагүй байгаа, одоогоор жолооч Очир бүх зардлыг төлөөд явж байгаа. Жолооч Очирт санал гомдол байхгүй, би эмчилгээний зардлаа аваад салах хүсэлтэй байна. Хэд хоногоос би дахин эмчилгээ хийлгээд эм тарианы зардлынхаа тооцоог гаргаж өгөөд жолоочтой хоорондоо тохиролцохоор шийдвэр гаргасан байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 29/,
Хохирогч Ж.Батмөнхийн “...Иргэн Ж.Батмөнх миний бие нь 2024 оны 2 сарын 17-ны орой 21 цаг 30 минутад Сонгино хайрхан дүүргийн Энхжин худалдааны төвийн урд явган хүний гарц дээр зам гарах гэж явж байсан 2190ЗАА Номерын авто машинд мөргүүлж тэр дариуд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн тэрээр эмчилгээ хийлгэж 15-20 хоног хувийн эмнэлэгт эмчлүүлсэн эм тарианых болон эмнэлэг үйлчилгээний бүх зардлыг өнөөдрийг хүртэл жолооч бүгдийн хариуцан өөрөөсөө гаргасан тул миний хувьд болон ар гэрийнхний зүгээс энэ хүнд гомдол саналгүй болж бид нар хоорондоо ярилцан тохиролцоод асуудлаа шийдсэн миний зүгээс гомдол санал цаашид байхгүй...” гэх нотариатчаар батлуулсан тайлбар /хх-ийн 30/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/,
Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 35/,
21-90 ЗАА тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 37/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/,
Авто тээврийн үндэсний ТӨВТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “...Тoyota маркийн Prius-30 загварын 2190заа улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд их гэрлийн зүүн урд хол дээрээ асахгүй, салхины шил хагарсан, зүүн талын шил арчигч хугарсан, урд буфер хагарсан байна. Дээрх гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Салхины шил бяцарч хагарсан нь ослоос үүссэн гэмтэл байна. Тоормосны систем нь энгийн шингэн дамжуулагч ABS системтэй байна. Тоормос хэвийн ажилтай байна. Дээрх тоормосны системүүдийн үед тоормосны мөр замын гадаргуугаас хамаарч тасалдах байдлаар мөр үүснэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-56/,
Монгол Улс Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2752 дугаартай шинжээчийн “...Ж.Батмөнхийн биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний гадна шарх, баруун хөмсөгний дээр, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зулгаралт баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-61/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 62-63/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Очирын яллагдагчаар өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим би өөрийн унадаг Toyota Prius-30 маркийн 21-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэр Бямбасүрэн болон хүүхдийн хамт 3-уулаа хүүхдээ эмнэлэгт үзүүлчхээд гэрийнхээ зүг Баянгол дүүргийн цагдаагийн хойд талын замаар зүүнээсээ баруун чиглэлд явж байсан юм. Гэтэл яг явган хүний гарцаар гарч байтал эсрэг урсгалд явж байсан машин айхтар хурц гэрэлтэй явж байхаар нь би тэр машин руу гэрлээрээ дохисон боловч тэр машин гэрлээ огт шилжүүлэхгүй байсан. Яг тэр үед явган хүний гарц дээр замын урд талаас нэг хүн миний машины урд гарч ирсэн. Би тэр үед хоёрдугаар эгнээгээр явж байсан ба тэр хүнийг хараад шууд тоормосоо гишгэх үед тэр хүн миний машины урд салхины шилэн дээр цохигдоод цаашаагаа газарт унасан. Би чигээрээ хэсэг яваад буцаж эргээд осол болсон газартаа очоод түргэн дуудсан. Тэр хүнийг очоод харахад газарт ухаангүй хэвтээд байсан. Удаагүй түргэн ирээд тэр хүнийг аваад явсан, дараа нь цагдаа ирээд хэмжилт хийгээд машин ачаад явсан. Мөргүүлсэн Батмөнх урьж шөнө хагалгаанд ороод гарсан, одоо тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Миний санаж байгаагаар би уг хүнийг гарцаас цаана 2 алхмын зайд мөргөсөн гэж бодож байна. Би тэр үед хэр хурдтай явснаа сайн мэдэхгүй байна. Замын зүүн талаас буюу урд талаас гэнэт гарч ирсэн, эсрэг урсгалд хурц гэрэлтэй машинууд зогсохгүй яваад байсныг бодоход тэр хүн замын голд зогсож байсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 83/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг 50 минутын үед БГД-ийн 20 дугаар хороо БГД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд замд Тоёота приус 30 маркийн 21- 90 ЗАА улсын дугаартай автомашин онхолдож явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Батмөнхийн эмчилгээнд нийт 4.125.000 төгрөгийн зардал гарсныг М.Очироос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 86/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Очир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч М.Очир нь “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замын явган хүний зохицуулдаггүй гарц дээр "Тоёота Приус-30" маркийн 21-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-д заасан "Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч, цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Батмөнхийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/, хохирогч Ж.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 24/, шүүгдэгчийн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний ТӨВТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-56/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2752 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-61/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 62-63/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.
Иймд, шүүгдэгч М.Очирын “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замын явган хүний зохицуулдаггүй гарц дээр "Тоёота Приус-30" маркийн 21-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-д заасан "Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч, цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Батмөнхийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Очир нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.976.650 төгрөг /нэг сая есөн зуун далан зургаан мянга зургаан зуун тавин мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн байна.
Хохирогч Ж.Батмөнх уг гэмтлийн улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх тул /хх-ийн 83/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д заасны дагуу дээрх эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан 4.125.000 /дөрвөн сая нэг зуун хорин таван мянга/-н төгрөгийг шүүгдэгч М.Очироос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Ж.Батмөнх нь гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн болохыг тэмдэглэж байна.
Хохирогч Ж.Батмөнх нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн ч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул цаашид уг гэмтэлтэй холбоотойгоор бусад зардал гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Очир нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч М.Очирт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, хохирол төлбөр төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Очир тэнссэн хугацаанд зан үйлээ засах, сургалтад хамрагдах хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Очирт шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг М.Очирт анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуу овогт Мөнхбатын Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Цагдаагийн Ерөнхий газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Очир нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг М.Очирт мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Очироос 4.125.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.
7. Шүүгдэгч М.Очир нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.976.650 төгрөг /нэг сая есөн зуун далан зургаан мянга зургаан зуун тавин мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаад хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ