| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0745/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/404 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Цэнгэлбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/404
04 ******* 0 04/ШЦТ/404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр
Шүүгдэгч: Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 4*******000000476 дугаартай хэргийг 04 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын *******, регистрийн дугаар: 99**************,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.******* “...04 оны дугаар сарын -оос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "" нэртэй биллиардын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас найз бүсгүй болох хохирогч Б.ийг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, баруун, зүүн гуя, хоёр талын бугуй үе, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* “...04 оны дугаар сарын -оос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "" нэртэй биллиардын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас найз бүсгүй болох хохирогч Б.ийг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, баруун, зүүн гуя, хоёр талын бугуй үе, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн “...маргахгүй, мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 4*******000000476 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 5-6/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ийн хохирогчоор өгсөн “...04 оны 3 дугаар сарын -ны өдөр нэртэй бильяардны газар найз залуу *******ын хамт бильяард тоглоод пиво ууж байгаад найз дуудаад удалгүй ирээд, мөн тоглонгоо пиво ууж байхад дүү ирээд пиво ууж байгаад 3 цагийн үед ******* намайг үсдэж унагаад дээрээс өшиглөөд байх шиг байсан. Би нүүрээ цохиулах гээд нүүрээ хаасан байсан болохоор хэдэн удаа яаж цохиж байгааг хараагүй, Анударь, салгаад тухайн газрыг ажиллуулж байсан хүмүүс намайг камерын өрөөндөө нуугаад байж байхад цагдаа нар ирсэн. Би *******тай үерхээд сар болж байна. Дундаасаа хүүхэдгүй. Үс их хэмжээгээр унасан. Толгой -3 газар хавдсан байна. Би 4-5 шил пиво уусан. Болсон үйл явдлын заримыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн -/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.гийн гэрчээр өгсөн “...Намайг ажил дээрээ байж байхад ах ******* модны -т биллярд тоглонгоо пиво ууж байна чи хүрээд ирээч гэхээр нь "би ажлаа тараад яваад очъё гээд ажлаа тараад явсаар байгаад 04 оны сарын -ны 3 цаг өнгөрөөгөөд модны хоёрын гэх газар очоод цуг биллярд тоглонгоо ,3 лаазтай пиво уугаад тоглоод байж байхад ах ******* найз охиныхоо утсыг үзэж байснаа гэнэт уурлаад найз охин тэй маргалдаад найз охиныхоо утсаар нэг эрэгтэй маргалдаад байсан удалгүй эгч уурлаад гараад явахад ******* араас нь дагаад гарахаар нь би араас нь гартал хоёр давхрын шатны хажууд ******* ах эгчийг үстэж унагаад гуя руу өшиглөхөөр нь би болон биллярдны ажилчид салгасан салгаад байж байхад Буяка эгч дээшээ гарчихаар нь ******* ах бид хоёр цүнх эд зүйлийг өгөх гээд дээшээ гарахад байхгүй байсан тэгэхээр нь утас цүнхийг нь биллярдны ажилтанд үлдээгээд гарсан. *******, , ийн найз эмэгтэй нар нь нэлээн согтолтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 0-/,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын оны 7 дугаар сарын 3-ний өдрийн А/68, А/75 дугаар хамтарсан тушаалын дугаар хавсралт “тухайлсан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгосон /хх-ийн -5/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 6/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04 оны 3 дугаар сарын -ний өдрийн 3768 дугаартай шинжээчийн “...Б.ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, баруун, зүүн гуя, хоёр талын бугуй үе, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 9-30/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 5/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.*******ын яллагдагчаар өгсөн “...Би 04 оны сарын 3-нд би найз охин Б.ийн хамт Баянгол дүүргийн модны хоёрт байрлах нэртэй бильярдны газар найз охины хамт тоглож байхад гар утсанд мэдэгдэл ирэхээр нь үзсэн чинь манай ажлын Золжаргал гээд уурхайн орлогч даргаас дотно харилцаатай мессеж ирсэн байхаар нь уншаад т чи ямар учраас надтай уулзаж байгаа байж энэ хүнтэй холбогдоод дотно харилцаа үүсгээд байгаа юм бэ? гээд би өөрийн утсаар Золжаргал гээд уурхайн дарга луугаа залгаад ямар учраас бид хоёрын дундуур ороод байгаа юм тэй амьдрахгүйгээс хойш больж болдоггүй юм уу гээд утсаар маргаж байгаад салгасан. Тухайн билиардны газрын давхраас доош шатаар бууж байхдаа би ийг түлхэж цохих шиг болсон би бильярдны газар нэлээн уусан байсан болохоор санахгүй байна. Би тэй нэг газар ажиллаад 4 сар болж байгаа. Би тэй гэр бүл биш үерхээд сар гаран болж байгаа. Дундаасаа хүүхэдгүй. Би нэлээн олон шил пиво уусан байсан болохоор санахгүй байна ямар айсан маргалдаад түлхэж санаж байна.
Би ийн мессежнүүдийг уншаад уурхайн орлогч дарга Золжаргалтай хардаад биед нь халдах болсон. Би 4 шил пиво уусан байсан. Болсон үйл явдлын заримыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, баруун, зүүн гуя, хоёр талын бугуй үе, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 04 оны 3 дугаар сарын -ний өдрийн 3768 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-30/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн -/, Б.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 0-/, шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 04 оны 3 дугаар сарын -ний өдрийн 3768 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
04 оны дугаар сарын *******-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 6/4 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 3768 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Э.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй гэв үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд шүүх хэргийг шийдвэрлэж тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, нотлогдсон байдалд дүгнэлт хийн хэрэв тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болохоор хуульчилсан байна.
Хавтаст хэргийн 6 дугаар талд гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт авагдсан байх тул Монгол Улсын Улсын Дээд Шүүхийн оны 07 дугаар сарын -ны өдрийн 5 дугаар тогтоолын Хавсралтын 4 дүгээр заалт, Иргэний хуулийн 5 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Э.*******аас хөдөлмөрийн хөлсний хэмжээг долоо дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр буюу 4.60.000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулж гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт олгож шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Э.*******ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн ., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн -4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.0-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Э.*******ыг 600 /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.*******ад оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Монгол Улсын Улсын Дээд Шүүхийн оны 07 дугаар сарын -ны өдрийн 5 дугаар тогтоолын Хавсралтын 4 дүгээр заалт, Иргэний хуулийн 5 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.*******аас 4.60.000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулж гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38., 38. дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ