Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/396

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              МОНГОЛ УЛСЫН

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.*******чимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч: З.Наранчимэг

шүүгдэгч: А.*******-*******, түүний өмгөөлөгч Б.Батбаатар /ҮД:0537/, Б.Баднайсүрэн /ҮД:2019/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн курорын газрын хяналтын куророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ******* овогт *******ын *******-*******д холбогдох эрүүгийн 2305023830242 дугаартай хэргийг 4 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн *******- суманд төрсөн, халх, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жудогийн тамирчин ажилтай, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, дүүргийн дугаар хороо, дүгээр байр, 2 тоотод оршин суудаг, Залуучуудын улсын аваргын багийн төрлөөр алтан медаль, насанд хүрэгчдийн улсын аваргын багийн төрлөөр хүрэл  медаль авч байсан, сумын заан цолтой, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

            ******* ургийн овогтой *******ын *******-******* /РД: 0324*******35/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч А.*******-******* нь “... оны 0 дугаар сарын 1-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу "" нэртэй зочид буудлын тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч М.ын өмчлөлийн - маркийн гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.*******-******* нь “... оны 0 дугаар сарын 1-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу "" нэртэй зочид буудлын тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч М.ын өмчлөлийн - маркийн гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******-Эрдэнийн “...Тухайн өдөр би найзуудтайгаа гадуур гарч харьцдаг байсан охинтойгоо чатлаж зочид буудалд уулзахаар болсон. Нэг өрөөнд мөнгийг төлж нөгөө охин орж ирсэн жаахан байж байгаад дараа нь тэр охины нэг найз нь орж ирсэн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор удалгүй унтаад өгсөн. Унтаж байгаад өглөө сэрэхэд нөгөө охин байхгүй байсан болохоор найзтайгаа өөр авна гэж ярьж байхыг сонссон болохоор тэр давхартаа өөр авсан байж магадгүй гэж бодоод өөр өрөөнүүдийг шалгаад явж байсан. Бүх өрөөнүүд цоожтой миний орсон тэр өрөө онгорхой байхаар нь ороод хартал нэг хүн буйдан дээр цаашаа хараад унтаж байсан. Би дуудаж нэг сэрээх гэснээ хувцасгүй шалдан байсан болохоор бусад өрөөндөө орж хувцсаа өмсчхөөд буцаж ороод нөгөө ахыг дуудаж сэрээх гэхэд сэгсэрсэн чинь сэрэхгүй байсан. Тэр ахын толгойны хажууд нь гар утас нь байсан тухайн үед тэр утсыг аваад гаръя гэсэн бодол төрөөд аваад гарсан. Тэгээд буцаж өрөөндөө ороод юм идээд гараад явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аав ээж хоёр маань намайг бага наснаас спортоор хичээллүүлсэн. Аавыгаа энд байдалтай суулгаж байгаадаа итгэлийг нь алдсандаа уучлалт гуйж байна. Би багаасаа олимпын аварга болно гэж мөрөөдөж тэрийгээ цаасан дээр бичиж, мөрөөдлийнхөө төлөө тууштай бэлтгэл хийж ирсэн. Манай аав ээж хоёр намайг дэмжиж Япон улсад 4 жил суралцуулахаар явуулсан. Япон улсад байхдаа мэрийлттэй байж, удаа дараа амжилт гарган аавынхаа нэрийг дуудуулж байсан. Монгол улсад ирснээсээ хойш залуучуудын шигшээ багт орж бэлтгэл хийх эрхийг багш нар маань олгосон. Багаасаа мөрөөдөж ирсэн мөрөөдөлдөө маш ойрхон ирсэн үедээ ийм болчимгүй алдаа гаргасандаа үнэхээр их уучлалт хүсэж байна. Спортын хүн үнэхээр сахилга баттай ёс зүйтэй байх ёстой байхыг энэ үйл явдлаас сургамж авсан. Намайг үнэхээр уучлаарай...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305023830242 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М. хохирогчоор өгсөн “...Би оны 0 дугаар сарын 15-ны өдрөөс 1-нд шилжих шөнө 05:00 цагийн орчимд дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "" нэртэй зочид буудлын 2******* тоот өрөөнд ганцаараа орохоор болсон юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас шууд унтаад өгсөн тэгээд өнөөдөр буюу оны 0 дугаар сарын 1-ний өдрийн :00 цагийн үед сэрээд уг буудлаасаа гарах гэтэл миний гар утас байхгүй байсан тэгээд зөндөө хайхад байгаагүй олдохгүй байсан. Шөнө буудалд орохдоо уул нь өрөөнийхөө төлбөрийг гар утсаараа хийгээд гар утсаа өрөө рүүгээ бариад орсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би оны 05 дугаар сарын Замын Үүдэд байрлах гар утасны дэлгүүрээс 3.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Намайг унтаж байхад миний өөрөө рүү нэг эрэгтэй хүн ороод гарч байгаа бичлэг байсан.Намайг унтаж байхад өрөө рүү ороод гарсан тэр залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.ы гэрчээр өгсөн “...Би тухайн оны 0 дугаар сарын 1-ны өглөө өөрийн ажил болох Төв тэди худалдааны төв дээр ажилаа хийгээд байж байтал 20-25 насны орчим жоохон махлагдуу залуу хүүхэд ирээд загварын гар утас үзүүлээд мөнгөний хэрэг гараад хямдхан зарна гэж хэлсэн би тэгээд тухайн гар утсыг үзээд авахаар болсон тухайн үед надад сэжигтэй санагдаж байсан тул би бэлэн мөнгөөр биш тэр хүүхдийн данс руу өөрийн Хаан банкны тоот дугаарын данснаас 300.000 төгрөгийг шилжүүлэн тэр утсыг худалдан авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-3/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 37-42/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 4 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “Iphone pro max маркийн гар утас 1.750.000 төгрөг” /хх-ийн 4-47/,

А.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-1/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч  А.*******-Эрдэнийн  өгсөн: “...би оны дугаар сарын 1-ны орой найзуудтайгаа уулзаад пиво уугаад тэгээд тухайн үед харьцдаг байсан Анударь гэж охинтой уулзах бас очих газар байхгүй байсан чинь хонохоор Вокзалын хойно байдаг "" нэртэй зочид буудалд ганцаараа ороод 2 давхарт байдаг нэг ортой өрөөг аваад ороод байж байсан чинь Анударь ирээд бид хоёр цуг байж байсан чинь би унтаад өгсөн байсан тэгээд шөнө 0-07 цагийн үед байх гэж санаж байсан сэрсэн чинь Анударь байхгүй байхаар нь өөр өрөөнд орсон байж магадгүй гэж бодоод өөр өрөөгөөр яваад үзэж байсан чинь буланд байх өрөөний хаалга нь хаалттай гэхдээ цоожгүй байхаар нь би ганцаараа яваад орсон чинь нэг эрэгтэй хүн хажуу тийшээ харсан унтаж байсан тэгэхээр нь би толгойных нь хажуу талд гар утас байхаар нь би тухайн үедээ аваад өрөөндөө орох гээд явж байх үедээ үзэх үед Айфон багтаамжийг нь санахгүй байна ямар байсан кодтой байхаар нь би өрөөндөө авч ороод тэгээд удалгүй хувцсаа өмсөөд гараад явсан, тэгээд би тэндээс гараад алхаж явсаар байгаад Тэнгисийн урд байдаг Тэди төвийн гадна очсон чинь нэг танихгүй ах утас авна зарна гэхээр нь үзүүлсэн чинь 300.000 төгрөгөөр авна гэхээр нь өнгөгүй кэйстэй гар утсыг тэр хүнд өгөөд 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 509492429 тоот дансаараа аваад тэгээд би тухайн авсан мөнгөө би 240.000 төгрөгийг бооцоот тоглоом буюу "Бет" тавиад алдсан, харин үлдсэн 0.000 төгрөгийг би яг юунд үрснээ санахгүй байна ойр зуур л ашиглаад л дууссан. Би пиво уугаад согтуу байсан өрөөнд орох үед тэр хүн унтаж байхаар нь л ямар нэгэн санаа байхгүй авсан...” гэх мэдүүлэг /хх-81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу куророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.*******-******* нь “... оны 0 дугаар сарын 1-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу "" нэртэй зочид буудлын тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч М.ын өмчлөлийн - маркийн гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох М.ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Ц.ы мэдүүлэг /хх-ийн 27-28/, Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-3/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 37-42/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 4 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “Iphone pro max маркийн гар утас 1.750.000 төгрөг” /хх-ийн 4-47/, А.*******-Эрдэнийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-1/, шүүгдэгч А.*******-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийхэд, шүүгдэгч хохирогч нарын байрлаж байсан Нийслэлийн дүүрэгт байрлах  “Хан” дэн буудал нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр байх ба  шүүгдэгч хохирогч нар нь уг буудалд тус тусдаа өрөө түрээслэн орсон уг өрөөнүүд нь шүүгдэгч хохирогч нарын  хувьд зөвхөн өөрсдөө л орохыг зөвшөөрсөн бусад этгээд орохыг хориглосон орон зай юм.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь бусдын тусгаарлагдсан өрөөнд эд зүйлийг нь авахаар шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр нэвтэрч орсон,  хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай буюу шүүгдэгч нь хохирогчийн байрласан тоот өрөөнд орсныхоо дараа бусдын эд зүйлийг авах сэдэл төрсөн, энэ нь хүндрүүлэх шинж биш юм гэж мэтгэлцсэн.

Өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэл хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, үндэслэл муутай байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх саналыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүхээс дүгнэсэн болохыг дурдаж байна.

Хохирол, хор уршиг  тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Хохирогч М. нь “...би хохирлоо бүрэн бүтэн хүлээн авсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” /хх-ийн 8/ гэсэн байх тул шүүгдэгч А.*******-Эрдэнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******-******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч А.*******-*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч А.*******-Эрдэнийн хувийн байдалд шүүх дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал зэргийг  харгалзан А.*******-*******д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******-*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогтой *******ын *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.*******-Эрдэнийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.*******-*******д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч А.*******-*******д  цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээхийг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны курор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******-*******д авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ